Хариуцлага нэхдэг иргэнээс, үүргээ биелүүлдэг иргэн болъё

Түгээх    
2018-03-17 09:42:56 - Эрүүл мэнд

emneleg

Эрүүл мэндийн байгууллагыг зорьж буй иргэн бүр эмчээс үүрэг хариуцлага нэхэх атлаа өөрсдийн үүргийн талаар ярилгүй өнөөдрийг хүрчээ. Гэтэл бидэнд хуулиар хүлээсэн эрх, үүрэг байдгаас зөвхөн эрхээ эдэлдэг болохоос үүргээ биелүүлдэггүй байна.

Энгийн жишээгээр тайлбарлахад, Эрүүл мэндийн төвд шүдний тусламж үйлчилгээ, эмэгтэйчүүд, жирэмсний хяналт зэрэг дээр ихэнх ачаалал үүсдэг болохыг эмч нар хэлж байв. Аль нэг дүүргийн эрүүл мэндийн төвд өдөртөө 800-1000 хүн тогтмол үйлчлүүлдэг байна.

Тухайлбал, шүдний тусламж үйлчилгээний ачаалал яагаад өндөр байдаг талаарх судалгааг үзвэл наснаасаа хамааран Монгол Улсын хүн амын дунд шүдний өвчлөл 82-97 хувьтай буюу бусад өвчлөлөөс өндөр хувьтай байдаг байна. Зарм насны бүлэгт шүдний өвчлөлийн тархалт 97 хувьтай байдаг буюу 100 хүүхэд тутмын 96-97 нь шүдний цооролтой байдаг аж. Үүнээс харахад шүд цоорлын эрчим буюу нэг хүний амны хөндийд 4.3 шүд өвчлөл, цооролтой байдаг байна. Эдгээр хүмүүст эмчилгээ шаардлагатай юу гээд үзэхээр 94 хувьд нь зайлшгүй эмчилгээ шаардлагатай гэсэн дүн гарч байгаа юм.

НӨХЦӨЛ БАЙДАЛ ДЭЭР: Дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд дунджаар таван шүдний эмч ажилладаг. Тэгэхээр шүдний эмчийн ажлын ачаалал өндөр байхаас гадна өвчтнүүдийн дунд хүлээгдэл их гардаг байна. Учир нь нэг хүний шүдний эмчилгээнд багадаа дөрвөөс дээш давтамжтай буюу 5-6 сарын хугацаачтай эмчилгээ шаардагдах тохиодол ч гарах нь бий. Гэтэл үйлчлүүлж буй иргэн нэг удаад л шүдний өвчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байдаг төдийгүй эмчилгээний хугацаа уртсах тусам эмч нарыг явдал чирэгдэл болох гэлээ хэмээн унтууцаж, мөн л “хүнд суртал” үзүүллээ гэх тодорхойлолтод төвөггүйхэн багтаачихна. Энэ нь иргэд амны хөндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх амьдралдаа хэвшүүлсэн байх ёстой анхан шатны ойлголтуудыг хэрэгжүүлдэггүйгээс үүсдэг хүндрэл юм. Мөн амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэгт өөрсдөө хамрагддаггүй, тэр тусмаа бага насны хүүхдээ хамруулдаггүй зэрэг хойрго, хайнга байдал нь ийм байдалд хүргэдэг байна. Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл өндөр байгаа нь эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг тогтмол угаалгадаггүй, шүдний өвчлөлийг нь анзаардаггүйгээс тун их хамаардаг аж. Энэ бол ердөө л шүдний өвчлөлийн тухайд яригдаж буй нэг жишээ юм.

emneleg

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН СУДАЛГААНД ДУРЬДСАНААР: хүний биеийн өвчлөлийг судлахад аливаа өвчний үндсэн шалтгааны 40 хувь нь хувь хүнээс өөрөөс шалтгаалдаг болохыг онцолжээ.. Нийгэм, биологийн хүчин зүйл болоод тухайн улсын хөгжил, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж байгаа бусад хөндлөнгийн нөлөөнөөс 20 хувь, өвдсөн хойно нь хэрэгжүүлэх эмнэлгийн байгууллагаас шатгаалах хүчин зүйл 15-20 хувийг эзэлдэг байна. Өөрөөр хэлбэр хувь хүний эрүүл мэндийн шалтгааны дийлэнх хувь нь иргэнээс өөрөөс  шалтгаалдаг байна. Хувь хүний өвчлөлд тухайн хүний эрүүл амьдралын хэв маяг, зан үйлээс ихээхэн нөлөөлдөг болохыг ч мөн судалгаанд дурьдсан байв. Иймд иргэний эрүүл мэндтэй холбоотой үүргийг хуульд тусгаж өгсөн байдаг. Хуулиар хүлээсэн үүрэг гэхээр бид “томоор” хараад байдаг.

ИРГЭНИЙ ҮҮРЭГ: Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн Наймдугаар бүлгийн 43-р зүйлд тодорхой заасан байдаг. Энд заасан есөн зүйл заалтаас хамгийн ойлгомжтой нь буюу 43.2.1-т зааснаар Иргэн эрүүл мэндээ хамгаалахын тулд эрүүл мэндийн боловсрол эзэмших, хэвшүүлэх, амьдрал ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ хэмээн зааж өгсөн байна. Энэ нь бид ердөө л зөв амьдралын хэвшилтэй байх, улиралдаа зохицуулан хувцаслах тухай энгийн ойлголтоос эхлэлтэй юм.

emneleg

ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН БАЙЯ: Мөн бидний хүлээх нэг чухал үүрэг бол Монгол Улсад үйлчилж байгаа үндэсний дархлаажуулалтын товлолтод хүүхдээ тогтсон насанд хамруулах тухай ойлголт байдаг. Гэтэл гурван тун авсны дараа тухайн хүүхдэд бүрэн дархлаажуулалт тогтох ёстой байтал эцэг эхчүүдийн хариуцлагагүйгээс болоод тогтсон цаг хугацаанд товлолт хугацаанд нь хамруулдаггүй байдал элбэг байдаг тухай эмнэлэгийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд хэлж байлаа. Мөн сүүлийн жилүүдэд цахим орчин хөгжсөнтэй холбоотойгоор иргэд эрүүл мэндийн асуудал тулгарахад  хэн нэгний бичсэн постоос мэдээлэл авч өөрийгөө төдийгүй үр хүүхдээ эмчлэх гэж оролдох, улмаар цаг хугацаа алдаж буй харамсалтай жишээ олон буйг ч дурьдахгүй өнгөрч боломгүй юм. Энэ нь нөгөө л бидний Эрүүл мэндийн тухай хуулийн Наймдугаар бүлгийн 43.1.6-д заасан Эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллага, ажилтнаас мэдээлэл авах тухай эрх болон тус хуулийн 43.2.5-д заасан Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлт зан үйлээс татгалзах, сэргийлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үйлдлийг таслан зогсоох талаарх эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг биелүүлэх үүргээ мөн л мэдэхгүй байгаатай холбоотой юм.

Өөрөөр хэлбэл бид өөрсдөө энэ мэт энгийн ойлголт болсон өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх боломтой үүрэг хариуцлагаа огт ухамсарладаггүй байна. Хэрвээ бид эдгээр үүргээ биелүүлж, өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж чадвал өөрийн эрүүл мэндийг авраад зогсохгүй, урт дараалал, хүнд суртал гэх зэрэг шил дараалсан бэрхшээлүүдийг бий болгохгүй байх боломжтой. Тэгэхээр асуудлыг бид эхлээд өөрсдөөсөө харж, би өөрөө юу хийх ёстой вэ гэдэгт нэн тэргүүнд анхаарч суръя. Эмчээс нэхдэг үүрэг хариуцлагаа бид өөрсдөөсөө ч мөн нэхье.

Ц.ТАМИР

emneleg



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 12

за (43.250.*.*)
2018-03-30 15:15:22
бид нээрээ өөрсдөө нэг ойлгож хариуцлагатай байх цаг нь ирсээн ирсэн. Үргэлж эмчээс хариуцлага нэхнэ гэж юу байх вэ

эмч (202.131.*.*)
2018-03-21 14:54:07
эрүүл мэндээ хамгаалах нь хувь хүний өөрийнх нь хариуцлага шүү өвчнөө хүндрүүлнэ үр хүүхэддээ хайхрамжгүй ханддаг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг ерөнхий боловсролд эрүүл мэндийн мэдлэг олгохгүй эрүүл зохистой амьдралын хэв маяг алдагдсан зэрэг нь их нөлөөлж байна

zochin (202.179.*.*)
2018-03-18 20:45:30
Manai emch nar ch mundag shu

ЭМЧ (202.179.*.*)
2018-03-18 12:27:20
эмч нар өрөвдөлтэй , бэлэн хууль хараад асуудал шийддэг шүүгч нар 7 сая цалинтай , хүний амь авардаг ЭМЧ нар 700 мянгын цалинтай . энэ шудрага ёс уу.

ЭМЧ (202.179.*.*)
2018-03-18 12:27:20
эмч нар өрөвдөлтэй , бэлэн хууль хараад асуудал шийддэг шүүгч нар 7 сая цалинтай , хүний амь авардаг ЭМЧ нар 700 мянгын цалинтай . энэ шудрага ёс уу.

ЭМЧ (202.179.*.*)
2018-03-18 12:27:19
эмч нар өрөвдөлтэй , бэлэн хууль хараад асуудал шийддэг шүүгч нар 7 сая цалинтай , хүний амь авардаг ЭМЧ нар 700 мянгын цалинтай . энэ шудрага ёс уу.

ЭМЧ (202.179.*.*)
2018-03-18 12:27:19
эмч нар өрөвдөлтэй , бэлэн хууль хараад асуудал шийддэг шүүгч нар 7 сая цалинтай , хүний амь авардаг ЭМЧ нар 700 мянгын цалинтай . энэ шудрага ёс уу.

Зочин (139.5.*.*)
2018-03-17 23:51:43
Ёстой үнэн эрүүл мэнд хамгийн чухал учир өөртөө анхаарах нь 1 р тавих асуудал шүү,

Зочин (202.9.*.*)
2018-03-17 17:41:47
цус харвачихаад очиход мөнгө хараад огт эмчилгээ хийдэггүй улам л тархи үхүүлээд байдаг юм бйлээ. лав л чингэлтэй дүүргийн эмнэлэг.

эмч (202.179.*.*)
2018-03-17 17:03:32
Манай ардын сайхан үг бии.Зөөлөн нь хатуугаа иддэг гэж.Хүүхдийг бага наснаас нь буруу хооллосноос болж шүдний өвчин толгой дараалан боллоо.Учир юу гэвээс хүүхдээ резинэн зөөлөн чихэр,бохь,зөөлөн боорцог өгснөөс болж шүдний хатуу чанар нь алдагдаж хэврэгшээд цоорох нь амархан болж байгаа юм даа.Тэрний оронд хатуу ааруул,хатуу боорцог,хэмт ясны хэмийг хазуулж шимүүлж байвал тус болох болов уу?Хариуцлагыг өөрөөсөө гэдэг энэ туйлын зөв дөө.Өвчинг өөрсдөө авчихаад өөрөсдөө хүүхдээ өвтгөчихөөд энэ муусайн хэдэн эмч нар үхээсээ гэж харааж явдаг байдлаас салах цаг нь болсон.Хариуцлагыг өөрт нь үүрүүлье.

med (66.181.*.*)
2018-03-17 10:13:59
ЁСТОЙ ҮНЭН ШҮҮ

зочин (64.119.*.*)
2018-03-17 10:06:24
Одоо цаг үед хүмүүс эрүүл мэндэдээ анхаарал тавиж наад шүд болоод бусад эрхтэнээ үзүүлж харуулж онош тавиулж эмчилгээ авах гэж дараалал ихсэж бгаа юмаа.30 гаруй жил нэгч эмнэлэг шинээр бариж ашиглалтанд оруулсангүй.ард иргэдийн сайн сайхны төлөө эрүүл саруул байлгах нийгмийн арга хэмжээ авсангүй.ийм төр засаг бий болжээ.яагаад бид эрүүл мэндийн даатгалын сан байгуулав.яах гэж бид эмнэлэг байгуулав.энэ хоёрыг монголчууд бодох ёстой.эрүүлийг хүсвэл эмнэлэгийг хүс. Эмнэлэгийн хүрэлцээ хангамжаа харчихаад дараан иргэдийн үүргийн тухай ярицгаая.хүмүүнлэг нийгэм байгуулна гээд үндсэн хуулиндаа биччихсэн бгаа.тэрийгээ нэг уншчих

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 17:44:09 - Гадаад
Монгол, Орос, Францын эрдэмтэд Монголын говиос солир хайна
2018-09-19 17:03:11 - Шар
Мүн Жэ Ин, Трамп нар есдүгээр сарын 24-ний өдөр Нью-Йоркт уулзана
2018-09-19 16:48:40 - Гадаад
АНУ-д болсон хар салхинд өртсөн болон хохирсон монгол иргэн байхгүй гэв
2018-09-19 16:48:19 - Улс төр
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс хуралдав
2018-09-19 16:35:52 - Нийслэл
ФОТО: Сүхбаатарын талбайд 70 байгууллагын 4000 гаруй ажлын байр зарлагдлаа
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-19 16:15:12 - Улс төр
УИХ-ын гишүүд хуулийн төсөл өргөн барилаа
2018-09-19 16:13:55 - Нийслэл
Түгээлтийн машинууд цагийн хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцоно
2018-09-19 16:09:30 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
2018-09-19 16:01:44 - Орон нутаг
Хэрлэн, Улз голын ус бохирдолтой байгааг тогтоов
2018-09-19 15:50:43 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлээрээ угаартаж амиа алджээ
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-19 14:29:42 - Байгаль Орчин
Увс, Ховд, Хөвсгөлийн зарим нутгаар 10-16 мм цас оржээ
2018-09-19 14:10:34 - Хууль
Хоёр настай хүүхэд хулгайлсан О гэгчийг эрэн сурвалжилж байна
2018-09-19 14:03:36 - Эдийн засаг
1000 инженерийн зөвлөгөөн болно
2018-09-19 13:52:10 - Улс төр
Баянзүрхийн товчоо орчмын замын асфальт бетон хучилтыг хийж байна
2018-09-19 13:49:38 - Спорт
Жүдо бөхийн ДАШТ маргааш эхэлнэ
2018-09-19 13:42:04 - Хууль
Цахим гэмт хэргийг хохирогч болчхоод цагдаагийн байгууллагад ханддаггүй гэв
2018-09-19 13:08:48 - Энтертайнмент
Өнөөдөр “Балдорж” шагнал гардуулах ёслол болно
2018-09-19 12:34:17 - Гадаад
ВИДЕО: Хоёр Солонгосын харилцаа сайжирч, улам дотно болж байна
2018-09-19 12:33:21 - Байгаль Орчин
Хэрлэн голын ус бохирдолтой байгааг тогтоожээ
2018-09-19 12:17:21 - Улс төр
Г.Баасан: Авлигачидтай тохиролцдог газар гэж АТГ-ыг нэрлэдэг болсон
2018-09-19 11:45:28 - Нийслэл
Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын асуудлыг хэлэлцэнэ
2018-09-19 11:41:09 - Нийслэл
Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг авран хамгаалжээ
2018-09-19 11:33:34 - Нийслэл
Шенгений богино хугацааны визийн мэдүүлгийг Улаанбаатар хотод авна
2018-09-19 11:32:10 - Нийслэл
“Автомашингүй өдөр” нийтийн тээвэрт дараах өөрчлөлт орж байна
2018-09-19 10:31:25 - Энтертайнмент
ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас гэрэл зурагчдын дунд уралдаан зарлажээ
2018-09-19 10:20:04 - Улс төр
Сүхбаатар аймагт Ж.Батсуурь, С.Цэрэндондов нар ИТХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөнө
2018-09-19 10:18:13 - Орон нутаг
Хэрлэн голд ороод алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2018-09-19 10:09:43 - Нийслэл
Өнөөдөр “Намрын ногоон өдрүүд”-ийн нээлт болно
2018-09-19 10:07:11 - Улс төр
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2018-09-19 10:01:21 - Байгаль Орчин
Ерөнхийлөгч Завхан аймгийн Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа
2018-09-19 09:56:06 - Нийслэл
Ажлын байрны нээлттэй өдөрлөг өнөөдөр эхэлнэ
2018-09-19 09:53:27 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-09-19 08:37:21 - Шар
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-19 07:52:04 - Улс төр
Нийслэлийн МАН-ын даргын сонгуулийг “тооноор орох 80 квот" нь шийдэх үү
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-17 16:48:14 - Хууль
Цагдаагийн дарга нарыг баривчилжээ
2018-09-17 10:06:36 - Хууль
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс захирал П.Ганхүүг шалгах ажлын хэсэг гарчээ
2018-09-17 17:33:34 - Шар
Жүжигчин А.Туяа: Зарим залуус адгууснаас долоон дор амьдарч байна
2018-09-17 09:03:09 - Технологи
ТАНИЛЦ: “Тоёота” компанид автомашины загвар зохион бүтээгчээр ажилладаг О.ЭНХЖИНТЭЙ ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна