- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- НЯМ
04.22 - БЯМБА
04.21 - БААСАН
04.20 - ПҮРЭВ
04.19 - ЛХАГВА
04.18 - МЯГМАР
04.17 - ДАВАА
04.16
БНСУ-ын Сөүл хотод марафон гүйлтийн “А” зэрэглэлийн олон улсын тэмцээн болж, шилдгүүдээ тодрууллаа. Шагналын сан өндөртэй “2018 Seoul marathon” марафоны тэмцээнд мэргэжлийн болон сонирхогчид нийлсэн 35 мянга гаруй хүн оролцсон аж. Тус тэмцээнд манай улсаас ОУХМ Б.Мөнхзаяа, Д.Гантулга, Ж.Олонбаяр нарын шилдэг тамирчид оролцож амжилтаа ахиулсан байна.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 42.195 км зайд Б.Мөнхзаяа 2:31.11 цагийн амжилтын үзүүлж, шилдэг аравт багтсанаас гадна улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Мөн Д.Гантулга 2:17.11 цагийн амжилтаар хувийн амжилтаа ахиулсан үзүүлэлттэй байна. Дашрамд дуулгахад, тамирчид энэхүү тэмцээнд оролцохын тулд тухайн зайг сонгон 40-50 мянган вон /90-100 мянган төгрөг/ бүртгүүлж, эрхээ авдаг ажээ.
П.УРНАА