С.Амарсайхан: Улаанбаатар хотын эдийн засгийн тусгай бүсийг байгуулах ажлыг эхлүүлнэ

Түгээх    
2018-03-15 12:45:45 - Нийслэл

amarsaihan

НИТХ-ын дарга С.Амарсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та НИТХ-ын даргаар ажиллаад таван сарын хугацааг өнгөрүүллээ. Энэ хугацаанд хэрхэн  ажиллав. Ямар асуудалд илүүтэй  анхаарч ажиллаж байна вэ?

-Нийслэлийн 2018 оны батлагдсан төсвийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ жил дэд бүтцийн томоохон төслүүдийг эхлүүлэхээс гадна Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах замаар экспортод чиглэсэн олон төрлийн үйлдвэр үйлчилгээ, аялал жуулчлал, эдийн засгийн тусгай бүсийг байгуулах ажлыг эхлүүлэх зэрэгт илүү анхаарч ажиллаж байна.

Тухайлбал, шинэ хуучин Нисэхийг түшиглэн Улаанбаатар хотын эдийн засгийн тусгай бүсийг байгуулах тооцоо судалгаа, төлөвлөлт хэрэгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх, томоохон зам гүүрэн байгууламжуудын төслүүдийн бэлтгэл ажлыг хангаж эхлүүлэх, сургууль, цэцэрлэгүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна.

-Ер нь нийслэлд энэ жил ямар, ямар томоохон бүтээн байгуулалт хийх юм бэ?

-Энэ жилд хийх  томоохон бүтээн байгуулалтын ажлаас  онцлон дурдвал, Баянзүрхийн товчооноос  Налайх-Чойрын замын уулзвар хүртэлх дөрвөн  эгнээ  20.9 км авто зам, Баянзүрхийн гүүр, Зүүн дөрвөн замын гүүрэн зам, Замын Цагдаагийн уулзварын гүүрэн зам зэрэг зам дэд бүтцийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажлууд болон  50 гаруй сургууль цэцэрлэгийн барилгын ажлууд эхэлнэ.

-Та анх НИТХ-ын даргаар сонгогдохдоо “Залуу хүний хувьд зоригтой ажиллана” гэж хэлж байсан. Харин бодит байдалд ямар саад бэрхшээлтэй тулгарч байна вэ вэ?

-Хүндрэл бэрхшээлгүй ажил гэж хаана ч байхгүй. Бэрхшээл байгаа газар хийх ажил их, шийдэх асуудал олон байна гэсэн үг. Гэхдээ бэрхшээлийн өмнө зовлон тоочоод суугаад байвал ямар ч ажил урагшлахгүй. Тэр дундаа бидний хувьд Нийслэлчүүдийн өмнө өндөр хариуцлага үүрч сонгогдсон учраас аль болох ажил явуулах, асуудлыг шийдвэрлэх, шийдвэртэй алхам хийх байр сууринаас асуудалд хандаж байгаа.

Аль болох асуудлуудыг шийдвэрлэж, хотын болон дүүргүүдийн захиргааны байгууллагуудын удирдлага, ажилтнуудыг хариуцлагажуулах, идэвхжүүлэх, сахилга бат, ажлын бүтээмжийг  аль аль түвшинд бий болгоход онцгой  анхаарал хандуулж байна. Олон жил бугшсан, хувийн сонирхол давамгайлсан нийслэлийн төр захиргааны байгууллагын зарим ажилтнууд, төрийн албан хаагчдыг чадваржуулах, хариуцлагыг дээшлүүлэх, төр засгийн үйл ажиллагаагаар дамжуулан иргэдийн ажил амьдралыг сайжруулахтай холбоотой асуудал хөндөхөөр хэсэг бүлгийн эрх ашиг хөндөгдөж, эргээд эсэргүүцэлтэй тулгарч байгаа нь  илт байгаа.

-НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хоёр дахь удаагаа хойшиллоо. Ирц бүрдэхгүй, хуралдаж чадахгүй хойшлоод байгаагийн шалтгаан нь юу юм бэ?

-НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчид хуралдаа суух үүргийг хуулиар хүлээсэн хүмүүс.  Иргэдээ цаг ямагт төлөөлж, Нийслэлийн асуудал, ажил амьдралыг шийдвэрлэнэ гэж гуйж гувшиж, амлалт үүрэг  авч сонгогдчихоод  хувийн өчүүхэн эрх ашгаа урьтал болгоод ажиллаж байгаа төлөөлөгч, тэргүүлэгч нартай хариуцлага тооцох ёстой.  Хуулиа биелүүлж, Нийслэлийн иргэдийн эрх ашгийн төлөө ажиллаж чадахгүй бол тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөх болно.

-Та өнгөрсөн сард газрын маргааныг 21 хоногт шийдвэрлэх үүрэг өгсөн. Энэ хугацаа саяхан дуусгавар болсон байна. Тэгэхээр газрын асуудал шийдэгдсэн үү?

-Нийслэл дүүргийн газрын алба НИТХ-аас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаарх мэдээ, тайланг Хурлын ажлын албанд ирүүлж байгаа. Эдгээр тайлан мэдээнд ажлын алба үнэлэлт дүгнэлт өгч, дараагийн шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.

-100 айл дахь барилгын захыг гуравдугаар улирлаас нүүлгэнэ гэж Та мэдэгдсэн. Ер нь 100 айл дахь барилгын захуудыг нүүлгэх асуудал  ямар шатанд хэрэгжиж  байна вэ. Тухайн захын худалдаа эрхлэгчидтэй хэрхэн ойлголцож ажиллаж  байгаа вэ?

-Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын явцыг удахгүй тэргүүлэгчдийн хуралд танилцуулж, асуудлаа шат дараатайгаар шийдвэрлээд явна. Ажлын хэсгийн зүгээс 100 айлын барилгын худалдаа эрхлэгч, түрээслэгчидтэй уулзалт зохион байгуулж, харилцан үр ашигтай шийдэл гаргахаар ажиллаж байна. 

-Ер нь  100 айлын барилгын  материалын захыг нүүлгэх, Нийслэлийн газрын асуудлыг хөндсөнтэй холбогдуулан тань руу хандсан элдэв дайралт явж байх шиг, энэ талаар Та ямар тайлбар өгөх вэ?

-Газрын харилцааны асуудал, 100 айл дахь барилгын материалын  захыг нүүлгэх, Нийслэлийн  төр захиргааны  байгууллагын  үйл ажиллагааг сайжруулах шаардлагыг НИТХ-аас  тавьж байгаатай холбогдуулан  төлөвлөж байгаа ажлыг зориуд гацаах, элдвээр гүтгэж доромжлох, мохоох, хэлмэгдүүлэх гэсэн оролдлого байнга гарч байна. Тийм хэдий ч асуудлыг шийдэх ёстой  зарчмын дагуу шийдвэрлээд л явна.

-Орон  сууцжуулах төсөл хөтөлбөрийн явц ямар шатанд явагдаж байна вэ?

-НИТХ-ын ээлжит хурлаас Нийслэлийн орон сууц, дэд бүтцийн хөтөлбөрийг хэлэлцэж  баталсан. Орон сууцжуулах төсөл хөтөлбөр нь дотоод гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хүрээнд хэрэгжих юм. Үүний бэлтгэл ажлуудыг хийж байна.

-НИТХ-ын төлөөлөгчдийн урамшуулалтай холбоотой асуудал дээр тайлбар өгөхгүй юу. Ер нь НИТХ-ын төлөөлөгчид ямар зориулалтаар хэчнээн төгрөгийн урамшуулал авч ирсэн юм бэ?

НИТХ-ын төлөлцөгчдөд урамшуулал олгох тогтоолыг намайг гаргалаа, эсвэл өөрийн улс төрийн сонирхолтой уялдуулж хийлээ гэх буруу ойлголт яваад байна. Урамшуулал гэдэг зүйл бол 2000 оноос хойш олгож эхэлсэн бөгөөд  2008, 2012 онд олгох хэмжээг нь өөрчилж, холбогдох тогтоол журмыг гаргасны дагуу НИТХ-ын төлөөлөгчдөд олгосоор  ирсэн. Иймд  миний бие хууль зөрчиж, хувийн сонирхлоор урамшуулал олгосон зүйл байхгүй. Харин ч урамшууллын хэмжээг бууруулж, төлөөлөгчдийн улирал бүрийн ажлын гүйцэтгэлтэй нь уялдуулж, хэсэгчлэн олгодог журмыг мөрдүүлж байгаа. 

Жишээ нь, 2017 онд 50 сая төгрөгийг нэг удаа төлөөлөгчдөд олгодог байсан бол  энэ оноос эхлээд хэмжээг нь бууруулсан. НИТХ-ын төлөөлөгч нарт урамшуулал авч байгаа бол хуралдаа идэвхтэй оролц, иргэддээ амлалт өгч Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон юм бол хуралдаа идэвхтэй суу, шийдэл гаргахад оролцоотой бай гэдэг шаардлагыг НИТХ-ын дарга болсон цагаасаа л ил тод зарласан, шаардсан, одоо тэр байр суурин дээрээ байгаа. Улиралд 10 сая төгрөгийг урамшуулал олгодог. Татвар хураамжаа хасаад  тооцохоор төлөөлөгч бүр нэг улиралд 7 сая 900 мянган төгрөгийн урамшуулал авч байгаа.

-Төлөөлөгчдөд 18 сая төгрөгөөр цүнх авч өгсөн гэх мэдээлэл тархаад байгаа. Үүнд албан ёсны тайлбар өгөхгүй юү?

-2012-2016 онд Нийслэлийн иргэдийн хуралд суусан төлөөлөгчдөд хурлаас батлагдсан төсвийн хүрээнд ажлын хэрэгцээнд нь зориулж цүнх, дурсгал болгож зургийн цомог  өгсөн байдаг. Энэ асуудлыг надтай  болон хэн нэгний нэр төртэй холбож гуйвуулах шаардлагагүй.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 6

Zochin (27.123.*.*)
2018-03-15 15:30:04
Урамшуулал гэдэг нь юу яриад байн вэ. Өдөрт 87.800 төг аваад байна. Төлөөлөгчид гэж маш үнэтэй амьтад байна аа. Хийж бүтээсэн ажил байхгүй байж ямар их мөнгө авдаг амьтад вэ??? Хотоо хөгжүүлий гэж бодохгүй л байна. Авъя авъя гэх юмаа дааа???????!!!!!!!!!!!

Zochin (27.123.*.*)
2018-03-15 14:41:34
Erch huchtei zaluu huniig sain demjij tulheed ajilluulaachee,oolj goochlood bval hen ch yu ch buteehgui shuudee.

Зочин (103.229.*.*)
2018-03-15 14:28:50
чөлөөт бүс гэж хэдэн удаа ихээр мөнгө цохив тэрний адил болно. пэмжих хэрэггүй. жижиг үйлдвэрлэгчдээ томоор ажиллах нөхцөл бүрдүүлж зээл өгч_ туршлага судлуулахаар гадаад ихээр явуулж байвал өөрөө л сэргээд босоод ирэн хэдэн хулгай нарын хэрэг байхгүй.

Зочин (103.10.*.*)
2018-03-15 14:08:36
100айлын*захыг*ХУДийн*М орингийн*давааруу*нүү лгэх*хэрэгтэй

Зочин (202.9.*.*)
2018-03-15 13:05:03
за хулгайч ш дээ гартаа наадах чинь амь насаа хамгаалах эрхи зүүдгийн асар айдастай

zochin (202.5.*.*)
2018-03-15 13:02:38
Amarsaihaniig demjij bn,niislelchuudiihee tuluu ulam sain ajillaarai

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-04-23 14:10:33 - Шар
“Хоригдож буй эрхмүүддээ эрүүл мэндийн чөлөө олгох уу”
2018-04-23 14:02:57 - Гадаад
"Их-7" Оросын үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй ч яриа хэлэлцээр хийхэд нээлттэй байдлаар хандана
2018-04-23 13:55:33 - Хууль
Гаалийн шалгалтаар 3100 хуурамч доллар илрүүллээ
2018-04-23 13:50:54 - Шар
Б.Бат-Энэрэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг байгуулна гэв
2018-04-23 13:38:26 - Хууль
Б.Мэргэн: Б.Мөнхжаргалын гэрт АТГ-аас нэгжлэг хийж, ноцтой баримтууд олсон гэдэг нь ташаа мэдээлэл
2018-04-23 13:13:17 - Хууль
Цагдаагийн албаны нэрийг барьж залилангийн гэмт хэрэг үйлджээ
2018-04-23 13:07:33 - Нийслэл
Говийн мазаалай баавгайг хамгаалах төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав
2018-04-23 13:06:38 - Гадаад
XIX зууны сүүлчийн хүн таалал төгсчээ
2018-04-23 12:55:19 - Байгаль Орчин
Энэ долоо хоногт +25 градус хүртэл дулаарна
2018-04-23 12:46:44 - Хууль
Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ
2018-04-23 12:44:52 - Улс төр
Д.Эрдэнэбат: Сайд Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах асуудлаар шаардлага хүргүүлнэ
2018-04-23 12:41:07 - Гадаад
Японд хөрсний гулгалтын улмаас зургаан оршин суугч амиа алджээ
2018-04-23 12:11:22 - Спорт
Хөлбөмбөгийн ДАШТ-ий “Алтан дагина” цом Монголд ирлээ
2018-04-23 12:09:02 - Нийслэл
Цэцээ гүн рүү аялж яваад төөрчээ
2018-04-23 11:43:58 - Боловсрол
Өнөөдөр нийтийн номын сангууд үнэгүй карт нээж байна
2018-04-23 11:41:51 - Нийслэл
Хотын дарга С.Батболд Сонгинохайрхан дүүргийн зарим хороонд ажиллав
2018-04-23 11:35:49 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
2018-04-23 11:35:40 - Эдийн засаг
Moody's агентлаг Худалдаа, хөгжлийн банкны үнэлгээг "В3" болгон өсгөж, хэтийн төлвийг "тогтвортой" гэж үзлээ
2018-04-23 11:33:33 - Гадаад
Гадаад харилцааны сайд Словак улсад айлчлав
2018-04-23 11:26:34 - Хууль
“Саруул” хороололд амиа алдсан бүсгүйг төрсөн дүү нь боомилж хөнөөгөөд, байрыг нь шатаасан байжээ
2018-04-23 10:54:43 - Улс төр
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ
2018-04-23 09:40:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 хэм дулаан байна
2018-04-23 08:39:11 - Улс төр
Л.Болд: Ч.Сайханбилэгийг эргэж очно
2018-04-23 08:33:48 - Боловсрол
Э.Энх-Учралаар ахлуулсан 7б ангийнхан хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг шороон замыг засах төсөл боловруулжээ
2018-04-23 08:33:28 - Эдийн засаг
ТОМИЛОЛТ: “Транзит Монгол-2018” чуулган ба үр дүн
2018-04-23 08:33:19 - Технологи
Ү.Дэлгэрсуурь: Автомашины автомат хурдны хайрцагны шингэн солих төхөөрөмж бүтээсэн патентаа авна гэдэгт итгэлтэй байна
2018-04-23 08:33:11 - Хууль
Бэлэг эрхтэн дотроо нуусан хар тамхийг нь эмч нарын тусламжтай гаргаж авчээ
2018-04-23 08:31:37 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-04-22 14:03:02 - Хууль
Гаалийн шалгалтаар хуурамч 3100 ам.доллар илрүүлжээ
2018-04-22 13:57:47 - Эрүүл мэнд
Зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг амжилттай хийсэн гэв
2018-04-22 13:52:55 - Хууль
Хулгайлсан автомашиныхаа өнгийг нь өөрчлөн ашиглаж байжээ
2018-04-22 13:41:13 - Нийслэл
Түр замуудыг маргааш нээнэ
2018-04-22 13:35:52 - Спорт
Хоёр хуваагдаад байсан МҮБХ санал нэгдэж “Их Эе” хурлыг дахин зохион байгуулахаар боллоо
2018-04-22 13:28:31 - Шар
Дуучин Д.Болд хассан авьяастнуудаа “B production”-ны артист дуучдаар авлаа
2018-04-22 13:20:22 - Нийслэл
Хан-Уул дүүргийнхэн тэмээтэй хөшөөгөө угааж 117 тонн хог цэвэрлэв
2018-04-22 13:10:48 - Байгаль Орчин
Өнөөдөр эх дэлхийн өдөр тохиож байна
2018-04-22 13:04:24 - Энтертайнмент
Хурдан удмын адууны дуудлага худалдаа өнөөдөр Чингисийн хүрээнд болно
2018-04-22 12:54:28 - Байгаль Орчин
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно
2018-04-22 12:49:36 - Орон нутаг
Улсын хэмжээнд 9,6 сая төл бойжиж байна
2018-04-22 12:44:27 - Нийслэл
Өнгөрсөн шөнө “Саруул” хотхонд байр шатаж, хүний амь эрсэдлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-04-21 14:01:33 - Нийслэл
Сураггүй алга болсон Т.Цогт хүүгийн цогцос олджээ
2018-04-23 11:26:34 - Хууль
“Саруул” хороололд амиа алдсан бүсгүйг төрсөн дүү нь боомилж хөнөөгөөд, байрыг нь шатаасан байжээ
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-22 12:44:27 - Нийслэл
Өнгөрсөн шөнө “Саруул” хотхонд байр шатаж, хүний амь эрсэдлээ
2018-04-23 08:33:11 - Хууль
Бэлэг эрхтэн дотроо нуусан хар тамхийг нь эмч нарын тусламжтай гаргаж авчээ
2018-04-20 08:44:22 - Орон нутаг
С.Гансэлэм: В.Рэнцэндорж өөрөө л намайг цохих гэж байгаад сарвуугаа гэмтээсэн
2018-04-22 13:35:52 - Спорт
Хоёр хуваагдаад байсан МҮБХ санал нэгдэж “Их Эе” хурлыг дахин зохион байгуулахаар боллоо
2018-04-21 11:11:27 - Улс төр
“Ц.Сандуй хувийн хөрөнгөдөө ч, улс төрийн карьертаа ч хайртай”
2018-04-20 14:37:24 - Улс төр
Б.Бат-Эрдэнэ: Хурлаа дахиж хий, би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй
2018-04-20 15:06:18 - Улс төр
С.Оюун: Гурван шатны шүүхээр шийдсэн хэрэгт бид эргэлзсэн хэвээр байгаа