А.Дашням: Улаанбаатар хотод газар хөдлөх магадлал маш өндөр байна

Түгээх    
2018-03-15 07:45:25 - Нийслэл

Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа А.Дашнямтай нийслэл хотын барилга байшингууд газар хөдлөлтөд хэр тэсвэртэй, Улаанбаатар хот газар хөдлөлтөд бэлэн байгаа эсэх асуудлаар ярилцлаа.

-ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШИГ БОЛОХ МАГАДЛАЛ УЛАМ ИХЭСЧ БАЙНА-

-Улаанбаатар хотын газар хөдлөлтийн нөхцөл байдал ямар  байгаа вэ? Энэ гамшгаас урьдчилан сэргийлэх ажил ямар хэмжээнд байгаа  вэ?

-Улаанбаатар хот маань газар хөдлөлтийн чичирхийлэлийн 6-8 баллын идэвхитэй бүст оршдог бөгөөд  судалгаанаас үзэхэд жил ирэх тусам  газар хөдлөлтийн чичирхийлэл тоо нэмэгдэж байгаа  нь газар хөдлөлтийн гамшиг болох магадлал улам ихэсч  байна гэж  мэргэжлийн байгууллагууд тодорхойлж  байна. Улаанбаатар хотод хэзээ нэг цагт газар хөдлөх нь тодорхой. Гагцхүү хэзээ гэдэг нь тодорхойгүй. Урьдчилж мэдэх боломжгүй. Гамшиг бол хэлж биш хийсч ирдэг. Тэгэхээр газар хөдлөлтийн гамшгийн үед яах ёстой вэ гэдэг асуудал яригдана. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулах ажлууд зохион байгуулах ёстой. Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр маш олон ажил хийж байна. Бидний явуулж буй үйл ажиллагаанууд үндсэндээ гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийг мэдээллээр хангах зорилготой. Засгийн газрын 2011 оны 330-340 дүгээр тогтоол гэж байдаг. Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн дөрөв дэх өдөр улс даяар зарлан мэдээллийн дохио дуугаргаж, дохионы дагуу цугларах, нүүлгэн шилжүүлэх ажиллагаа зохион байгуулах хамтарсан сургалтууд жил бүр зохион байгуулдаг. Жил ирэх бүр энэ ажиллагаанд оролцож байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай.

-Найман баллын хүчтэй газар хөдлөлт болоход Улаанбаатар хот эрсдэлтэй байдалд байна гэж ойлгож болох уу?

-Тэгэхээр 8 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо гэхэд Улаанбаатар хот маш эрсдэлтэй байдалд байна гэж ойлгож болно. Тиймээс Монгол Улсын  Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор  газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх  байнгын ажиллагаатай зөвлөлийг байгуулж газар хөдлөлтийн  гамшгаас урьдчилан сэргийлэх ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулж ажиллаж байна  улаанбаатар хотын  хэмжээнд дээрх шийдвэртэй уялдуулан нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн байгуулан зөвлөлийн даргаар нийслэлийн засаг даргын орлогч Баярхүү дарга ахлан ажиллаж байна. Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас  урьдчилан сэргийлэх  байнгын ажиллагаатай зөвлөл  маань хоёр нарийн бичгийн даргатай. Нэг нарийн бичгийн дарга нь нийслэлийн засаг даргын тамгын газрын бодлого  төлөвлөлтийн хэлтсийн чиглэл хариуцсан мэргэжилтэн , нөгөө нэг нь нийслэлийн онцгой байдлын газрын онцгой комиссийн нарийн бичгийн дарга нар  томилогдон ажилладаг. Нийт  25  гишүүнтэй. Есөн дүүргийн засаг дарга нар болон  холбогдох агентлагуудын дарга нар ордог  бөгөөд нийслэлийн онцгой  байдлын газар  ажлын алба болон томилгоожин ажиллаж байна.

-Яг ямар зорилго, чиглэлтэй зөвлөл юм бэ?

-Зөвлөл байгуулагдсанаас хойш нэлээдгүй ажлуудын зохион байгуулан ажиллаж байна. 2016 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдын тэргүүлэгчдын 94 дүгээр тогтоолоор  нийслэл хотод 111 түр цугларах талбай, 31 нүүлгэн шилжүүлэх байршлуудыг томилгоожуулан 2017 онд нийслэлийн засаг даргын хөрөнгө оруулалтаар 100 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлүүлэн хотын хэмжээнд  томилгоожсон 111 байршлуудыг тэмдэглэгээжүүлэх ажлыг зохион байгууллаа.  Хотын  нутаг дэвсгэрт байгаа нийтийн зориулалттай 576 орон сууцны барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээг хийж, паспортжуулан Arc Gis программд мэдээллийг оруулан бүртгэлжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2017 оны  А/265 дугаар захирамжаар нийтийн зориулалттай орон сууцны 43 барилгад   биет, үзлэг хэмжилт, туршилт, судалгаа хийж дууссан.  Газар хөдлөлтөд тэсвэргүй гарсан 41 барилгад улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг Мэргэжлийн хяналтын газарт  хүргүүлсэн. НИТХ-ийн  90 дүгээр тогтоол “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”, нийслэлийн Засаг даргын дахин төлөвлөн, барилгажуулах тухай захирамжаар 85 барилгыг буулгаж, барилгажуулах шийдвэр гаргуулах зэрэг ажлыг тус тус зохион байгуулан ажиллаж байна. Бид цаашдаа ажлаа илүү үр дүнтэй болгох зорилгоор 2018 онд  зөвлөлийнхөө хурлуудыг нийслэлийн дүүргүүд дээр зохион байгуулан, дүүргийн Байнгын ажиллагаатай зөвлөлийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж  үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, тэдэнд тулгарч байгаа бэрхшээлүүдийг шийдвэрлэхээр түлхүү анхаарч  ажиллаж байна.

 -1950 ОНООС ӨМНӨХ БАРИЛГУУДЫГ БАРИХДАА ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ 

ОГТ ТООЦООЛООГҮЙ-

-Орон сууцны барилгууд ихээр баригдаж байна. Оршин суугч, худалдан авагчдадаа татахдаа “Манай барилга найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй” гэж сурталчилдаг. Барилгуудыг улсын комисс хүлээж авахад үнэхээр найман баллд тэсвэртэй эсэхийг нь Онцгой байдлын алба хянаж хүлээж авдаг уу?

-Улсын комисс барилга байшин хүлээж авах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага газар хөдлөлт талаасаа шалгалт хийдэггүй. Харин галын аюулгүй байдал талаас нь шалгадаг. Газар хөдлөлт талаас нь мэргэжлийн хяналтын байгууллага болон Ерөнхий төлөвлөгөөний газраас шалгаж хүлээж авдаг. Барилга байшингуудын хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй байх эсэх нь чанарын стандартыг хэр мөрдөж байгаагаас шалтгаална. Одоогийн барилгуудын чанар ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Муу материалаар хийгдэж байгаа барилга маш олон байна. Үүнээс үзэхэд газар хөдлөлтийн гамшиг бүрэн дүүрэн даах барилга байна гэхэд хэцүү.

-Газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг нь яг яаж шалгаж хүлээж авдаг юм бэ?

-Их нарийн асуудал. Манай улсын хувьд стандартаар нь шалгалт хийхэд хүндрэлтэй. Олон улсын хэмжээнд, жишээ нь Японд гэхэд эхлээд туршилтын барилгаа бариад чичирхийлэлд нурж байна уу, үгүй юу гэдгийг шалгадаг. Нурсан ч гэсэн тэр чигээрээ нурж байна уу, тодорхой хэмжээгээр ан цав үүсч байна уу гэж нарийн хардаг юм билээ. Ийм байдлаар аюулгүй байдлыг нь тооцож гаргадаг.

-Манай улс хэдийнээс барилга байгууламжаа газар хөдлөлтөд тэсвэртэйг үнэлж эхэлсэн бэ?

-1950 оноос өмнөх барилгууд үндсэндээ газар хөдлөлтийн ямар ч чичирхийллийг тооцоолоогүй баригдсан юм. 2000 оноос хойш барилга барихдаа газар хөдлөлтийн чичирхийллийг тооцож барилга барьдаг болсон.

-Улаанбаатар хотод хамгийн сүүлд хэзээ хэдэн баллын хүчтэй газар хөдлөлт болсон бэ?

-Газар хөдлөлт гэдэг харьцангуй ойлголт. Улаанбаатар хотод хамгийн сүүлд гэхэд Гачуурт, Гүнжийн хоолойд болж байсан. Тодруулбал 2015 оны аравдугаар сарын 3-нд 15:30 цагт Улаанбаатарын орчимд, нийслэлээс 20-иод км-т голомттой, 4,5 магнитудын газар хөдөлсөн. Энэ газар хөдлөлтийн асуудлыг улсын хэмжээнд анхааралдаа авч, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярьж байсан. Үүнтэй уялдуулан ОБЕГ, болон бусад мэргэжлийн байгууллага үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулснаар төрийн дээд шатанд анхаарал тавьж нэлээдгүй асуудлуудыг шийдвэрлэж байсан. Ерөнхийлөгч УИХ-ын чуулган дээр хүртэл ярьж байсан. 

-Улаанбаатар хотод хамгийн дээд тал нь 4, 5 магнитудын газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. Харин улсын хэмжээнд дээд тал нь 7 магнитуд хүрсэн. Тодруулбал, долоон магнитудын газар хөдлөлт Говь-Алтай орчимд болж байсан. Одоо газар нь хагарчихсан байдаг. Орон нутгийн газар хөдлөлт хээр тал газар ихэвчлэн мэдрэгддэг. Хотжилт багатай өргөн уудам газар нутагтай болохоор эрсдэл бага гардаг. Харин Улаанбаатар хотын төвд энэ мэт хүчтэй газар хөдөлбөл ямар эрсдэл үүсэхийг хэлж мэдэхгүй.

-Онцгой байдлын байгууллага газар хөдлөлтийн эрсдэлээс сэргийлэх талаар ямар ажил зохион байгаа вэ?

-Онцгой байдлын байгууллага болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг жил тутам төлөвлөж бэлэн байдлаа ханган сургалт, дадлагыг хуваарийн дагуу зохион байгуулж ирсэн. 2018 онд нийслэлийн засаг даргын 2018 оны а/41 дүгээр захирамжаар  гурван дүүрэгт гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, гурван дүүргийн  гамшгаас хамгаалах албанд засаг даргын нэрэмжит  бэлэн байдлын үзлэг, гурван албанд удирдах бүрэлдэхүүний сургалтыг тус тус зохион байгуулахаар  ажиллаж байна. Дээрх сургалт дадлагууд нь болзошгүй гамшгийн үед онцгой комисс,  гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн үүрэг, харилцан ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг уялдуулан зохион байгуулах сургаж дадлагажуулахад чиглэгдэж байдаг. Саяхан бид монгол улсын  шадар сайдын 2018 оны 75 дугаар тушаалаар  батлагдсан мэргэжлийн анги байгуулах журмын дагуу нийслэлийн  тусгай зориулалтын   мэргэжлийн ангийг засаг даргын захирамжаар байгуулан удирдах бүрэлдэхүүний сургалтын зохион  байгууллаа.Хуучин  журмаар мэргэжлийн ангийг зөвхөн төрийн байгууллагуудын хэмжээнд зохион байгуулдаг байсан бол шинэ журмаар төрийн болон төрийн бус  байгууллагууд томилгоожуулснаараа онцлог юм.  Бид   энэхүү  журмын хүрээнд үндэсний хэмжээний томоохон  компаниуд болох  Номин холдинг, Алтан жолоо, Эм си эс, МТ, Шунхлай шатахуун түгээх станц гэх мэт олон  аж ахуй нэгжийг томилгоожуулж  сургалтанд хамруулан сертификатжуулан  гамшгийн үед хамтран ажиллахаар болсон.

-МОНГОЛЧУУД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЗОВЛОН ҮЗЭЭГҮЙ АРД ТҮМЭН--

-Газар хөдлөлтийг урьдчилж мэдэх боломжтой юу?

-Одоогоор дэлхий нийтэд газар хөдлөлтийн гамшгийн урьдчилан  мэдэх боломжгүй.Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ зарлан мэдээллийн, хүргэх  дуут дохиоллын 60 цамхаг байдаг. Улаанбаатар хотоос 160-300 км-ийн радиуст  орших гурван том газар хөдлөлтийг  голомт  бүхий газар  чичирхийллийг мэдрэх станц байршуулсан. Эдгээр голомтод хүчтэй чичирхийлэл үүсвэл  мэдрэх станц хиймэл дагуулаар дамжуулан  30 секундын дараа Улаанбаатар хотын  зарлан мэдээллийн 60 цамхагт мэдрэгдэж, амжиж анхааруулах дохио болон бусад зарлан мэдээллээр хангах хэрэгслүүдэд  дамжуулагдаж иргэдэд мэдээлэх   ёстой. Тэрнээс наана буюу Улаанбаатараас 100 км-ийн радиуст газар хөдөлбөл урьдчилан анхааруулж, мэдэгдэх ямар ч боломжгүй тийм хугацаа байхгүй гэсэн үг. Тэгэхээр нийслэлийн иргэд маань газар хөдөлсөн тохиолдолд өөр өөрийнхөө аюулгүй байдалд анхаарч, мэдлэг мэдээлэлтэй байж, амь нас эрүүл мэндээ аврах хэрэгтэй юм. Олон улсад  тохиолдож  байсан гамшгийн  туршлагаас харахад  газар хөдлөлтийн гамшиг тохиолдоход мэргэжлийн байгууллагууд иргэдийнхээ гуравхан хувьд нь хүрч ажилласан  Үлдсэн 97 хувьд нь  иргэд  өөрөө өөртөө  болон хамт байгаа хүмүүс нь  тусламж үзүүлсэн байдаг.

-Манай иргэд өөрөө өөрийгөө хамгаалах дадалд хэр бэлтгэгдэж байна вэ?

-Манай улсын хувьд хүндрэлтэй асуудлууд нэлээд бий. Газар хөдлөлтийн гамшгийн зовлон үзээгүй ард түмэн гэж хэлж болно. Ойлголт их муу. Хүлээж авах нь их муу. Үндсэндээ онцгой байдлын байгууллага л энэ ажлыг хийж, бидний амь насыг хамгаалах ёстой гэж боддог. Гэтэл Онцгой байдлын байгууллага чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулна. Гэхдээ нөхцөл байдал үүсэхэд тэр хэмжээнд нь хүрч иргэдээ хамгаалж, хүрч ажиллаж чадах уу, үгүй гэдэг асуудал тодорхойгүй. Тиймээс иргэддээ анхааруулж хэлэхэд, аль нэг байгууллагад найдах биш, өөрөө өөрсдийнхөө аюулгүй байдалд анхаарч, мэргэжлийн байгууллагын явуулж буй сургалт дадлагуудад идэвхтэй оролцох зайлшгүй шаардлагатай.

-Сүүлийн үед улсын хэмжээнд газар хөдлөлтийн чичирхийлэл улам бүр нэмэгдэж байгаа гэж үнэн үү?

