Х.Баттулга: Эх орон, ард түмэндээ өргөсөн тангараг, өгсөн сэтгэлээ үргэлж санаж, хайрлаж яваарай

Түгээх    
2018-03-18 10:51:16 - Улс төр
battulga
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
 
Мэндчилгээнд, "Монголчууд бидний бахархал, үлгэр дуурайл болсон бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, улс эх орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах ариун тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчид, тэдний гэр бүлийнхэнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн түүхэн уламжлал, дайчин замнал болон албаа нэр төртэйгөөр хааж, эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн мянга мянган дайчдаараа би энэ өдөр машид бахархаж, хүндэтгэн ёсолж байна. Монголын цэргийн чадвар, оролцоог эх оронд нь төдийгүй өнөөдөр олон улсад ч үнэлж, энхийг сахиулах үйлст урьж оролцуулах болсон. Цэргийн алба, цэргийн үүрэг бол  иргэдээ эх оронч үзлээр цэнэглэж, бие бялдар, сэтгэл санааны чангарал, тэвчээр хатуужлыг суулгадаг эх ундарга, голомт нь байж ирсэн.

Өнөөдөр ч гэсэн энэ зорилго  хэвээр байсаар байгааг санаж залуучуудыг цэргийн алба заавал хаалгах, цэргийн алба хааж байх үедээ эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцон, мэргэжлийн чадвар дадал суух, үр шимийг нь хүртэн хуримтлалтай болох боломж нөхцөлийг бий болгох, хангах тал дээр миний бие онцгой анхаарч төсөл санаачлан хэрэгжүүлж байна. “Монгол цэрэг-бүтээн байгуулалтад” төсөл тун удахгүй бодит үйлс болон хэрэгжих болно.

Эх оронч үзэл үгүй бол хэдэн сая цэрэг байгаад ч, хамгийн хүчирхэг зэвсэг техниктэй байгаад ч нэмэргүй. Эх оронч үзэл үгүй бол улсын хөгжил цэцэглэл ч үгүй. Эх оронч үзэл үгүй бол хэний төлөө, юуны төлөө зүтгэх, тэмцэх, хамгаалахаа мэдэхгүй хүмүүсийн цуглуулга л болно.

Миний гэх газар нутаг, миний гэх ард түмэнтэй байж тэднийхээ төлөө амиа ч өгөхөөс буцахгүй байх нь хүн хэмээгдэхийн утга учир, амин сүнс байдаг. Тийм учраас цэргийн алба хааж эх оронч үзэл, тэсвэр хатуужлаар цэнэглэгдэх нь Монгол Улс өнөд оршихын, дэвжин дээшлэхийн, амгалан оршихын угтвар нөхцөл байх юм.

Монгол цэргийн өдөр цэргийн албан хаагчдынхаа ажиллах, алба хаах орчин, нийгмийн хамгааллын талаар ярихгүй өнгөрч боломгүй. Та бүхэн бол төрийн тусгай албан хаагчид. Миний бие Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд төрийн тусгай албан хаагчдын эрх зүйн баталгааг хангах, ахуй орчин, амьдралыг   сайжруулахын төлөө санаачилгатай ажиллаж, бодит үр дүнд хүрэхийг чиглэлээ болгон ажиллаж байгаагаа дашрамд дуулгая.

Монгол Улсын батлан хамгаалах бодлогыг боловсронгуй болгох, цаг үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулах тал дээр Улсын Их Хурал, Засгийн газартай нягт хамтран ажиллаж, Зэвсэгт  хүчний  бие  бүрэлдэхүүний    ур чадварыг    дээшлүүлэх, мэргэжлийн өндөр бэлтгэлтэй, шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацийг   зэвсэглэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн чадварлаг хүчин болгохыг цэргийн бодлогын тэргүүн зорилт гэж үзэж байна.

Олон улсын харилцаанд эрс өөрчлөлтүүд гарч, олон төвтэй, ашиг сонирхлын гүнзгий зөрчилтэй болж байгаа нь дэлхийн энх тайван, улс орнуудын аюулгүй байдлыг хэврэгшүүлж буй бодит нөхцөл, чиг хандлагыг бид анзаарахгүй үлдэж болохгүй. Монгол Улс аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар хангах зарчмыг эн тэргүүнд баримтлахаа Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогодоо тунхаглан зарласан. Гэхдээ энэ нь батлан хамгаалах зардлаа боломжит хэмжээгээр нэмэгдүүлж, орчин цагийн зэвсэглэл, технологи арга зүй бүхий чадварлаг зэвсэгт хүчинтэй   байх   асуудалд харшлахгүй юм.

Батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх, гадаад улс орнуудтай цэргийн итгэлцэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн аливаа санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжин, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлж, энхийг сахиулах ажиллагааны оролцоогоо хадгалах нь Монгол төрийн цэргийн бодлогын зорилт байх болно.

