Владимир Путин илт давуу байдлаар ялж байна

Түгээх    
2018-03-19 08:35:36 - Шар

-КРЫМ, СЕВАСТОПОЛЬ ХОТЫН ОРШИН СУУГЧИД АНХ УДАА САНАЛАА ӨГӨВ-

ОХУ-ын Сонгуулийн төв комиссын дарга Элла Памфилова санал хураалтын урьдчилсан дүнг танилцуулав. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд “Оросын Бүх ардын холбоо нам”-аас  Сергей Бабурин, “Оросын коммунист нам”-аас  Павел Грудинин, “Оросын Либерал-Ардчилсан нам”-аас Владимир Жириновский, “Иргэний санаачилга нам”-аас Ксения Собчак, “Оросын коммунистууд нам”-аас Максим Сурайкин, “Өсөлтийн нам”-аас Борис Титов, “Алим нам”-аас Григорий Явлинский болон бие даан нэр дэвшигч ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч В.Путин нар нэр дэвшсэн билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгээр бие даан нэр дэвшсэн Владимир Путин 76.53 хувийн саналаар тэргүүлж байгаа талаар ТАСС агентлаг мэдээлжээ.

“Оросын коммунист нам”-аас нэр дэвшигч Павел Грудинин 15,44 хувиар хоёрдугаар байрт жагсаж буй бол “Оросын Либерал-Ардчилсан нам”-аас нэр дэвшигч Владимир Жириновский 6,84 хувиар гуравдугаар байрт жагссан байна.

Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвийн явуулсан санал асуулгаар Владимир Путин эхний тойрогт 73,9 хувийн саналаар, ялалт байгуулах бол П.Грудинин 11,2 хувийн саналаар хоёрдугаар байрт жагсаж, В.Жириновский 6,84 хувийн саналаар мөн гуравдугаар байрт орсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн энэ удаагийн сонгогчдын  саналыг нийт 97028  хэсгийн  хороон дээр зохион байгуулав.

Сонгуулийн хэсэг хороод орон нутгийн цагаар  өглөөний  08:00 цагаас  оройн  20:00 цаг хүртэл сонгогчдын саналыг авчээ. ОХУ-ын нутаг дэвсгэр нь нийт цагийн 11  бүсчлэлтэйгээс шалтгаалаад  санал  авах үйл  явц  нийт  22  цагийн  туршид  үргэлжлэв.

Цагийн зөрүүнээс шалтгаалаад санал хураалт Москвагийн цагаар өчигдөр 23:00 цагт  буюу Улаанбаатарын цагаар үүрийн 04 цагт эхэлсэн. Хамгийн түрүүнд Камчаткийн хязгаар дахь Оросын сонгогчид саналаа өгч, хамгийн сүүлд буюу Москвагийн цагаар 21 цагт буюу Улаанбаатарын цагаар маргаашийн 02:00  цагт санал хураалт дууссан байна.

ОХУ-ын сонгуулийн төв хорооны мэдээгээр 110 сая 858 мянга 228 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгджээ. Нийт сонгогчдоос 1 сая 889 мянга 359 нь хилийн чанадад амьдарч буй аж. 

ОХУ-д сонгогчдын саналыг гараар болон сонгуулийн хуудсуудыг боловсруулах машины  тусламжтайгаар гэсэн хоёр аргаар  тоолдог. Энэ  удаагийн сонгуульд саналын хуудас тоолох 13600  машиныг ашиглаж, нийт саналын гуравны нэгийг тоолжээ.

Энэ удаагийн сонгуулиар анх удаа бүртгэлтэй  газраа  биш,  түр  оршин суугаа, эсвэл  аялал, амралтаар явж буй газраа санал өгөх боломжийг Оросын 5,5 сая иргэн ашиглав. 

ТАСС агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр "Иргэний санаачлага" намаас Оросын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ксениа Собчак Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр зөрчил харьцангуй бага гарч буйг тэмдэглэжээ.

Францын Гадаад хэргийн яамнаас Крымд болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.

ОХУ-тай нэгдээд дөрөв дэх жилээ угтаж буй Крым болон Севастополь хотын оршин суугчид анх удаа ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Москвагийн цагаар 08:00 цагт нээгдсэн сонгуулийн хэсгүүдэд Крымын нийт 1,5 сая сонгогч, Севастаполь хотод 311 мянган хүн саналаа өгсөн байна.

Киевийн үндэстний үзэлтнүүд 20-иос дээш тооны оросыг санал авах байранд оруулаагүй аж. Энэ талаар ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газрын барилгын ойролцоо зогссон цагдаагийн ажилтан мэдээлжээ.

ОХУ-ын СЕХ-ны гишүүн Евгений Шевченко Орос улсад буй, сонгуульд оролцох шаардлага хангахгүй байгаа 23 нам татан буулгах хэрэгтэй гэж хэлсэн байна. Олон нийтийн ажиглагчид Алс Дорнодын Холбооны тойрог дахь сонгуулийг сайн зохион байгуулсныг тэмдэглэжээ.

Гуравдугаар сарын 18-нд Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр олон арван кибер халдлага тус улсын СЕХ-нд бүртгэгдсэн байна.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 39

LAALAA (178.165.*.*)
2018-03-24 02:43:47
EBE CHINE EBE SH DEE.eviidee evii gej.yaj amisgalj yavdiin boldoo huurhii.odoo morooroo neg byland dyygai l hevtej bgaasai bilee,ene tend burtelzeed amitanii booljis hurgeed yavahiin ebe.....ur huuhed ,uldegdeluudee bodood joohon nugelee naminchlaad gants neg maane hugjuusun shigee gandan hiideer yavvuul taarna.nugel nudeerei.

putinmaa (178.165.*.*)
2018-03-24 02:38:09
haraad l hiimore sergedeg,huch ugdug ,myndag hun ym daa.oros orniig tenger iveesen dee.manai orniig ch ydahgui iim ydirdag ch avch yavah bolno.ter ued ard tumnee ilgeer n mulhuulj gazar tosiig zarj ideed gadaadad gargaad avch chaddaggui idej ch chaddaggui shynaliin tylamnuud bie e maajaad heden ueree gishgeh bitgiihel amisgalh ch zaigui bolno. joohon yhaantainyyd n erthen nuhee maltaad idsen yyssanaa bytsaagaad yls orondoo ugjiisen shine deer dee.yadaj tegvel heden ue ee bish ooriigoo shiitguuleed unguru shuu dee.Mongol yls mandan badrag.

Зочин (202.9.*.*)
2018-03-22 05:58:06
мундаг ерөнхийлөгч ухаантай улс эх орон ард түмний төлөө ажилладаг

Зочин (112.72.*.*)
2018-03-20 14:36:36
МАН ыг 2020 онд 76 аар нь сонгоёо. Дотор нь ганц нэг намаас хүн орчихоор улсаа өөд нь татах биш хор хийгчид гутгаад байх юм.Олон намын бүрэлдэхүүнтэй байвал ажил ердөө явахгүй.20 гаран жил МАН нам л өөд нь татаж байлаа.Өөр АН 8 жил улсыг элгээр нь хэвтүүлэхийг л харлаа.Ард түмэн минь ухаантай байж зөв сонголт хийж байгаарай.

зочин (27.123.*.*)
2018-03-19 15:18:43
Путин гарч ирээд өөрөө эхэлж баяжихыг урьдал болгосонгүй Эхлээд олигархи Березовский Ходорковский зэрэг Улсын өмчийг луйвардсан гаруудаас Роснефть Газпром зэрэг өмч хөрөнгөө салгаж авч эдгээр хүмүүсийг шоронд хийж цэвэрлэж авсан Ийм болохоор ард түмэн их хайртай болсон Манай Олигархиуд улам л баяжаад Ард түмэн нь юу ч хэлэхгүй зарим нь өөриййнхөө хоолыг булаалгаж байгаагаа мэдэхгүй харин ч дэмжих маягтай Путин монголд л хэрэгтэй байна да

Зочин (103.229.*.*)
2018-03-19 14:18:13
Uneheer mundag hun yumaa manai Ebe Putin shig boloh gej ih muruudluu ard tumniihee amidraliig deeshluulj delhiid ner hundtei baij lider gedgee haruulna shuudee Ebe bol hudalch dandaa hudlaa yarina tiim bj yaj lPutin shig boloh vedee

зочин (202.131.*.*)
2018-03-19 14:02:25
Путин агуу удирдагч шүү сонгууль нь хүртэл соёлтой юмаа. Янз бүрийн худал амлалт байхгүй шударгаар болж байна шүү дээ сурах юм их байна даа

Зочин (178.203.*.*)
2018-03-19 13:55:26
путин ||| баяр хүргэе |||

Зочин (202.179.*.*)
2018-03-19 12:48:26
Байгал нуур, Байканур гэдэг үг халх нэр биш юм угтаа. Байгалийн үзэсгэлэн цогцолсон нуур гэсэн утга агуулаагүй болно. Энэ бол Бай көл гэсэн түрэг гаралтай нэр ажгуу. Орчуулбал баян нуур. Бай гэдэг нь баян, көл гэдэг нь нуур. Ингээд баян нуур.

Зочин (150.129.*.*)
2018-03-19 12:32:22
Агуу жинхэнэ лидер

Зочин (150.129.*.*)
2018-03-19 12:32:22
Агуу жинхэнэ лидер

Зочин (64.119.*.*)
2018-03-19 12:04:09
Монгол улс МАНАНгаа ээлж дарааллан сонгоод юунд ч хүрсэнгүй. Гэтэл Оросод Путин гэдэг сонгогдсоноос хойш Оросын нэр хүнд дэлхийн тавцанд гарч ирлээ. Харин манай ардчилсан оркууд ардчилал ярьсан хэвээрээ:)) МАН шизотууд Оросын гарыг харсан хэвээрээ:))

Зочин (202.179.*.*)
2018-03-19 12:02:30
Борис Немцов, Алексей Навальный байсан бол сонирхолтой болох байлаа. Ялангуяа Борис Немцов амьд байсан бол өдийд нэлээн нөлөөтэй эр байх байлаа.

САНАА АМАРЛАА.ЯДАЖ ХИАГТ Д (202.72.*.*)
2018-03-19 11:55:59
ХИАГТ Д ОЧООД ЭМЭЭГИЙНД ТУМС ИДЭХ.МУУРААР ТОГЛОХ МУНГУТЕЙ БИ.

САНАА АМАРЛАА.ЯДАЖ ХИАГТ Д (202.72.*.*)
2018-03-19 11:55:14
ХИАГТ Д ОЧООД ЭМЭЭГИЙНД ТУМС ИДЭХ.МУУРААР ТОГЛОХ МУНГУТЕЙ БИ.

жишзз (202.72.*.*)
2018-03-19 11:53:13
МАНАЙ ПУТИН ХЭН ХЭЗЭЭ БОЛОХ ВЭ.ЗААВАЛ ТУРШЛАГА .... 20 ЖИЛ 4 ЖИЛИЙ ХУГАЦААТАЙ ХУУРАЛТУУД Л МАНАЙД БНА!!!!!

Boris Nemtsov...erlegiin elchuud (50.92.*.*)
2018-03-19 11:44:18
Putiniig songoj bgaa bol oros uls boloogui l bnadaa.Zamdaa teegeldsen mon ch olon huniig naash ni erleg ruu ilgeesen dee..

Zagdaa (109.40.*.*)
2018-03-19 11:14:59
Boldogson bol ene путиний abchiraj ajiluulah ymsan dor ni uudun tatah baihdaa 3 say huniig deer bgaa umhuursen tarhaitai erguu ulsiin baylagiig zarj bayjsan lagaa nariig bugdiin shorond hiigeed ulsiin mungu idej bayjsan gazar nutagaa zarsan novshnuudin hurungun huraad

харцгаа (180.149.*.*)
2018-03-19 11:08:51
Жинхэнэ удирдагч гэж Путинийг хэлнэ. Хоосон ам шалдан гуяа царайлсан Элбэгдоржоо чамайг хараал идэг

Иргэд (66.181.*.*)
2018-03-19 11:04:16
Путин бол мафи олигархиудийг дарж энгийн ардынхаа амьдралыг өөд нь татсан агуу удирдагч болохоор ард түмэн маш өндөр үнэлж байна.

zub mongol (27.123.*.*)
2018-03-19 10:57:18
Aguu yumaaa.ard tumen n hureelsen bna.Ter ard tumnii huu boljee.Oros oron negden nyagtarchee.MANAIHAN haritsuulaarai.

зочин (202.179.*.*)
2018-03-19 10:42:20
Путин бол Орос төдийгүй дэлхийд аугаа хүн гэдгээ нотоллоо.Пүтин шиг энгийн даруу,нягт нямбай дайчин,шудрага удирдагч олж гаргаж тавихсан Монголчуудаа.Хятад ч ялгаагүй аугаа удирдагч байгаа учир хугацааг нэгэн дуугаар сунгав.Танигдаж чадсан шилдэг лидер бол өөр байдаг байна.Яг одоо Монголд лидер ч,олигтой аваад явах уирдагч ч алга.Ерөнхийлөгч бол Монгол огт хэрэггүй юм.Үндсэн хуулиас авч хаях хэрэгтэй.Одоо Хүрэлсүх даргыг л харах үлдэж байна даа.

МОНГОЛ ЭР (122.201.*.*)
2018-03-19 10:31:02
АРД ТҮМЭН САЙН УДИРДАГЧИЙГ Л СОНГОДОГ.. ПУТИН БОЛ АГУУ УДИРДАГЧ...

Гэгээнтэн (49.0.*.*)
2018-03-19 10:29:47
Орост Путин шиг хүн хэрэгтэй.Монголд Орос ,Хятад хоёрын явуулж буй бодлого бүр их хамаатай

Зочин (59.153.*.*)
2018-03-19 10:24:49
Мундаг

коля (66.181.*.*)
2018-03-19 10:10:55
Эргүү малнууд сонгууль гэж ойлгоод байгаа бололтой. Яаж тархиа угаалгах араа өөрсдийгөө доош хийгээд аугаа Путин орос мандтугай гэж хэлж сурдаг юм бол..гайхалтай жинхэнэ мал шүү. Путин ийм дарангуйлал дахин тогтоосноор улам л ганцаардаж сүйрэх байх да. Юугаа ч мэдэхгүй оросын ард түмэн чирэгдээд дэ

Зочин (64.119.*.*)
2018-03-19 09:55:46
Мужик

putin. (66.181.*.*)
2018-03-19 09:51:40
Amjilt xvsie. Az jargal xvsie.

putin. (66.181.*.*)
2018-03-19 09:51:31
Amjilt xvsie. Az jargal xvsie.

Зочин (64.119.*.*)
2018-03-19 09:42:57
Zarim malnudad helehed Orosin erunhilugchin songuli manaid uneher hamatai.Tuuhe medehguiergunuded l hamagui baih bno.Orosin erunhilugch Putind bayar hurgie.Putin, Zin pin 2 bol zuvhun ulsa baitugai delhig udirdah chadvartai humus.Harin Tramp bol zuger ongiro sagsu uvgun.So-n Kim bol yadruhan orni hyazrun zorigtoil er hun manai hedin hajud bol mundag zalu.Iim l bna.

Зочин (202.9.*.*)
2018-03-19 09:41:18
Путин жинхэн удирдагч.

Зочин (64.119.*.*)
2018-03-19 09:37:08
Мэдээж Путин Оросуудад ямар юм хийсэн нь тодорхой бидэнд хамгийн их хамаатай

Зочин (122.201.*.*)
2018-03-19 09:34:35
Путин дахин ерөнхийлөгч боллоо.

зочин (139.5.*.*)
2018-03-19 09:29:03
Агуу их орсын ард тумэнд баяр хургэе.Путин шиг хун маш ховордоо энэ хун орос болон ДЭЛХИЙГ удирдана.Победа великому Российскому народу именно великому ПУТИНУ ура ура

Зочин (64.119.*.*)
2018-03-19 09:26:50
Ойлгомжтой шуу дээ Путэн орост байтгуй дэлхийд ч байхгуй тийм еронхийлогчоо

Зочин (64.119.*.*)
2018-03-19 09:26:04
том утгаараа хамгийн их хамаатай

Зочин (203.91.*.*)
2018-03-19 09:14:15
ОРосын ард түмэн манайхан шиг хий хоосон амлалт мөнгөнд хууртдаггүй юм байна

Зочин (122.201.*.*)
2018-03-19 09:09:08
Great

Зочин (202.9.*.*)
2018-03-19 09:09:03
Энэ сонгууль бидэнд ямар хамаатай юм

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-04-23 14:10:33 - Шар
“Хоригдож буй эрхмүүддээ эрүүл мэндийн чөлөө олгох уу”
2018-04-23 14:02:57 - Гадаад
"Их-7" Оросын үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй ч яриа хэлэлцээр хийхэд нээлттэй байдлаар хандана
2018-04-23 13:55:33 - Хууль
Гаалийн шалгалтаар 3100 хуурамч доллар илрүүллээ
2018-04-23 13:50:54 - Шар
Б.Бат-Энэрэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг байгуулна гэв
2018-04-23 13:38:26 - Хууль
Б.Мэргэн: Б.Мөнхжаргалын гэрт АТГ-аас нэгжлэг хийж, ноцтой баримтууд олсон гэдэг нь ташаа мэдээлэл
2018-04-23 13:13:17 - Хууль
Цагдаагийн албаны нэрийг барьж залилангийн гэмт хэрэг үйлджээ
2018-04-23 13:07:33 - Нийслэл
Говийн мазаалай баавгайг хамгаалах төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав
2018-04-23 13:06:38 - Гадаад
XIX зууны сүүлчийн хүн таалал төгсчээ
2018-04-23 12:55:19 - Байгаль Орчин
Энэ долоо хоногт +25 градус хүртэл дулаарна
2018-04-23 12:46:44 - Хууль
Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ
2018-04-23 12:44:52 - Улс төр
Д.Эрдэнэбат: Сайд Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах асуудлаар шаардлага хүргүүлнэ
2018-04-23 12:41:07 - Гадаад
Японд хөрсний гулгалтын улмаас зургаан оршин суугч амиа алджээ
2018-04-23 12:11:22 - Спорт
Хөлбөмбөгийн ДАШТ-ий “Алтан дагина” цом Монголд ирлээ
2018-04-23 12:09:02 - Нийслэл
Цэцээ гүн рүү аялж яваад төөрчээ
2018-04-23 11:43:58 - Боловсрол
Өнөөдөр нийтийн номын сангууд үнэгүй карт нээж байна
2018-04-23 11:41:51 - Нийслэл
Хотын дарга С.Батболд Сонгинохайрхан дүүргийн зарим хороонд ажиллав
2018-04-23 11:35:49 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
2018-04-23 11:35:40 - Эдийн засаг
Moody's агентлаг Худалдаа, хөгжлийн банкны үнэлгээг "В3" болгон өсгөж, хэтийн төлвийг "тогтвортой" гэж үзлээ
2018-04-23 11:33:33 - Гадаад
Гадаад харилцааны сайд Словак улсад айлчлав
2018-04-23 11:26:34 - Хууль
“Саруул” хороололд амиа алдсан бүсгүйг төрсөн дүү нь боомилж хөнөөгөөд, байрыг нь шатаасан байжээ
2018-04-23 10:54:43 - Улс төр
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ
2018-04-23 09:40:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 хэм дулаан байна
2018-04-23 08:39:11 - Улс төр
Л.Болд: Ч.Сайханбилэгийг эргэж очно
2018-04-23 08:33:48 - Боловсрол
Э.Энх-Учралаар ахлуулсан 7б ангийнхан хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг шороон замыг засах төсөл боловруулжээ
2018-04-23 08:33:28 - Эдийн засаг
ТОМИЛОЛТ: “Транзит Монгол-2018” чуулган ба үр дүн
2018-04-23 08:33:19 - Технологи
Ү.Дэлгэрсуурь: Автомашины автомат хурдны хайрцагны шингэн солих төхөөрөмж бүтээсэн патентаа авна гэдэгт итгэлтэй байна
2018-04-23 08:33:11 - Хууль
Бэлэг эрхтэн дотроо нуусан хар тамхийг нь эмч нарын тусламжтай гаргаж авчээ
2018-04-23 08:31:37 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-04-22 14:03:02 - Хууль
Гаалийн шалгалтаар хуурамч 3100 ам.доллар илрүүлжээ
2018-04-22 13:57:47 - Эрүүл мэнд
Зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг амжилттай хийсэн гэв
2018-04-22 13:52:55 - Хууль
Хулгайлсан автомашиныхаа өнгийг нь өөрчлөн ашиглаж байжээ
2018-04-22 13:41:13 - Нийслэл
Түр замуудыг маргааш нээнэ
2018-04-22 13:35:52 - Спорт
Хоёр хуваагдаад байсан МҮБХ санал нэгдэж “Их Эе” хурлыг дахин зохион байгуулахаар боллоо
2018-04-22 13:28:31 - Шар
Дуучин Д.Болд хассан авьяастнуудаа “B production”-ны артист дуучдаар авлаа
2018-04-22 13:20:22 - Нийслэл
Хан-Уул дүүргийнхэн тэмээтэй хөшөөгөө угааж 117 тонн хог цэвэрлэв
2018-04-22 13:10:48 - Байгаль Орчин
Өнөөдөр эх дэлхийн өдөр тохиож байна
2018-04-22 13:04:24 - Энтертайнмент
Хурдан удмын адууны дуудлага худалдаа өнөөдөр Чингисийн хүрээнд болно
2018-04-22 12:54:28 - Байгаль Орчин
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно
2018-04-22 12:49:36 - Орон нутаг
Улсын хэмжээнд 9,6 сая төл бойжиж байна
2018-04-22 12:44:27 - Нийслэл
Өнгөрсөн шөнө “Саруул” хотхонд байр шатаж, хүний амь эрсэдлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-04-21 14:01:33 - Нийслэл
Сураггүй алга болсон Т.Цогт хүүгийн цогцос олджээ
2018-04-23 11:26:34 - Хууль
“Саруул” хороололд амиа алдсан бүсгүйг төрсөн дүү нь боомилж хөнөөгөөд, байрыг нь шатаасан байжээ
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-22 12:44:27 - Нийслэл
Өнгөрсөн шөнө “Саруул” хотхонд байр шатаж, хүний амь эрсэдлээ
2018-04-23 08:33:11 - Хууль
Бэлэг эрхтэн дотроо нуусан хар тамхийг нь эмч нарын тусламжтай гаргаж авчээ
2018-04-20 08:44:22 - Орон нутаг
С.Гансэлэм: В.Рэнцэндорж өөрөө л намайг цохих гэж байгаад сарвуугаа гэмтээсэн
2018-04-22 13:35:52 - Спорт
Хоёр хуваагдаад байсан МҮБХ санал нэгдэж “Их Эе” хурлыг дахин зохион байгуулахаар боллоо
2018-04-21 11:11:27 - Улс төр
“Ц.Сандуй хувийн хөрөнгөдөө ч, улс төрийн карьертаа ч хайртай”
2018-04-20 14:37:24 - Улс төр
Б.Бат-Эрдэнэ: Хурлаа дахиж хий, би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй
2018-04-20 15:06:18 - Улс төр
С.Оюун: Гурван шатны шүүхээр шийдсэн хэрэгт бид эргэлзсэн хэвээр байгаа