-Үнэн. Одон орон судлалын хүрээлэнгээс мэдээлж байгаагаар, газар хөдлөлтийн нөхцөл байдал хүндэрч байгаа. Улаанбаатар хотыг тойроод таван том хагарал гарчихсан. Хустайн нуруу, Эмээлт гэх мэт. Тэгэхээр Улаанбаатар хотод газар хөдлөлт хэзээ нэгэн цагт болох нь тодорхой юм. Хэзээ, хэдий хэмжээний газар хөдлөлт болохыг урьдчилж мэдэх боломжгүй.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 49

Зочин (66.181.*.*)
2018-03-16 08:12:10
Газар хедлелтийг урьдчилж хэлэх арга байдаггуй

tiim (103.57.*.*)
2018-03-15 21:38:27
ene uvuljin ulaan-baatart shuniin tsagaar baishin jicherhiilsen,yostooi evgui yum bilee,bairnii gol tulguur boloh bagna hurtel,barj uzhed mederegdej bsn,ulaan baatart naidvartai baishin gej bhgui.ger horoollol uldeh bhdaa,odoo yanaaa,gej

Зочин (182.160.*.*)
2018-03-15 20:57:31
gazar hodolbol ulaanbaatar hotod 4 ballaas neg ih hetrehgyi baihaa.

Tegeed ingeed muuhai harah uu (91.231.*.*)
2018-03-15 19:42:05
Tuuniig ni medeed baigaa yum bol atd irgededee Japanuud yuu zaaj belduuldeg bilee tuuniig ni davtaj hiij surgaavhee.

Irgen (202.9.*.*)
2018-03-15 19:37:22
er ni yavj yavj gazar hudulvul huviin oron suuts l chuluu bolno doo.

ТТ (202.9.*.*)
2018-03-15 17:17:44
МУУ ЁРЫН МУУ ХҮҮР ВЭ ӨӨРӨӨ НЭГ ЮМАНД ДАРАГДАЖ ҮХВЭЛ ТААРНА ГАЗАР ХӨДӨЛХИЙГ ХЭН Ч МЭДЭЖ ЧАДАХГҮЙ

dashnyam (103.9.*.*)
2018-03-15 15:26:36
та бүгдийн амрыг эрье зөвөлгөө өгсөнд баярлалаа бид жайка олон улсын байгууллагын 2013 онд улаанбаатар хотын газар хөдлөлтийн эрсдлийн үнэлгээ болон одон орон гео физикийн хүрэээлэнгийн эрдэмтдийн бидэнд өгсөн мэдээлэл судалгаанд үндэслэн дээрхи сурвалжлагад ярилцлага өгсөн билээ бид өөрсдийн үйл ажиллагааныы хүрээнд дээрхи мэдээлэлийг өгсөн дутуу зүйл орхигдуулсан бол уучлаллт хүсье та бүхэн та бүхэн www.ontsgoi sur.gov.mn www.nema.gov. mn.nobg.gov. mn эдгээр сайтуудыг урьдчилан сэргийлэх гэсэн цонхонд гамшгаас урьдчилан сэргийлэх болон үүсэн үед авч хэрэгжүүлэх талаар тодорхой бичсэн байгаа та бүхэн үзээрэй

Ганбаа (66.181.*.*)
2018-03-15 14:09:53
Хувийн орон сууцаа яаж хүчитгэхийг хэлээд өгөөч.

Асаа (45.117.*.*)
2018-03-15 13:34:51
Элбэг нь Хархорин руу, Батлага нь Майдар луу нүүлгэх бизнес санаа. Орчин үеийн шинжлэх ухаан газар хөдлөлтийг урдчилан мэдэх хэмжээнд очоогүй байна.

Pee (202.55.*.*)
2018-03-15 13:27:53
1. gazar hudlultiin davtamj ihsej baigaag medregch appartauud olonoos suuriluulj ehelsentei bas holboj oilgoj bolno. urd ni burtgej avj chaddaggui baisan bol suuliin heden jil burtgej avah ni saijirsan tegeed ikh bolood baigaa ym shig haragdaj baina. 2. barilgiin compani uudiin ezed turd gartsan baina. tegheer huuli togtoomj hariultslagiig uursdudtoigoo yarihguigees hoish irged hohirj uldenee gesen ug. 3. meregjliin hunii helseneer uursdoo humuus uuriigoo avrah medleg bolovsroltoi boloh ni hamgiin engiin ur duntei arga mun!

Зочин (150.129.*.*)
2018-03-15 13:27:06
ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗАР БАРЬСАН БАРИЛГУУД ЭРСДЭЛТЭЙ. СУЛ ХАЙРГАН ХӨРС НЬ ЧИЧИРХИЙЛЭЛД СУЛРАХ МАГАДЛАЛТАЙ. ХАРИН УУЛРУУГАА БОЛ ГАЙГҮЙ ДЭЭ. ХАДАН СУУРЬТАЙ БОЛ ЧУЛУУ Л ГЭСЭН ҮГ ДЭЭ

Зочин (202.179.*.*)
2018-03-15 13:21:39
ЗАЛАРУУЛЛАГ:МАНАЙ БАЙШИН ГЭЖ БИЧИХ ГЭЖ БАЙГААД МАЙШИН ГЭЭД БИЧСЭН БАЙНАА.

Зочин (202.179.*.*)
2018-03-15 13:18:36
Яг газар хөдөлсөн үед ард иргэд яах ёстойг бага ч гэсэн хэлээд өгөөч ээ зүгээр өөрсдийгөө аврах ёстой гээд байх юм. Майшин галт тэрэг явж байхад хүртэл чичирхийлэл мэдрэгддэг. Тэгэхээр газар хөдөлвөл яах бол гэхээс аймаар санагддаг.Гэр хороололыг дахин төлөвлөлтөнд хамруулаад л их өндөр 9 -12 давхар байшин барьж байгаа нь их буруу юм байгаамштэй. Манайх л гэхэд толгойтод гэр хороололд байсан одоо 9 давхар байшин дахин төлөвлөлтөөр барьж өгөөд оруулсан даацын нурууны доорх хана зүгээр л хөөсөнцөрийг цементэн зуурмагтай холиод л хана босгосон хажуу айлын дуу чимээ аймаар сонсогдоно ханаа нүднэ хэлэхээр бөөн хэрүүл нөхөр нь гарч ирээд уурлана зориуд цохино үнэн аймаар хэцүү бурхан минь гэж бичихэд хүртэл хэцүү байнаа. Хэнд яаж ханддаг юм бүү мэд. Барилга барьсан компанид нь хэлэхээр ямарч аргаггүй гэдэг.ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨР ИЙМ Л БАЙШИН БОСОЖ БИД АМЬДАРЧ БАЙНА ДАА.

Зочин (202.179.*.*)
2018-03-15 12:34:33
Үнэнийг хэлэхэд нэг газар хөдөлж бүгд нурж дарагдаж үхэж байж сургамж авч чангарах байх. Хот нь гэсэн ямар ч зохион байгуулалтгүй дан орон сууцны барилга л боссон, Өөр юм байхгүй.

Зочин (202.179.*.*)
2018-03-15 12:33:25
Шинээр барьсан орон сууцууд бүгд оромдсон буюу муу. Гаднаасаа сайхан харагддаг байж болно гэвч тэд бол хамгийн түрүүнд унана. Мөн 1950 оноос өмнө барьсан барилга гэж хэлээд байна. Гэвч 50 оноос өмнөх нь олон давхар барилга байх нь ховор болов уу? Тиймээс 90 оноос хойш баригдсан барилга хамгийн эрсдэлтэй. Өчнөөн тансаг зэрэглэлийн гэж зарсан барилга нь хүртэл дан асуудалтай оршин суугчид нь гомдол мэдүүлдэг биз дээ?!

Zochin (202.209.*.*)
2018-03-15 11:43:17
shan huuli,durem zaavar gargaad bdag heregjuuleh geheer baiguullagudad hurungu mungu bdaggui. tiimees gazar hudlultiin gamshgaas sergiileh, hunii ami nasiig avran hamgaalahad, belen baidaldaa hurungu mungu zarah heregetei bnaa. Sudlaachig belen baidald 1 am.dollar zarsulahad 8-10 am.dlollar hemnene gesen bna. manaih shig oron 1 -g uu, 10 uug zarah uu gedeg chin asuudal bisdee!

Zochim (150.129.*.*)
2018-03-15 11:37:11
Hotod ali ali barilguud muu gedhiig shuud heleech.ali duurgiin ali barilguud

Иргэн (122.201.*.*)
2018-03-15 11:36:41
Та яаж газар хөдлөхийг урьдчилан мэдээд бгаагаа нэг шинжлэх ухааны үүднээс энгийнээр тайлбарлаад өгөөч. Олон түмний санаа бодлыг худал цуурхал, айдсын мананд хөвүүлж нийгэмд үүсээд бгаа олон түмний шудрага бусын эсрэг оволзох уур бухимдлыг өөр зүйл рүү сатааруулах зорилготой л гэж харагдаад байна. Мэргэжлийн үүднээсээ ярих гээд бгаа бол гамшгийн үед ард иргэд хэрхэн ажиллах талаар хэлнэ биз. Газар хөдлөлтийг өнөөдөртөө ямар ч улс үндэстэн урьдчилан харж мэдэж чадаагүй бна.

Irged (202.209.*.*)
2018-03-15 11:33:16
gazar hudlultiin ersdel UB t undur bgaag mergejliin baiguullgauud olon jil yarij bnada. Japanii neg sudalgaa uzej bsiin bna. Gazar hudlultiin daraa ami mend garsan humuusiin 90 gariu huvi uuruu uursdiiguu, ger bulee, hursh ni avarsan bdiin bnalee. Tiimees Yaponchuud hurshteigee nairsag, mend ustai bhiig zuvludug, taniig avrahgui ch yumbiluu, 101.102.103.105 g haraad hereggui, ted ochie gehnee ni zam hargui, tsag hugatsaani berhsheel garna. Yum bolohod uuruuguu, ger bulee, busdiig hamgaalah, anhnii tuslamj uzuuleh arga barild ard olniig surgah, Hurshiin holboog demjij hugjuuleh heregtei gej bodoj bna. Gehdee gai, gamshig holuur bgaasai tt

Зочин (64.119.*.*)
2018-03-15 11:18:58
газар хөдлөх эсэхийг цэргийн хүн мэддэггүй юм

Зочин (103.26.*.*)
2018-03-15 11:11:51
aygui bol huuchin muu gesen n zogsoj uldej medne shuu.ene oirnon chiheldsen undruuded batalgaa hir baigaa ym.muu tumur n hugarch medeh l ym

Bts (112.72.*.*)
2018-03-15 10:46:01
Газар хөдлөлтийн үнэлгээ нь магнитуд, балл гэх мэт олон үнэлгээ байдаг. Баллаар үнэлж байгаа 8 балл гэдэг нь тийм ч аюултай хүч биш. Энэ үед газар хадлалтийн эсрэг арга хэмжээ аваагүй барилгад бага зэргийн эвдрэл гарахаас биш байшин барилга тэр чигээрээ нурдаг юм биш.Энэ талаар жаахан мэдлэгтэй ярихгүй ингэж олон нийтийг төөрөгдүүлэн аймшигт автуулах хэрэг байхгүй. Сая Архангай аймагт 4,5 магнитудийн газар хөдлөлт сумын төвөөс 5 км-т болоход тэнд ямарч аюул болоогүй байна. Энэ нь баллаар үнэлвэл 8 орчим балл юм.

DABAA (66.181.*.*)
2018-03-15 10:32:57
Tiim um bol odoonoos zob arga hemjee abah heregtei snuu dee, uariad suugaad baij taarahgui snuu dee, ondor baisnin bariulahaa boli, amini oron suuts barihiig demj, hotiin oiroltsoo amini oron suutsni horoololuudiig baiguulah heregtei, ali boloh taraah bodlogo bari, ondor oron suutsuudad olgoh zeeliig bagasgaj amini oron suutsuudad tulhuu ogoh heregetei

Духлаа (202.21.*.*)
2018-03-15 10:20:54
Ардуудын сэтгэл санааг өөр тийш нь сарниулах арга нь биз дээ. Нэг юм болох гэхээр л газар хөдлөнө гэдгээ болих хэрэгтэй...

Зочин (202.179.*.*)
2018-03-15 10:14:16
Odoo bish ch neg eder gazar hedlehed xine barisan barilga, horoolol but unah n todorhoi

Зочин (202.9.*.*)
2018-03-15 09:49:54
Монголд газар хөдлөх магадлал маш бага гэдгийг хэлье

12 (202.55.*.*)
2018-03-15 09:47:46
усны голдрил дээр баригдсан барилгууд маш эрсдэлтэй ЯААГААД ГЭВЭЛ МАШ ИХ ХӨДӨЛГӨӨНД ОРЖ БАЙДАГ Хан уул хавийн үнэн зөвөөр нь ярь даа ХУРАНДАА ГУАЙ

12 (202.55.*.*)
2018-03-15 09:47:46
усны голдрил дээр баригдсан барилгууд маш эрсдэлтэй ЯААГААД ГЭВЭЛ МАШ ИХ ХӨДӨЛГӨӨНД ОРЖ БАЙДАГ Хан уул хавийн үнэн зөвөөр нь ярь даа ХУРАНДАА ГУАЙ

12 (202.55.*.*)
2018-03-15 09:47:46
усны голдрил дээр баригдсан барилгууд маш эрсдэлтэй ЯААГААД ГЭВЭЛ МАШ ИХ ХӨДӨЛГӨӨНД ОРЖ БАЙДАГ Хан уул хавийн үнэн зөвөөр нь ярь даа ХУРАНДАА ГУАЙ

12 (202.55.*.*)
2018-03-15 09:47:44
усны голдрил дээр баригдсан барилгууд маш эрсдэлтэй ЯААГААД ГЭВЭЛ МАШ ИХ ХӨДӨЛГӨӨНД ОРЖ БАЙДАГ Хан уул хавийн үнэн зөвөөр нь ярь даа ХУРАНДАА ГУАЙ

12 (202.55.*.*)
2018-03-15 09:47:40
усны голдрил дээр баригдсан барилгууд маш эрсдэлтэй ЯААГААД ГЭВЭЛ МАШ ИХ ХӨДӨЛГӨӨНД ОРЖ БАЙДАГ Хан уул хавийн үнэн зөвөөр нь ярь даа ХУРАНДАА ГУАЙ

Зочин (59.153.*.*)
2018-03-15 09:44:58
mangar nuhur ve.japand barilgiig huleej avdag geed hubdlun yum yariad suuj baih yum.1950-onoos umnuh barilguudiig buulgaj gazriig ny bulaaj avah batuuliin hamtran zutgegch baina

Dorj (203.91.*.*)
2018-03-15 09:39:47
Gamshgaas hamgaalah hamgiin gol zuil bol irgediin uursdiin medleg tedgeeriin surgaltiig zohion baiguulah yavdal ym

Зочин (183.202.*.*)
2018-03-15 09:38:39
muu yum bidnees holuur buh barilgaa mash naidvartai bolgosonii daraa bolvol yamar ch hohirol amsahgui

Зочин (183.202.*.*)
2018-03-15 09:38:38
muu yum bidnees holuur buh barilgaa mash naidvartai bolgosonii daraa bolvol yamar ch hohirol amsahgui

zz (49.0.*.*)
2018-03-15 09:37:17
yuun deer undeslej ingej yrij baigaagaa helehgui gazar hudulnu geed balairaad humuusiig aidast awtuulaad baihiin, ymar sudalgaa shinjilgeender tulguurlasnaa hel meddeg tsarait min

zochin (66.181.*.*)
2018-03-15 09:18:30
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА НЬ ҮНЭХЭЭР САНАА ЗОВООД БАЙГАА ЮМ БОЛ ХУУЧНЫ БАРИЛГУУДАА НУРААГААД ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ БАРИЛГУУДААР ШИНЭЧЛЭХ ХЭРЭГТЭЙ ХООСОН ЯРИА ХЭРЭГГҮЙ.АРД ТҮМНЭЭ ЭРСДЛЭЭС ХАМГААЛ БОДИТОЙГООР

Зочин (103.14.*.*)
2018-03-15 09:06:04
Айлгах технологи 5 жил яригдаж байна. Тэгж л их хариулагатай сануулаад байгаа юм бол тэр байр аюултай, шинээр баригдсан тэр орон сууц чанарын шаардлага хангахгүй гэх мэтээр бодитой ажил хийх хэрэгтэй шүү дээ. Худлаа сургалт мургалт ч гэх шиг, ажил хийсэн хүний дүр эсгэж, төсвөөс л мөнгө гаргуулах нэг хөшүүрэг болгож байж. Тэр орон сууцыг битгий аваарай гээд зарлачиж чадвал олон ардыг гамшгийн болон эдийн засгийн эрсдлээс авдардаг юм байгаа биз дээ. Нэгэнт эрсдэлтэй байр худалдаад авчихсан хүмүүс тэгээд яах юм бэ? Бодитой шийдэлд хүрээгүй, арга хэмжээ авч чадаагүй байж битгий хүмүүсийг сүрдүүлээд өөрсдийгөө худлаа дөвийлгөөд бай. Олон жилийн хугацаанд тусламжаар болтугай байрны тэсвэржилт шалгах төхөөрөмж аваа ч үгүй байж, тархи угаалгана гэж байхгүй.

Зочин (103.229.*.*)
2018-03-15 08:54:54
хар муухай санаа гэхээсээ илүү харанхуй бүдүүлэг,боловсролгү мунхаг байдал л маш их газар аваад байна гэмээр юм уу даа

Зочин (202.179.*.*)
2018-03-15 08:54:17
ХААНАХЫН ЯМАР СУДАЛГАА ЯРИАД БАЙНА ДАА . ХУРАНДАА ГУАЙ. ТӨВ АЗИЙН ӨНДӨРЛӨГТ ГААГУУ БАЙЛГҮЙ ДЭЭ

Зочин (202.179.*.*)
2018-03-15 08:30:30
UB hot gazar hudluliin idevhitei bused baidag suuliin uyed gazar hudluliin davtamj ihssen bolhoor tegj helj bgaa um

Зочин (202.131.*.*)
2018-03-15 08:25:04
30 cek shvv medee.mn 30 minute gej bichisnee zasaarai

Зочин (122.201.*.*)
2018-03-15 08:23:16
монголчуудын хар муухай санаа арай хэтрээд байгаа шүү. Хүнийг элдвээр хэлнэ, мууг нь үзнэ. Адилхан хүн байж нэгнийгээ хайрлах хэрэгтэй ш дээ. Мөнх биш хорвоо гэдгийг мартаад л байх юм. Хүний сэтгэл муухай болох тусам амьдралын төгсгөл ойртдог юм!!!

Зочин (122.201.*.*)
2018-03-15 08:23:16
монголчуудын хар муухай санаа арай хэтрээд байгаа шүү. Хүнийг элдвээр хэлнэ, мууг нь үзнэ. Адилхан хүн байж нэгнийгээ хайрлах хэрэгтэй ш дээ. Мөнх биш хорвоо гэдгийг мартаад л байх юм. Хүний сэтгэл муухай болох тусам амьдралын төгсгөл ойртдог юм!!!

цбф (66.181.*.*)
2018-03-15 08:15:10
"газар хөдлөлтийн нөхцөл байдал хүнд байна" энэ юу гэсэн үг вэ?

Зочин (66.181.*.*)
2018-03-15 08:13:40
Энэ нөхөр бас нам дагаж албан тушаал авсан нөхөр байна. Танихгүй юм

Зочин (66.181.*.*)
2018-03-15 08:11:52
Энхболдын газрын наймаагаар гишгэх газаргүй болсон хотыг байгаль өөрөө цэвэрлэх цаг тун удахгүй байх. Хариуцлагыг тэр нөхөр үүрнэ шүү.

Зочин (119.40.*.*)
2018-03-15 08:08:45
Яг үнэн //бөөн зээлээр байраа авсан байдаг нураад унчуул яанаа банк нь мөнгөө авна л гэнэ дээ

Тэгээд (27.123.*.*)
2018-03-15 07:51:28
Амины орон сууц. 700 м.кв газар дээрээ жаргаж амьдарья.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-21 14:15:25 - Орон нутаг
Монгол иргэдээс 24 литр айраг, 6.6 кг мах хураажээ
2018-07-21 13:59:54 - Орон нутаг
Долоон аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна
2018-07-21 13:40:54 - Спорт
МУГТ Б.Гангаамаа К2 уулын оргилд гарсан анхны монгол хүн боллоо
2018-07-21 11:15:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 20 хэм дулаан байна
2018-07-21 11:12:10 - Шар
Дэлхийн цөмд хэдэн квадриллион тонн алмаз эрдэнэ нуугдаж байгааг илрүүлжээ
2018-07-21 11:12:07 - Эдийн засаг
О.Болортуяа: Шинэ ногооны үнэ 500 төгрөгөөр буух төлөвтэй байна
2018-07-21 11:12:03 - Энтертайнмент
Дэлхийг өөрчилж буй технологийн хувьслуудыг танилцуулж байна
2018-07-21 11:12:00 - Хууль
Малчин залуус нэгнийхээ төмсгийг засч шийтгэсэн гэв үү
2018-07-21 11:11:53 - Гадаад
Монгол Улсын далбаатай хөлөг онгоцны бүртгэлийн тоо нэмэгдсээр байна
2018-07-21 11:11:45 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2018-07-20 18:54:36 - Гадаад
Дэлхийн хамгийн олон боолтой улс
2018-07-20 18:28:14 - Орон нутаг
Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлийн ажилд 3.5 сая ам.доллароор туслахаар болжээ
2018-07-20 18:24:02 - Нийслэл
Баян-Өлгий рүү тусламжийн цуваа хөдөллөө
2018-07-20 18:18:23 - Шар
Улаан-Үдийн тогооч хамгийн жижиг 3 мм бууз хийжээ
2018-07-20 17:54:56 - Нийслэл
“Байгаль дэлхийгээ хамгаалъя” үзэсгэлэн нээгдлээ
2018-07-20 17:36:43 - Шар
Пак Гын Хе-д найман жилийн хорих ял нэмж оноожээ
2018-07-20 17:25:28 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ
2018-07-20 17:23:18 - Орон нутаг
Сумынхаа эмнэлэгт автомашин бэлэглэжээ
2018-07-20 17:20:39 - Энтертайнмент
БНСУ-ын Пусан хотын урлагийн нэгдсэн холбоотой санамж бичиг байгуулж, хамтарсан үзэсгэлэн зохион байгууллаа
2018-07-20 17:09:53 - Улс төр
У.Хүрэлсүх: Гамшгаас сэргийлэхэд хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй
2018-07-20 17:05:52 - Байгаль Орчин
Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-20 15:57:31 - Нийслэл
Автозамд үүссэн хохирлын хэмжээ 1,3 тэрбум төгрөгт хүрчээ
2018-07-20 15:51:00 - Орон нутаг
Үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна
2018-07-20 15:38:59 - Технологи
Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем "eDOC"-ийн гар утсанд зориулагдсан хувилбар хэрэглээнд нэвтэрлээ
2018-07-20 15:00:36 - Нийслэл
Бөхчүүд эмнэлэг засч тохижуулах сайн үйлсийн аян өрнүүлжээ
2018-07-20 14:47:12 - Нийслэл
Харааны бэрхшээлтэй 16 бариста бэлтгэжээ
2018-07-20 14:42:41 - Технологи
“What3words” аппликейшн ашиглан хүссэн газартаа төөрч будилахгүйгээр очих боломжтой боллоо
2018-07-20 14:41:45 - Шар
АНУ-аас хүүхэлдэйн киноны баатартай төстэй акулын шинэ төрөл олджээ
2018-07-20 14:21:56 - Орон нутаг
Хуучны дэг ёсыг сэргээж, анх удаа Хөвсгөл далайн их тахилгыг үйлдэнэ
2018-07-20 14:15:12 - Спорт
МУГТ Б.Гангаамаа: К2 уулын 7400 м-ийн өндөрт гараад байна
2018-07-20 13:38:20 - Орон нутаг
ФОТО: Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр залуучууд үзэл бодлоо илэрхийлж байна
2018-07-20 13:33:17 - Гадаад
Японд үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 225-д хүрчээ
2018-07-20 13:28:50 - Орон нутаг
Баян-Өндөр сумын иргэд баасан гаригт архи зарахгүй байх уриалга гаргажээ
2018-07-20 13:23:42 - Хууль
Хоёр хүүхэд тогтоол усанд унаж амиа алдлаа
2018-07-20 13:18:11 - Шар
Норильскт цас оржээ
2018-07-20 12:57:35 - Гадаад
АНУ Путинд намар Вашингтонд айлчлах урилга илгээжээ
2018-07-20 12:46:09 - Спорт
З.Шинэчагтага Японы тулаанчийг хүнд цохилтоор буулган авлаа
2018-07-20 12:33:51 - Хууль
Г.Сарангэрэлд холбогдох шүүх хурал үргэлжилж байна
2018-07-20 12:27:11 - Нийслэл
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хамт олноос Баян-Өлгий аймгийн иргэдэд хандив өргөлөө
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ
2018-07-21 11:12:00 - Хууль
Малчин залуус нэгнийхээ төмсгийг засч шийтгэсэн гэв үү