NYT: Трамп, Ким хоёрын уулзалт Монголд болох боломжтой

Түгээх    
2018-03-13 12:53:36 - Гадаад

meetingАНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын уулзалт хаана болох тухай асуудал дэлхийн анхаарлын төвд байна. Трампын хувьд аялах дургүйгээрээ алдартай бол ноён Ким 2011 онд аавыгаа нас барснаас хойш Хойд Солонгосыг орхиж яваагүй, “гэр амь”-тай нэгэн юм.

Цагаан ордны зарим албан тушаалтнууд хоёр удирдагчийн уулзалт хэзээ ч болохгүй гэж үзэж байгаа аж. Ийм түүхэн мөчид тохиромжтой газар хэрэгтэй. Энд хэд хэдэн сонголт байгаа талаар "The New York Times" мэдээлжээ. 

ЦЭРЭГГҮЙ БҮС

Цэрэггүй бүс дэх Панмунжон тосгон нь хамгийн боломжтой байршил юм. Дэлхийд хамгийн өндөр хамгаалалт бүхий энэ газарт хааяа уулзалтууд зохион байгуулагддаг. Панмунжомын Өмнөд Солонгосын тал дахь Энхтайвны ордон нь хоёр удирдагчийн уулзалтад илүү тохиромжтой байж болох юм.

Өнгөрсөн сард Хойд болон Өмнөд Солонгосын төлөөлөгчид Пёнчаны өвлийн олимпод Хойд Солонгосын төлөөлөгчдийг оролцуулахаар уулзалт зохион байгуулсан билээ. Улмаар ноён Ким Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй уулзахаа илэрхийлснийг уламжилсан байдаг.

meetingПХЕНЬЯН. ХОЙД СОЛОНГОС

Өмнө нь Хойд Солонгосын нийслэлд өндөр дээд түвшний уулзалтууд болдог байв. Өмнө нь Ерөнхийлөгч Жимми Картер, Билл Клинтон нар айлчилж байсан бөгөөд 2000, 2007 онд Солонгосын дээд хэмжээний уулзалтууд зохиогджээ. Гэвч Трампын хувьд тийм ч таатай байхгүй байх талтай.

2000 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мадлейн Олбрайт Ким Чен Уны эцэг Ким Чен Ирийн баллистик пуужингийн хөтөлбөрийг зогсоох, түүний дотор олон нийтийн суртал ухуулга хийх оролдлого хийх зорилгоор Пхеньянд зочилжээ. 

ЧЕЖҮ АРАЛ. ӨМНӨД СОЛОНГОС

Өмнөд Солонгосын Чежү арлын захирагч энэ уулзалтыг зохион байгуулах саналаа илэрхийлжээ. Энэ нь Солонгосын хойгийн хойд зүгт байрладаг аялал жуулчлалын газар билээ. Хүн ам сийрэг, цомхон энэ газарт аюулгүй байдлыг хангахад илүү хялбар байх юм.

meetingВАШИНГТОН

Вашингтон боломжийн цэг байх болно. Гэхдээ Хойд Солонгосын удирдагч Кимийн хувьд анхны гадаад айлчлалаа АНУ-аас эхлүүлэхээсээ болгоомжилж болох юм. Түүнчлэн уулзалтыг Цагаан ордонд хийхэд тохиромжгүй. Учир нь хойд зүгт өгөх суртал ухуулгын үнэ цэнийг бууруулах талтай.

2000 онд Хойд Солонгосын өндөр дээд албан тушаалтан, маршал Жо Мён Рок Вашингтонд айлчлахдаа Клинтоныг Пхеньянд урьсан бөгөөд анх удаа доктор Олбрайттай уулзахад тэрээр ажил хэрэгч хувцасласан байжээ.

БЭЭЖИН

Хятад улс Хойд Солонгосын цорын ганц холбоотон бөгөөд тэдний харилцаа сүүлийн жилүүдэд илт хөрж буй билээ. Хятад улс бүх талын хэлэлцээрийг идэвхжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж, арван жилийн өмнө зургаан талт яриа хэлэлцээрт оролцож байв.

БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Генг Шуан өчигдөр хоёр орны удирдагчийн уулзалт болох гэж байгаад баяр хүргээд, "цөмийн асуудлыг энх тайвнаар зохицуулах" асуудлаар "тасралтгүй хүчин чармайлт гаргах" болно гэжээ. Гэвч Бээжинд уулзалт болох уу гэсэн асуултад шууд хариулт өгсөнгүй.

meetingЖЕНЕВ

Төвийг сахисан Швейцарийн Женев хотод 1985 онд АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган, ЗХУ-ын удирдагч Михайл Горбачев нарын өндөр түвшүний уулзалтууд зохион байгуулагдаж байв. Ким Чен Уны хувьд тэнд 1990-ээд оны сүүлээр суралцаж байсан учраас бусад улс орноос илүүтэй мэдэх билээ.

МОСКВА

Хятад Хойд Солонгосын удирдагчид хааяа тэнд очдог. Ким удирдагчийн хувиар тийшээ явж байгаагүй. 2015 онд Дэлхийн II дайны үед нацист Германыг ялсны 70 жилийн ойг тэмдэглэх үеэр Москвад очих төлөвлөгөөгөө цуцалжээ. Трампын хувьд Москвад айлчлах нь тийм ч таатай биш юм. Учир нь оросуудыг 2016 оны сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон, түүний кампанит ажилд тусалсан гэж буруутгаж буй билээ.

СТОКГОЛЬМ

Швед нь АНУ, Хойд Солонгос хоёрын хооронд гол зуучлагч юм. Хойд Солонгост АНУ-ын Элчин сайдын яам байдаггүй. Тиймээс Швед нь америкчуудад зориулсан консулын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд түүнд тэнд хоригдож байгаа иргэдтэй уулзах зэрэг багтдаг байна.  

Швед улсад АНУ, Өмнөд Солонгос, өөр бусад орны төлөөлөгчид, Хойд Солонгосын албаны хүмүүс, мэргэжилтнүүд хооронд яриа хэлэлцээ хийгдэж байв.

Өнгөрсөн долоо хоногт Шведийн “Dagens Nyheter” сонин “Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо удахгүй Шведэд очиж, болзошгүй уулзалтын талаар ярилцана” гэж мэдээлжээ.

meetingУЛААНБААТАР, МОНГОЛ УЛС

ОХУ, БНХАУ-тай хиллэдэг Монгол Улс сүүлийн жилүүдэд төвийг сахих бодлого баримталж, АНУ, Хойд Солонгостой сайн харилцаатай байгаа юм. Тус улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж "АНУ-ын Ерөнхийлөгч Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким нарын уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахыг санал болгож байна. Монгол бол хамгийн тохиромжтой, төвийг сахисан улс юм” гэжээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 28

зочин (103.26.*.*)
2018-03-16 06:41:06
Энэ мэдээ ямар учиртай бичигдээд бнаа. Энэ Туяа гэгч ГХЯ-хун юмаа даа.

Зочин (202.9.*.*)
2018-03-15 20:13:39
Монгол зүгээр ч бээжинд болно байлгүй дээ, манайд хийвэл юун асем жинхэнэ нэр хүнд өснө

Тоншуул (27.123.*.*)
2018-03-14 06:37:55
Муу тарвагадорж бас юу гэж будлиантуулах бодолтой байна

Бор (66.181.*.*)
2018-03-14 01:21:55
Энэ одоо болио манай хамгаалалт маш муу сонор сэрэмж муу гай болоод ямар нэгэн юм боловол яана тэгж ядарсан монголоо гайд гаргаад яахавээ ядарсанаа мэдэхгүй юун сэхүүн юмб дээ энэ балаа мэтгүүлч нараа гэж нөгөө батүүл шиг өвлийн олимп зохион байгуулна гэж улин хуцдаг шиг юм болохншив хүсэл тэмүүлэлтэй байж болноо тим мунхаг юм бүү ярьж байгаач

Зочин (64.119.*.*)
2018-03-13 23:23:02
УБ-д биш шүү

Зочин (103.26.*.*)
2018-03-13 22:53:27
Бааранд уулзана

Зочин (116.47.*.*)
2018-03-13 20:18:06
New York times d tegj bichseniig l orchuulsan bn shde

Зочин (66.181.*.*)
2018-03-13 20:07:25
Ehleed utaa, ork hoyoroosoo sal.

Зочин (64.119.*.*)
2018-03-13 20:04:00
уулзалт болохгүй

Зочин (64.119.*.*)
2018-03-13 20:02:48
энэ хоёхын уулүалт болохгүй ээ

Зочин (202.21.*.*)
2018-03-13 19:46:11
ЖИЖГЭЭ ОДОО ХУДЛАА СЕНСААЦИ ДЭГДЭЭХЭЭ БОЛИМООР ЮМ СУУДЛААСАА БУУСАН ХҮНИЙГ ХЭН ТООДГИЙН. МОНГОЛД ТИЙМ ТОМ УУЛЗАЛТ ЗОХИОХ ОРДОН ХААНА БАЙНА АСЕМ ГЭЖ БААХАН МӨНГӨ ИДЭЖ ДЭЛХИЙН ШИВШИГ БОЛЧООД ОДОО ИЧИХ ХЭРЭГТЭЙ

Зочин (202.21.*.*)
2018-03-13 19:45:58
ЖИЖГЭЭ ОДОО ХУДЛАА СЕНСААЦИ ДЭГДЭЭХЭЭ БОЛИМООР ЮМ СУУДЛААСАА БУУСАН ХҮНИЙГ ХЭН ТООДГИЙН. МОНГОЛД ТИЙМ ТОМ УУЛЗАЛТ ЗОХИОХ ОРДОН ХААНА БАЙНА АСЕМ ГЭЖ БААХАН МӨНГӨ ИДЭЖ ДЭЛХИЙН ШИВШИГ БОЛЧООД ОДОО ИЧИХ ХЭРЭГТЭЙ

Зочин (202.9.*.*)
2018-03-13 18:55:21
монгол хамгийн тэнэг хүмүүс ихтэй орон . хөгжилөөрөө сүүлийн хоёрт авилгалаараа эхний хоёрт дэлхийд дугаарладаг.

зочин (202.70.*.*)
2018-03-13 17:22:43
Ажлаа өгсөн гэрийн өвгөн дуугүй сууж байж болдоггүй л юм байх даа

Зочин (202.9.*.*)
2018-03-13 17:14:58
Сүүлийн үед АНУ Монгол хоёр ах дүү гэх шахуу юм бичээд Ардчилсан намынхан Эрдэнээ ЗИ нар айлчлаад Элбэгээгийн нэр байн байн гараад л байна нэг юм болох догоо харин юу юм бол...

Зочин (202.5.*.*)
2018-03-13 15:53:25
Elbegdorj savsagnuur khog doo

Elbegdorj helsen bol hudlaa (91.231.*.*)
2018-03-13 15:04:40
Uur hun helsen bol itgeh bailaa ene dalan hudalchid delhii ch itgehgui harj l baigaarai.

эсэргүү (66.181.*.*)
2018-03-13 14:49:51
том гүрэний ёрөнхийлөгч нар хаана уулзана эбад ямар хамаа бнаа эсгий хийх газар нохой хүүхэд элбэгээ хэрэггүй

ЗОЧИН (124.158.*.*)
2018-03-13 14:15:06
ЕР НЬ ЯВЖ ЯВЖ БЭЭЖИНД Л УУЛЗАНА ДАА. ХАРЖ Л БАЙЯ.

Зочин (103.57.*.*)
2018-03-13 14:04:43
Ким Жөн Уныг алах гэсэн гадаадын алуурчид Монголд цуглана. Хэрвээ ийм уулзалтын үед нууц аллага явагдвал дэлхийн 3-р дайн дэгдэж, Монгол улс татагдан орно. Цөмийн зэвсэг хурааж байсан түүх байхгүй.

zochin (182.251.*.*)
2018-03-13 13:45:17
Mongold bolohgui...gedeg ni todorhoi...uulzalt bolohgui ch baijmagadlal baij boloh talaar sudlaach humuus bichij bna

том тэнэгтэцгээ (202.131.*.*)
2018-03-13 13:38:44
бас баахан хөдөлгөөн хааж хязгаарлана.

Цэцэг (202.9.*.*)
2018-03-13 13:14:14
Энэ уулзалтанд Элбэгдорж нарын хар малгайнууд оролцох нь аюул дагуулана заавал уулзах шаардлага байхгүй Америктай америкгүй хоёр Солонгос учираа олж чадна ингэж чадвал дэлхийд хүчирхэг орон болно Монголыг хэмэлсээр байгаад арчааг нь алдуулсан үе дамжсан шашин хүчэрхэг улс ороныг үнэгүйдүүлэх бохир арга хэрэгэлсээр ирсэн Их Монгол улсыг шашин үрэн таран хийсэн гэдэгийг л том улс оронууд бодож үзээд болгоомжтой байх нь чухал .

Зочин (66.181.*.*)
2018-03-13 13:11:30
Tramp pizda ochood uulzana biz tarbagadorj danda hushaj baidag um

Зочин (182.160.*.*)
2018-03-13 13:07:48
бас л АСЕМ шиг хэнд ч хэрэггүй юм хийгээд яахав. хол бай.

Нийслэлийн иргэдийн нэгэн (66.181.*.*)
2018-03-13 13:04:18
Ингэж сёнсацитай мэдээрхүү юм тавьж үймүүлж суухаа больё!!?

Зочин (66.181.*.*)
2018-03-13 13:03:33
Нарантуул дээр л уулзуулчихгүй юу.

Зочин (202.9.*.*)
2018-03-13 13:00:27
Хаана ч уулзсан яахав дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-23 14:51:25 - Спорт
Өнөөдөр биеийн тамирын заалууд үнэ төлбөргүй үйлчилнэ
2018-06-23 14:47:09 - Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.7 хувиар өсчээ
2018-06-23 14:26:58 - Байгаль Орчин
Нийт нутгийн 40 хувьд зуншлага тааруу байна
2018-06-23 14:08:33 - Орон нутаг
Өвөрхангай аймагт бороо орж үер буужээ
2018-06-23 13:54:49 - Нийслэл
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэлээ
2018-06-23 13:26:45 - Эдийн засаг
Үүрэн холбооны дөрвөн компанийн нийт хэрэглэгчийн тоо дөрвөн саяд хүрэх хандлагатай байна гэв
2018-06-23 13:08:23 - Орон нутаг
Согтуу үедээ Орхон голд осолдох шахжээ
2018-06-23 13:00:45 - Нийслэл
Барилгын салбарт гарсан ослын улмаас таван хүн нас баржээ
2018-06-23 12:55:16 - Боловсрол
Япон улсад анагаахын чиглэлээр 50 оюутан тэтгэлгээр суралцуулах санал тавилаа
2018-06-23 12:43:52 - Энтертайнмент
Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэх талаар санал солилцжээ
2018-06-23 11:54:59 - Эрүүл мэнд
Л.Цэрэндолгор: Хүүхдийн нас хэдий чинээ бага байх тусам төдий чинээ утсанд хурдан донтдог
2018-06-23 10:12:09 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-23 10:01:06 - Эрүүл мэнд
Тарвас идсэний улмаас “SK5” вирусээр халдварлаж үхэж байна гэдэг худал мэдээлэл
2018-06-23 09:58:15 - Эрүүл мэнд
Эмийн харшил – Амь насанд хамгийн их аюултай
2018-06-23 09:58:04 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
2018-06-22 15:31:58 - Боловсрол
МУИС-ийн 73 дахь төгсөлт, эрдмийн баяр боллоо
2018-06-22 15:31:35 - Гадаад
АР: Хууль бус цагаачдын 500 орчим хүүхэд гэр бүлдээ эргэн очлоо
2018-06-22 15:22:26 - Нийслэл
Амралтын өдрүүдэд түр хугацаагаар хаагдах автозамууд
2018-06-22 15:16:40 - Хууль
Зам, тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна
2018-06-22 14:54:21 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: "Тавантолгой"-н 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжлээ
2018-06-22 14:43:15 - Нийслэл
Холбоочдын цогцолбор тэмцээн эхэллээ
2018-06-22 14:38:41 - Улс төр
Д.Хаянхярваа: Тавантолгойн төслийг дэмжвэл улс төрийн болон хөндлөнгийн нөлөөлөл байхгүй болно
2018-06-22 14:24:10 - Энтертайнмент
“Хаврын улирлыг идэвхтэй эхлүүлье” нэртэй уралдааны ялагч тодорлоо
2018-06-22 14:00:02 - Нийслэл
“Алтай констракшн”, “Жинлүүр их” компаниудыг таван сая төгрөгөөр торгожээ
2018-06-22 13:30:51 - Нийслэл
Х.Мандахбаяр: Монгол сэтгүүлчдийг БНСУ-д сургах тухай санал тавина
2018-06-22 13:29:24 - Гадаад
Блүүмберг: Трамп Путинтэй уулзах боломжийг судалж байна
2018-06-22 12:53:15 - Орон нутаг
Иргэд усанд осолдож, боогдох тохиолдлууд гарсаар байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-21 08:46:27 - Энтертайнмент
А.Дэлгэрцэцэг: Дөрвөн хүүхдийн ээж болчихоод миссийн титэм зүүнэ гэж төсөөлөөгүй
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-21 11:38:19 - Улс төр
С.Ганбаатар: Би найдвартай ялалт байгуулна
2018-06-21 13:34:27 - Эрүүл мэнд
Ч.Нарантуяа: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол маргаашаас улс даяар нэгдсэн байдлаар ажил хаялт эхэлнэ
2018-06-22 08:34:18 - Спорт
Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нараас МҮБХ-ныхон Бөхийн өргөөг чөлөөлнө гэв
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-21 08:35:10 - Улс төр
МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн бирж, Монгол шуудангийн хувьчлалыг хэн хэн сонирхож байна вэ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