Эрхэм генерал, офицерууд, цэрэг дайчид аа!

Та бүхэнд  Монгол цэргийн өдрийн мэндийг дахин дэвшүүлье.

Эх орон, ард түмэндээ өргөсөн тангараг, өгсөн сэтгэлээ үргэлж санаж, хайрлаж яваарай.

Монгол Улсын төлөө хамтдаа зүтгэе. Мөнх тэнгэр биднийг ивээг” гэжээ.


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 24

зочин (103.29.*.*)
2018-03-19 11:37:43
Шоучин сармагчин минь чиний үгийг хүн үнэмших юмуу

Зочин (98.169.*.*)
2018-03-19 03:39:20
Энэ цэргийн алба хааж узээгуй торийн том хулгайч бусдад эх орноо яаж хайрлахыг зааж сургах юм гэнэ. Чи синга Лим луухааныг Монголын газар шороогоор тэр бумтан бологсон чинь эх орон ард тумэндээ хайртаагийн илэрэл уу мангар бохоо

Зочин (103.229.*.*)
2018-03-19 00:03:14
наад олон хэрэгтэй хэрэггүй генералуудаа болио,цөөхөн генерал,хурандаатай чадварлаг армитай байвал яасан юм бэ.арай л олон генерал,хурандаа нар байна.

Zochin (103.57.*.*)
2018-03-18 21:59:19
250 ner ogie

Зочин (66.181.*.*)
2018-03-18 21:46:05
Энэ худалч гарын баруун гар Аса аварга Чингис хааны хөшөө Японд босгоно гэж эргүүтэх юмаа. Монголд бүтээн байгуулалт орон сууц бариад гэр хороололыг үгүй хийх их мөнгөөр гадаадыг хөгжүүлж эргүүтэх юм

АЦ (66.181.*.*)
2018-03-18 20:16:11
ХУДАЛЧ ГАР...ЯДАЖ ХӨРШҮҮДЭЭСЭЭ СУРАЛЦААЧ...ЮУН АМЕРИК

Зочин (202.21.*.*)
2018-03-18 19:43:19
Шүүх цагдаа прокурор чин авилга шударга ёс алга мөнгө шитэж амьдарч байна соль холь ал барь....

Зочин (202.9.*.*)
2018-03-18 17:55:00
тэр худлаа. ахиухухан луйварчин гэдэгэг шиг чи бол орги худлаа. энэ үгийг ерөнгхийллөгч хэмээгдчигд хэлсэнгүЙ . БҮГД ЛУЙВВВАРДАД ЭНЭ ЦЭРЭГ ЭРСИЙН ӨДӨР ЗОРИУИУД ХЭЛЖ БИЧИВ. ХӨДӨӨННИЙ МАНГАР ГАРТ

sandag (219.142.*.*)
2018-03-18 17:30:50
Гоё юм бэ, бүр огшчихлоо. Бид чинь бүрэн эрхт, туурга тусгаар улсын иргэд гэдгээ үргэлж мэдэрч байх нь зөв шүү. Дарга нар минь сайн ажиллавал иргэд бид ч илүү л сайн ажиллаж сайхан амьдарч чадна аа.

sandag (219.142.*.*)
2018-03-18 17:30:37
Гоё юм бэ, бүр огшчихлоо. Бид чинь бүрэн эрхт, туурга тусгаар улсын иргэд гэдгээ үргэлж мэдэрч байх нт зөв шүү. Дарга нар минь сайн ажиллавал иргэд бид ч илүү л сайн ажиллаж сайхан амьдарч чадна аа.

Зочин (202.9.*.*)
2018-03-18 17:20:10
Эх орон ард түмэндээ өргөсөн тангараг,өгсөн сэтгэлээ хэрэгжүүлэхийг таниас шаардах цаг нэгэнт болжээ.Маргааш нэг дэхь өдөр,3-р сарын19 энэ өдрөөс эхлэв.

зочин (59.153.*.*)
2018-03-18 14:54:21
Чи энэ төрийн толгойд суусан авилгач хулгайч луйварчин хуулийн хулгайч нараа яах гэж бна гэж асуумаар бна.чиний дэргэд бгаа чамайг тойрч хүрээлсэн энэ хулгайч нар яаах ёстой юм.чи мэдэх үү.төрд хулгайч авилгачлуйварчид цугларчихаад ард иргэд дампуу төр ялзарсан төр сөнөж бгаа төр гэж хэлж яриж бичиж бна.чи яаах ёстой хүн бэ. Монголчууд чамаас шахаж шаардаж асууж бна.асуух ч болно.

зочин (59.153.*.*)
2018-03-18 14:54:14
Чи энэ төрийн толгойд суусан авилгач хулгайч луйварчин хуулийн хулгайч нараа яах гэж бна гэж асуумаар бна.чиний дэргэд бгаа чамайг тойрч хүрээлсэн энэ хулгайч нар яаах ёстой юм.чи мэдэх үү.төрд хулгайч авилгачлуйварчид цугларчихаад ард иргэд дампуу төр ялзарсан төр сөнөж бгаа төр гэж хэлж яриж бичиж бна.чи яаах ёстой хүн бэ. Монголчууд чамаас шахаж шаардаж асууж бна.асуух ч болно.

зочин (59.153.*.*)
2018-03-18 14:54:07
Чи энэ төрийн толгойд суусан авилгач хулгайч луйварчин хуулийн хулгайч нараа яах гэж бна гэж асуумаар бна.чиний дэргэд бгаа чамайг тойрч хүрээлсэн энэ хулгайч нар яаах ёстой юм.чи мэдэх үү.төрд хулгайч авилгачлуйварчид цугларчихаад ард иргэд дампуу төр ялзарсан төр сөнөж бгаа төр гэж хэлж яриж бичиж бна.чи яаах ёстой хүн бэ. Монголчууд чамаас шахаж шаардаж асууж бна.асуух ч болно.

Зочин (202.9.*.*)
2018-03-18 13:39:36
Элбэгдоржийн залгамжлагч худалч шоучин нөхөр.

Bandaash gantulag (66.181.*.*)
2018-03-18 13:36:14
Battulga bushuuhan tsergiin ergelt hiihed neg shuniin dotor naad avilagchdaa ustgach mongol oron suirch baihad bayr huged sugad bhiin mongol ornii ayulguin baidal aldagdchad bhad yun bayr

Зочин (103.10.*.*)
2018-03-18 13:17:50
ЯлзарсанШүүх-хууль-хя налтын-байгуулагаа-үн сээр-нь-өөрчлөө

пүн пүн (103.26.*.*)
2018-03-18 12:53:49
ПҮН пүн.

Зочин (103.26.*.*)
2018-03-18 12:05:23
Монгол цэргийн баярын мэнд хүргье.

Зочин (202.179.*.*)
2018-03-18 12:04:08
ЕРӨНХИИ ХАМААНДЛАГЧИДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Зочин (202.179.*.*)
2018-03-18 12:03:56
ЕРӨНХИИ ХАМААНДЛАГЧИДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Зочин (202.179.*.*)
2018-03-18 12:03:35
ЕРӨНХИИ ХАМААНДЛАГЧИДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Зочин (207.244.*.*)
2018-03-18 11:28:53
наад үгээ 76-д л хэл

Зочин (202.21.*.*)
2018-03-18 10:56:52
Пануужин пан пан пан

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-04-23 14:02:57 - Гадаад
"Их-7" Оросын үйлдэлтэй санал нийлэхгүй ч яриа хэлэлцээ хийхэд нээлттэй байдлаар хандана
2018-04-23 13:55:33 - Хууль
Гаалийн шалгалтаар 3100 хуурамч доллар илрүүллээ
2018-04-23 13:50:54 - Шар
Б.Бат-Энэрэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг байгуулна гэв
2018-04-23 13:38:26 - Хууль
Б.Мэргэн: Б.Мөнхжаргалын гэрт АТГ-аас нэгжлэг хийж, ноцтой баримтууд олсон гэдэг нь ташаа мэдээлэл
2018-04-23 13:13:17 - Хууль
Цагдаагийн албаны нэрийг барьж залилангийн гэмт хэрэг үйлджээ
2018-04-23 13:07:33 - Нийслэл
Говийн мазаалай баавгайг хамгаалах төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав
2018-04-23 13:06:38 - Гадаад
XIX зууны сүүлчийн хүн таалал төгсчээ
2018-04-23 12:55:19 - Байгаль Орчин
Энэ долоо хоногт +25 градус хүртэл дулаарна
2018-04-23 12:46:44 - Хууль
Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ
2018-04-23 12:44:52 - Улс төр
Д.Эрдэнэбат: Сайд Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах асуудлаар шаардлага хүргүүлнэ
2018-04-23 12:41:07 - Гадаад
Японд хөрсний гулгалтын улмаас зургаан оршин суугч амиа алджээ
2018-04-23 12:11:22 - Спорт
Хөлбөмбөгийн ДАШТ-ий “Алтан дагина” цом Монголд ирлээ
2018-04-23 12:09:02 - Нийслэл
Цэцээ гүн рүү аялж яваад төөрчээ
2018-04-23 11:43:58 - Боловсрол
Өнөөдөр нийтийн номын сангууд үнэгүй карт нээж байна
2018-04-23 11:41:51 - Нийслэл
Хотын дарга С.Батболд Сонгинохайрхан дүүргийн зарим хороонд ажиллав
2018-04-23 11:35:49 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
2018-04-23 11:35:40 - Эдийн засаг
Moody's агентлаг Худалдаа, хөгжлийн банкны үнэлгээг "В3" болгон өсгөж, хэтийн төлвийг "тогтвортой" гэж үзлээ
2018-04-23 11:33:33 - Гадаад
Гадаад харилцааны сайд Словак улсад айлчлав
2018-04-23 11:26:34 - Хууль
“Саруул” хороололд амиа алдсан бүсгүйг төрсөн дүү нь боомилж хөнөөгөөд, байрыг нь шатаасан байжээ
2018-04-23 10:54:43 - Улс төр
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ
2018-04-23 09:40:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 хэм дулаан байна
2018-04-23 08:39:11 - Улс төр
Л.Болд: Ч.Сайханбилэгийг эргэж очно
2018-04-23 08:33:48 - Боловсрол
Э.Энх-Учралаар ахлуулсан 7б ангийнхан хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг шороон замыг засах төсөл боловруулжээ
2018-04-23 08:33:28 - Эдийн засаг
ТОМИЛОЛТ: “Транзит Монгол-2018” чуулган ба үр дүн
2018-04-23 08:33:19 - Технологи
Ү.Дэлгэрсуурь: Автомашины автомат хурдны хайрцагны шингэн солих төхөөрөмж бүтээсэн патентаа авна гэдэгт итгэлтэй байна
2018-04-23 08:33:11 - Хууль
Бэлэг эрхтэн дотроо нуусан хар тамхийг нь эмч нарын тусламжтай гаргаж авчээ
2018-04-23 08:31:37 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-04-22 14:03:02 - Хууль
Гаалийн шалгалтаар хуурамч 3100 ам.доллар илрүүлжээ
2018-04-22 13:57:47 - Эрүүл мэнд
Зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг амжилттай хийсэн гэв
2018-04-22 13:52:55 - Хууль
Хулгайлсан автомашиныхаа өнгийг нь өөрчлөн ашиглаж байжээ
2018-04-22 13:41:13 - Нийслэл
Түр замуудыг маргааш нээнэ
2018-04-22 13:35:52 - Спорт
Хоёр хуваагдаад байсан МҮБХ санал нэгдэж “Их Эе” хурлыг дахин зохион байгуулахаар боллоо
2018-04-22 13:28:31 - Шар
Дуучин Д.Болд хассан авьяастнуудаа “B production”-ны артист дуучдаар авлаа
2018-04-22 13:20:22 - Нийслэл
Хан-Уул дүүргийнхэн тэмээтэй хөшөөгөө угааж 117 тонн хог цэвэрлэв
2018-04-22 13:10:48 - Байгаль Орчин
Өнөөдөр эх дэлхийн өдөр тохиож байна
2018-04-22 13:04:24 - Энтертайнмент
Хурдан удмын адууны дуудлага худалдаа өнөөдөр Чингисийн хүрээнд болно
2018-04-22 12:54:28 - Байгаль Орчин
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно
2018-04-22 12:49:36 - Орон нутаг
Улсын хэмжээнд 9,6 сая төл бойжиж байна
2018-04-22 12:44:27 - Нийслэл
Өнгөрсөн шөнө “Саруул” хотхонд байр шатаж, хүний амь эрсэдлээ
2018-04-21 16:33:26 - Нийслэл
ФОТО: Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-04-21 14:01:33 - Нийслэл
Сураггүй алга болсон Т.Цогт хүүгийн цогцос олджээ
2018-04-23 11:26:34 - Хууль
“Саруул” хороололд амиа алдсан бүсгүйг төрсөн дүү нь боомилж хөнөөгөөд, байрыг нь шатаасан байжээ
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-22 12:44:27 - Нийслэл
Өнгөрсөн шөнө “Саруул” хотхонд байр шатаж, хүний амь эрсэдлээ
2018-04-23 08:33:11 - Хууль
Бэлэг эрхтэн дотроо нуусан хар тамхийг нь эмч нарын тусламжтай гаргаж авчээ
2018-04-20 08:44:22 - Орон нутаг
С.Гансэлэм: В.Рэнцэндорж өөрөө л намайг цохих гэж байгаад сарвуугаа гэмтээсэн
2018-04-22 13:35:52 - Спорт
Хоёр хуваагдаад байсан МҮБХ санал нэгдэж “Их Эе” хурлыг дахин зохион байгуулахаар боллоо
2018-04-21 11:11:27 - Улс төр
“Ц.Сандуй хувийн хөрөнгөдөө ч, улс төрийн карьертаа ч хайртай”
2018-04-20 14:37:24 - Улс төр
Б.Бат-Эрдэнэ: Хурлаа дахиж хий, би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй
2018-04-20 15:06:18 - Улс төр
С.Оюун: Гурван шатны шүүхээр шийдсэн хэрэгт бид эргэлзсэн хэвээр байгаа