Г.Занданшатар: Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллана

Түгээх    
2018-03-19 15:03:52 - Нийслэл

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр үдээс өмнө Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж нийслэлийн удирдлагуудтай цаг үеийн асуудлаар ярилцаж, үүрэг даалгавар өглөө. Засгийн газар  2018 оныг Хариуцлагын жил болгосон. Энэ хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг хугацаанд нь зохион байгуулахыг сайд, аймаг, нийслэлийн Засаг даргад даалгасан. Төрийн захиргааны бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглалыг сайжруулах ёстойг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд хэллээ.

Агаарын бохирдлыг бууруулах нь нийслэлийн тулгамдсан асуудал. Ирэх дөрөвдүгээр сард Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд УИХ, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг УИХ-д танилцуулна. Иймд энэ сарын 28-нд болох Засгийн газрын хуралдаанд энэ асуудлаарх арга хэмжээний хэрэгжилт, төлөвлөлт, нэгдсэн бодлогыг хэлэлцүүлнэ. Хавар, зун болохоор утаа, агаарын бохирдлыг мартчихдаг, өвөл л ярьдаг байж таарахгүй. Энэ сарын 29, 30-нд болох Монголын эдийн засгийн чуулганы төлөөлөгчдөд шийдлүүдээ танилцуулж хэлэлцүүлнэ гэлээ.

Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон автозам энэ оны аравдугаар сард, шинэ нисэх буудал ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад орно. 2019 оны тавдугаар сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэнэ зэрэг Засгийн газрын шийдвэр гарсан. Дагуул хот, дэд төв, тосгон, үйлдвэрлэл, технологийн паркуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө мөнгөнөөс эхлээд  бүх талын дэмжлэг үзүүлэхээр болсон. Зарим агентлаг, төрийн байгууллага, төрийн өмчит их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх талаар тооцоо, судалгаа хийж танилцуулахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгосон. Засгийн газрын эдгээр зорилтыг ажил хэрэг болгох гарц, шийдлийг энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг хотын удирдлагуудад үүрэг болголоо. Түүхий нүүрс хот руу оруулахгүй байх шийдвэр амжилттай хэрэгжвэл Улаанбаатар хотын агаарын бохирдол 70-80 хувь буурах боломжтойг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тэмдэглэлээ.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

tureesiin oron suuts (66.181.*.*)
2018-03-20 08:30:38
hudlaa yariad l bh yum hiih yum bol ehleech tegeed.Gazar geschihlee.buulgahig ni buulgaad barihig ni bariach ."

зочин (203.91.*.*)
2018-03-20 01:34:14
Хүүрнүүд байнга яриастай. Юу бүтээж, юугаараа л гийгээд байна даа андуудаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-21 14:15:25 - Орон нутаг
Монгол иргэдээс 24 литр айраг, 6.6 кг мах хураажээ
2018-07-21 13:59:54 - Орон нутаг
Долоон аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна
2018-07-21 13:40:54 - Спорт
МУГТ Б.Гангаамаа К2 уулын оргилд гарсан анхны монгол хүн боллоо
2018-07-21 11:15:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 20 хэм дулаан байна
2018-07-21 11:12:10 - Шар
Дэлхийн цөмд хэдэн квадриллион тонн алмаз эрдэнэ нуугдаж байгааг илрүүлжээ
2018-07-21 11:12:07 - Эдийн засаг
О.Болортуяа: Шинэ ногооны үнэ 500 төгрөгөөр буух төлөвтэй байна
2018-07-21 11:12:03 - Энтертайнмент
Дэлхийг өөрчилж буй технологийн хувьслуудыг танилцуулж байна
2018-07-21 11:12:00 - Хууль
Малчин залуус нэгнийхээ төмсгийг засч шийтгэсэн гэв үү
2018-07-21 11:11:53 - Гадаад
Монгол Улсын далбаатай хөлөг онгоцны бүртгэлийн тоо нэмэгдсээр байна
2018-07-21 11:11:45 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2018-07-20 18:54:36 - Гадаад
Дэлхийн хамгийн олон боолтой улс
2018-07-20 18:28:14 - Орон нутаг
Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлийн ажилд 3.5 сая ам.доллароор туслахаар болжээ
2018-07-20 18:24:02 - Нийслэл
Баян-Өлгий рүү тусламжийн цуваа хөдөллөө
2018-07-20 18:18:23 - Шар
Улаан-Үдийн тогооч хамгийн жижиг 3 мм бууз хийжээ
2018-07-20 17:54:56 - Нийслэл
“Байгаль дэлхийгээ хамгаалъя” үзэсгэлэн нээгдлээ
2018-07-20 17:36:43 - Шар
Пак Гын Хе-д найман жилийн хорих ял нэмж оноожээ
2018-07-20 17:25:28 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ
2018-07-20 17:23:18 - Орон нутаг
Сумынхаа эмнэлэгт автомашин бэлэглэжээ
2018-07-20 17:20:39 - Энтертайнмент
БНСУ-ын Пусан хотын урлагийн нэгдсэн холбоотой санамж бичиг байгуулж, хамтарсан үзэсгэлэн зохион байгууллаа
2018-07-20 17:09:53 - Улс төр
У.Хүрэлсүх: Гамшгаас сэргийлэхэд хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй
2018-07-20 17:05:52 - Байгаль Орчин
Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-20 15:57:31 - Нийслэл
Автозамд үүссэн хохирлын хэмжээ 1,3 тэрбум төгрөгт хүрчээ
2018-07-20 15:51:00 - Орон нутаг
Үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна
2018-07-20 15:38:59 - Технологи
Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем "eDOC"-ийн гар утсанд зориулагдсан хувилбар хэрэглээнд нэвтэрлээ
2018-07-20 15:00:36 - Нийслэл
Бөхчүүд эмнэлэг засч тохижуулах сайн үйлсийн аян өрнүүлжээ
2018-07-20 14:47:12 - Нийслэл
Харааны бэрхшээлтэй 16 бариста бэлтгэжээ
2018-07-20 14:42:41 - Технологи
“What3words” аппликейшн ашиглан хүссэн газартаа төөрч будилахгүйгээр очих боломжтой боллоо
2018-07-20 14:41:45 - Шар
АНУ-аас хүүхэлдэйн киноны баатартай төстэй акулын шинэ төрөл олджээ
2018-07-20 14:21:56 - Орон нутаг
Хуучны дэг ёсыг сэргээж, анх удаа Хөвсгөл далайн их тахилгыг үйлдэнэ
2018-07-20 14:15:12 - Спорт
МУГТ Б.Гангаамаа: К2 уулын 7400 м-ийн өндөрт гараад байна
2018-07-20 13:38:20 - Орон нутаг
ФОТО: Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр залуучууд үзэл бодлоо илэрхийлж байна
2018-07-20 13:33:17 - Гадаад
Японд үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 225-д хүрчээ
2018-07-20 13:28:50 - Орон нутаг
Баян-Өндөр сумын иргэд баасан гаригт архи зарахгүй байх уриалга гаргажээ
2018-07-20 13:23:42 - Хууль
Хоёр хүүхэд тогтоол усанд унаж амиа алдлаа
2018-07-20 13:18:11 - Шар
Норильскт цас оржээ
2018-07-20 12:57:35 - Гадаад
АНУ Путинд намар Вашингтонд айлчлах урилга илгээжээ
2018-07-20 12:46:09 - Спорт
З.Шинэчагтага Японы тулаанчийг хүнд цохилтоор буулган авлаа
2018-07-20 12:33:51 - Хууль
Г.Сарангэрэлд холбогдох шүүх хурал үргэлжилж байна
2018-07-20 12:27:11 - Нийслэл
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хамт олноос Баян-Өлгий аймгийн иргэдэд хандив өргөлөө
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ
2018-07-21 11:12:00 - Хууль
Малчин залуус нэгнийхээ төмсгийг засч шийтгэсэн гэв үү