Трамп: АНУ Монгол Улсын итгэлийг олсон “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг

Түгээх    
2018-03-13 08:05:45 - Шар

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас хариу захидал иржээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад захидал бичиж, үүндээ хоёр орны эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт, визний асуудал зэргийг дурдсан байна.

Төрийн тэргүүний АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад бичсэн дээрх захидлыг бүрэн эхээр нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хариу хаягласан Дональд Трампын захидлыг хураангуйлан хүргье.

-МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭСЭН ОЁМОЛ, СҮЛЖМЭЛ ХУВЦСЫГ АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛД ТАТВАРГҮЙГЭЭР ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ ОЛГОНО УУ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бичсэн захидал:

“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Танд болон Таны гэр бүлд шинэ жилийн мэндчилгээ хүргэхийн ялдамд Монгол-Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэнд баяр хүргэе.

Монголын ард түмэн АНУ-ыг “чөлөөт ертөнцийг манлайлагч үндэстэн” хэмээн харж, Америкийн хүч чадал, энх тайвныг тогтоох, хамгаалах эрмэлзэл, ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг эрхэмлэн дэмжих үйлс нь хэзээ ч зогсохгүй гэж найддаг.

Өнөөгийн нөхцөлд хоёр орны эдийн засгийн харилцаа хангалттай хэмжээнд бус байна. Манай гадаад худалдаанд америкийн эзлэх хувь хоёр хувьд ч хүрэхгүй байгаа юм. 1990 оноос хойш АНУ-аас Монголд 300 гаруйхан сая долларын л хөрөнгө оруулалт хийгдсэн нь цаашид үүнийг сайжруулах боломж байгааг илтгэж байна.

Монголыг “ардчиллын баян бүрд”, “ардчиллын үлгэр жишээ” гэх мэтээр хөөргөх нь эдийн засгийн хөгжилд дорвитой нэмэр болохгүй байна. Үүний улмаас Монголын энгийн ард иргэд ардчилалд итгэл алдарч, бидний сонгосон сонголтод эргэлзэж эхлэхэд хүргэж байна.

Өнөөдрийг хүртэл хоёр орны эдийн засгийн харилцаа хангалтгүй түвшинд байж ирсэнд эрс өөрчлөлт гаргаж, хөгжлийн санхүүжилтийн шинэлэг арга замуудыг ашиглан Монгол Улсыг эдийн засгийн аюулгүй байдлаа бэхжүүлэхэд Таныг тусалж чадна гэж бид найдаж байна.

Монголд Америкийн эдийн засгийн бодитой дэмжлэг чухлаар шаардагдаж байна. Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл хувцсыг одоогийн байгаа худалдааны системийн хүрээнд АНУ-ын зах зээлд татваргүйгээр экспортлох боломжийг бидэнд олгоно уу хэмээн танаас хүсэж байна. Энэ боломжийг бидэнд олговол монгол эмэгтэйчүүдийн ажилгүйдлийг бууруулахад чухал ач холбогдолтой байх юм.

Манай хоёр орны иргэд хоорондоо чөлөөтэй зорчих нь бидний харилцааг цаашид хөгжүүлэх онцгой чухал ач холбогдолтой тул Монгол Улсын иргэд Америкт түр хугацаагаар зорчиход визний шаардлагаас чөлөөлж өгөхийг Танаас хүсэж байна.

Мөн Таныг Америкийн компаниудыг Монголд хөрөнгө оруулах, улс төрийн тогтвортой байдлыг эдийн засгийн өсөлтөөр хангахад нь манай улсад дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна.

Монгол Улс ардчилсан замаар замнасан 27 жилийн түүхийн туршид АНУ Монголын итгэлт “гуравдагч хөрш” байж ирсэн. Манай улсын гадаадтай харилцах харилцаанд чухал хувь нэмэр оруулсан гуравдагч хөрш хэмээх нэр томьёог анх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бэйкер 1990 онд Монголд айлчлах үедээ хэлж байсан юм. Төрийн нарийн бичгийн дарга Бэйкерийн хэлсэн энэхүү үг Монголын гадаад бодлого дахь нэгэн чухал ойлголт болон төлөвшсөнийг энэ дашрамд дурсахад таатай байна.

Манай хоёр орон ардчиллын нийтлэг үнэт зүйлс, стратегийн сонирхолд тулгуурласан иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэн ажилласаар ирсэн. Таны тунхагласан гадаад бодлогод Ази дахь тууштай ардчилал, бүс нутагт Америкийн итгэлт түнш байж ирсэн Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг дэмжих сонирхол тодорхой байр эзэлнэ гэдэгт би итгэлтэй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч нар Монгол Улсад өнгөрсөн 27 жилийн туршид бодлогоор анхаарал тавьж, тусалж дэмжиж ирсэн уламжлал ноён Ерөнхийлөгч таны үед ч үргэлжилж, шинэ агуулгаар баяжина гэж бид итгэж, хүлээж байгаа. Үндэстэн бүр тусгаар тогтнол, эрх чөлөөгөө батжуулах эрхтэй бөгөөд Монгол Улс эдийн засгийн аюулгүй байдлаа бүрэн олж авахад ноён Ерөнхийлөгч таныг дорвитой дэмжлэг үзүүлнэ гэж хүлээж байна.

Төгсгөлд нь би Америкийн эрдэмтэн Жак Уэтерфордын үгийг эш татмаар байна. Монгол улс, АНУ хоёр газар зүйн байрлалын хувьд хол хэдий ч “… орчин үеийн технологийн ачаар ардчилсан үзэл санаа, хөгжил дэвшлийн төлөөх итгэл үнэмшлээ харилцан солилцсон хөрш зэргэлдээ орнууд юм.

Манай хоёр улс хөгжин цэцэглэх болтугай” гэжээ.

-АНУ МОНГОЛ УЛСТАЙ ХАА, СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ БИЗНЕСИЙН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ БАЙНА-

Төрийн тэргүүний захидлын хариу хоёрдугаар сарын 28-нд иржээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп захидлынхаа эхэнд:

“Зул сар болон шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж захидал ирүүлсэнд Танд талархал илэрхийлье. Мэланиагийн нэрийн өмнөөс болон хувиасаа Танд, Таны гэр бүлд болон Монголын ард түмэнд 2018 онд эрүүл энх, сайн сайн бүхнийг хүсэн ерөөж байна. Мөн Манай Засгийн газар Монгол Улстай түншлэлийн үнэт харилцаагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдгөө тэмдэглэе. Америкийн Нэгдсэн Улс Монгол Улсын итгэлийг олсон “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг бөгөөд бүс нутгийн болон олон улсын сорилтуудыг шийдвэрлэхээр хамтран ажиллахад Монгол Улс дэмжлэг үзүүлдэгт талархлаа илэрхийлье” гэсэн байв.

Мөн эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Доналд Трамп цааш нь бичихдээ хоёр орон эдийн засгийн харилцаа бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байна гээд худалдаа, хөрөнгө оруулалтаа шударга, харилцан ашигтай хэлбэрээр өргөжүүлэх арга замыг эрэлхийлэхдээ таатай байх болно гэдгээ дурджээ. Ингэхдээ АНУ-ын Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци зэрэг худалдаа, хөрөнгө оруулалтын байгууллагууд Монгол Улстай ялангуяа хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт бизнесийн харилцааг өргөжүүлэх сонирхолтой байгаа гэжээ. Мөн удахгүй хэрэгжих Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээ Улаанбаатарт эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж үзэж байгаа юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп захидлынхаа төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Вашингтон хотноо тохиромжтой цагт хүлээн авахдаа таатай байх болно гэдгээ хэлж, 2018 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөжээ.

Д.ТУЯА

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 63

Зочин (66.181.*.*)
2018-03-14 01:28:04
za daa yankyyd mongoliig tudiilun oisnooxgvi yum snig daxin gyix xereg baina yy bidniigee zalidaxaa cain medex baixaa trump cn naidax nuxur bisn baix jenko min uur canaa arga xeregtei yria loozon ogt xereggvi yamar cn demjleggvi xoit colongoc orsnin togtnood baij baina bid tedneec dytyy yu trump mongoliig tooxgvi bid ertxen ycniraa olj uurcdiin zamaar zamnacan deer bolovyy

Зочин (103.57.*.*)
2018-03-13 14:35:07
Өрсөлдөх чадваргүй бараа бүтээгдэхүүнээс монгол салах хэрэгтэй. Америкийн хаяанд байгаа мексикээс илүү гарч байж анх удаа худалдаа хийнэ.

Зочин (125.168.*.*)
2018-03-13 14:15:10
Манай улсад тааруулсан хариу иржээ!! Тэр эрхэм еерее уншаагvй биздээ!! Тээр доогуур албаныхан л нэг ийм жижvvрийн хариу явуулчихдаг биз! Бараг л ухаалаг техееремжvvд хариулсан байхдоо!!

Зочин (125.168.*.*)
2018-03-13 14:15:09

2018-03-13 14:15:08

2018-03-13 14:15:07
Манай улсад тааруулсан хариу иржээ!! Тэр эрхэм еерее уншаагvй биздээ!! Тээр доогуур албаныхан л нэг ийм жижvvрийн хариу явуулчихдаг биз! Бараг л ухаалаг техееремжvvд хариулсан байхдоо!!

Зочин (202.179.*.*)
2018-03-13 13:26:08
Капитализм бол эдийн засгийн тогтолцоо. Ардчилал бол төр нийгмийн тогтолцоо.

Зочин (202.179.*.*)
2018-03-13 13:24:52
Коммунизмаас капитилизм руу. Социализмаас ардчилал руу. Гэж ярьдаг. Энэ хоёр өөр

Хоёр сонирхолтой монголчууд (202.131.*.*)
2018-03-13 13:05:14
Орос, Хятад хоёр АНУ-тай харьцаа тааруу болвол Монгол амандаа ус балгачихсан мэт чимээгүй сууж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол 3-р хөршөөс болж 1,2-р хөршийнхөө дургуйг хүргэнэ. Үүнээс болж бид л хохирно. Харин 3-р хөрш буюу АНУ-д байгаа үй олон монголчууд Ар Монголд байгаа биднийгээ нилээд их үймүүлж АНУ-гийн талд болельщиглуулахыг оролдох байхдаа. Засаг нэг юм бодож байгаа байлгүйдээ.

Зочин (182.160.*.*)
2018-03-13 13:04:19
trampiig baih yed amerikaas neg ih yum goridood hereggyiee.tsaadah chini mash nariin tolgoi.

Зочин (182.160.*.*)
2018-03-13 13:02:37
tramp manai eronhiilogchiin hyseltend todorhoi hariu bichsengyi. neg ih tooson shinj alga. harin avah yum ni amerikt ochihiig urisan baina shyy.

- (66.181.*.*)
2018-03-13 13:01:26
ХҮРЭЛСҮХ ГАРААД ЯМАР АМЖИЛТ ГАРГАБ. САХИЛГА ХАРИУЦЛАГА УЛАМ МУУДАЖ БНА. ГЕГ-Н ХЭМЖЭЭНД ХАРИУЦЛАГА ИХ МУУДАЖ БНА. ЖИШЭЭЛВЭЛ ДОРНОДИЙН ГААЛИЙХАНЫ ЗУГААЛЖ ЯБСАН 2 МАШИНЫГ ЭНЭ САРЫН 9-НИЙ ӨДӨР ХЯТАДЫН АЛТАН ЭМЭЭЛИЙН ЦАГДАА НАР СААТУУЛЖ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ТОРГОБ. МОНГОЛИЙН ГААЛИЙХАН ИЙМ АЖИЛГҮЙ ХЭСЭЖ ЯБДАГИЙГ ЮҮ ГЭХ БЭ? ЯАГААД 2-Н 2 МАШИНААР АЖЛАА ТАСЛАН ЗУГААЛЖ ЯБАА ЯБДАЛ ТУХАЙН САЛБАРУУД ДЭЭР АЖЛЫН ХАРИУЦЛАГА, ДАРГА УДИРДЛАГЫН САХИЛГА ЯМАР БАЙГААГ ИЛТГЭЖ БНА. ДОРНОДИЙН ГААЛИЙХАН ХЯТАДЫН НУТАГ ДЭЭР АБТО ТЭЭБРИЙН ЗӨРЧИЛ ГАРГААД БАЙХАД ДЭЭД УДИРДЛАГУУД ЧИМЭЭГҮЙ БАЙГАА НИ УЧИРТАЙ. ДОРНОДИЙН ГААЛИЙХАН САХИЛГА ИХ МУУДАЖ БНА. АНХААРАХ ЦАГ БОЛЖЭЭ

Зочин (182.160.*.*)
2018-03-13 12:59:45
ogdgoo gej bichihgyi ogdogoo gej bichnedee.

Зочин (182.160.*.*)
2018-03-13 12:57:28
hysej bichdeggyi hysch gej bichdeg shyy.

Зочин (27.123.*.*)
2018-03-13 12:39:16
Элчингээрээ 1 захиархуу юм бэлдүүлээд CC хийчихсэн байна. Манайхан үүнийг Trampiin захиа гээд уншаад байдаг. Вашингтонд ирвэл хаалга цохиод ороод ирээрэй гэжээ.

Зочин (43.242.*.*)
2018-03-13 12:15:07
Манай ардчилсан малнуудыг хошгоруулж байгаад Хармагтайг авах нь л дээ.

Зочин (202.179.*.*)
2018-03-13 12:10:13
Хоёр хөршдөө хавчигдахаараа Амеркаас л тусламж хүснэ гэдгээ ухамсарлах хэрэгтэй бид.

Женко бол мал шүү дээ (24.1.*.*)
2018-03-13 11:41:52
Трамп юу боллоо гэж Женко мэтийн маанагт захиа бичиж цагаа барж суухав дээ. Өмнөөс нь ажилладаг Төрийн департамент, албан тушаалтнуул бий. Тэд л хариу өгсөн байгаа. Женко мал нь итгээд Трамптай гар барьсан зураг эвлүүлж суугаа биз.

Женко бол мал шүү дээ (24.1.*.*)
2018-03-13 11:41:51

2018-03-13 11:41:50

Хуйх (64.119.*.*)
2018-03-13 11:38:48
Янкуудийг дагавал Ирак шиг болно Садам яалаа.

Зочин (202.55.*.*)
2018-03-13 11:07:21
НЭГ Л ИХ АМЕРИКИЙГ ЗҮХСЭН ЭХ ОРОНЧИД. ЦАГАА ТУЛАХААР БҮГДЭЭРЭЭ АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ГАДАА ИЧИХГҮЙ ООЧИРЛОНО ШД ТА НАР. ПУТИНЫГ МАГТАН ДУУЛЖ СҮЙД БОЛДОГ МӨРТЛӨӨ ТЭР ОРОСДОО ОЧИЖ АМЬДАР ГЭХЭЭР ТАГ ШҮҮ. ИЧИЖ АМЬДРААЧ МОНГОЛ ЯЛНАЧУУДАА. МУУ ЖЭЭНКОО ОВООДОО, ХАРИН ТРАМП ТЭГС ИНГЭС ГЭЭД Л ХАРИУЛЧИХАЖ...

Зочин (202.9.*.*)
2018-03-13 11:00:36
дажгүй байна 2 Ерөнхийлөгч

Зочин (103.57.*.*)
2018-03-13 11:00:34
Хүүхэд нь хар тамхинд орсон хүн чинь ийм л захиа бичнэ.

Зочин (202.9.*.*)
2018-03-13 10:57:15
Трампаа муухай Монгол Хужаа хоёрыг газрын хөрснөөс арчин хаяач

zub mongol (27.123.*.*)
2018-03-13 10:46:17
Amerikiig muulaad bgaa yum alga daa.Unen nuur tsarain algan deer tabisan yum shig il baigaa yumiig yah be dee.Haa ochij Amerikaas hol yabh min.Munch olon Ulsiig suiruulsen dee

Янкууд бол ардчилалын дайсан. (202.9.*.*)
2018-03-13 10:33:42
АНУ бидний эвдэж сонгуулийн хар машинаар луйвар зохион байгуулдаг. Үэнэдээ бол манай ардчилалын гол дайсан АНУ болсон. Янкууд бас өөрсдийн хөлсний этгээддээ авилгалын мөнгөөрөө 7 байр авсан байхад хамгаалж л байдаг.

mongol (182.160.*.*)
2018-03-13 10:14:23
iim archaagui zaxidal bichdeg ni mongol uls guilagchin tsarailj boloxgui mongol ulsin xogjil ediin zasagt amerik uls gol bish busad ulsuud bna mongol uls baigliin baylag ixtei bayn uls mortloo ulsaa xudaldaj ard tumnee yaduuruulj 3 xan say irgenee tejeej chadaxgui bol guilagchin eronxiilogch bgaad yaxiin be xytad oros ulstai edin zasgin asar bolomj bxad zaaval amerik geed guij ojix xeregguidee orsiig odood muulad bval mongol ulsig xyatadtai ugsej gazrin xorsnoos archij chadna xarin 2 ulstaigaa evtei baix xeregtei mongoliig xytad uls ezelcheed bgaag ulsaa xudaldsan 76 maluudaa tsaazal ofishorchid elbegee bayr enxbold bayrtsogt metig shudraga tsaazal urd xorshn bodlogoos xilee changatgaach malaa

Зочин (66.181.*.*)
2018-03-13 10:12:13
Za da erunhiilugch min hicheej de amerikuud bvtehgui bhoo demii yum guij ter zergiin honshoor amerikuudad bhgui herbee bval jinhene nzaa gj vzen bvh hariltsaan der amerikiin tald ashigtaigaar haritsahad blohgui zvilgui shd

ёмит (139.5.*.*)
2018-03-13 10:09:13
Хол харж бн ХАА д л хамтая гэсэн хариу бн

тт (202.9.*.*)
2018-03-13 10:06:50
өчүүхэн ч тоосон шинжгүй хариу өгсөн байна

Солиорол (202.170.*.*)
2018-03-13 09:48:14
Энэ коммент бичиж байгаа хүмүүс мөн ч их солиорох юм даа. Хийх ажилгүй. Толгой хоосон.

Зочин (182.160.*.*)
2018-03-13 09:33:48
Монгол барааг авахгүй гэнээ хаха

Зочин (182.160.*.*)
2018-03-13 09:33:48
Монгол барааг авахгүй гэнээ хаха

Зочин (182.160.*.*)
2018-03-13 09:33:48
Монгол барааг авахгүй гэнээ хаха

Зочин (182.160.*.*)
2018-03-13 09:33:47
Монгол барааг авахгүй гэнээ хаха

Ойлгомжтой (202.72.*.*)
2018-03-13 09:31:07
ТУЛГА 3 ХӨЛТЭЙ БАЙДГЫН АДИЛ БИДЭНД ГУРАВДАГЧ ХӨРШ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ ГЭХДЭЭ УЛС ТӨРИЙН ГУРАВДАГЧ ХӨРШ НЬ АНУ БАЙСАН НЬ ДЭЭР ЭЭ ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД БҮХ УЛСУУД ШҮҮ ДЭЭ

Зочин (59.153.*.*)
2018-03-13 09:29:39
Их саймшраад байвал цаадуул чинь оросууд танайх руу довтлох гэж бна бид нар хамгаална гээд л цэрэг зэвсгээ оруулж ирээд л орос монголын хил дээр байрлуулчихна даа. Америкийн ардчилалаа гэж өөрсдийг нь дагаж гөлөг болохгүй бие даасан улс төрийн бодлого явуулбал оросуудыг хавчиж бгаа шиг л нохойтуулна.Орос агуу гүрэн харин манай засаг баригчид өөрсдөө идэж ханадаггүй гуйлгачин хэдэн ногооны төлөө улсаа өгье гээд гүйнэ дээ.

Зочин (119.40.*.*)
2018-03-13 09:27:31
Хаха нээрэ инээдтэй юмаа дандаа л нэг нэгэнтэгээ барьцсан FB сошиал ертөнцийн үгээр үг хийсэн сонин хүмүүс юмаа яаж байгаан бүгд улсру л захидал илгээдэг ш дээ

Зочин (103.57.*.*)
2018-03-13 09:04:34
Сүүлийн үед Америкийг шүлсээ үсчүйлээд л муулагчид их олон болжээ, Путин их Оросын үндэсэрхэг үзэлтэн Монголыг тоохчгүй, Хятад талруугаа хазайж байгаа ухаантай юм биз дээ

Зочин (202.179.*.*)
2018-03-13 09:03:02
Юм хийж байвал бас яахав. Түүнээс биш Тагжаакынх шиг хий хоосан үг хэрэггүй

Зочин (202.21.*.*)
2018-03-13 09:01:13
Бидний шүтдэг *ардчилал *нь цагаа тулахаар *чи хэн юм*надад хамаагүй зайл цаашаа л гэсэн утга

songogch (168.235.*.*)
2018-03-13 08:53:34
Uyanga,Baasangar zuvulgu avaad bval neg i.m hariu ugun du.Elchin saidach tavij chadahgui baij yaj zahia ene ter bichij chadaj bna.Jenko unen dup yuma.

ЭЭ МЭДЭХГҮЙ Э (202.179.*.*)
2018-03-13 08:51:58
ДАВЖ ХАРЬЦАХЫМ БИЗ ДЭЭ.....

Зочин (66.181.*.*)
2018-03-13 08:40:33
орос хятад 2 тvйч хамаагvйгээр ингэж еерсдийнхеерее хуцаж чаддагн сайхан юмдаа..ийм боломжийг бидэнд олгосон ахмад буурлууддаа мэхийн хvндэтгэл илэрхийлийдээ..

Зочин (66.181.*.*)
2018-03-13 08:40:18
орос хятад 2 тvйч хамаагvйгээр ингэж еерсдийнхеерее хуцаж чаддагн сайхан юмдаа..ийм боломжийг бидэнд олгосон ахмад буурлууддаа мэхийн хvндэтгэл илэрхийлийдээ..

Зочин (66.181.*.*)
2018-03-13 08:40:01
орос хятад 2 тvйч хамаагvйгээр ингэж еерсдийнхеерее хуцаж чаддагн сайхан юмдаа..ийм боломжийг бидэнд олгосон ахмад буурлууддаа мэхийн хvндэтгэл илэрхийлийдээ..

зочин (66.181.*.*)
2018-03-13 08:39:44
Ийм л хариу өгнө шүүдээ.ямар ч улс адилхаан.одоо өөрийнхөө бөндгөрөөр наад улс ороноо авч явж чадах уу.мал мини.нөгөө өр зээлээ яаж төлөх үү.оффшорчдыг яаж цээрлүүлэх үү.наад улс орон даяар авилгад идэгдсэн нийгмийн яаж нурааж шинэ тогтолцоо руу орох уу.гээд олон олон асуудал ар араасаа хүлээлтгүй орж ирж бна.жонхуу шиг ингээд сууж байг уу.

зочин (66.181.*.*)
2018-03-13 08:39:32

2018-03-13 08:38:53

2018-03-13 08:38:47

2018-03-13 08:38:40

2018-03-13 08:38:33

2018-03-13 08:38:26

2018-03-13 08:38:20

2018-03-13 08:38:14

2018-03-13 08:37:55
Хүүхдийнхээ эмчилгээг хийлгэж байгаа юу манай хүн.

Зочин (182.160.*.*)
2018-03-13 08:24:35
одоо тарвага өмнөөс чинь очоод би гээд л солиорно доо ха ха ха

Зочин (199.115.*.*)
2018-03-13 08:13:16
оростой муудуулах гэсэн манж үг хэлжээ

Naraa (220.195.*.*)
2018-03-13 08:13:14
Erunhiilegchduu amjilt hvsie ta chadna mgl sergene

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2018-12-09 16:35:29 - Хууль
Чех улсад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөлтэй нэг ч Монгол компани байхгүй гэв
2018-12-09 16:28:06 - Байгаль Орчин
Хар ус нуур орчмоос таван автомашин архи, ундааны шил түүжээ
2018-12-09 16:23:19 - Энтертайнмент
Зая гэгээний тухай түүхэн дуулалт жүжиг маргааш нээлтээ хийнэ
2018-12-09 13:29:19 - Спорт
Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
2018-12-09 13:11:53 - Улс төр
Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилж байна
2018-12-09 12:59:24 - Шар
Дэлхийн миссээр 26 настай Мексикийн гоо бүсгүй Ванесса Понсе шалгарлаа
2018-12-09 12:42:05 - Нийслэл
Нийслэлд 88 чиглэлд 944 автобус иргэдэд үйлчилж байна
2018-12-09 12:31:08 - Боловсрол
Ирэх хавраас ЭЕШ-ын дүн шалгалт өгсөн даруйдаа гардаг болно
2018-12-09 12:20:28 - Орон нутаг
Үенч суманд анх удаа цоохор ирвэс камерын дуранд өртжээ
2018-12-09 11:50:50 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар өдөртөө 11-16 градус хүйтэн байна
2018-12-08 15:09:20 - Нийслэл
Хүн амын нягтрал ихтэй зургаан дүүрэгт газар олгохыг хориглолоо
2018-12-08 14:53:01 - Байгаль Орчин
Өнөө маргаашдаа хүйтний эрч өдөртөө бага зэрэг СУЛАРНА
2018-12-08 14:39:43 - Энтертайнмент
“Avengers”-ийн шинэ ангийн трейлэр цацагдлаа
2018-12-08 14:27:13 - Нийслэл
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх сараас 320 мянган төгрөг болно
2018-12-08 14:13:58 - Нийслэл
Хүүхэд хамгааллын төсвөөс 957.5 сая төгрөгийг урлагийн наадам, тэмдэглэлт өдөрт зарцуулжээ
2018-12-08 13:50:32 - Нийслэл
Төмөр замын гарам дээр автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ОСОЛ 28 хувиар өсчээ
2018-12-08 13:35:43 - Шар
NASA: Хүн төрөлхтөнд Ангараг гарагийн салхины чимээг анх удаа сонсгож байна
2018-12-08 13:08:20 - Байгаль Орчин
535 мянган га талбайд ойжуулалт хийхээр төлөвлөжээ
2018-12-08 12:54:32 - Улс төр
БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Монголд айлчилна
2018-12-08 12:44:11 - Энтертайнмент
Дэлхийн миссийн титмийн эзэн өнөөдөр тодорно
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-08 10:22:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-08 10:11:16 - Эрүүл мэнд
А.Цэнджав: Өсвөр насны хүүхдүүд “Хэн нь олон СОРОНЗ залгих вэ” гэсэн утгатай аян өрнүүлж эрүүл мэндээрээ хохирч байна
2018-12-08 09:51:06 - Улс төр
ТОЙМ: Туршлагатай парламентач Л.Болд “поп”-ын эгнээнд нэгдэж, МАН-ын хэрүүл НАМЖИХГҮЙ үргэлжиллээ
2018-12-08 09:41:55 - Технологи
Ухаалаг утас ашиглан эрүүл мэндээ УХААЛГААР хянах боломжууд
2018-12-08 09:36:11 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-12-07 17:24:18 - Шар
Жэки Чан эхнэрээ хуурч, хүүгээ зоддог байсан талаараа өөрийн номондоо бичжээ
2018-12-07 17:02:08 - Спорт
Монголын хоккейн баг мөнгөн медаль хүртлээ
2018-12-07 16:35:46 - Гадаад
Зүүн Жоу улсын үед хэрэглэж байсан морин тэргийг бүтнээр нь олжээ
2018-12-07 16:12:13 - Нийслэл
Монгол судлаач эрдэмтдэд шагнал гардуулав
2018-12-07 16:00:54 - Энтертайнмент
Марвел компани Азийн анхны супер баатрыг бүтээж байна
2018-12-07 16:00:48 - Эдийн засаг
Ам.доллар 2645 төгрөгтэй тэнцэж байна
2018-12-07 15:50:05 - Улс төр
Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа
2018-12-07 15:50:02 - Нийслэл
Пийшин, зуухны аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалан есөн айлд гал гарчээ
2018-12-07 15:30:54 - Улс төр
Засгийн газар ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулахыг УИХ-ын дарга шаардав
2018-12-07 15:22:31 - Улс төр
УИХ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ
2018-12-07 14:15:04 - Улс төр
УИХ-аас Засгийн газарт шаардлага хүргүүллээ
2018-12-07 14:00:14 - Орон нутаг
Дорнод аймагт хүчингийн хэрэг эрс өсчээ
2018-12-07 13:53:10 - Нийслэл
Шатахууны үнэ буугаагүй хэвээр байна
2018-12-07 13:32:53 - Улс төр
МАН-ын хагарлаас болж УИХ-ын үйл ажиллагаа саатсаар байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-07 08:30:43 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир тэргүүтэй гишүүдийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ бичиг УИХ-д ирэхээр БЭЛТГЭГДЖЭЭ
2018-12-07 08:23:55 - Улс төр
Т.Аюурсайхан: УИХ-ын даргыг чөлөөлсний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудал хөндөнө
2018-12-07 17:24:18 - Шар
Жэки Чан эхнэрээ хуурч, хүүгээ зоддог байсан талаараа өөрийн номондоо бичжээ
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-07 12:16:30 - Спорт
Залуу бөхөд гар хүрсэн А.Баасандорж сүмогийн дэвжээг орхихоор боллоо
2018-12-07 14:00:14 - Орон нутаг
Дорнод аймагт хүчингийн хэрэг эрс өсчээ
2018-12-07 12:40:49 - Улс төр
О.Баасанхүү: Гурван гишүүнд яллах дүгнэлт үйлдсэн нь үнэн