Б.Баатархүү: Үлэг гүрвэлийн олдворыг 2006 онд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлснийг тогтоосон

Түгээх    
2018-03-19 12:14:18 - Хууль

Baatarhuu

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

-ЯЛ ЭДЭЛЖ БАЙГААД ОРГОСОН ЭТГЭЭД ХАМСААТНУУДТАЙГАА
ХАР ТАМХИ ЗАРЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ-

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг болон энэ төрлийн бодисыг боловсруулан бусдад зардаг этгээдүүдийг илрүүлэн дайчлан баривчиллаа. Уг этгээдүүдийг дайчлан баривчлах ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид оролцсон байна.

2018 оны гуравдугаар сарын 6-7-ны хооронд Баянзүрх дүүргийн 3 болон 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болох “шавар”-ыг Европын холбооны улсаас илгээмжийн үйлчилгээ ашиглан хууль бусаар улсын хил нэвтрүүлдэг, бусдад худалддаг Монгол Улсын иргэн Г, М, Б, Т, Б нарын 20-49 насны бүлэг этгээдийг дайчлан баривчилж шалгаж байна.

Мөн мансууруулах үйлчилгээтэй хогийн олсны ургамал буюу каннабисыг түүж бэлтгэн өөр төрлийн бодис боловсруулан нийслэл хотод бусдад зарж борлуулдаг эрхэлсэн тодорхой ажилгүй, 35 настай, эрэгтэй Монгол Улсын иргэн Г-г энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, биедээ авч авсан мансууруулах төрлийн бодисыг нь эд мөрийн баримтаар хураан авчээ.

Үүнээс гадна 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.3.4, 192.3.5 зүйл ангиар чанга дэглэмтэй хорих ангид 10 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж, шүүхээс оргон зайлсан ялтан Я болон түүний хамсаатан долоон этгээдэд холбогдох хэргийг илрүүлэн шалгаж байна. Тэднийг хар тамхи, мансууруулах бодис худалдаалж байсан үйлдэл дээр нь  2018.03.13-14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж ICE буюу мөс, баруун европын улсаас оруулж ирсэн гашиш буюу шавар, экстази зэрэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар хураан авч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

2018 он гарснаас хойш Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой 38 хэрэгт 68 хүн холбогдон шалгагдаж байна. Гуравдугаар сарын 14-ний байдлаар гэхэд энэ төрлийн зургаан хэрэгт 28 хүнийг холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна.  

МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРУУДЫГ  БУЦААН АВЧ ИРЭХ ТАЛААР ХОЛБОГДОХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД УЛАМЖЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид үлэг гүрвэлийн олдворыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн Бүгд найрамдах Солонгос, Бүгд найрамдах Франц улс руу гаргасан хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусаад, уг олдворуудыг Монгол Улсад буцаан авч ирэх талаар холбогдох төрийн байгууллагуудад /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам/ уламжлан ажиллаж байна.

Тус хэлтсийн алба хаагчид “Монгол Улсын Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нэмэхтийн хөндий гэх газраас олдсон үлэг гүрвэлийн олдворуудыг 2006 онд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Палентлогийн хүрээлэнтэй хамтран газар дээр нь очиж ажиллажээ. Палентлогийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.Цогтбаатар нарын ажлын хэсгийн бүрэлдэхүүн БНСУ болон Бүгд найрамдах Франц улсад очиж ажиллахдаа уг олдворууд нь Монгол Улсын Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Нэмэхтийн хөндий гэх газраас олдсон палентлогийн олдвор мөн болохыг тогтоосон байна. Мөн дээрх олдворыг Монгол Улсын иргэд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлснийг тогтоожээ.

БНСУ-ын Сөүл хотын Дээд шүүхээс уг олдворыг Монгол Улсад буцаан олгох шийдвэрийг гаргасан бол Бүгд найрамдах Франц улсын Лион хотын Дээд шүүхээс Монгол Улсын зүгээс эсхүл хуулиар зөвшөөрөгдсөн эзэмшигч нь олдворыг буцаан авах хүсэлтээ гаргах боломжтой талаар албан бичгийг манай улсад ирүүлээд байгаа юм.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙГ “БУУДАЖ АЛНА” ГЭЖ ЗАНАЛХИЙЛЖЭЭ

Завхан аймгийн Баянхайрхан суманд энэ сарын 13-ны өдөр /2018.03.13/ цагдаагийн алба хаагчийг “буудаж ална” гэж заналхийлсэн хэрэг гарчээ.

Цагдаагийн алба хаагч Э нь 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдөр ...ЗАН дугаартай портер маркийн автомашиныг шалган Баянхайрхан суманд тус сумын иргэн Б.А гэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчлийг илрүүлжээ. Машиныг нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй найзад нь хүлээлгэн өгөөд, Б.А гэгчийг цагдаагийн хэсэг дээр авчраад ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Гэтэл тухайн өдрийн 23:00 цагийн орчимд Б.А цагдаагийн кобаны байранд галт зэвсэгтэй ирж, цагдаагийн алба хаагчийг “чамайг буудаж ална” гэж сүрдүүлжээ. Энэ үед цагдаагийн ахлагч Э нь мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, бууны замаг болон бууг салгаж, гарыг нь гавлаад аймгийн Цагдаагийн газрын жижүүрт мэдээлэл өгсөн байна. 

Мэдээллийн дагуу Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж ажиллан ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Тоз-8-01” маркийн буу, сумыг хураан авч, Б.А гэгчийг уг үйлдэлд холбогдуулан шалгаж байна. Б.А нь “Цагдаагийн алба хаагч намайг согтуурсан үедээ жолоо барьсан гэж саатуулсан” гэх шалтгаанаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг үйлдлийг хийсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ.

-МЕССЭЖ ЗАРААР ТАНИЛЦСАН БҮСГҮЙЧҮҮДЭЭ ДАРАМТАЛЖ, ЁС БУСААР БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРЖ, ДЭЭРЭМДДЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ-

2018 оны нэгдүгээр сараас хойш мессэж зарын дагуу биеэ үнэлэгч охид эмэгтэйчүүдийг үл таних хоёр этгээд хуурч мэхлэх замаар дарамталж, ёс бусаар бэлгийн харьцаанд ордог, эд зүйлийг нь дээрэмддэг, айлган сүрдүүлдэг хэргүүд бүртгэгдсэн байна. Эрүүгийн цагдаагийн албанаас энэ хэрэг дээр шуурхай ажиллахад одоогийн байдлаар таван хэрэгт долоон хохирогч тогтоогдоод байна. Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдүүд 1989 онд төрсөн А,Ч гэгч бөгөөд эрүүгийн хэрэгт удаа дараа холбогдож, дээрэмдэх, хүчиндэх, хулгайлах гэмт хэргээр ял эдэлж байсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна. Тиймээс таслан сэргийлэх арга хэмжээ аван цагдан хорьж шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Тиймээс мессэж зарын дагуу очиж бусдад эд зүйлээ дээрэмдүүлсэн, хүчиндүүлж, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон хүн байвал Эрүүгийн цагдаагийн албанд хандахыг цагдаагийн байгууллагаас хүсч байна.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

cbnj (66.181.*.*)
2018-03-20 07:56:34
Том улс.төриин хэрэгтнүүдээ шиидэж байж жижиг хэргүүд.буурдаг.жамта й Дээрээ суудлаа засахгүй бол.доороо гүйдлээ олохгүй гэж Чингэс хааны үг бии шүү!

Зочин (27.123.*.*)
2018-03-20 00:33:15
Teer harvuu baruun evropoos zuudug bhne,ter ardchlal hugjsun uls chn hugjij bga manuusiiga chirdeg bh ni

өөө (103.10.*.*)
2018-03-19 21:09:07
шоу яах вэ зартай хулгайчуудаас гадгаш гарсан хөрөнгөө олж аваач шүүх цагдаа АТГ аа

иргэн (66.181.*.*)
2018-03-19 20:13:14
Setguulchid tavij bui medeellee zuv bicheesei. "Yal edelj bgaad orgoson etgeed" gej bicheed bh yum daa. Shuuhees orgoh, yal edelj bgaad orgoh gedeg chini shal 2 uur oilgolt shuu dee. Yalgadag bolchihood, unen zuv medeelel bichvel zugeersen.

энкилг (66.181.*.*)
2018-03-19 16:48:01
86280007 эбэ нь. мөе байнга хямд өгнө

Kop (66.181.*.*)
2018-03-19 15:21:55
Яс хэрэггүй ээ. Хулгайлагдсан хөрөнгө олж ир.

аттьөьддөпёпэу (27.123.*.*)
2018-03-19 13:55:14
Иудсэн. ЁёЙИТСВПСЁДЙБРЫРДФЫО БОХЖЛ

зочин (122.201.*.*)
2018-03-19 13:18:01
Цагдаа нар сүртэй шоу хийнээ согтууг далимдуулж аюгүй бол өөрөө зугтаасан дааа

Амраа (66.181.*.*)
2018-03-19 12:58:55
Өөрөө гүйгээд гарцан.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-17 16:12:43 - Хууль
Амиа алдсан алба хаагчдыг дурсах "Бид мартахгүй" хүндэтгэлийн өдөр тохиож байна
2018-07-17 16:10:34 - Гадаад
Үргэлжлэн орж буй аадрын улмаас Бээжин 650 орчим нислэгээ цуцалжээ
2018-07-17 15:51:15 - Орон нутаг
Хэнтий аймагт хүүхдийг эрсдэлээс хамгаалах ажил хийгдэж байна
2018-07-17 15:46:51 - Улс төр
Ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичиг илгээв
2018-07-17 15:31:34 - Шар
Нэрт хөлбөмбөгч Неймарын зурагтай тонн орчим кокаин хураан авчээ
2018-07-17 14:50:10 - Орон нутаг
Үерийн улмаас орон гэргүй болсон 163 иргэнийг сургуулийн дотуур байранд байрлуулжээ
2018-07-17 14:37:40 - Орон нутаг
Борнуур сумын гүүр үерт автаж, эвдэрсэн тул хөдөлгөөнийг хязгаарлаад байна
2018-07-17 14:37:03 - Нийслэл
“Гэрэлт гудамж”-ны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ
2018-07-17 14:22:26 - Нийслэл
Мэргэжлийн байгууллагууд 24 цагаар тээврийн товчоодод ажиллаж байна
2018-07-17 14:18:49 - Хууль
Баяр наадмын үеэр 665 иргэнийг эрүүлжүүлжээ
2018-07-17 14:11:30 - Гадаад
БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг наршихаас сэргийлэхийг зөвлөж байна
2018-07-17 14:06:02 - Гадаад
Путин, Трамп нар уулзаж, харилцаагаа хэвийн болгох эхний алхмаа хийв
2018-07-17 13:41:42 - Энтертайнмент
Өвөрмонголд Олон улсын найрал дууны долоо хоног зохиогдож байна
2018-07-17 13:35:15 - Хууль
Хоригдлууд хохирогчдоо 50 гаруй сая төгрөг шилжүүлжээ
2018-07-17 13:19:51 - Боловсрол
Япон, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль баригдана
2018-07-17 13:16:46 - Шар
ФОТО: “Алтан дагина“ цомын эзэн Францын шигшээ баг эх орондоо ирлээ
2018-07-17 12:59:16 - Эрүүл мэнд
Г.Батсуурьт "Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цол хүртээжээ
2018-07-17 12:42:39 - Боловсрол
Шатсан цэцэрлэг ирэх намар гэхэд шинэ байртай болно
2018-07-17 12:25:37 - Нийслэл
Төв Цэнгэлдэх хүрээлэнд анх удаа “Press room” ажиллуулав
2018-07-17 12:06:47 - Гадаад
Bloomberg: Жэфф Безос энэ цаг үеийн хамгийн баян хүнээр тодров
2018-07-17 12:02:59 - Эрүүл мэнд
Энэ сарын 27-нд элэгний В, С вирусыг үнэгүй оношилно
2018-07-17 11:53:21 - Орон нутаг
З.Энхболд бэлгэнд ирсэн хурдан азаргануудын төлийг аймгийнхаа уяачдад өгчээ
2018-07-17 11:49:19 - Энтертайнмент
Германы “Чингис” хаан хамтлаг Дадал суманд сүндэрлэх бүтээн байгуулалтыг сурталчилна
2018-07-17 11:44:39 - Улс төр
Азийн сайд нарын бага хуралд оролцогчид талархлаа илэрхийлжээ
2018-07-17 11:33:03 - Орон нутаг
Орон нутагт гурван иргэнийг эрэн хайж байна
2018-07-17 11:23:06 - Нийслэл
Хөшигийн хөндийн нисэх буудалд 5.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулна
2018-07-17 11:20:53 - Хууль
Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 55 хүүхэд амиа алджээ
2018-07-17 11:08:55 - Орон нутаг
Эксковаторын шанаганд сууж, тэмцлээ илэрхийлжээ
2018-07-17 11:08:15 - Орон нутаг
Мотоцикльтой хоёр иргэнийг буудсан ноцтой хэргийг шалгаж байна
2018-07-17 11:07:03 - Нийслэл
Гадаадын 60 гаруй орны удирдагчдаас баярын мэндчилгээ иржээ
2018-07-17 11:03:58 - Энтертайнмент
Б.Дэлгэржаргал: Өдөрт дунджаар 2000 гаруй иргэн “ЛэндМн” аппликейшн ашиглан зээл авч байна
2018-07-17 10:33:28 - Улс төр
Засгийн газраас Япон улсад 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
2018-07-17 10:29:23 - Сонгууль
Өлгий суманд дахин үер буужээ
2018-07-17 08:22:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
2018-07-17 08:21:24 - Эрүүл мэнд
Я.Ганболд: Голионы сүүл сорно гэдэг янз бүрийн өт хорхой хүний биед шууд орж байна гэсэн үг
2018-07-17 08:21:22 - Энтертайнмент
С.Бичүү: Ш.Гүрбазар ах надад “Оройтох нь ээ, оройтох нь” гэж хэлсэн
2018-07-17 08:21:19 - Нийслэл
ФОТО: Зайсангийн бурхантай хөшөө хариуцах эзэнгүйн улмаас нурахад ойрхон байна
2018-07-17 08:21:12 - Хууль
Монголчууд тав хоног баярлахдаа 28 иргэнээ цаг бусаар алдлаа
2018-07-17 08:19:51 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-07-16 18:53:06 - Спорт
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бамбарыг Катарт шилжүүлэн өгөв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй