Б.Батзориг: Монголчууд ноолуураа өөрсдөө дэлхийд үнэлүүлнэ, үнэ цэнэ нь ажил, орлого болж үлдэнэ

Түгээх    
2018-03-12 17:12:28 - Эдийн засаг

ХХААХҮЯ-наас боловсруулсан “Ноолуур” хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар тогтсон. Дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолж байна. Ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд дотоодын зарим аж ахуй нэгжүүдэд ажиллалаа. Манай улс өнгөрсөн оны байдлаар 5413 тонн угаасан ноолуур, 509 тонн самнасан ноолуур, 915 мянган ширхэг сүлжмэл хувцас үйлдвэрлэсэн байна. Үүний 90 хувийг анхан шатны боловсруулалт хийж, 10 хувийг нэхмэл, сүлжмэл зэрэг эцсийн бүтээгдэхүүн болгон гаргажээ. Ноолуур хөтөлбөр хэрэгжсэнээр 19,8 сая ширхэг сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн экспортод гарган 2,2-4,3 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой гэж тооцоолж байна. 

Ноос, ноолуурын   үйлдвэрийн түүхий эд бэлтгэж ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн “Хатант интернэйшнл” ХХК нь 2015 оноос ноолуур гүн боловсруулах “Хатант Кашимер” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. 2017 онд тус үйлдвэр 130 тн самнасан ноолуур үйлдвэрлэж Итали улсад экспортлосон нь 2017 онд Монгол улсаас экспортод гаргасан нийт самнасан ноолуурын 25%-ийг эзэлж байна. Гэвч эргэлтийн хөрөнгийн дутмагаас болж 2017 онд үйлдвэрийн нийт хүчин чадлын 75%-ийн ашиглаж чадаагүй гэдгээ үйлдвэрийн удирдлагууд хэлж байлаа. Шинээр 100 гаруй хүний ажлын байр бий болгосон дотоодын хөрөнгө оруулалттай тус ноолуурын үйлдвэрээ бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд  жилд нийт 700 -1000 тн түүхий ноолуур бэлтгэн авах шаардлагатай байгаа гэлээ. Тус компани энэ онд Итали, Герман, Япон улсуудад нийт 350 тн самнасан ноолуур экспортлох зорилт тавин ажиллаж байгаагаа ХХААХҮ-ийн сайдад танилцууллаа.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: "Энэ хөтөлбөрийн хүрээнд 500 тэрбум төгрөгний "Ноолуур хөгжлийн сан"-тай болно. Ингэснээр хөнгөн үйлдвэрүүдээ, ялангуяа ноолуур боловсруулах үйлдвэрүүдээ сэргээх, малчдаа орлоготой болгох боломжтой. Энэ бол манай салбарынхны хувьд маш чухал бодлогын зохицуулалт. Дэлхийн зах зээл дээр томоохон тоглогч болох их ажлын эхлэл. Тийм учраас та бүхэн Ноолуур хөтөлбөрт хамрагдахад тавигдах шаардлагаа маш сайн хангаж, төлөвлөлтөө сайн хийж, монгол улсын засгийн газраас баримталж байгаа бодлогыг хамтран хэрэгжүүлэхэд хариуцлагаа ухамсарлаж оролцоорой” гэлээ.

Ноолуурыг чанараар ангилж, ялгавартай үнээр худалдан авах бэлтгэлийн тогтолцоо алдагдаж, зөвхөн жингээр нь тооцож бэлтгэн угаасан байдлаар нийт ноолуурын 80 гаруй хувь нь экспортод гарч байгаа, ноолуурын бэлтгэлийн үе болох 3, 4-р сард эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрүүд түүхий эдээ худалдан авах эргэлтийн хөрөнгийн дутагдалд орж байхад нөгөө талаас гадаадын худалдаа эрхлэгчид их хэмжээний бэлэн мөнгөтэй ирж, сайн чанарын түүхий эдийг бэлэн мөнгөөр үнэ өсгөн худалдан авч, орлого нь тодорхойлох боломжгүй нөхцөлөөр маш бага орлогын албан татвар төлж, экспортын татваргүйгээр түүхий эдийн 80 гаруй хувийг ямарч өртөг шингээлгүй угаасан байдлаар экспортод гаргаж байна.

Үүний улмаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч том үйлдвэрүүд өөртөө байдаг түүхий эдийн хомсдолд орж, суурилагдсан хүчин чадлынхаа дөнгөж 40-60%-ийг ашиглаж байгаа нь тулгамдсан асуудалын нэг болоод байсан учраас үүнийг шийдвэрлэх зорилгоор Ноолуур хөтөлбөрийг боловсруулсан батлуулсан талаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Говь” ХК, “Ханбогд Кашимер” ХХК, “Хатант интернэйшнл” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ онцлон хэллээ.Мөн ХХААХҮ-ийн сайд, Хөтөлбөр батлагдсанаар тогтвортой ажлын байрыг хадгалах нэмэгдүүлэх, ноолуурыг чанараар нь ангилж бэлтгэдэг болгох, түүхий эдийн бэлтгэлд зориулсан эргэлтийн хөрөнгийн,  техникийн шинэчлэлт болон үйлдвэрлэлийн өргөтгөлд зориулсан хөрөнгө оруулалтын зээлийн нөхцөлийг илүү таатай болгож эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, экспорт нэмэгдэх бодлоыгн зохицуулалтыг хамтраад үр дүнтэй ажил хэрэг болгоход идэвх санаачилгатай байх ёстойг аж ахуй нэгжүүдэд анхаарууллаа. 

“Ханбогд кашимер” ХХК-ийн хувьд экспорт, түүхий эд бэлтгэл, ангилан ялгах, угаах, самнах боловсруулах үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Боловсруулсан ноолуурын борлуулалтын 90 хувийг гадаад зах зээл, 10 хувийг дотоод зах зээл борлуулдаг. Өнөөдрийн байдлаар Англи, Итали, Герман, БНЭУ, Япон, БНСУ, Хонгконг, БНХАУ зэрэг улсуудад экспортлож байгаа юм байна. Дотооддоо “Говь” ХК, “Гоёо” ХХК,  “Кашмер Холдинг” ХХК, “Говь-Эрдэнэ кашмер” ХХК, “Гоёл кашмер” ХХК, “Хатан сүлжээ” ХХК, “Гурван сор” ХХК зэрэг үйлдвэрүүдэд нийлүүлэхээс гадна чанарын Монгол Улсын MNS 3686:2007 болон олон улсын ISO 9001:2010 шаардлагыг хангасан ноолуур боловсруулж сав баглаа, шошготойгоор экспорлодог байна.

Ноолуурын боловсруулалтын чанарт ихээхэн ач холбогдол өгдөг тус компанийн хяналтын дээжээ гадаадын томоохон лабораториудад шинжлүүлэн хөндлөнгийн хяналт хийлгэдэг туршлагыг ХХААХҮ-ийн сайд сайшаалаа. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аж ахуй нэгжүүдэд хандан, Монголчууд ноолуураа өөрсдөө  дэлхийд үнэлнэ,  үнэ цэнэ нь  ажил, орлого болж үлдэх боломж бүрдэж байгааг онцолж үүнд идэвхи санаачлагатай, үр дүнтэй, эх оронч сэтгэлээр хандаж оролцохыг уриаллаа.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 14

Зочин (202.21.*.*)
2018-03-13 09:22:36
хил гаалиа чангатгаж ноолуураа гадагш хулгайгаар зөөхийг нь хааж ,харин эх орныхоо үйлдвэрүүдэд ноолуураа тушаасан малчид хоршоо,хувь хүн компанид тэр ноолуурыг нь авсан компани нь урамшуулна биз Харин тэр ямааны тоогоор төрөөс өгдөг *ноолуурын* урамшуулалаа болиод малын хөлийн татвар авдаг болвол бэлчээр тархац даац ямааны болон бусад малын удмын ирээдүйд хэрэг болноо

zochin (203.91.*.*)
2018-03-13 08:27:11
unetei noolluur unetei buteegdehuun bolno gedgiig oilgoh heregtei

Зочин (27.123.*.*)
2018-03-13 08:24:31
Үйлдвэр хөгжиж байгаа сайн энэ чинь энэ ноолуурын чиглэлээр яваа хэдэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүтсэн ажил. Одоо гол юм хавар ноолуур гарна хятад өндөр үнэ хэлээд хамаад авна энд төр зохицуулалт хийж аж ахуй эрхэлж байгаа хүмүүсээ хөгжүүлэх хэрэгтэй гол юм түүхий эд шүү дээ дэндүү их өндөр үнэтэй ноолуур ашиг гарахгүй тэгээд хэдэн компани хүнд байдалд орно энэ асуудлыг зохицуулбал манайхан сайн яваа амжилт хүсье

Zochin (64.119.*.*)
2018-03-12 21:32:33
Muukhai unetei teams umduur yaakh gesen yum be gadaadiinkhan mongoliin unetei salkhi gedeg shig mal unertsen teams gedeg yum bilee

Зочин (202.9.*.*)
2018-03-12 20:20:51
Энд бичиж байгаа хүмүүс толгой тархи нь эргүүтсэн юмуу.бүх л юмыг харлуулаж харах юм.өөрийнхөө хэмжээгээр сэтгээд байнауу..уншаад ойлгохоо болчихсон ....

Зочин (202.9.*.*)
2018-03-12 20:20:45
Энд бичиж байгаа хүмүүс толгой тархи нь эргүүтсэн юмуу.бүх л юмыг харлуулаж харах юм.өөрийнхөө хэмжээгээр сэтгээд байнауу..уншаад ойлгохоо болчихсон ....

Зочин (59.153.*.*)
2018-03-12 19:41:12
ХУДЛАА БҮЛТ БҮЛТ ҮСРЭЭД Л МӨНГӨ ТЕНДЕРЭЭС ӨӨР ЮМ БОДОХОО БАЙЧИХСАН.УЛС ДАЯАРАА ШҮЛХИЙ ӨВЧИНД МАЛ ХҮНГҮЙ БАРИУЛААД ВАКЦИНТАЙ МАХ БЭЛТГЭГДЭН ЗАХ ЗЭЭЛД ГАРЧИХААД БАЙХАД ЭНЭ ЭРГҮҮ ЮУ ХИЙЖ ЯВНА!!!

Зочин (59.153.*.*)
2018-03-12 19:41:00
ХУДЛАА БҮЛТ БҮЛТ ҮСРЭЭД Л МӨНГӨ ТЕНДЕРЭЭС ӨӨР ЮМ БОДОХОО БАЙЧИХСАН.УЛС ДАЯАРАА ШҮЛХИЙ ӨВЧИНД МАЛ ХҮНГҮЙ БАРИУЛААД ВАКЦИНТАЙ МАХ БЭЛТГЭГДЭН ЗАХ ЗЭЭЛД ГАРЧИХААД БАЙХАД ЭНЭ ЭРГҮҮ ЮУ ХИЙЖ ЯВНА!!!

Зочин (59.153.*.*)
2018-03-12 19:40:45
ХУДЛАА БҮЛТ БҮЛТ ҮСРЭЭД Л МӨНГӨ ТЕНДЕРЭЭС ӨӨР ЮМ БОДОХОО БАЙЧИХСАН.УЛС ДАЯАРАА ШҮЛХИЙ ӨВЧИНД МАЛ ХҮНГҮЙ БАРИУЛААД ВАКЦИНТАЙ МАХ БЭЛТГЭГДЭН ЗАХ ЗЭЭЛД ГАРЧИХААД БАЙХАД ЭНЭ ЭРГҮҮ ЮУ ХИЙЖ ЯВНА!!!

hji (43.228.*.*)
2018-03-12 17:56:53
Баруун аймгиин Батзоригоо Банхарын хөшөө барьсан Барилгын компанаа авгайдаа.өгсөн үү Бабникадж бнуу ойрд ?

Зочин (202.9.*.*)
2018-03-12 17:54:34
Энэ лалар энэ тэнд очоод худлаа яриж явахийн

Зочин (202.9.*.*)
2018-03-12 17:54:24
Энэ лалар энэ тэнд очоод худлаа яриж явахийн

Зочин (202.9.*.*)
2018-03-12 17:54:11
Энэ лалар энэ тэнд очоод худлаа яриж явахийн

Зочин (59.153.*.*)
2018-03-12 17:46:39
Hyataduud ali deer nooluuriig uuriin brand bologson.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-23 10:12:09 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-23 10:01:06 - Эрүүл мэнд
Тарвас идсэний улмаас “SK5” вирусээр халдварлаж үхэж байна гэдэг худал мэдээлэл
2018-06-23 09:58:15 - Эрүүл мэнд
Эмийн харшил – Амь насанд хамгийн их аюултай
2018-06-23 09:58:04 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
2018-06-22 15:31:58 - Боловсрол
МУИС-ийн 73 дахь төгсөлт, эрдмийн баяр боллоо
2018-06-22 15:31:35 - Гадаад
АР: Хууль бус цагаачдын 500 орчим хүүхэд гэр бүлдээ эргэн очлоо
2018-06-22 15:22:26 - Нийслэл
Амралтын өдрүүдэд түр хугацаагаар хаагдах автозамууд
2018-06-22 15:16:40 - Хууль
Зам, тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна
2018-06-22 14:54:21 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: "Тавантолгой"-н 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжлээ
2018-06-22 14:43:15 - Нийслэл
Холбоочдын цогцолбор тэмцээн эхэллээ
2018-06-22 14:38:41 - Улс төр
Д.Хаянхярваа: Тавантолгойн төслийг дэмжвэл улс төрийн болон хөндлөнгийн нөлөөлөл байхгүй болно
2018-06-22 14:24:10 - Энтертайнмент
“Хаврын улирлыг идэвхтэй эхлүүлье” нэртэй уралдааны ялагч тодорлоо
2018-06-22 14:00:02 - Нийслэл
“Алтай констракшн”, “Жинлүүр их” компаниудыг таван сая төгрөгөөр торгожээ
2018-06-22 13:30:51 - Нийслэл
Х.Мандахбаяр: Монгол сэтгүүлчдийг БНСУ-д сургах тухай санал тавина
2018-06-22 13:29:24 - Гадаад
Блүүмберг: Трамп Путинтэй уулзах боломжийг судалж байна
2018-06-22 12:53:15 - Орон нутаг
Иргэд усанд осолдож, боогдох тохиолдлууд гарсаар байна
2018-06-22 12:51:28 - Энтертайнмент
Данийн үндэсний музейд "Чингис хааны тал нутаг-Монголын нүүдэлчид" үзэсгэлэн нээгджээ
2018-06-22 12:44:15 - Орон нутаг
Тахийн сүрэг дөрвөөр нэмэгдлээ
2018-06-22 12:34:18 - Орон нутаг
Газрын тосны боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхэллээ
2018-06-22 12:22:30 - Орон нутаг
Замын-Үүд суманд 15 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо
2018-06-22 12:02:36 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгой төслийг хэлэлцэж байна
2018-06-22 11:38:49 - Орон нутаг
Ерөнхий сайд жолооч нарт хилийн зурваст танхайрахгүй байхыг хатуу анхаарууллаа
2018-06-22 11:34:58 - Нийслэл
Налайхын Төмөрлөгийн үйлдвэрийг Үйлдвэр технологийн парк руу нүүлгэн шилжүүлнэ
2018-06-22 11:31:50 - Орон нутаг
Увс аймагт чавга тариалж байна
2018-06-22 11:12:48 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-06-22 11:05:59 - Нийслэл
Хууль бусаар олгосон газруудыг цэгцлэх ажил үргэлжилж байна
2018-06-22 10:29:37 - Эдийн засаг
Ажилгүйдлийн түвшин өмнөх жилээс 0.6 пунктээр өсчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-20 09:32:52 - Орон нутаг
ЗАМЫН-ҮҮД: Цагдаа нар иргэний хүзүүг хугалж, долоон хүн бэртээжээ
2018-06-20 09:20:47 - Хууль
А.Янжинхорлоо: БНСУ-ын иммигрэйшн хүйтэн өрөөнд хоёр жаахан хүүхэдтэй минь хамт 15 цаг байцаасан
2018-06-20 18:53:15 - Хууль
Гудамжинд шээсэн төрийн албан хаагчийн гэрээс хахуулийн 14 сая төгрөг олджээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-21 08:46:27 - Энтертайнмент
А.Дэлгэрцэцэг: Дөрвөн хүүхдийн ээж болчихоод миссийн титэм зүүнэ гэж төсөөлөөгүй
2018-06-21 11:38:19 - Улс төр
С.Ганбаатар: Би найдвартай ялалт байгуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-21 13:34:27 - Эрүүл мэнд
Ч.Нарантуяа: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол маргаашаас улс даяар нэгдсэн байдлаар ажил хаялт эхэлнэ
2018-06-20 12:13:41 - Шар
"Батальоны коммандер" анхны монгол