271 хүүхэд эрүүлжүүлэгдсэний буруутан нь хэн бэ

Түгээх    
2018-03-17 09:47:30 - Хууль

shoron

Манай улсад архины үйлдвэрийн тоо багассан ч үйлдвэрлэсэн архины хэмжээ нэмэгдсэн судалгаа гарчээ. Жилд нэг хүнд 9.5 литр архи ногдож байгаа үзүүлэлтээрээ ОХУ-ын дараа хоёрдугаарт бичигдсэн байна. Үүнийгээ дагаад манай улсын иргэдийн архины хэрэглээ улам бүр нэмэгдэх болсон байна юм.

Өнгөрсөн 2017 онд  л гэхэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн  86561 насанд хүрсэн иргэн, 271 хүүхэд эрүүлжүүлэгдсэн байна гэсэн тоон мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байна. Өдгөөгөөс зургаан жилийн өмнө Дэлхийн зөн, Архидалт Мансуурлын эсрэг ассоциацийн хийсэн судалгаагаар Монголын 12-17 насны өсвөр хүүхдүүдийн 70,6 хувь нь согтууруулах ундааг хэрэглэж үзсэн гэсэн дүн гарч байсан байна. Өнөөдөр энэ тоо хасагдах биш нэмэгдсэн болов уу гэж хардаж сууна.

Ингэж хэлж буйн учир сурагч, хүүхдүүдийн дундах архидалт нийслэл, хөдөө орон нутаг гэлтгүй хүрээгээ тэлж буйгаас илт биз. Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт л гэхэд "...Арвайхээр сумын ... багийн нутаг дэвсгэрт хүүхдүүд архидан согтуураад байна..." гэх дуудлага мэдээлэл 2018 оны эхний хоёр сарын байдлаар гурван удаа иржээ. Үүний дагуу тус аймгийн цагдаагийн газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид архидан согтуурсан болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 5.1.2-т зааснаар 25 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байх юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдгээр хүүхдүүд архидан согтуураад зогсохгүй, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон байсан гэх. Энэ мэт тохиолдол удаа дараа бүртгэгдэж буй юм. Сурагчид өнөөдөр архидан согтуурч байна.  Маргааш ямар үйлдэл хийсэн байх бол. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн таны хүүхэд өнөөдөр хаана, хэнтэй, зөв эсвэл буруу үйлдэл хийж байгаад анхаарал хандуулах цаг нь болсныг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Түүнчлэн хүүхдэдээ бахархан дуурайх хүн нь байж, үлгэр жишээ ч хүн болгон хүмүүжүүлэх “Үндсэн хууль”-нд заасан "Журамт үүрэг"-ийг энэ мэдээллээр дамжуулан сануулж байна.

Хүүхдүүдэд согтууруулах ундааны анхны ойлголтыг гэр бүлийн хамгийн хайртай хүмүүс болох аав ээж, ах эгч, эмээ өвөө нь өгдөг байна. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулинд 18 нас хүрээгүй хүүхдэд тамхи, 21 нас хүрээгүй бол архи худалдахыг хориглоно гэж тодорхой заасан байдаг. Гэтэл үүнийг мэддэг ч мэддэггүй мэт аашилдаг дэлгүүрийн худалдагч, баар рестораны эзэд Монголоор дүүрчээ. Энэ мэт томчууд өөрсдөө буруутан байж өсвөр насныхан архи, дарс хэрэглэж байна гэж хачирхан ярьж, буруутган зэмлэх нь бас өрөөсгөл ч юм шиг. Өнөөдөр хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар ч алга. Биеийн тамирын хичээл долоо хоногт ганц  л цаг ордог болж, сургуулийн заал нь ч олдохгүй болчихсон гэх юм. Тэгэхээр тэдэнд ердөө кафе, баар, караоке, диско гэсэн сонголт л үлдэж байгаа юм. Эцсийн дүндээ буруутан нь хэн болж таарч байна вэ.

Б.БУРМАА

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

Bicheech (64.119.*.*)
2018-03-17 23:21:03
bolovsroliin yam

Зочин (202.9.*.*)
2018-03-17 17:37:51
гамшиг л юм даа. ардчилал гээчийг анхнаасаа буруу ойлгосоны.

Zochin (66.181.*.*)
2018-03-17 12:18:43
Ajliin 6 udurtei bolmoor yumdoo.niigmiin arhidalt ikh bna.bayar yoslol amralt ih bhaar arhidalt ikh bna.zawtai hun uuj bgaa.zawgui boltol ni ajlaa shahii, hudulmurluulii.uls or on ch hugjij, buteel buteegdehuun ch usch une buurna.

Zochin (66.181.*.*)
2018-03-17 12:18:42
Ajliin 6 udurtei bolmoor yumdoo.niigmiin arhidalt ikh bna.bayar yoslol amralt ih bhaar arhidalt ikh bna.zawtai hun uuj bgaa.zawgui boltol ni ajlaa shahii, hudulmurluulii.uls or on ch hugjij, buteel buteegdehuun ch usch une buurna.

Зочин (122.201.*.*)
2018-03-17 10:10:04
"Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг" гэдэг сүржин нэртэй шинэ хуулийн үр дүн. Эмэгтэйчүүдийг хий хоосон хөөргөж тэднийг УИХ-д квоттой болгох гэж оролдсоны 10-аад жилийн үр дүнд 100 мянган өрх толгойлсон эмэгтэй бий болж, Мартын 8-аар 200 эмэгтэй эрүүлжүүлэгдэв. Имйрэхүү л байна даа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-23 17:34:37 - Нийслэл
Тэрэлжид ой гарантай хүүхдээ машинд цоожлоод орхисон байжээ
2018-07-23 17:03:47 - Нийслэл
Үхрийн цул махны үнэ 3.3 хувиар өсчээ
2018-07-23 16:53:19 - Нийслэл
Согтууруулах ундаагүй амьд хөгжмийн тоглолт болно
2018-07-23 16:27:10 - Спорт
Э.Дөлгөөн "3х3" сагсан бөмбөгийн дэлхийн онцлох 10 тамирчны нэгээр нэрлэгджээ
2018-07-23 16:09:00 - Нийслэл
Маргааш нийслэлийн таван дүүрэгт цахилгаан хязгаарлана
2018-07-23 16:04:54 - Нийслэл
“Таван богд” группийн барилгад гарсан галыг бүрэн унтраалаа
2018-07-23 15:58:48 - Шар
БНСУ-ын Их хурлын гишүүн өндөр барилгаас үсэрч амиа хорлов
2018-07-23 15:56:17 - Хууль
Зам дээр дрифтлэж байгаад автобустай мөргөлджээ
2018-07-23 14:51:34 - Нийслэл
С.Ишцог: Дөрөв дэх жилдээ Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам 2018” наадмыг зохион байгуулна
2018-07-23 14:49:17 - Нийслэл
Сонгинохайрхан дүүрэгт айлын гэр шатжээ
2018-07-23 14:41:54 - Хууль
Хууль бусаар тарвага агнах зөрчил буурахгүй байна
2018-07-23 14:36:43 - Орон нутаг
Баянхонгор аймгийн эмч нарт 113 мотоцикль бэлэглэжээ
2018-07-23 14:27:17 - Спорт
Монгол залуу сумо бөхийн ДАШТ-д түрүүлэв
2018-07-23 14:06:54 - Гадаад
Торонтод гал нээж, нэг эмэгтэйн аминд хүрсэн гэмт этгээд амиа алджээ
2018-07-23 13:53:53 - Энтертайнмент
Монголд анх удаа электроник хѳгжмийн фестиваль ирэх сарын 4-нд болно
2018-07-23 13:45:59 - Эдийн засаг
Ч.Хүрэлбаатар: Дөрөв орчим их наяд төгрөгийн өр төлөөд байна
2018-07-23 13:40:24 - Хууль
Иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
2018-07-23 13:39:49 - Орон нутаг
Баян-Өлгийчүүдэд туслах нэрээр хуурамч данс нээж, залилан хийх тохиолдол гарч байна гэв
2018-07-23 13:25:51 - Эрүүл мэнд
Эмчлэх эрхгүй эмч шүдний эмнэлэгт ажиллаж байсныг тогтоож, арга хэмжээ авчээ
2018-07-23 13:11:34 - Нийслэл
Дарханы замыг шинэчлэх 60 сая ам.долларын гэрээ байгуулав
2018-07-23 13:03:28 - Боловсрол
Ж.Гантулга: Цэцэрлэгт 2-5 насны бүх хүүхдийг энэ сарын 25-наас цахимаар бүртгэж эхэлнэ
2018-07-23 13:03:17 - Хууль
Он гарсаар 465 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллажээ
2018-07-23 12:51:14 - Орон нутаг
Говь-Алтай аймгийн Чандмань суманд цасаар шуурчээ
2018-07-23 12:45:15 - Нийслэл
Цахилгаан шугам сүлжээний ноцтой аваараас урьдчилан сэргийллээ
2018-07-23 12:37:50 - Орон нутаг
Архангай аймгийн дөрвөн сумын хорио цээрийг цуцаллаа
2018-07-23 12:29:50 - Орон нутаг
Найман аймгийн 58 сумыг эрчим хүчээр бүрэн хангажээ
2018-07-23 11:44:46 - Нийслэл
Зөвшөөрөлгүй самар жимс түүж, ан ав хийхгүй байхыг сануулж байна
2018-07-23 11:44:43 - Орон нутаг
Булган аймагт хоёр хүүхэд аянгад цохиулжээ
2018-07-23 11:24:44 - Нийслэл
"Таван богд" компанийн галерейн байранд гал гарчээ
2018-07-23 10:49:38 - Эдийн засаг
НӨАТ: 10 сая төгрөгийн гурван азтан тодорлоо
2018-07-23 10:42:31 - Спорт
МУГТ Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид Хан Тэнгэр ууланд авирна
2018-07-23 10:06:51 - Улс төр
“Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” эхэллээ
2018-07-23 10:03:45 - Байгаль Орчин
Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсныг иргэдийн хүсэлтээр зогсоожээ
2018-07-23 10:01:24 - Эдийн засаг
ТӨРИЙН БАНК: Монголд анх удаа РЕПО хэлцэл хийж, валютын эх үүсвэр татаж чадлаа
2018-07-23 09:35:08 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-07-23 09:14:05 - Спорт
О.Мөнхзолбоо: Сүүлийн нэг секундэд өрсөлдөгчөө ялж, Оюутны дэлхийн аварга болсон
2018-07-23 09:07:06 - Энтертайнмент
Жүжигчин У.Цогтбаяр: Би өрөмний өт шиг л “амьтан” байсан
2018-07-23 09:06:06 - Хууль
Ерөнхий сайд аа, Засаг дарга нар НИНЖА нарын амиа алдсан хэргийг хав дараад байна
2018-07-23 09:01:03 - Улс төр
Б.Цогтгэрэл: Зам засварын ажилд 60 тэрбум төгрөг шаардлагатай ч 20 тэрбумыг баталж өгсөн
2018-07-23 08:57:33 - Хууль
Тэрбум гаруй төгрөгийн хахуулийн хэрэгт холбогдсон байцаагчийг цагаатгах тогтоол гаргажээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй