Н.Цэрэнбат: Ховд аймаг байгалийн нөөц ашигласны төлбөрөөс өнгөрсөн жил 838 сая төгрөг төвлөрүүлсэн ч 80 гаруй сая төгрөгийг л зориулалтын дагуу зарцуулсан

Түгээх    
2018-03-19 12:57:31 - Байгаль Орчин

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг баруун аймагт ажиллахад дагалдаж буй сайд нарын бүрэлдэхүүнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат багтаж байна.  Тэрбээр Ховд аймгийн БОАЖГ, ЦУОШГ, Тусгай хамгаалалттай газрын захиргаад, Сав газрын захиргаадын удирдлага, албан хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, хийж буй болон төлөвлөж буй ажлаа танилцууллаа.

 “Ховд аймгийн нийт газар нутгийн 40.5 хувь нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад байдаг учир уул уурхайн асуудал бусад аймгийн бодвол харьцангуй бага. Татварын хэлтэстэй хамтран хог хаягдлын хураамжаас өнгөрсөн жил л гэхэд 28 гаруй сая төгрөг төвлөрүүлсэн. Агаарын бохирдол их аймгуудын тоонд орж байгаа. Мөн цөлжилт ихэссэн зэрэг асуудал байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр “Мөнгөлөг шагшуурга” цас, мөсний баярыг өнгөрсөн сард хийсэн. Цаашид “Цайны зам өв соёлын наадам” нэртэй  үйл ажиллагааг зохион байгуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэлтэй байна” хэмээн Ховд аймгийн БОАЖГ-ын дарга Л.Батбаяр ярьсан юм. Мөн ЦУОШГ, Тусгай хамгаалалттай газрын захиргаад болон Сав газрын захиргаадын дарга нар техник, технологи нь хуучирсан учир шинэ тоног, төхөөрөмж, машин техник хэрэгтэй байгаа талаар Н.Цэрэнбат сайдад учирлалаа.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хандлагаа өөрчилж, асуудалд хандахыг хүсээд байгаль хамгааллыг техник, технологийн шинэчлэл дээр тулгуурлан хийнэ. Уул уурхайн нэгдсэн мэдээллийн системийг бий болгож, уул уурхайн компаниудад хяналт тавих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа дуулгасан. Нөгөөтэйгүүр, тэрбээр “Ховд аймаг байгалийн нөөц ашигласны төлбөрөөс өнгөрсөн жил 838 сая төгрөг төврөлүүлсэн ч 80 гаруй сая төгрөгийг л зориулалтын дагуу зарцуулсан байна. Гэтэл хуулийн дагуу 400 орчим сая төгрөгийг байгалийг нөхөн сэргээх чиглэлд зарцуулах ёстой. Энэ нь та бүхэн орон нутгийн удирдлагуудаа шахахгүй байгаатай холбоотой. Тиймээс цаашид байгалийн нөөц ашигласны төлбөрөөс зохих хэмжээний мөнгийг зориулалтын дагуу ашиглах шаардлагаа орон нутгийн удирдлагууддаа тавь. Ингэж байж бидний ажил үр дүнд хүрнэ. Үнэнийг хэлэхэд бусад аймаг ч яг л ийм байдалтайгаар байгаль хамгаалахад зориулах мөнгийг зориулалтын бусаар ашиглаж байгаа нь байгаль доройтоход маш их нөлөөлж байгаа. Нөгөөтэйгүүр та бүхний тоног, төхөөрөмж шинэчлэгдэх асуудал ч үүнээс л болж үүсч байна” хэмээсэн юм. Мөн тэрбээр баруун аймгуудад хамгийн их маргаан дагуулдаг агнуурын тусгай зөвшөөрлийн асуудлыг дуудлага худалдаагаар, ил тод, нээлттэй зохион байгуулах ажлыг эхлүүлэхээр болсноо дуулгахад салбарынхан нь сайшаан хүлээн авсан. “Аялал жуулчлалын чиглэлээр тоонд биш чанарт анхаарч, чадамжтай жуулчдыг татах ёстой гэдэг байр суурийг баримталж байгаа. Ирэх сар гэхэд Монгол Улс аялалынхаа маршрултыг баталж, НҮБ-ын аялал жуулчлалын маршрутад багтааснаар энэхүү зорилгоо биелүүлэхэд дөхөм болно. Харин жуулчдаа хүлээж авах бэлтгэлээ Монгол Улс маш сайн хангаж, орон нутгийн иргэдийн амжиргаанд нөлөөлөхүйц өөрчлөлтийг энэ салбараар дамжуулж олох ёстой. Цаашлаад Монгол Улс аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгохоор зорьж байна” гэлээ.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-12-15 15:07:04 - Гадаад
NBA-ын талбайд морин хуурын аялгуу эгшиглэлээ
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-15 14:02:35 - Эрүүл мэнд
Хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж, утсаар зөвлөгөө өгч байна
2018-12-15 13:43:37 - Хууль
Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 12:26:50 - Эдийн засаг
Мах, хүнсний ногоо, өндөгний үнэ өсчээ
2018-12-15 10:51:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-15 09:43:47 - Технологи
Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-15 09:43:40 - Технологи
2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд
2018-12-15 09:42:10 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
2018-12-14 16:49:08 - Улс төр
АНУ-ын Төрийн департментын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2018-12-14 16:29:08 - Нийслэл
Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв
2018-12-14 16:23:40 - Эдийн засаг
Төв банк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-12-14 15:46:20 - Байгаль Орчин
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2018-12-14 15:43:24 - Нийслэл
Төрийн албаны ээлжит шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ
2018-12-14 15:42:03 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин дунджаас 0.1 хувиар их байна
2018-12-14 15:20:47 - Энтертайнмент
Найруулагч Н.Наранбаатар МУ-ын соёлын элчээр томилогдлоо
2018-12-14 15:01:40 - Эрүүл мэнд
ГССҮТ: Зөөлөн эд гэмтсэн, яс хугарсан бол бариачид биш мэргэжлийн эмчид хандана уу
2018-12-14 14:53:59 - Улс төр
Шинзо Абэ: Монгол улстай энх тайван, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахын төлөө байна
2018-12-14 14:51:42 - Нийслэл
“Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулна
2018-12-14 13:48:10 - Улс төр
Л.Энх-Амгалан: Чуулганы хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшиллоо
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 13:43:34 - Улс төр
Залуу гишүүдийг турхирхаа боль гэв
2018-12-14 13:40:02 - Нийслэл
“Зайсан Хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн нэг байгууллагын 20 гаруй хүн хордлого авчээ
2018-12-14 13:17:59 - Боловсрол
Монголын залуу багш нар Төрийн ордонд чуулж “Оюуны элч”-ээ тодрууллаа
2018-12-14 13:09:00 - Хууль
Таксины жолоочийг хүзүүнд нь хутгалаад хэргийн газраас зугтжээ
2018-12-14 12:41:05 - Улс төр
УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхлээгүй байна
2018-12-14 12:34:07 - Гадаад
Цахим худалдааны мэргэжлээр 81 настай иргэн бакалаврын зэрэг хамгаалжээ
2018-12-14 12:22:47 - Спорт
ХӨЛБӨМБӨГ: Охид Сингапурын багийг хожив
2018-12-14 12:10:57 - Энтертайнмент
Охидын К-РОР хамтлаг Монголд клипээ хийжээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 11:49:11 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-14 11:45:36 - Нийслэл
Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг иргэд НҮБ-аас хүсч эхэллээ
2018-12-14 11:44:56 - Боловсрол
Долоон эрдэмтэн академич цол хүртлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