“Нээлттэй Засаглалын түншлэл” олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

Түгээх    
2018-03-22 15:53:13 - Нийслэл

ubНийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Нээлттэй Засаглалын түншлэл” олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтад “Нээлтэй Засаглалын түншлэл” ОУТБ-ын Иргэн нийгмийн асуудалд хариуцсан захирал Паул Массен, Ази-Номхон далайн орнуудын зохицуулагч Шреяа Барсу, Олон улсын удирдах зөвлөлийн гишүүн Л.Төр-Од, ЗГХЭГ-ын шинжээч Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг нар байлцав.

Энэ үеэр Нийслэлийн засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “2016-2018 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төсөл нь Монгол Улс 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн бодлого, тэргүүлэх зорилтоо тодорхойлсон цаг хугацаанд боловсруулагдсанаараа онцлогтой.

2016-2018 оны Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний хүрээнд орон нутгийн салбар зөвлөл болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг нээлттэй ил тод байх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, иргэдийн оролцоотой байлгах үүднээс нэлээд арга хэмжээ авч ажиллаж байна. Нийслэлийн зүгээс 2016 оныг “Мэдээллийн технологид тулгуурласан үйлчилгээний биржийн тогтолцоог бүрдүүлэх жил”, 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”, 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээг шинэ шатанд гаргаж, шийдвэр гаргах түвшинд иргэд, оршин суугчдын саналыг тусган, хотын хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтын ажилд иргэд өөрсдөө оролцох, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан юм” хэмээн онцоллоо.

Түүнчлэн уг уулзалтын үеэр талууд төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулах чиглэлээр нийслэлийн зүгээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл аван, санал солилцож, “Check my service” аппликейшн болон “smartcar”, “e-kindergarten registration” системүүдийн талаар танилцуулга хийгдлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ
2018-09-18 17:57:07 - Нийслэл
ЕХ-ны санхүүжилтээр хэрэгжих гурван төслийн нээлт боллоо
2018-09-18 17:32:30 - Шар
Эртний театрыг нураах үеэр сая еврогийн үнэ бүхий алтан зоос олджээ
2018-09-18 16:37:15 - Нийслэл
Төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөн болно
2018-09-18 16:36:34 - Байгаль Орчин
Улаанбаатарын ногоон бүсээс энэ онд самар түүхийг хоригложээ
2018-09-18 16:10:46 - Улс төр
Ц.Батбаяр захидалдаа “Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө” гэдгээ илэрхийлжээ
2018-09-18 15:53:40 - Гадаад
Газар дундын тэнгист ОХУ-ын 14 цэргийн албан хаагчтай “Ил-20” онгоц алга болжээ
2018-09-18 15:47:35 - Эдийн засаг
ЕСБХБ жижиг дунд бизнесийн бүсийн хөтөлбөрөө Mонголд эхлүүлж байна
2018-09-18 15:36:02 - Орон нутаг
Эмч зодож танхайрсан иргэнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2018-09-18 15:08:33 - Шар
Эмми-2018: Улаан хивсний ёслол дээр олны нүд хужирласан хосууд
2018-09-18 14:39:31 - Эдийн засаг
“Сайншандын салхин парк” эрчим хүч нийлүүлж эхэллээ
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 14:02:41 - Эдийн засаг
"ДЦС-4" ТӨХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг ТАВАН САРЫН өмнө томилсон ч...
2018-09-18 13:30:31 - Нийслэл
Нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэхийг уриаллаа
2018-09-18 13:26:19 - Нийслэл
Нэгдүгээр сургуулийн уулзвар дахь зогсоолыг зорчих хэсэг болгов
2018-09-18 12:55:23 - Эрүүл мэнд
Нобелийн шагналт, нэрт эрдэмтэн Эдвард Мозер үнэ төлбөргүй лекц уншина
2018-09-18 12:47:38 - Технологи
Хүүхэддээ цахим орчны таван дүрмийг зааж өгөхийг уриалж байна
2018-09-18 12:28:11 - Шар
“Space X” сар луу нисэх анхны жуулчныг нэрлэв
2018-09-18 12:15:09 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2500 төгрөг давлаа
2018-09-18 11:53:56 - Хууль
Иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Цэцэд ханджээ
2018-09-18 11:51:42 - Гадаад
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пхеньянд айлчилж байна
2018-09-18 11:47:50 - Улс төр
ЗТХЯ-ны газрын дарга нарын албан тушаалд үүрэг гүйцэтгэгчид ажиллаж байна
2018-09-18 11:41:07 - Нийслэл
Нийслэлийн Засаг даргад хүүхдийн асуудлаар асуулга тавьжээ
2018-09-18 11:40:05 - Спорт
Жүдо бөхийн ДАШТ эхлэхэд хоёр хоног үлдлээ
2018-09-18 11:30:15 - Нийслэл
ТАНИЛЦ: Хотын төв орчмын замын хөдөлгөөнд орсон өөрчлөлтүүд
2018-09-18 11:06:58 - Нийслэл
Энэ сарын 22-нд “Автомашингүй өдөр” болно
2018-09-18 10:58:30 - Улс төр
“Өрийн тааз 40 хувь байх ёстой” гэж орилж явсан үеийг нь МАН-д сануулъя, одоо 80 хувь байна
2018-09-18 10:54:22 - Спорт
Хакүхо, Какүрюү нар башёг тэргүүлж байна
2018-09-18 10:33:18 - Боловсрол
Оюутнуудад хотын соёлын талаар сургалт хийнэ
2018-09-18 10:32:16 - Нийслэл
Налайх, Тэрэлж чиглэлийн автомашинууд Богд уулын замаар зорчиж байна
2018-09-18 10:26:22 - Нийслэл
Азийн наадмын аваргуудад хүндэтгэл үзүүлэв
2018-09-18 10:25:14 - Спорт
Ерөнхийлөгч Х.Баттулга, дасгалжуулагч Г.Үүрцолмонд байр бэлэглэв
2018-09-18 10:21:09 - Нийслэл
“China-Mongoli-Russia Think Tank Forum 2018”-ын нээлт боллоо
2018-09-18 10:17:21 - Байгаль Орчин
Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажил явагдаж байна
2018-09-18 07:59:20 - Энтертайнмент
Холливудын кинонд орлон тоглогчоор ажилладаг, жүжигчин Н.Цогтсайхантай ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-18 07:54:41 - Байгаль Орчин
ЦУОШГ: Тариа, ногоо цасанд дарагдаж болзошгүй байна
2018-09-18 07:54:38 - Технологи
Монгол Улс жилд долоон триллион квт/цаг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой
2018-09-18 07:54:20 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-09-17 17:58:31 - Улс төр
“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-17 16:48:14 - Хууль
Цагдаагийн дарга нарыг баривчилжээ
2018-09-17 10:06:36 - Хууль
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс захирал П.Ганхүүг шалгах ажлын хэсэг гарчээ
2018-09-17 17:33:34 - Шар
Жүжигчин А.Туяа: Зарим залуус адгууснаас долоон дор амьдарч байна
2018-09-17 09:03:09 - Технологи
ТАНИЛЦ: “Тоёота” компанид автомашины загвар зохион бүтээгчээр ажилладаг О.ЭНХЖИНТЭЙ ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 07:59:20 - Энтертайнмент
Холливудын кинонд орлон тоглогчоор ажилладаг, жүжигчин Н.Цогтсайхантай ярилцлаа
2018-09-18 12:15:09 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2500 төгрөг давлаа
2018-09-18 16:10:46 - Улс төр
Ц.Батбаяр захидалдаа “Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө” гэдгээ илэрхийлжээ
2018-09-17 14:05:18 - Боловсрол
Багш нар ажил хаялтаа ТҮР ХУГАЦААГААР зогсоожээ