Хүний эд эсэд халдварлахдаа хувиран өөрчлөгддөг, эмэнд тэсвэртэй ДОХ-ын шинэ вирус илэрчээ

Түгээх    
2018-03-13 07:58:10 - Эрүүл мэнд

Филиппин улсын эрдэмтэд ХДХВ/ДОХ-ын эмэнд тэсвэртэй шинэ төрлийн вирус илрүүлсэн талаар Английн “The Independent” сайт мэдээлжээ.

Сүүлийн арван жилийн хугацаанд тус улсад ДОХ-ын халдвартай хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн бол дэлхий дахинаа ХДХВ/ДОХ-ын халдвараар өвчлөгсдийн тоо эсрэгээрээ буурсаар байна. НҮБ-аас Филиппин улсад хийсэн судалгаагаар ХДХВ/ДОХ-ын халдвараар өвчлөгсдийн тоо 2010 оноос хойш 140 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Эрдэмтэдэнэ өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж буй шалтгааныг эмэнд тэсвэртэй, хүний дархлааг шууд дарангуйлах АЕ төрлийн шинэ вирустэй холбон тайлбарлаж байна. Дэлхий нийтэд, ялангуяа барууны орнуудад ДОХ-ын В төрлийн вирусээр халдварлан өвчлөгсөд олон байдаг бол уг шинэ төрлийн вирус нь АЕ төрлийнх буюу ямар ч эм, тарианд тэсвэртэй байна.

Өөрөөр хэлбэл  ДОХ-ын өвчнөөр өвчилсөн тохиолдолд АЕ вирус нь хүний эд эсэд халдварлахдаа хувиран өөрчлөгддөг аж. Энэ талаар Филиппиний Их сургуулийн Биотехнологи, Молекул Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Эдсел Селвана Германы “DW” сувагт өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Тэрбээр мөн “ХДХВ-ийн энэ шинэ төрлийн вирусын халдвар авсан хүмүүс ихэвчлэн залуу хүмүүс байгаа бөгөөд АЕ вирус нь хүний биед маш хурдацтай хувирч, эд эсэд нэвтэрч байгааг харж болно. Бид ХДХВ-ийн АЕ төрлийн вирусыг судлахгүйгээр, үүнийг олж мэдэхгүйгээр ДОХ-ыг эмчлэх асуудлыг ярих боломжгүй. Тиймээс дэлхий дахин үүнд анхаарлаа хандуулах шаардлагатай гэдгийг онцолмоор байна” нэмж хэлжээ.

2006 оны байдлаар Филиппинд ДОХ-ын халдвартай 5000 хүн амьдарч байна гэсэн судалгааны дүн байдаг бол 2016 онд 56 мянга болон нэмэгдсэн талаар НҮБ судалгаандаа дурьдсан байна.

Сүүлийн жилүүдэд ДОХ-ын вирусын халдвар авч, оношлогдсон хүмүүсийн тоо тус улсад эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд 2016 онд шинээр халдвар авсан 10 мянган тохиолдол бүртгэгджээ. Энэ нь Ази, Номхон далайн бүс нутагт ХДХВ/ДОХ-ын вирусын халдвар хурдацтай өсч буйг харуулж байгаа юм.

Т.БАТСҮРЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

Зочин (112.72.*.*)
2018-03-13 13:01:00
Танай сайт энэ дэлхийн хамаг муу муухай юмыг түүж авчраад нийтлэх юм. Ажилтай үед улс орныхоо талаарх мэдээллээс хоцрохгүй байя гээд сайтыг чинь дагадаг. Тэгэхээр дан л үхэл хагацал, өвчин, алуурчин гэсэн юмнууд л бичих юм.

Зочин (112.72.*.*)
2018-03-13 13:00:59
Танай сайт энэ дэлхийн хамаг муу муухай юмыг түүж авчраад нийтлэх юм. Ажилтай үед улс орныхоо талаарх мэдээллээс хоцрохгүй байя гээд сайтыг чинь дагадаг. Тэгэхээр дан л үхэл хагацал, өвчин, алуурчин гэсэн юмнууд л бичих юм.

Зочин (66.181.*.*)
2018-03-13 10:17:06
Oros 1say dohtoi hvntei gbel haldbar teegch 15-25 say gsen vg ee burkhan min oros hvntei hartsan gdg amia aldahaas yalgaagui

Зочин (27.123.*.*)
2018-03-13 09:36:05
100 айлд байдаг Солонгос эмнэлэг хэр вэ Яам аа! !!

Зочин (150.129.*.*)
2018-03-13 09:32:47
Мэдээ мн бол монголчуудыг дээд зэргээр хямраан бослого гарган хунтын дэглэм шилжүүлэх сонирхолтой Жэнко Зика 2-ын сайт болно

Зочин (150.129.*.*)
2018-03-13 09:31:34
Орос улс өнгөрсөн 11 сард 1 сая ДОХ-той хүнтэй болсон бн, 146 сая хүнээс гээд бодохоор АФрикын орнууддаа ч ховорд орох тархалт юм

Зочин (150.129.*.*)
2018-03-13 09:30:53
Орос улс өнгөрсөн 11 сард 1 сая ДОХ-той хүнтэй болсон бн, 146 сая хүнээс гээд бодохоор АФрикын орнууддаа ч ховорд орох тархалт юм

Зочин (112.96.*.*)
2018-03-13 08:31:03
Haha harin tiimee nar urgahaas ehleed oodgui yumaar tarhia chigjuuleh yum bn l da

Зочин (64.119.*.*)
2018-03-13 08:17:27
Вирус хүртэл орчин үеэ мэдэрч ингэж хөгжиж байхад бид болохоор Чингис , эзэнт гүрэн гээд л ухараад байдаг.Тэгсээр байгаад тэр "вирүс "-тээн идэгдэж гүйцэх бололтой.

Naraa (220.195.*.*)
2018-03-13 08:06:50
Oo ugluu eh orniihoo gegeeleg shan medeeg oruulj boldoggvi yumuu Medee. mn !!!!!!!! Bichih yum oldohgvi bn uu arai yumaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-25 18:15:29 - Гадаад
Тэнгист 49 хоносон индонез хүүг аварчээ
2018-09-25 18:02:29 - Шар
Алдарт “Миний эхнэр ба хадам ээж” зургийн нууцыг тайлав
2018-09-25 17:45:41 - Хууль
Ц.Нямдорж сайдтай холбоотой хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлжээ
2018-09-25 17:36:47 - Байгаль Орчин
Цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-09-25 17:27:28 - Нийслэл
АТГ-т шалгагдаж буй төрийн албан хаагчийн гэрээс 1.3 сая ам.доллар олджээ
2018-09-25 17:18:07 - Нийслэл
Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо
2018-09-25 17:14:07 - Нийслэл
Дэд төвүүдийг түшиглэн 10 мянган айлын орон сууц барина
2018-09-25 16:52:35 - Шар
Бяцхан охин хилэнцэт хорхойд долоон удаа хатгуулсан ч амьд үлджээ
2018-09-25 16:22:45 - Нийслэл
Х.Баделхан: Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд инженерийн бүтэц тавигдсаны дараа орон сууц барих асуудал шийдэгдэнэ
2018-09-25 16:17:01 - Орон нутаг
Хилийн боомтууд амарна
2018-09-25 16:16:07 - Шар
Их Британий саятны охин хачиртай талх идсэний улмаас амиа алджээ
2018-09-25 15:36:00 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав
2018-09-25 15:35:21 - Хууль
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна
2018-09-25 15:18:35 - Гадаад
Дипломат, албан паспортууд хүчингүй болохыг мэдэгдлээ
2018-09-25 15:14:17 - Улс төр
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
2018-09-25 15:12:09 - Эдийн засаг
Архангай, Баянхонгор аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” үргэлжиллээ
2018-09-25 15:01:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболд Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа
2018-09-25 14:59:36 - Байгаль Орчин
Ногоон паспорт аян Сэлэнгэ, Дархан, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад хэрэгжлээ
2018-09-25 14:51:47 - Гадаад
Трамп Ким Чен Унтай хоёр дахь удаагаа уулзахаа мэдэгджээ
2018-09-25 14:28:56 - Улс төр
БАЙР СУУРЬ: Н.Энхбаяр МАХН-ын дарга МӨН, БИШ
2018-09-25 13:47:18 - Хууль
С.Зоригийг хөнөөсөн ялтнуудыг нээлттэй хорих ангид шилжүүлжээ
2018-09-25 13:46:21 - Энтертайнмент
М.Даваажаргал: Аав минь тэнгэрт гарсан ч хүү нь сайхан мэдээтэй ирлээ
2018-09-25 13:32:00 - Хууль
ЗТЯ-ны дэд сайд асан Х.Ержан тэргүүтэй дарга нарын хүүхдүүд ИНЕГ-ын зардлаар гадаадад сурчээ
2018-09-25 13:13:17 - Хууль
“Уран” дуудлагатай нохой дахин хэрэг илрүүлжээ
2018-09-25 13:01:59 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2535 төгрөгт хүрлээ
2018-09-25 12:52:56 - Хууль
АТГ: "Эрдэнэт"-ийн захирал асан Ч.Ганзориг нарын таван хүнийг шалгаж байна
2018-09-25 12:34:59 - Спорт
Хакухо М.Даваажаргал Төрийн ордонд зочилж байна
2018-09-25 12:14:28 - Шар
Монгол бүсгүй “Apple” компанийн программ хангамжийн инженерээр ажиллаж байна
2018-09-25 12:05:57 - Боловсрол
Нэгдүгээр сургуульд БСШУСЯ-ны албан тушаалтнуудын цохолттой 41 хүүхэд ирсэн гэв
2018-09-25 11:41:39 - Байгаль Орчин
Маргааш ихэнх нутгаар хүйтэрч, замын нөхцөл байдал муудах хандлагатай байна гэв
2018-09-25 11:00:20 - Орон нутаг
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ
2018-09-25 10:59:24 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга”-д Монгол Улс нэгдэж байгааг илэрхийллээ
2018-09-25 10:43:21 - Улс төр
МАХН-ын дүрмийг Дээд шүүх бүртгэжээ
2018-09-25 10:40:47 - Гадаад
Италийн Флоренц хотод 21 настай монгол оюутан хүчирхийлэлд өртжээ
2018-09-25 10:39:29 - Улс төр
З.Энхболд “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаан ОХУ-Монгол-БНХАУ чиглэлээр зохиогдохыг зарлав
2018-09-25 10:28:57 - Хууль
ЗТХЯ-ны мэргэжилтэн хуурамч бичиг баримт үйлдэн авлигал авдаг нь тогтоогджээ
2018-09-25 10:24:16 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжан улсад айлчилж байна
2018-09-25 10:22:06 - Эдийн засаг
Ханш, шатахууны үнэ, инфляци тойрсон асуудлаар
2018-09-25 10:18:34 - Нийслэл
“Бидэнд шийдэл байна”
2018-09-25 09:41:40 - Хууль
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг саатуулжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-25 13:46:21 - Энтертайнмент
М.Даваажаргал: Аав минь тэнгэрт гарсан ч хүү нь сайхан мэдээтэй ирлээ
2018-09-25 17:27:28 - Нийслэл
АТГ-т шалгагдаж буй төрийн албан хаагчийн гэрээс 1.3 сая ам.доллар олджээ
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-25 08:29:15 - Хууль
АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ: “ДЦС-4”-т гарсан осолд ГУРВАН КОМПАНИ БУРУУТАЙ
2018-09-24 17:11:57 - Энтертайнмент
ФОТО: Африкийн дүрвэгчид эх оронд маань төрж өссөн бол хичнээн сайхан бэ
2018-09-25 12:52:56 - Хууль
АТГ: "Эрдэнэт"-ийн захирал асан Ч.Ганзориг нарын таван хүнийг шалгаж байна
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-24 11:24:53 - Нийслэл
Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд даргаар Х.Нямбаатар, Н.Учрал нар сонгогджээ