Г.Занданшатар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллалаа

Түгээх    
2018-03-19 16:37:02 - Нийслэл

medee

-Энэ онд 34 сургууль, 52 цэцэрлэгийн барилгын ажил эхлэхээр улсын төсөвт суусан-

Өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллалаа. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулах ажил, хаврын бүтээн байгуулалт, худалдан авах ажиллагаа зэрэг салбарын ажилтай танилцав.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Энэ жил улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт бүтээн байгуулалтын ажлууд өмнөх жилтэй харьцуулахад их хийгдэнэ. Улсын төсвөөр баригдах цэцэрлэг, сургуулийн 46 ажлын эрх Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас шилжиж ирсэн. Үүнтэй холбогдуулан газар чөлөөлөх ажил хийгдэж байгаа ч үнэндээ төсөвт газар чөлөөлөх мөнгийг тусгаагүйгээс асуудал гарч эхэлсэн. Холбогдох байгууллагуудын судалгаагаар дээрхи сургууль, цэцэрлэгийг барихад урьдчилсан тооцоогоор 26 тэрбум төгрөгийн газар чөлөөлөх ажил хийх шаардлага тулгараад байна. Нийслэлийн удирдлагын зүгээс бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж, зарим иргэн, аж ахуй нэгж, мөн дахин төлөвлөлтийн компаниудтай хүртэл зөвшилцөл хийж байна. Цаг алдалгүй бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Энэ онд 34 сургууль, 52 цэцэрлэгийн барилгын ажил эхлэхээр улсын төсөвт суусан. Эдгээрээс 16 сургууль, 23 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн 3 цогцолбор нийслэлд эрх нь шилжиж ирсэн. Одоогийн байдлаар нийт 17 сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Газар чөлөөлөх нөхөх олговорт 26 тэрбум төгрөг шаардлагатай байгаа” гэлээ.

-Гэр хороололд “Сервис центр” байгуулах ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлнэ-

Гэр хороололд “Сервис центр” байгуулахаар хийгдэж байгаа ажлын мэдээллийг  Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү өгсөн. Өнөөдөр тендерийн зарыг олон нийтэд тарааж байна. Төлөвлөж байгаагаар  Чингэлтэй дүүрэгт баригдах эхний “Сервис центр”-ыг ирэх дөрөвдүгээр сард ажлыг эхлүүлж, 11 сарын эхэнд хүлээн авахаар тооцож байна. Нийслэлийн төсөвт уг төвийг барихад зориулж 5 тэрбум төгрөг төсөвлөсөн” гэв.

Нийслэлийн  нутгийн захиргааны байгууллагуудыг “Яармаг шинэ төв “руу нүүлгэх ажлын бэлтгэлийн талаар Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар танилцууллаа. “2013 онд УИХ-аар баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний хуулиар Яармаг орчмыг  хотын шинэ төв болгохоор хуульчилан тусгасан. Энэ ажил хуулийн дагуу хийгдэж байна. Нөгөө талаар дэд бүтэц, эрчим хүч, дулааны асуудал цогцоор шийдэгдсэн учраас хотын захиргааны байгууллага шилжихэд ямар нэгэн саад байхгүй. Хууль батлагдсанаас  хойш  7 жилийн турш Яармагийг хотын шинэ төв болгох зорилтод, төлөвлөгөөт ажил хийгдэж ирсэн төдийгүй шинжлэх ухааны байгууллагууд ч  судалгаа хийсэн байдаг. Тулгамдсан ганц асуудал нь уг байршлын газар олголтыг  Байгаль орчин, аялал жуулчлалын яам хийж ирсэн. Тиймээс тус яамнаас санал авахаар албан бичиг хүргүүлсэн. Мөн НИТХ-д танилцуулахаар өргөн бариад байна” хэмээн танилцууллаа.

Хотын дарга С.Батболд “Яармаг руу хотын захиргааг нүүлгэх асуудал нь хий хоосон улс төржилт биш. Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд, шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан хийгдэж байгаа ажил” гэж онцолсон юм. Мөн тэрбээр “Аливаа улсын  нийслэл тэлэх хамгийн оновчтой арга зам бол  захиргааны  байгууллагууд нь хотын төвөөс нүүх явдал гэдэг нь олон хотын хөгжлөөс ч харагдаж байна” хэмээгээд “Зөвхөн Яармаг гэлтгүй Хөшигийн хөндийн онгоцны буудал дагасан “Аэросити” хотын төлөвлөлтийн ажлыг ч нийслэл хот хийж эхэлсэн” гэдгийг тодотгосон юм.

Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон автозам энэ оны аравдугаар сард ашиглалтад орно

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Агаарын бохирдлыг бууруулах нь нийслэлийн тулгамдсан асуудал. Ирэх дөрөвдүгээр сард Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд УИХ, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг УИХ-д танилцуулна. Иймд энэ сарын 28-нд болох Засгийн газрын хуралдаанд энэ асуудлаарх арга хэмжээний хэрэгжилт, төлөвлөлт, нэгдсэн бодлогыг хэлэлцүүлнэ. Хавар, зун болохоор утаа, агаарын бохирдлыг мартчихдаг, өвөл л ярьдаг байж таарахгүй. Энэ сарын 29, 30-нд болох Монголын эдийн засгийн чуулганы төлөөлөгчдөд шийдлүүдээ танилцуулж хэлэлцүүлнэ.

Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон автозам энэ оны аравдугаар сард, шинэ нисэх буудал ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад орно. 2019 оны тавдугаар сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэнэ зэрэг Засгийн газрын шийдвэр гарсан. Дагуул хот, дэд төв, тосгон, үйлдвэрлэл, технологийн паркуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө мөнгөнөөс эхлээд  бүх талын дэмжлэг үзүүлэхээр болсон. Зарим агентлаг, төрийн байгууллага, төрийн өмчит их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх талаар тооцоо, судалгаа хийж танилцуулахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгосон. Засгийн газрын эдгээр зорилтыг ажил хэрэг болгох гарц, шийдлийг энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг хотын удирдлагуудад үүрэг болголоо. Тэрбээр түүхий нүүрс хот руу оруулахгүй байх шийдвэр амжилттай хэрэгжвэл Улаанбаатар хотын агаарын бохирдол 70-80 хувь буурах боломжтойг тэмдэглэв.

Түүнчлэн гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахад Засгийн газар онцгой анхаарч байгаа. Газрын асуудлыг шуурхай шийдэх, ирэх сарын эхнээс барилгын ажил эхлэхгүй бол энэ онд амжихгүй. Иймд төсөв болон захиргааны ямар шийдэл, гарц байгааг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хотын удирдлагуудад үүрэг болголоо.

П.УРНАА

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 16

зочин (66.181.*.*)
2018-03-20 12:42:44
Цаг их алдах юм аа. Одоо ийм дулаан байгааг ашиглаад материалаа татаж байрлуулах бусад олон бэлтгэл эхэлсэн байх ёстой. 4 сарыг хүлээж болохгүй. Ухах бол өөр асуудал.

zochin (185.39.*.*)
2018-03-20 04:32:56
2 jil hereldej taltsaj hural hayaj kontses tenger deerem jiij baisan bulhain tal ni ilerch zasgaa ogtsoruulj hulgai hiiseer 2 jiliig vdlee . iim lalaruud songuuld hudlaa amalj mongol turiig buzarlala

2018-03-20 04:32:55

Цогоо (66.181.*.*)
2018-03-20 01:52:24
Манай Онгондаам ах Маналзуулсаар явна уу?

Зочин ахмад настан (202.9.*.*)
2018-03-19 22:02:42
Энэ засгийн газарт бүтээн байгуулалт явуулах 2 зуны хугацаа байна энд л шуурхай ажиллаж чадахгүй бол 20 онд. Дүнгээ тавиуулахад муу авч мэднэ шүү

zochin (202.9.*.*)
2018-03-19 18:35:52
Olon saihan sanaa baigaa ch huitend havchigdaad baih umaa....Eronhiidoo zun namriin hedhen sardaa hurdtai hodolj amjuulaasai. .odriin 24 cagiig eeljiin tasraltguigeer ashiglaasai

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа