“Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” өдөрлөг боллоо

Түгээх    
2018-03-15 18:29:54 - Эдийн засаг

sanhuu

-"САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙГ ХАМГААЛАХ АЯН” ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА-

Өнөөдөр Монголбанкинд “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өнөөгийн тогтолцоог шинэчлэх талаарх Азийн хөгжлийн банкнаас өгсөн зөвлөмжийг танилцуулж, “Санхүүгийн хэрэглэгчийн хамгааллын өнөөгийн нөхцөл байдал”, “Банкны салбар дахь хэрэглэгчийг хамгаалах хууль эрх зүйн болон зохицуулалттай өнөөгийн тогтолцоо Монголбанкны гүйцэтгэж буй үүрэг, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлгүүд боллоо.

Энэхүү арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны дэд дарга Д.Баярсайхан нээж үг хэлэв. Тус арга хэмжээнд Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөх Ш.Алтанхуяг, СЗХ-ны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын орлогч дарга Б.Долгорсүрэн, ахлах хянан шалгагч А.Авир, Монголбанкны Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн хэрэгжилт, хяналтын хэлтсийн захирал А.Туул, ахлах мэргэжилтэн Т.Дэлгэрхүү, Мониторинг санхүүгийн үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Ганбаяр, Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн Мэдээлэл, лавлагааны албаны мэргэжилтэн С.Амгаланбаатар нарын төлөөлөл оролцов. 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Фицжеральд Кеннеди 1962 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Америкийн Конгрессын өмнө хэлсэн үгэндээ хэрэглэгчийн аюулгүй байдал болон мэдээллээр бүрэн хангагдах эрх, бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгох болон санал бодлоо бүрэн илэрхийлэх гэсэн үндсэн дөрвөн эрхийг онцгойлон дурдсан байдаг. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан олон улсад жил бүрийн энэ өдрийг “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

Монгол Улсын хувьд 2003 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг болсон байна. Энэ жилийн хувьд энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан манай улсын банк, санхүүгийн салбарыг зохицуулагч хоёр гол байгууллага болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ыг олон нийтэд сурталчлах өдөрлөг зохион байгуулав.

Монголбанкны санаачлагаар санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй энэхүү аян нь нийт санхүүгийн салбарыг хамарч байгаа бөгөөд уг аяныг Монголбанк, түүний орон нутаг дахь хэлтэс, салбар, банкууд, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын Ипотекийн корпораци, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, Бичил санхүүгийн хөгжлийн сан, төрийн болон төрийн бус бусад байгууллагуудтай хамтран 2018 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх таван сарын хугацаанд зохион байгуулж байна.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Баярлалаа (103.50.*.*)
2018-03-16 09:18:09
Санүүгийн ажилтангуудаа хамгийн их хамгаалж өмгөөлж байх хэрэгтэй байгаа шүү.Хамгийн их санхүүгийн ажилтангуудыг дарамтлаж шахдаг буруу гүйлгээ хийлгэх гэдэг түүний нь эсэргүүцэхээр ажлаас нь сольдог энэ үйлдэл газар авч байгааг анхааралдаа авах нь чухал шүү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ
2018-09-18 17:57:07 - Нийслэл
ЕХ-ны санхүүжилтээр хэрэгжих гурван төслийн нээлт боллоо
2018-09-18 17:32:30 - Шар
Эртний театрыг нураах үеэр сая еврогийн үнэ бүхий алтан зоос олджээ
2018-09-18 16:37:15 - Нийслэл
Төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөн болно
2018-09-18 16:36:34 - Байгаль Орчин
Улаанбаатарын ногоон бүсээс энэ онд самар түүхийг хоригложээ
2018-09-18 16:10:46 - Улс төр
Ц.Батбаяр захидалдаа “Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө” гэдгээ илэрхийлжээ
2018-09-18 15:53:40 - Гадаад
Газар дундын тэнгист ОХУ-ын 14 цэргийн албан хаагчтай “Ил-20” онгоц алга болжээ
2018-09-18 15:47:35 - Эдийн засаг
ЕСБХБ жижиг дунд бизнесийн бүсийн хөтөлбөрөө Mонголд эхлүүлж байна
2018-09-18 15:36:02 - Орон нутаг
Эмч зодож танхайрсан иргэнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2018-09-18 15:08:33 - Шар
Эмми-2018: Улаан хивсний ёслол дээр олны нүд хужирласан хосууд
2018-09-18 14:39:31 - Эдийн засаг
“Сайншандын салхин парк” эрчим хүч нийлүүлж эхэллээ
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 14:02:41 - Эдийн засаг
"ДЦС-4" ТӨХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг ТАВАН САРЫН өмнө томилсон ч...
2018-09-18 13:30:31 - Нийслэл
Нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэхийг уриаллаа
2018-09-18 13:26:19 - Нийслэл
Нэгдүгээр сургуулийн уулзвар дахь зогсоолыг зорчих хэсэг болгов
2018-09-18 12:55:23 - Эрүүл мэнд
Нобелийн шагналт, нэрт эрдэмтэн Эдвард Мозер үнэ төлбөргүй лекц уншина
2018-09-18 12:47:38 - Технологи
Хүүхэддээ цахим орчны таван дүрмийг зааж өгөхийг уриалж байна
2018-09-18 12:28:11 - Шар
“Space X” сар луу нисэх анхны жуулчныг нэрлэв
2018-09-18 12:15:09 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2500 төгрөг давлаа
2018-09-18 11:53:56 - Хууль
Иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Цэцэд ханджээ
2018-09-18 11:51:42 - Гадаад
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пхеньянд айлчилж байна
2018-09-18 11:47:50 - Улс төр
ЗТХЯ-ны газрын дарга нарын албан тушаалд үүрэг гүйцэтгэгчид ажиллаж байна
2018-09-18 11:41:07 - Нийслэл
Нийслэлийн Засаг даргад хүүхдийн асуудлаар асуулга тавьжээ
2018-09-18 11:40:05 - Спорт
Жүдо бөхийн ДАШТ эхлэхэд хоёр хоног үлдлээ
2018-09-18 11:30:15 - Нийслэл
ТАНИЛЦ: Хотын төв орчмын замын хөдөлгөөнд орсон өөрчлөлтүүд
2018-09-18 11:06:58 - Нийслэл
Энэ сарын 22-нд “Автомашингүй өдөр” болно
2018-09-18 10:58:30 - Улс төр
“Өрийн тааз 40 хувь байх ёстой” гэж орилж явсан үеийг нь МАН-д сануулъя, одоо 80 хувь байна
2018-09-18 10:54:22 - Спорт
Хакүхо, Какүрюү нар башёг тэргүүлж байна
2018-09-18 10:33:18 - Боловсрол
Оюутнуудад хотын соёлын талаар сургалт хийнэ
2018-09-18 10:32:16 - Нийслэл
Налайх, Тэрэлж чиглэлийн автомашинууд Богд уулын замаар зорчиж байна
2018-09-18 10:26:22 - Нийслэл
Азийн наадмын аваргуудад хүндэтгэл үзүүлэв
2018-09-18 10:25:14 - Спорт
Ерөнхийлөгч Х.Баттулга, дасгалжуулагч Г.Үүрцолмонд байр бэлэглэв
2018-09-18 10:21:09 - Нийслэл
“China-Mongoli-Russia Think Tank Forum 2018”-ын нээлт боллоо
2018-09-18 10:17:21 - Байгаль Орчин
Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажил явагдаж байна
2018-09-18 07:59:20 - Энтертайнмент
Холливудын кинонд орлон тоглогчоор ажилладаг, жүжигчин Н.Цогтсайхантай ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-18 07:54:41 - Байгаль Орчин
ЦУОШГ: Тариа, ногоо цасанд дарагдаж болзошгүй байна
2018-09-18 07:54:38 - Технологи
Монгол Улс жилд долоон триллион квт/цаг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой
2018-09-18 07:54:20 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-09-17 17:58:31 - Улс төр
“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-17 16:48:14 - Хууль
Цагдаагийн дарга нарыг баривчилжээ
2018-09-17 10:06:36 - Хууль
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс захирал П.Ганхүүг шалгах ажлын хэсэг гарчээ
2018-09-17 17:33:34 - Шар
Жүжигчин А.Туяа: Зарим залуус адгууснаас долоон дор амьдарч байна
2018-09-17 09:03:09 - Технологи
ТАНИЛЦ: “Тоёота” компанид автомашины загвар зохион бүтээгчээр ажилладаг О.ЭНХЖИНТЭЙ ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 07:59:20 - Энтертайнмент
Холливудын кинонд орлон тоглогчоор ажилладаг, жүжигчин Н.Цогтсайхантай ярилцлаа
2018-09-18 12:15:09 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2500 төгрөг давлаа
2018-09-18 16:10:46 - Улс төр
Ц.Батбаяр захидалдаа “Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө” гэдгээ илэрхийлжээ
2018-09-17 14:05:18 - Боловсрол
Багш нар ажил хаялтаа ТҮР ХУГАЦААГААР зогсоожээ