“Гялс” төвд элэгний С вирус үнэгүй тоолох ажил жигдэрчээ

Түгээх    
2018-03-19 10:17:50 - Эрүүл мэнд

 

-ISO15189:2012 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН МОНГОЛЫН АНХНЫ ХУВИЙН ХЭВШЛИЙН ЛАБОРАТОРИ БОЛЛОО –

Манай улс элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг. Хоногт 6-7 хүн энэ өвчний улмаас амиа алдаж байна гэдэг аюулын харанга хэдийнэ дэлдсэнийг харуулж буй. Аюулт энэ өвчинтэй Монгол Улс хэрхэн тэмцэх вэ? Нэг чухал алхам бол “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр. Засгийн газраас 2017-2020 он хүртэл хэрэгжүүлэх уг хөтөлбөр хөрсөн дээр буугаад хагас жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд вирус илрүүлэх шинжилгээнд 335 727 хүн хамрагджээ.

Эхний ээлжинд 40-65 насны даатгуулагчийг В, С вирусийн илрүүлэг, ачаалал тоолох шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж буй. Орон даяар өрнөж буй уг нүсэр ажлыг зөв хүртээмжтэй зохион байгуулахын тулд улс, хувийн хэвшлийн 22 лабораторийг сонгон шалгаруулсан юм. Үүний нэг нь “Гялс” төв. Хот, хөдөөгүй танил болсон тус байгууллага энэ онд 20 дахь жилтэйгээ золгож байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүнд суртал, дарааллаас жийрхсэн иргэд чанартай үйлчилгээг гялс авахын тулд тус төвийг зорьдог аж.

Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсний дагуу төлбөргүй хийж буй элэгний С вирусийн ачаалал тоолох шинжилгээний явц “Гялс” төвд жигдэрсэн байгаатай танилцсан тэмдэглэлээ хүргэе. Эхлээд бид тус компанийн Маркетингийн хэлтсийн дарга Б.Цэрэнбаттай уулзахад, “Бид үйлчилгээгээ чанарын тэргүүлэх түвшинд, түргэн шуурхай, тасралтгүй, хүртээмжтэй хүргэхийн тулд хэрэглэгчийн үйлчилгээ, шилдэг технологи, чанарын тогтолцоо, судалгаа шинжилгээнд онцгой анхаарал тавьж, үргэлж шинийг эрэлхийлж ирсэн. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр амжилттай хэрэгжихэд ч хариуцлагатай ажиллаж хувь нэмрээ оруулж байна” гээд хариуцсан эмч, мэргэжилтнүүдтэй уулзуулсан юм.  

Тус төв вирүс илрүүлэх, тоолох шинжилгээ хийхдээ “Элэг бүтэн 1”, “Элэг бүтэн 2”, "Элэг бүтэн 3" гэсэн төсөл хэрэгжүүлж, журам боловсруулан багаар ажиллаж байна. Ингэж зохион байгуулалтад орсноор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн дагуу ирэх нь нэмэгдсэн иргэдэд илүү шуурхай үйлчлэх, шинжилгээний явцын аливаа алдааны магадлалыг хязгаарлах, хариуцлага хяналтыг нэмэгдүүлэн ажиллаж буй аж.

Эрүүл мэндийн даатгалаар олгосон энэ боломжийг алдахгүй байх нь чухал. Зорилтот бүлгийн 40-65 насны иргэд В,С вирүстэй, эсэхээ мэдэж, хэрэв С вирус илэрвэл тоолуулах, цаашид эмчийн хяналтад орж, жор бичүүлж, эм ууж хянуулах хэрэгтэй. Мөн 40-өөс доош, 65-аас дээш насны иргэд ч эрүүл мэндийн даатгалаар С вирүсийн ачаалал тоолуулах шинжилгээнд төлбөргүй хамрагдах боломжтой.


-ТЭГВЭЛ ЭНЭ БОЛОМЖОО ХЭРХЭН АШИГЛАЖ БОЛОХ ВЭ-

“Гялс” төвийн үүдээр ороход хамгийн эхэнд уулзах хүн бол угтагч. Түүнд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирүсийн шинжилгээнд хамрагдах гэсэн юм” гэж хэлэхэд л хангалттай. Тэрбээр танд жор бичих эрх бүхий мэргэжлийн эмч нарт хүрэх чиглэлийг өгөн, эмчтэй уулзаж, шинжилгээнд хамрагдах боломжтой, эсэхээ шалгуулах, цаашлаад бүртгэлээ хийлгэхийг зөвлөнө. Ингэхдээ  бүрэн бөглөгдсөн эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бичиг баримтаа мартаж болохгүй. Жилд хоёр сая хүртэл төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх дотор элэгний С вирусийн ачаалал тоолох шинжилгээний төлбөрийн багтаамж байгаа тохиолдолд даатгалаар тухайн шинжилгээнд хамрагдахад асуудал үүсэхгүй юм.

Жор бичих эрх бүхий эмч таныг бүртгэсний дараа В1 давхарт очиж, судаснаас цус өгөхийг зөвлөнө. Шинжилгээний хариу гарсныг гар утсанд тань мэдэгдэх гэнэ. Элэгний С вирусийн ачаалал тоолох шинжилгээний хариугаа аваад харьяа өрх сум, аймаг дүүргийн жор бичих эрх бүхий эмчид хандан эмчийн хяналтад орж, жор бичүүлж эмчилгээнд хамрагдана. Дээрх үйл ажиллагааны хүрээнд эмчийн үзлэг төлбөргүй.

“Гялс” төв дэх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар тус төвийн Клиник паталогийн лабораторийн эрхлэгч Т.Бадамсэдээс тодруулахад, “Сонгогдсон 21 лабораториос сорьц тээвэрлэх эрхтэй 11 лабораторид орон нутгийн иргэд элэгний С вирүсээ тоолуулах хуваарилалтыг ЭМЯ-наас гаргасан. Манай лаборатори Дундговь, Сэлэнгэ,Сүхбаатар, Хөвсгөл, Архангай гэсэн таван аймгийн 40-65 насны даатгуулагчийн шинжилгээг төлбөргүй хийх юм. Гэхдээ нэг аймгийг 2-4 лабораторид хуваарилсан учраас хэд хэдэн сумаар нь хуваарилна гэсэн үг.

Бид “Монгол шуудан” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу, орон нутгийн иргэдийнхээ шинжилгээний сорьцыг тээвэрлэх, цаг алдалгүй хүлээн авч, улмаар шинжилгээний хариуг хугацаанд нь үйлчлүүлэгчид чирэгдэлгүй хүргэх тал дээр анхаарч ажиллаж байна. Энэ онд манай төв  ISO 15189:2012 Олон улсын стандартын шаардлага хангасан Монголын анхны хувийн хэвшлийн лаборатори болсон бөгөөд энэ бол маш чухал үзүүлэлт юм. Мөн манай төвд элэгний вирүсийн ачаалал тоолох шинжилгээнд илгээх, жор бичиж эрх бүхий хоёр эмч ажилладаг. Ингэснээр иргэд нэг дороос, хүндрэл чирэгдэлгүй цогц байдлаар үйлчилгээ авч байна” гэв.

Харин тус төвийн Молекулбиологи, микробиологийн лабораторийн эрхлэгч Н.Хишигсүрэнгээс шинжилгээний аюулгүй байдлын талаар асуухад, “Молекулбиологийн цогц баг, тоног төхөөрөмжтэй зэрэг нь манай лабораторийн давуу тал. Шинжилгээний сорьцыг боловсруулан, хариуг нь гаргах, баталгаажуулах ажил хэдийнэ нэг тогтсон хэв маягтай болсон бөгөөд энэ бүхнийг улсдаа анх удаа нэвтрүүлсэн иж бүрэн мэдээллийн системийн тусламжтай гүйцэтгэдэг. Энэ нь тухайн хэрэглэгчийн шинжилгээний шатлал, явцыг зэрэг хянах, алдаа гарах магадлалыг маш сайн бууруулсан, хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хангасан зэрэг олон давуу талтай гэсэн үг.

Молекулбиологи, микробиологийн чанарт нөлөөлөх зүйл нь био аюулгүй байдал. Молекулбиологийн шинжилгээ маш мэдрэг, бохирдох магадлал өндөртэй. Микроскопт ч харагдахгүй, молекулын түвшинд вирүсийг тоолдог учраас  лабораторийн био-аюулгүй байдал маш  чухал. Тиймээс манайх лаборатори дотроо давхар лабораторитой гэж ч ойлгож болно. Үүнийг Genlab цогцолбор гэж нэрлэдэг, эмнэлгийн салбарт анх удаа манайх нэвтрүүлсэн. Ер нь ийм лаборатори  манай улсад ховор болов уу” гэж ярив.

Тус лаборатори 300 гаруй үзүүлэлт бүхий 124 шинжилгээ хийж байна. С вируысийг тоолохдоо дэлхийд тэргүүлдэг АНУ-ын ABBOT, БНСУ-ын BIONEER брэндийн төхөөрөмж ашигладаг аж. Харин бид эрүүл мэнддээ бага ч болов цаг гаргаж, сар бүр төлдөг даатгалынхаа үр шимийг хүртэх л үлдэж.

Ч.БОЛОР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-07-23 17:34:37 - Нийслэл
Тэрэлжид ой гарантай хүүхдээ машинд цоожлоод орхисон байжээ
2018-07-23 17:03:47 - Нийслэл
Үхрийн цул махны үнэ 3.3 хувиар өсчээ
2018-07-23 16:53:19 - Нийслэл
Согтууруулах ундаагүй амьд хөгжмийн тоглолт болно
2018-07-23 16:27:10 - Спорт
Э.Дөлгөөн "3х3" сагсан бөмбөгийн дэлхийн онцлох 10 тамирчны нэгээр нэрлэгджээ
2018-07-23 16:09:00 - Нийслэл
Маргааш нийслэлийн таван дүүрэгт цахилгаан хязгаарлана
2018-07-23 16:04:54 - Нийслэл
“Таван богд” группийн барилгад гарсан галыг бүрэн унтраалаа
2018-07-23 15:58:48 - Шар
БНСУ-ын Их хурлын гишүүн өндөр барилгаас үсэрч амиа хорлов
2018-07-23 15:56:17 - Хууль
Зам дээр дрифтлэж байгаад автобустай мөргөлджээ
2018-07-23 14:51:34 - Нийслэл
С.Ишцог: Дөрөв дэх жилдээ Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам 2018” наадмыг зохион байгуулна
2018-07-23 14:49:17 - Нийслэл
Сонгинохайрхан дүүрэгт айлын гэр шатжээ
2018-07-23 14:41:54 - Хууль
Хууль бусаар тарвага агнах зөрчил буурахгүй байна
2018-07-23 14:36:43 - Орон нутаг
Баянхонгор аймгийн эмч нарт 113 мотоцикль бэлэглэжээ
2018-07-23 14:27:17 - Спорт
Монгол залуу сумо бөхийн ДАШТ-д түрүүлэв
2018-07-23 14:06:54 - Гадаад
Торонтод гал нээж, нэг эмэгтэйн аминд хүрсэн гэмт этгээд амиа алджээ
2018-07-23 13:53:53 - Энтертайнмент
Монголд анх удаа электроник хѳгжмийн фестиваль ирэх сарын 4-нд болно
2018-07-23 13:45:59 - Эдийн засаг
Ч.Хүрэлбаатар: Дөрөв орчим их наяд төгрөгийн өр төлөөд байна
2018-07-23 13:40:24 - Хууль
Иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
2018-07-23 13:39:49 - Орон нутаг
Баян-Өлгийчүүдэд туслах нэрээр хуурамч данс нээж, залилан хийх тохиолдол гарч байна гэв
2018-07-23 13:25:51 - Эрүүл мэнд
Эмчлэх эрхгүй эмч шүдний эмнэлэгт ажиллаж байсныг тогтоож, арга хэмжээ авчээ
2018-07-23 13:11:34 - Нийслэл
Дарханы замыг шинэчлэх 60 сая ам.долларын гэрээ байгуулав
2018-07-23 13:03:28 - Боловсрол
Ж.Гантулга: Цэцэрлэгт 2-5 насны бүх хүүхдийг энэ сарын 25-наас цахимаар бүртгэж эхэлнэ
2018-07-23 13:03:17 - Хууль
Он гарсаар 465 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллажээ
2018-07-23 12:51:14 - Орон нутаг
Говь-Алтай аймгийн Чандмань суманд цасаар шуурчээ
2018-07-23 12:45:15 - Нийслэл
Цахилгаан шугам сүлжээний ноцтой аваараас урьдчилан сэргийллээ
2018-07-23 12:37:50 - Орон нутаг
Архангай аймгийн дөрвөн сумын хорио цээрийг цуцаллаа
2018-07-23 12:29:50 - Орон нутаг
Найман аймгийн 58 сумыг эрчим хүчээр бүрэн хангажээ
2018-07-23 11:44:46 - Нийслэл
Зөвшөөрөлгүй самар жимс түүж, ан ав хийхгүй байхыг сануулж байна
2018-07-23 11:44:43 - Орон нутаг
Булган аймагт хоёр хүүхэд аянгад цохиулжээ
2018-07-23 11:24:44 - Нийслэл
"Таван богд" компанийн галерейн байранд гал гарчээ
2018-07-23 10:49:38 - Эдийн засаг
НӨАТ: 10 сая төгрөгийн гурван азтан тодорлоо
2018-07-23 10:42:31 - Спорт
МУГТ Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид Хан Тэнгэр ууланд авирна
2018-07-23 10:06:51 - Улс төр
“Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” эхэллээ
2018-07-23 10:03:45 - Байгаль Орчин
Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсныг иргэдийн хүсэлтээр зогсоожээ
2018-07-23 10:01:24 - Эдийн засаг
ТӨРИЙН БАНК: Монголд анх удаа РЕПО хэлцэл хийж, валютын эх үүсвэр татаж чадлаа
2018-07-23 09:35:08 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-07-23 09:14:05 - Спорт
О.Мөнхзолбоо: Сүүлийн нэг секундэд өрсөлдөгчөө ялж, Оюутны дэлхийн аварга болсон
2018-07-23 09:07:06 - Энтертайнмент
Жүжигчин У.Цогтбаяр: Би өрөмний өт шиг л “амьтан” байсан
2018-07-23 09:06:06 - Хууль
Ерөнхий сайд аа, Засаг дарга нар НИНЖА нарын амиа алдсан хэргийг хав дараад байна
2018-07-23 09:01:03 - Улс төр
Б.Цогтгэрэл: Зам засварын ажилд 60 тэрбум төгрөг шаардлагатай ч 20 тэрбумыг баталж өгсөн
2018-07-23 08:57:33 - Хууль
Тэрбум гаруй төгрөгийн хахуулийн хэрэгт холбогдсон байцаагчийг цагаатгах тогтоол гаргажээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй