М.Дорждэрэм: Алдаан дээрээ дөрөөлж боссон урмаар тэжээгдэж явна

Түгээх    
2018-03-19 08:41:57 - Энтертайнмент

“Найм дахь аялгуу” буюу “Аяыг таа” нэвтрүүлгийн хөтлөгч М.Дорждэрэмтэй ярилцлаа.

-НҮДЭНД ХАРАГДАЖ, ГАРТ БАРИГДАХААР ХИЙСЭН ЗҮЙЛ
ТЭМДЭГЛЭГДЭН ҮЛДДЭГ-

-Үзэгчид таныг “Найм дахь аялгуу” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр тань андахгүй. Энэхүү нэвтрүүлэг болон “Хязгааргүй” киноны дараа телевизийн дэлгэцээс холдсоноос хойш чамгүй урт хугацаа өнгөрчээ. “Аяыг таа” нэвтрүүлгийг анх эхлүүлж байснаа эргэн дурсвал сонин байх болов уу?

-Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Нүдэнд харагдаж, гарт баригдахаар хийсэн зүйл тэмдэглэгдэн үлддэг гэдэг. “Найм дахь аялгуу” буюу “Аяыг таа” нэвтрүүлэг бол олон улсын контент. Гадаад орнуудад нэлээдгүй хийгдсэн байдаг. Харин 2004 оноос МҮОНРТ-ээр цацагдах “Найм дахь аялгуу нэвтрүүлэг”-т хамтарч ажиллах боломж гарснаар хөтлөгч, продюссерээр ажилласан. Нэвтрүүлгээрээ овоглогдож байна гэдэг хүмүүст хүрсний илрэл юм болов уу даа. Тухайн үед олон телевиз байгаагүй ч өндөр шаардлага шалгуур хангасан сайхан нэвтрүүлэг болж чадсан. Энэ үүднээс хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг, шилдэг хөтлөгч зэрэг шагналуудыг жил болгон л хүртдэг байлаа. Америкаас ирээд удаагүй байхдаа тэр нэвтрүүлгийг хөтөлсөн. Гадаадад ажиллаж амьдраад үзчихсэн хүний хувьд арай өөрөөр харж, шинэлэг юм хийхийг зорьсон гэх үү дээ. Зурагтаар өдөр болгон гардаг тогтсон хэв маягийг эвдэж, хүмүүст өөр мэдрэмж өгөх юмсан гэж хичээсэн. Тухайлбал, би ийм хувцас өмсчихвөл хүмүүс яаж хүлээж авах бол, энгийн хувцас өмсчихвөл юу гэж хэлэх бол гээд. Заримдаа ордны гүнгийн хувцас, хэт гял цял тайзны хувцас гэх мэтээр хувцаслаж байснаа эргээд харахад их л зоригтой байсан юм билээ. Хөтлөгч хүн дан ганц хувцаслалтаа анхаарах биш, үзээд сууж байгаа хүмүүст танин мэдэхүйн мэдээлэл болоод баясаж цэнгэх таашаалыг хэрхэн өгөх вэ гэдгийг дотроо маш сайн бодож боловсруулж ажиллах ёстой байдаг.

-Хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон тэрхүү нэвтрүүлэг шигээ дахиад өөр нэвтрүүлэг хийх тухай бодож байв уу?

-Энэ нэвтрүүлгийг хийж дууссаны дараа маш олон телевизээс хамтарч ажиллах санал ирж байлаа. Хэд хэдэн телевизэд ерөнхий продюссерын алба хашсан. Хүмүүст хүрсэн томоохон контентуудад гар бие оролцсон байдаг. Ажилласан телевизүүдийнхээ рейтингийг нэгээс таван байраар урагшлуулж ч явсан шүү. Өөрийн гэсэн брэнд нэвтрүүлэг гаргана гэдэг сэтгүүлч, хөтлөгч болгоны мөрөөдөл. Олон хит нэвтрүүлэг хөтлөөгүй ч би үндсэн суурийг нь босголцсон гэж бодохоор баяртай байдаг юм. Өөрөө хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй. Хоёрын хооронд хийснээс ажиглаад сууж байсан нь дээр байдаг. Надад хийхээр төлөвлөж байгаа олон зүйл бий. Сүүлийн үед хөтлөгчийн гэхээсээ илүү телевизүүдийн томоохон контентүүдийг босгох ажлын санал их ирж байна. Дөрвөн жилийн өмнө дэлхийн хөлбөмбөгийн тэмцээнийг ETV телевизийн захиалгаар орон даяар шууд дамжуулсан. Шууд дамжуулалтын нээлт хаалт, парад, шоу, гээд энтертайнмент үйл ажиллагаануудыг хариуцаж байлаа. Яг л телевизтэйгээ ажиллаж байгаа юм шиг сэтгэл зүрхэнд ойрхон байсан.

-Энэ жил дахиад хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн болно. Шууд дамжуулалт хийх үү?

-Өмнөх туршлага дээр тулгуурлан хийхээр төлөвлөж байгаа. МҮОНРТ болон “NTV” телевиз гаргах эрхийг хамтран эзэмшиж байгаа. Мөн миний удирддаг “Эвент Мастерс” компани SBN телевиз, “Хар тас” хамтлагтай хамтраад “Манай аялгуу” төслийн санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ төслийн гурван цуврал үзэгчдэд амжилттай хүрсэн. Алтан үеийн сайхан дуунуудыг орчин цагийн олны танил дуучид өөрсдийн стиль, жанрт тохируулан шинэчлэн найруулж дуулдаг. Өмнө нь олны танил хүмүүс дуулдаг байсан бол энэ удаад бизнесийн салбарынхан болон жирийн ажилчин иргэдийн дуу хоолойгоор ард түмэнд хүргэх гэж буйгаараа онцлогтой.

-Та найруулагч, продюссер, жүжигчин, сэтгүүлч гээд олон мэргэжлээр олон сургууль дүүргэсэн юм билээ. Цаашид аль мэргэжилдээ сэтгэл зүрхээ зориулж тууштай ажиллана гэж боддог вэ?

-Би дөрөв таван сургуульд суралцаж төгссөн. Суралцсан мэргэжлүүд минь өөр хоорондоо уялдаа холбоотой учраас энэ олон сургуулийг төгсөхөд төвөгтэй байгаагүй. Харин ч сонирхолтой байсан. Сурсан сургууль, анги хамт олон болгоноосоо туршлага, мэдлэг мэдээлэл цуглуулж, одоогийн Дорждэрэм гэдэг хүнийг бүтээсэн. Би одоо хүртэл суралцсаар явна. Цаашдаа ч суралцах төлөвлөгөөтэй байгаа шүү.

-Өөрөө найруулж продюссерлэсэн, гол дүрд нь тоглосон зэргээр урын сандаа хичнээн уран бүтээлтэй болсон бэ?

-Нарийн тоолж үзээгүй юм байна. Олон дүр бүтээж ч байсангүй. Жүжигчдийн дунд ажиллаж өнгөрүүлсэн цаг хугацаа харьцангуй цөөхөн шүү. Хэд хэдэн кинонд л туслах дүр бүтээсэн. 2014 онд өөрийн “Гэрэлт медиа” группын хамт олонтойгоо бүтээсэн “Хязгааргүй” кинонд гол дүр бүтээж, өөрөө продюссерлэсэн. Түүнээс хойш олон кино төсөлд продюссерээр ажиллалаа. Хамгийн сүүлд олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр нээлтээ хийсэн “Love story” кинонд туслах дүр бүтээж, продюссерлэсэн.

-ӨӨРИЙГӨӨ ОЛНО ГЭДЭГ МАШ ТОМ ОЛОЛТ-

-“Урлагийн доторхи өөрийгөө бус, өөрийнхөө доторхи урлагийг хөгжүүл” гэх гайхалтай үг байдаг. Урлагийн хүний сэтгэлийн дотоод боловсрол ямар байх ёстой гэж боддог вэ?

-Жүжигчин ч бай, уран бүтээлч ч бай, эгэл жирийн хүн ч бай бүгдийнх нь дотоод сэтгэл ариун байх ёстой. Зөв байх ёстой. Зөв байснаар хийж, бүтээсэн үйлдэл бүр нь хүмүүсийн зүрх сэтгэлд бодитоор хүрдэг юм шүү. Би хувь хүнийхээ ч, уран бүтээлчийнхээ ч үүднээс зөв хүн байхыг ямагт хичээдэг. Аливаа юмыг зөв өнцгөөс харна гэдэг чухал зүйл. Ингэснээр хийж буй ажлаараа хүмүүст ямар үр өгөөж өгөх вэ, нийгэмд ямар хэрэгтэй вэ, залууст юу өвлүүлж үлдээх вэ зэргээр олон талаас нь бодож эргэцүүлэх хэрэгтэй. Түүнээс биш би уран бүтээлч хүн гээд, ямар ч үр өгөөжгүй хий хоосон зүйлээр хүмүүсийн тархи угаах шаардлагагүй. Уран бүтээл хийж буй хүн бүхэн л дотроо ингэж бодож явдаг байх гэж найдаж байна. Энгийн хүн ч гэсэн ялгаагүй. Уужуу сэтгэлийг урьтал болгож, сайхан сэтгэлээр хандаасай. Амнаас гарч буй үг, биеийн хэлэмж зөв болоод ирэхийн цагт амьдрал гэдэг чинь төвөгтэй зүйл биш юм шиг санагддаг шүү дээ. Тэгж байж хүний мөн чанар хөгжих болов уу гэж хардаг.

-Хүний мөн чанар гэснээс М.Дорждэрэм гэдэг хүний дотор чухам ямар хүн оршдог вэ? Өөрийгөө товчхон тодорхойлвол?

-Өөрийгөө тодорхойлох томъёо одоогоор алга. Би өөрөө өөрийгөө олохгүй өдий хүртэл явсан ч байж магадгүй. Өөрийгөө олно гэдэг маш том ололт. Үүний цаана том боловсрол, төлөвшил оршдог байх. Гэхдээ өөрийгөө олчихлоо, болж байна, бүтэж байна гээд бодож байтал биш байх, бүтэхгүй байх, олоогүй байх жишээнүүд маш олон бий. Тиймээс би өөрийгөө олоогүй яваа л гэж боддог. Яагаад гэвэл унаж бүдрэх, мэдэхгүй чадахгүй байх үе надад олон байсан. Тэр болгоны өмнө өөрийгөө олсон гэж хэлэх даанч эрт байна. Тэгэхээр өөрийн чинь асуусан шиг өөрийгөө “яг тийм” гээд хэлчихээр тодорхойлт алга. Харин хүмүүсийн дотор оршдог Дорждэрэм гэж хэн бэ гэх тодорхойлт, үнэлэмжүүд их, бага хэмээгээр байдаг байх гэж найдаж байна. 

-Хэвлэлд өгсөн ярилцлагаас тань “Доод түвшин хүртэл унаж, алдаж явсан үеүд байгаа. Гэхдээ би босож чадсан” хэмээн хэлснийг уншсан. Эргээд бодоход алдаанаасаа суралцаж, өвдөгнийхөө шороог гөвж босно гэдэг хамгийн том гайхамшиг. Алдаа таныг хэрхэн хурцалсан гэж боддог вэ?

-Залуу хүний хувьд зүрхний цохилт шиг уналт, босолттой амьдарч ирсэн өдрүүд надад бий. Өөрийн чинь хэлдэгээр пульс нь сонсогдохоо больтол доод цэгт нь унаж явсан. Бас мандаж ч явсан. Эргээд бодоход хүний дайраад өнгөрөх ёстой үеүд л байсан болов уу. Алддаггүй залуу хүн гэж ховор. Надад алдаагаа хаацайлах хэрэг огтхон ч байхгүй. Алдсан гэдэг бодит түүх байхад, түүнийгээ засч чадсан бахархам түүх зэрэгцэн оршиж байна. Алдаан дээрээ дөрөөлж босно гэдэг том урам. Өнөөдөр тэр урмаараа л тэжээгдээд явж байна даа.

-Хүн бүр амьдралдаа хатуу зарчим баримталж, түүгээрээ туйлын зорилгодоо хүрэхийг тэмүүлдэг шүү дээ. Таны хувьд ямар зарчим баримталдаг вэ?

-Нэгдүгээрт, ёс зүйтэй байх ёстой. Өөрийнхөө ёс зүй, хэмжээг мэддэг байх. Хэм хэмжээг дутаахгүй, давуулахгүй байна гэдэг чухал чанар. Ёс зүй баримталсан хүн хэзээ ч худлаа ярьж, хулгай хийдэггүй гэж би боддог. Олон зүйлийг алдаж үзсэн хүний хувьд ёс зүйтэй байхад л суралцаж явна даа. Үүний дараа хийсэн алхам бүхэн чинь зөв байх болно. Мөрөөдөл бодит зүйл болохыг үгүйсгэх аргагүй шүү дээ.

-Таны сэтгэл доторхи цонхоор чухам юу харагддаг бол?

-Хүн нүдээ нээсэн цагаасаа эхлээд бүх зүйлийг өөрийнхөөрөө харж эхэлдэг шүү дээ. Тухайн орчноо, харилцаж байгаа хүмүүсээ, амьдарч буй нийгмээ гээд л. Ертөнцийг харах өнцөг өөр өөр байлаа ч гэсэн хамгийн гол нь мэдрэмжтэй байх ёстой. Тэр мэдрэмжээр л хамт амьдарч байгаа хүнийхээ, хайртынхаа дотоод сэтгэл рүү өнгийж чадна.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би гурван сайхан хүүхэдтэй. Тэднийг маань Д.Халиун, Д.Нандин, Д.Мэргэн гэдэг.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-2017 оноос хойш БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах оронд цуврал тоглолтууд зохион байгуулж ирлээ. Монголынхоо рок попын хамтлаг дуучдыг сар болгон Өвөрмонголын үзэгчидтэй уулзуулдаг. Энэ нь рок поп, эстрадын дуучид хэрхэн өсөн дэвжиж, хөгжиж буйг харуулах үндсэн зорилготой. Тухайлбал, дуучин Баярцэцэг, Минжинсор, Марка, Ганбаа болон “Мотив”, “Мөнхийн реп”, “Гурван бүдүүн”, “Хар тас” зэрэг хамтлагуудыг ээлж дараалан явуулсан. Дараагийн уран бүтээлчдээ аваад явахад бэлэн болчихсон байгаа. Өвөрмонголчуудад төдийгүй Хятадын зах зээлд уран бүтээлчдээ сурталчлах, харилцаа тогтоож гэрээ байгуулах бодлоготой юм л даа. Мөн Европ болон Австралид тоглолт зохион байгуулах чиглэл ирчихсэн. Хамтлаг дуучидтайгаа гэрээгээ хийгээд л явна даа.

-Цаашдын төлөвлөгөөг тань сонирхож болох уу?

-Ямар ч байсан ойрын таван жилийн төлөвлөгөөний ерөнхий зураглал бий. Урлагийг хэрхэн яаж хөгжүүлэх вэ, ямар баг хамт олонтой оролцох вэ гээд бүгдийг урьдчилан бодож боловсруулах нь чухал. Заримдаа маргаашаа ч харж чадахгүй өдөр байдаг юм байна шүү дээ. Ямар ч байсан жилд нэг кино хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Мөн жилд нэг удаа шинэ ном зах зээлд гаргах, хоёроос гурван хамтлаг дуучидтэй продюссерингийн гэрээ хийх зэргээр ажиллана.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа

-Баярлалаа.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

Зочин (66.181.*.*)
2018-03-19 17:11:08
Yamar saihan zaluu bailaa odoo duu mini erchrei tur yasan muuhai yum be olnii tanil hun iim baij bolohgui urdaar biee zasaj urdin baidaldaa or tegeed uran buteeldee or chi zaluu hun odoo bol nasnaasaa dahin ih hugshin haragdaj bn ingej helsend uuchlaarai duu mini

Зочин (103.26.*.*)
2018-03-19 13:11:17
yasan ih utluu ve.tanigdahiin argagui bolchihoj..tsagtaa bas l OD bailaa sh de

Зочин (150.129.*.*)
2018-03-19 11:28:40
Түмний нүдэн дээр таргаласан ганц залуу даа кк

Зочин (202.179.*.*)
2018-03-19 11:14:16
Дүүд амжилт хүсэе

ghj (43.228.*.*)
2018-03-19 11:00:45
Сайхан хоолны сав бндаа Хэ хэ Хөдөлмөр хии хөдөл яв Худлаа хөгиин урлагаар бүү хуурах гд бай

Зочин (202.70.*.*)
2018-03-19 09:57:15
Миний найз ямар огцом хөгширөө вэ. наад архиа л багасага. амьдралын дайсан шүү

М.Дорждэрэм (103.229.*.*)
2018-03-19 08:58:04
за

Зочин (202.179.*.*)
2018-03-19 08:53:39
тур тур.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 17:44:09 - Гадаад
Монгол, Орос, Францын эрдэмтэд Монголын говиос солир хайна
2018-09-19 17:03:11 - Шар
Мүн Жэ Ин, Трамп нар есдүгээр сарын 24-ний өдөр Нью-Йоркт уулзана
2018-09-19 16:48:40 - Гадаад
АНУ-д болсон хар салхинд өртсөн болон хохирсон монгол иргэн байхгүй гэв
2018-09-19 16:48:19 - Улс төр
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс хуралдав
2018-09-19 16:35:52 - Нийслэл
ФОТО: Сүхбаатарын талбайд 70 байгууллагын 4000 гаруй ажлын байр зарлагдлаа
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-19 16:15:12 - Улс төр
УИХ-ын гишүүд хуулийн төсөл өргөн барилаа
2018-09-19 16:13:55 - Нийслэл
Түгээлтийн машинууд цагийн хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцоно
2018-09-19 16:09:30 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
2018-09-19 16:01:44 - Орон нутаг
Хэрлэн, Улз голын ус бохирдолтой байгааг тогтоов
2018-09-19 15:50:43 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлээрээ угаартаж амиа алджээ
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-19 14:29:42 - Байгаль Орчин
Увс, Ховд, Хөвсгөлийн зарим нутгаар 10-16 мм цас оржээ
2018-09-19 14:10:34 - Хууль
Хоёр настай хүүхэд хулгайлсан О гэгчийг эрэн сурвалжилж байна
2018-09-19 14:03:36 - Эдийн засаг
1000 инженерийн зөвлөгөөн болно
2018-09-19 13:52:10 - Улс төр
Баянзүрхийн товчоо орчмын замын асфальт бетон хучилтыг хийж байна
2018-09-19 13:49:38 - Спорт
Жүдо бөхийн ДАШТ маргааш эхэлнэ
2018-09-19 13:42:04 - Хууль
Цахим гэмт хэргийг хохирогч болчхоод цагдаагийн байгууллагад ханддаггүй гэв
2018-09-19 13:08:48 - Энтертайнмент
Өнөөдөр “Балдорж” шагнал гардуулах ёслол болно
2018-09-19 12:34:17 - Гадаад
ВИДЕО: Хоёр Солонгосын харилцаа сайжирч, улам дотно болж байна
2018-09-19 12:33:21 - Байгаль Орчин
Хэрлэн голын ус бохирдолтой байгааг тогтоожээ
2018-09-19 12:17:21 - Улс төр
Г.Баасан: Авлигачидтай тохиролцдог газар гэж АТГ-ыг нэрлэдэг болсон
2018-09-19 11:45:28 - Нийслэл
Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын асуудлыг хэлэлцэнэ
2018-09-19 11:41:09 - Нийслэл
Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг авран хамгаалжээ
2018-09-19 11:33:34 - Нийслэл
Шенгений богино хугацааны визийн мэдүүлгийг Улаанбаатар хотод авна
2018-09-19 11:32:10 - Нийслэл
“Автомашингүй өдөр” нийтийн тээвэрт дараах өөрчлөлт орж байна
2018-09-19 10:31:25 - Энтертайнмент
ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас гэрэл зурагчдын дунд уралдаан зарлажээ
2018-09-19 10:20:04 - Улс төр
Сүхбаатар аймагт Ж.Батсуурь, С.Цэрэндондов нар ИТХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөнө
2018-09-19 10:18:13 - Орон нутаг
Хэрлэн голд ороод алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2018-09-19 10:09:43 - Нийслэл
Өнөөдөр “Намрын ногоон өдрүүд”-ийн нээлт болно
2018-09-19 10:07:11 - Улс төр
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2018-09-19 10:01:21 - Байгаль Орчин
Ерөнхийлөгч Завхан аймгийн Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа
2018-09-19 09:56:06 - Нийслэл
Ажлын байрны нээлттэй өдөрлөг өнөөдөр эхэлнэ
2018-09-19 09:53:27 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-09-19 08:37:21 - Шар
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-19 07:52:04 - Улс төр
Нийслэлийн МАН-ын даргын сонгуулийг “тооноор орох 80 квот" нь шийдэх үү
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-17 16:48:14 - Хууль
Цагдаагийн дарга нарыг баривчилжээ
2018-09-17 10:06:36 - Хууль
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс захирал П.Ганхүүг шалгах ажлын хэсэг гарчээ
2018-09-17 17:33:34 - Шар
Жүжигчин А.Туяа: Зарим залуус адгууснаас долоон дор амьдарч байна
2018-09-17 09:03:09 - Технологи
ТАНИЛЦ: “Тоёота” компанид автомашины загвар зохион бүтээгчээр ажилладаг О.ЭНХЖИНТЭЙ ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна