У.Хүрэлсүх: Жендэрийн тэгш эрхийн тайлангаас үзэхэд эрчүүд рүү чиглэсэн бодлого дутмаг байгааг анхааралдаа авна

Түгээх    
2018-03-15 17:19:37 - Улс төр

Жендэрийн Үндэсний хорооны ээлжит хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдааныг Монгол Улсын ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх даргаллаа. Сүүлийн гурван жил тасалдаад байсан хурлыг ерөнхий сайд зарлан хуралдуулж, хурлыг биечлэн удирдаж, ихээхэн ач холбогдол өгч, зарим томоохон шийдвэрийг гаргалаа.  Жендэрийн Үндэсний хорооны ажлын албыг Ерөнхий сайд дэргэдээ ажилуулахаар шийдвэрлэлээ. Тус хороог дөрвөн жилийн өмнө ерөнхий сайдын ажлын албанаас ХНХЯ-ны хэлтэст шат бууруулан шилжүүлснээр эрхзүйн чадамж буурч, ажлын үр дүн тэр хэмжээгээр багассан байжээ. 

Жендэрийн үндэсний хорооны ажлын албыг ийнхүү дэргэдээ ажилуулснаар бүх түвшний бодлогын шийдвэрт жендэрийн тэгш эрхийн байдал хангагдахад дэмжлэг болно гэж үзэж байна гэв. Хурлаар Жендэрийн Үндэсний хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2018 оны төлөвлөгөөг батлав. Мөн Хорооны дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, Хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Эрдэмтэн судлаачдын бүлэг байгуулах тухай тогтоолыг баталж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажилласан салбар зөвлөл хороог шагнаж урамшууллаа. 2017 оны тайлангаас үзвэл  Жендэрийн тэгш эрхийн тухай асуудлыг ихэвчлэн эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн талаархи тохиолдлоор ойлгодог байсан бол энэ нь илүү өргөн хүрээний, нийт иргэдийн тэгш эрхийн тухай ойлголт болохыг олон нийт мэддэг болсон гэж хорооны гишүүд дүгнэж байна.

Хуралд оролцогчид ч эрэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах талаар асуудал хөндөв. Үйл ажиллагааны тайланд тусгагдсан баримтууд эрэгтэйчүүдэд анхаарлаа хандуулах шаардлага үүссэнийг илтгэж байна гэв.Түүнчлэн төрөөс анхаарч, шийдвэрлэх ёстой жендэрийн асуудлууд байгаа болохыг статистик үзүүлэлтүүд харуулж байна.  Монгол Улс 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж, хуулийг хэрэгжүүлэх үндэсний тогтолцоог бий болгож, чамлахааргүй амжилтад хүрээд буй ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар 2016 онд хийгдсэн хөндлөнгийн үнэлгээ харуулсан байна.

Тухайлбал, 2016 оны байдлаар Монгол хүний дундаж наслалт 69.6, эрэгтэйчүүдийнх 65.6, эмэгтэйчүүдийнх 75.1  байгаа ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү  9 жил, тухайн жил нас барагсдын 60 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Амиа хорлосон эрчүүд эмэгтэйчүүдээс 5,5 дахин  их, зам тээврийн осолд өртөгчдөөс эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3,4 дахин их байдаг зэрэг мэдээлэл тайланд тусгагджээ. Хуралдаанд оролцсон хорооны гишүүд 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналаа хэлж хорооны дарга, дэд дарга болон нарийн бичгийн дарга нарт асуулт тавьж хариулт авлаа.

Д.Мөнхөө:Аливаа шатны шийдвэр жендэрийн мэдрэмжтэй байх ёстой. Жишээ нь Засгийн газраас жил бүр сайн малчдыг шалгаруулж шагнал гардуулдаг. Түүнийг ганц гэрийн эзэнд биш гэр бүлд нь олгож Сайн малчин гэр бүл шагнал болгох хэрэгтэй. Яагаад гэвэл тэр малчны хажууд гэргий, үр хүүхэд нь байж тэр шагналд хүргэсэн байдаг.

-Эрэгтэйчүүдийн жендэрийн асуудалд анхаараач ээ. Монголын эрэгтэйчүүдийн 20 орчим хувь нь архинд донтох өвчтэй болсон байна. Засгийн газраас Эрэгтэйчүүдийн хөгжлийн бие даасан хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Эцэст нь төрийн удирдлагын шийдвэрт жендэрийн үнэлгээ хийдэг баг ажилуулбал багагүй үр дүн гарна

Ж.Занаа: Монголчуудын гэр бүл, эрэгтэй, эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтыг арилгахгүйгээр жендэрийн тэгш эрх хэрэгжихгүй.

Я.Пүрэвдорж: Иргэдээ эх орондоо ажиллах боломжоор хангаач ээ. Идэр насны ихэнх эрэгтэйчүүд ажлын байр хайж гадагшаа гарч байна. Үүнийг дагасан гэр бүл салалт гэх мэт сөрөг үзэгдлүүд газар авч байна. Ийм томоохон “нүүдэл”-ийн 97 хувийг эрчүүд эзэлж байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

Ц.Цогзолмаа: Жендэрийн Үндэсний хороо нь ХНХЯ-ны харьяанд хэлтсийн статустай ажиллаж байна. Ерөнхий сайд дэргэдээ авч ажлын албаны хэмжээнд ажиллуулах нь зүйтэй. Өдгөө дэлхийн улс орнууд бүх шатандаа жендэрт суурилсан бодлого хэрэгжүүлж байна

П.Оюунчимэг: Жендэрийн хорооны саналаар Эрүүгийн, Зөрчлийн гэх мэт хуулинд тодорхой хэдэн өөрчлөлтүүдийг оруулах боломж байна уу. Ажлын байрны бэлгийн болон бусад дарамтыг шийдвэрлэхэд тодорхойлсон хуулийн заалт байхгүй болчихоод байна. Сумдад хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах байр байгуулах шаардлагатай байна.

Н.Алтанчимэг: 13 аймгийн 20 гаруй суманд биечлэн асуулт, ярилцлага хэлбэрээр  судалгаа явуулсан. Гэр бүлд жендэрийн тэгш эрх алдагдаж байгаа хэдэн ноцтой шалтгаан байсны нэн тэргүүнд ерөнхий боловсролын сургуульд хүүхдийг 6 наснаас оруулах явдал болжээ. 6 настай хүүхдээ дагаж эцэг, эхийн хэн нэг нь сумын төвд амьдарснаар гэр бүл нь түр болон бүр хугацаагаар салдаг. Үүнийг дагаж эрчүүдийн архидалт, эрүүл хооллолтын дэглэм алдагдаж, эмэгтэйчүүд нь ажлын байргүй учир ядууралд өртдөг

Б.Долгор: Жендэрийн бодлогодоо цоо шинэ өөрчлөлт хийх цаг болсон. Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн зорилт хэрэгжүүлж байна. Байгаль эх дэлхийн хуулийг өдөр тутмын үйл ажиллагаа, амьдралын хэвшилтэй уялдуулан дагаж мөрдөх шаардлага байна. Иргэдийнхээ амьдралын хэвшлийг, суурь ойлголтыг өөрчлөх шаардлага байна, зэрэг саналыг гаргав.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 12

зочин (103.10.*.*)
2018-03-16 15:08:03
монголд амьдрахад хэцүү болжээ ажил хиинэ мөнгө баихгүй өгөхгүй шүүхээр явахаар цаг хугацаа дахиад дээр нь өмгөөлөгч тэмдэгтийн хураамж гээд бараг дээр нь тэмээн дээр ямааны гарзтай яах вэ

Зочин (180.149.*.*)
2018-03-16 07:58:34
Иргэний дарга нар ажил дээрээ тасартал арихидав.Бямбасүрэн Алтанцом Нямсүрэн нар эд нар юу хийсэн гэж энэ вэ? Бүгд том том машин унасан гахайнууд Ажилдаа ирэхгүй.

tsetseg (202.9.*.*)
2018-03-16 07:10:42
энэ ёстой ярих асуудлын нэг шдээ Монгол улсад эрчүүдийн дундаж наслалт хамаагүй бага, дунд түвшинд төрийн байгууллагуудад ч эрчүүдийн хөдөлмөр эрхлэлт бага байгаа шдээ үүний хажуугаар эрчүүд нь эр хүн шиг байж чадахаа болисон зэрэг энэ тал дээр юм бол их байгаа. Эхний ээлжинд энэ гажуудлыг засахын тулд ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын чадварыг сайжруулж, хүнийг хүн болгож хүмүүжүүлж чадах хүнийг багш болгож байх,үүнээс гадна багш нарын 50 хувийг эрэгтэй багш болгох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар бид хүүхдээ дөнгөж 6 нас хүрэнгүүт сургуульд өгдөг ямар багш бна тэр хүнийг харж даган дуурайдаг, сайн багш таарвал аз, харин хөгийн хүн таарвал хохь нь болдог.Эр хүнийг эр хүн л эр хүн болгодог. Өдөрт архины хордлогоор нэг хүн үхдэг улсад зарим хүүхдүүд гэртээ аав ч гүй өсч байгаа тийм учраас өдрийн 3-7 цагийг өнгөрөөдөг сургуулийн орчинг таатай, сургамжтай, ийм

Eh oron (66.181.*.*)
2018-03-16 00:32:05
Ene bol yrihal asuudal minii zvgees heden zvvl bichii mongol er hvn hen be 1-hvvhdiinhee hubid obgiin ehnii vseg yagaad gej bodon 18 nas hvreegvi hvvhdiin omnoos eejil shiidber gargan aab bish 2-er em salhad hen buruutain hamaagvi 18 nas hvreegvi bol hvvhdiig eej aban aab bish 3-er hvn bair mashin geed bvh ymaa beldeed neg hvvhentei suun hvvhedtei bolon salhad bvh horongonii talan ter hvvheniih yuch vgvi irsench 4-odor shongvi amidraliinhaa toloo zvtgeel ehnereesee omno vhen er hvn gej dee zailuul

Зочин (217.138.*.*)
2018-03-15 22:40:47
Энэ олон хүйс ярьсан боловсролтой залуус, хүүхнүүдэд reciprocal relationship гэдэг англи үгийг нь зааж өг. Эр эм уусаж, онцлогуудаараа нийлж байж гэр бүл нийгэм цогцолдог болохоос, би би би гээд өөрсдийгөө өмөөрснөөр туйлшрал хөндийрөл л бий болдог юм. Философичид чинь тэгээд байна.

Цэцэг (202.9.*.*)
2018-03-15 22:28:23
Хүрэлсүх тэнэг байна тээ

Цэцэг (202.9.*.*)
2018-03-15 22:27:03
Инээдтэй юм яриад хүйс, хүйсээ хамгаалана ч гэх шиг уг нь хоёюулаа байж байж амьдарал бүтдэг гэдэгийг ойлгодог баймаар юм хэн нэг нь илүү дутуу байна гээд л үзэлцээд байдаг .Хийх ажилгүй биш .Хэрэв Монгол улсын төрийг жендер гэж үзвэл төр хэмээх жендер сэхээнд орсон байна .Амь тариа залгуулах нөхөдүүд өөрсдийн өнөө маргаашыг харсан хөгийн юм яриад л явах юм !Яг одоо эр эм хүйсийн ялгааны тухай биш шашинтай шашингүйн ялгааны тухай ярих хэрэгтэй байна

зочин (66.181.*.*)
2018-03-15 21:11:19
Ерөнхий сайдаа та ийм өчүүхэн юмтай зууралдаж байсанаас тэр авилгалчид Сугар, Ганзориг, Очирхүү нарыг намаасаа хөөвөл таны нэр хүнд өсөх байх шүү

Монгол сөнөж бн (62.167.*.*)
2018-03-15 18:41:17
Энэ нөхөр ингэж тойрч гүйсээр байгаад сандлаасаа унаж шоронд ухаан орох хүн юм биздээ чааваас

Зочин (103.26.*.*)
2018-03-15 18:27:41
Хүрэлсүх хажуудаа нөгөө мөнгө хулгайлж сейфтэйгээ баригдсан Хүрэлбаатарыг суулгачихаж даанч дээ итгэх ч юм биш новш

varae (66.181.*.*)
2018-03-15 17:55:55
У.Хүрэлсүхээ дэмий юманд очиж байхаар Батхүү Баяр Элбэгдорж Сайханбилэг Баярцогт Шүүхийн талаар байр сууриа хэвлэл мэдээлээр илэрхийлээ чээ. Чиний байр суурийг мэдмээр байна. Ерөнхий сайдаа.

Eregtei arihchdiin udriig l boli (91.231.*.*)
2018-03-15 17:24:22
Jil buriin 3-sariin 18 odoo eregtei arihchidiin udur boltoloo dampuurch utga tugulduruu aldalaa.Neg baahan odon nertei tumur taraadag daraa ni tuuniigee ugaaj baina gej arihdatsgaadag iim teneg bsyr nertei arihdaltaas niigem zalhaj baina.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 17:44:09 - Гадаад
Монгол, Орос, Францын эрдэмтэд Монголын говиос солир хайна
2018-09-19 17:03:11 - Шар
Мүн Жэ Ин, Трамп нар есдүгээр сарын 24-ний өдөр Нью-Йоркт уулзана
2018-09-19 16:48:40 - Гадаад
АНУ-д болсон хар салхинд өртсөн болон хохирсон монгол иргэн байхгүй гэв
2018-09-19 16:48:19 - Улс төр
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс хуралдав
2018-09-19 16:35:52 - Нийслэл
ФОТО: Сүхбаатарын талбайд 70 байгууллагын 4000 гаруй ажлын байр зарлагдлаа
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-19 16:15:12 - Улс төр
УИХ-ын гишүүд хуулийн төсөл өргөн барилаа
2018-09-19 16:13:55 - Нийслэл
Түгээлтийн машинууд цагийн хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцоно
2018-09-19 16:09:30 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
2018-09-19 16:01:44 - Орон нутаг
Хэрлэн, Улз голын ус бохирдолтой байгааг тогтоов
2018-09-19 15:50:43 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлээрээ угаартаж амиа алджээ
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-19 14:29:42 - Байгаль Орчин
Увс, Ховд, Хөвсгөлийн зарим нутгаар 10-16 мм цас оржээ
2018-09-19 14:10:34 - Хууль
Хоёр настай хүүхэд хулгайлсан О гэгчийг эрэн сурвалжилж байна
2018-09-19 14:03:36 - Эдийн засаг
1000 инженерийн зөвлөгөөн болно
2018-09-19 13:52:10 - Улс төр
Баянзүрхийн товчоо орчмын замын асфальт бетон хучилтыг хийж байна
2018-09-19 13:49:38 - Спорт
Жүдо бөхийн ДАШТ маргааш эхэлнэ
2018-09-19 13:42:04 - Хууль
Цахим гэмт хэргийг хохирогч болчхоод цагдаагийн байгууллагад ханддаггүй гэв
2018-09-19 13:08:48 - Энтертайнмент
Өнөөдөр “Балдорж” шагнал гардуулах ёслол болно
2018-09-19 12:34:17 - Гадаад
ВИДЕО: Хоёр Солонгосын харилцаа сайжирч, улам дотно болж байна
2018-09-19 12:33:21 - Байгаль Орчин
Хэрлэн голын ус бохирдолтой байгааг тогтоожээ
2018-09-19 12:17:21 - Улс төр
Г.Баасан: Авлигачидтай тохиролцдог газар гэж АТГ-ыг нэрлэдэг болсон
2018-09-19 11:45:28 - Нийслэл
Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын асуудлыг хэлэлцэнэ
2018-09-19 11:41:09 - Нийслэл
Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг авран хамгаалжээ
2018-09-19 11:33:34 - Нийслэл
Шенгений богино хугацааны визийн мэдүүлгийг Улаанбаатар хотод авна
2018-09-19 11:32:10 - Нийслэл
“Автомашингүй өдөр” нийтийн тээвэрт дараах өөрчлөлт орж байна
2018-09-19 10:31:25 - Энтертайнмент
ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас гэрэл зурагчдын дунд уралдаан зарлажээ
2018-09-19 10:20:04 - Улс төр
Сүхбаатар аймагт Ж.Батсуурь, С.Цэрэндондов нар ИТХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөнө
2018-09-19 10:18:13 - Орон нутаг
Хэрлэн голд ороод алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2018-09-19 10:09:43 - Нийслэл
Өнөөдөр “Намрын ногоон өдрүүд”-ийн нээлт болно
2018-09-19 10:07:11 - Улс төр
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2018-09-19 10:01:21 - Байгаль Орчин
Ерөнхийлөгч Завхан аймгийн Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа
2018-09-19 09:56:06 - Нийслэл
Ажлын байрны нээлттэй өдөрлөг өнөөдөр эхэлнэ
2018-09-19 09:53:27 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-09-19 08:37:21 - Шар
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-19 07:52:04 - Улс төр
Нийслэлийн МАН-ын даргын сонгуулийг “тооноор орох 80 квот" нь шийдэх үү
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-17 16:48:14 - Хууль
Цагдаагийн дарга нарыг баривчилжээ
2018-09-17 10:06:36 - Хууль
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс захирал П.Ганхүүг шалгах ажлын хэсэг гарчээ
2018-09-17 17:33:34 - Шар
Жүжигчин А.Туяа: Зарим залуус адгууснаас долоон дор амьдарч байна
2018-09-17 09:03:09 - Технологи
ТАНИЛЦ: “Тоёота” компанид автомашины загвар зохион бүтээгчээр ажилладаг О.ЭНХЖИНТЭЙ ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна