В.Гүндэгмаа: Дэлхийн хаана ч байхгүй ургамал Монголоос олдсон

Түгээх    
2018-03-23 07:35:25 - Энтертайнмент

Гичгэний төрлийн ургамлын 81 дэх төрөл зүйлийг олж нээсэн МУБИС-ийн Биологийн тэнхимийн багш, магистр В.Гүндэгмаатай ярилцлаа.

-ЗӨВХӨН МОНГОЛД УРГАДАГ УНАГАН УРГАМАЛ-

-Таныг дэлхийд байхгүй ховор төрлийн ургамал Монголоос олж бүртгүүлсэн гэж сонслоо. Ямар аймгийн нутаг дэвсгэрээс, ямар төрлийн ургамал олсон тухайгаа ярихгүй юу?

-Архангай аймгийн Тариат сумын нутаг болох Асгатын рашаан орчмын нутаг дэвсгэрээс гичгэний төрлийн шинэ ургамлын төрөл зүйл олсон. Ургамал газар зүйн тойргоор яривал Хангайн нурууны Тарвагатайн нуруу юм.

-Шинэ зүйлийн ургамлаа юу гэж нэрлэсэн бэ?

-Хүнд аав ээжээс илүү бурхан байдаггүй гэж боддог. Миний аав ажилч хичээнгүй, уужуу тайван зантай, нутаг орондоо хүндлэгдсэн сайхан хүн. Ач зээгээ тойруулан, тэднийхээ эрдэм ухаанд санаа тавьсан бурхан хүн бий. Иймд би өөрийн эцэг эхийн ач буяныг санаж, өөрийн ажлын үр дүн болох шинэ зүйлийнхээ нэрийг аав Ванжилын нэрээр Шинжлэх ухаанд Ванжилын Гичгэнэ (Potentilla vanzhilii V.Gundegmaa et Kechaykin) хэмээн нэрлэсэн.

-Дэлхийд батлуулах гэж багагүй цаг хугацаа зарцуулсан байх?

-Тийм ээ. Ванжилын Гичгэнэ зүйлийг дэлхийд батлуулж, бүртгүүлэх гэж нэлээдгүй цаг хугацаа зарцуулсан. Анх 2014 онд олж ургамлын шинэ зүйл байна гэдгийг нь мэдсэн. 2016 онд биологич, шувуу судлаач, доктор, профессор Ш.Болдбаатарын ахалсан  судалгааны бүрэлдэхүүнд орж, энэхүү ургамлыг дахин цуглуулсан. Дэлхийн ургамлын аймагт шинэ зүйлийг бүртгэдэг Ботаникийн шинжлэх ухааны сэтгүүл ОХУ-д байдаг. Энэхүү сэтгүүл дэх редакцийн зөвлөл рүү би бүртгүүлэхээр уг зүйлийг тус ондоо илгээсэн. Гэвч тус сэтгүүлийн редакцийн зөвлөл бүртгэхээс татгалзсан хариу илгээсээр байсан. Тиймээс энэ оны нэгдүгээр сард ОХУ-ын Барнаул хотод өөрийн биеэр очиж, Турчанинова сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, доктор, профессор А.И.Шмаков түүний шавь доктор А.А.Кичайкин нарын комиссын бүрэлдэхүүнд зүйлийн шинжийг лабораторийн судалгаагаар нарийвчлан хэлэлцэж, үр дүнд нь шинжлэх ухаанд шинэ зүйл ургамал мөн гэж хүлээн зөвшөөрүүлсэн. Ингэж дэлхийд шинэ зүйл ургамал нээн илрүүлэх боломж надад олдсон доо.

-Уг ургамлыг Турчанинова сэтгүүлийн редакцийн зөвлөл яагаад бүртгэхээс татгалзаад байсан юм бэ?

-Сэтгүүлийн редакцийн зөвлөл энэ шинэ ургамлыг 2005 онд Тува улсын нутгаас олдсон Тувагийн Гичгэнэ “Potentillatuvinica” нэртэй ургамал байна хэмээн няцааж байсан. 2014 онд ОХУ-ын Новосибирьск хотын Ботаникийн цэцэрлэгийн гербарийн санд Гичгэнэ төрлийн цуглуулга материал дээр судалгааны ажил хийж байхдаа би Тувагийн Гичгэнэ “Potentillatuvinica” ургамлын анхдагч материал болох “тип”-ийг судалж байсан юм л даа. Тиймээс уг зүйлийн ургамлын морфологийн шинжийг өмнө нь мэдэж байсан. Миний олсон энэ ургамал түүнээс эрс өөр ялгаатай. Уг ургамлын цоморлигийн навчинцар, дагавар навч, суурийн навч, навчны шүдлэг зэрэг эрхтэн шинжүүд нь Тувагийн Гичгэнэ ургамлаас эрс ялгаатай байсан тул уг зүйлийг хүлээн зөвшөөрсөн. Ургамлыг зүйлээр батлахад шинжлэх ухаанд хатуу зарчимтай байдаг тул батлахгүй байлаа гээд, гомдох эрхгүй юм. Биологийн шинжлэх ухаанд зүйл баталгаажуулах зарчим нь өөрөө хатуу, цаг хугацаа болон тодорхой шалгууртай байдаг. Гэвч ОХУ-ын Санкт Петербург хотын Комаровын нэрэмжит Ботаникийн хүрээлэнгийн гербарийн сангаас эхлээд Ховд Их Сургуулийн ургамлын гербарийн сангуудад хадгалагдаж буй Гичгэнэ төрлийн нийт 8000 гаруй хатаасан цуглуулгад шүүн боловсруулт хийж, өөр хаана ч энэ зүйл ургамал ургадаггүйг тогтоосон.

-Энэхүү ургамал дэлхийн хаа нэгтээ дахиад байж болох уу?

-Энэ зүйлийн ургамал одоогийн байдлаар дэлхийн хаана ч байхгүй. Зөвхөн Монголд ургадаг унаган ургамал.

-ИХЭНХ СУДЛААЧ СУДАЛГААНЫ ЗАРДЛАА ХУВИАСАА ГАРГАДАГ-

-Энэ төрлийн ургамал ямар ач холбогдолтой вэ?

-Гичгэнэ төрлийн ургамал нь хүнсний, эмийн, бэлчээр тэжээлийн гээд олон талын ач холбогдолтой. Монголын уламжлалт эмнэлэгт суулгахыг зогсоох, цус алдалт, хий чийгээс үүсэлтэй саа өвчин, толгой таллаж өвдөх, дэлүү муудах, гэдэс гүйлгэх зэрэгт хэрэглэдэг байсан юм. Мөн шар өнгийн цэцгээс нь будагч бодис гарган авах, цайны ургамалд ашиглах зэргээр хэрэглэдэг. Биологийн идэвхит бодис ихтэй. Ер нь гичгэний төрлийн ургамлууд дэлхийн ургамлан бүрхэвчийг бүрдүүлэхэд өндөр хувьтай оролцдог.

-Анх ямар эх сурвалжийн мэдээллээр энэ ургамлын тухай олж мэдсэн бэ? Аль эсвэл санамсаргүй байдлаар тааралдаж олсон уу? 

-Анх ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн ургамлын ангилал зүйч, доктор, профессор Э.Ганболд эрдэмтний 1976 оны долдугаар сарын 31-нд цуглуулсан цуглуулгыг үндэслэн олж мэдсэн. Судлаачид угаасаа хэдэн сарын хэдэнд, хаанаас, ямар орчноос тухайн ургамлыг олсноо нарийн тэмдэглэсэн байдаг л даа. Тэгээд Архангай аймгийг зорино гэж төлөвлөсний дагуу уг зүйл ургамлыг дахин цуглуулах, баталжуулах ажлыг 2014 оноос хойш тасралтгүй хийж байна.  

-Таны хувьд ямар төрлийн ургамлыг онцлон судалдаг вэ?

-Би Монгол орны гичгэний төрлийн ургамлын ангилал зүй, зүйлийн бүрэлдэхүүнийг дагнан судалдаг. Мөн Монгол Алтайн өндөр уулсын ургамлыг судалж байна. Өөрөөр хэлбэл Алтайн нурууны өндөр уулсын тагийн дэд бүслүүрээс цас мөсний хил хүртэл өндөр уулын ургамлууд багтдаг. Үүний дагуу Монгол орны өнцөг булан бүрээр явахыг хичээдэг. Одоогийн байдлаар Дорнод, Чойбалсан, хянганы бүсээр яваагүй юм байна. Бусад аймгаар нэлээн олон удаагийн давталттай яваад байгаа шүү.

-Ургамал судлаач хүнд тохиолддог бэрхшээл юу вэ? Энэ ургамлыг олж авахад ямар саад бэрхшээлтэй тулгарч байв?

-Ургамал судлаач хүний судалгааны ажил нь өөрөө маш хүнд ажил юм. Зун, намрын улирлын турш хөдөө хээрээр явсны эцэст цуглуулсан зүйлүүдээ өвлийн цагт нарийвчлан шүүж, ангилж боловсруулалт хийдэг. Цаг наргүй, завгүй ажиллаж, амьдардаг хүмүүс шүү (инээв, сурв). Ялангуяа манай улс шинжлэх ухааны салбарт дорвитой төсөв мөнгө зарцуулдаггүйгээс шалтгаалан дэлхийн шинжлэх ухааны төвшинтэй хөл нийлэн алхаж чадахгүй байна. Ихэнхи судлаачид миний адилаар судалгааны өртөг зардлаа хувиасаа гаргадаг. Цаг нар, нойр хоолгүй, ажлынхаа араас зүтгэж байж тодорхой үр дүнд хүрцгээдэг. Үүнд нь гэр бүлийн дэмжлэг маш чухал байдаг. Гэр бүлийхэндээ тусалж дэмжиж, урам өгдөгт талархаж явдаг. 

-Та яагаад энэ салбарыг сонгосон юм бэ?

-Намайг анх ургамлын ангилалзүйн судалгаанд хөтлөн оруулж, сонирхон дурлуулж, ургамал судлах арга зүйг заасан ачит багш бол доктор, профессор Чинбатын Санчир агсан юм. Харамсалтай нь миний багш хоёр жилийн өмнө бурхан болсон. Түүнээс хойш шантралгүй ганцаараа бие даан судалсаар ирлээ. Багшийнхаа захисны дагуу Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Цэдэнгийн Жамсран багшаараа удирдуулж байна. Сайн багшгүйгээр сайн шавь гэж байх боломжгүй юм. Миний бие олон сайн багш нарын ач буянаар өдий зэрэгт хүрч байгаа юм шүү.

-Ургамал судлалын салбарт ямар асуудал тулгарч байгаа вэ?

-Судлаач хүний хувьд эмзэглэж явдаг нэг зүйл бий. Дэлхийн дулаарал жил тутамд хоёрградусаар, өндөр уулсын бүслүүр гурван градусаар нэмэгдэж байна. Эрдэмтэд 2090 он гэхэд Монгол орны цас мөс бүрэн хайлж дуусна гэсэн тооцоог гаргасан байдаг. Тэр үед цас мөсний хилийн заагаар ургадаг ургамлуудын амьдрах орчинд аюул тулгарах тул харамсалтай. Манай орны өндөр уулын ургамлын нарийвчилсан экологийн судалгаа хийх ажлыг огт хаясан нь сэтгэл эмзэглүүлж байна. Тэр үед цас мөсний хил дээр ургадаг ургамлууд устах аюулд хүрэх нь харамсалтай.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 37

МУБИС (103.9.*.*)
2018-03-29 09:17:57
Төгсөгчөөрөө бид маш их бахархаж байна. Монгол залуус ирээдүйд улам их зүйлийг бүтээж чадах болно. Гагцхүү тэдэнд итгэж төрөөс дэмжлэг үзүүлэх нь чухал. Улам их амжилт хүсье Гүндэгмаадаа.

Зочин (150.129.*.*)
2018-03-26 17:03:51
Ёстой мундаг бүсгүй байна. Цааш цаашдын ажилд нь амжилт хүсье.

БагшӨвгөн (64.119.*.*)
2018-03-26 16:44:35
Гүндэгмаад баяр хүргэе.Том эрдэмтдийн шавь юм байна.Явж явж юуч олохгүй зуныг дуусгадаг тохиолдол зөндөө байдаг Бас бодлоготой явсан ч гэсэн азтай байна.Монголоос шинээр бүртгэгдсэн ургамлууд хэд хэд бий.Санчир, Өлзийхутаг,Лигаа, мал эмнэлгээс Тумбаа Ламжав нар шинэ зүйл бүртгүүлсэн гэдэг.Мэдээж судалгаагаа үргэлжлүүлж таараа.Манайд дандаа хатаасан гербари байгаад би эмзэглэдэг. 2000-аад ургамлын амьд плантаци байгуулах зорилгоор БОТ.цэцэрлэг байгуулсан боловч ажиллуулж чадсангүй.Хайгуулын зэрэгцээ харагдах юм хийгээрэй Амжилт хүсье

Шавь (66.181.*.*)
2018-03-26 11:22:16
Мундаг юма багш минь манай нутгаас шинэ ургамал олсон бна шдэ

dari (66.181.*.*)
2018-03-24 15:01:30
iim umiig delgej zarlah hereggui baih, malnuud n zarj heden haltar tugrug oloh geed hamaad duusgana aygui bol

zochin (183.177.*.*)
2018-03-24 11:34:08
ene humuus yamar ataarhuu yum be shireenii gerel haich ymar hamaa bnaa neelt hiisen ni delhiid batlagdaad baihad l uur zuil yriad soliorood baih yum mongolchuudiin zan munduu negniigee doosh ni hiij muugaar yrij baij l sanaa ni amardag hoino doo bitgii toogooroo ataaragchdiig ulam ih amjilt gargaaraa

Zochin (27.123.*.*)
2018-03-23 23:10:05
Uneheer gaihaltai. Mundag baina. Manaihan yasan ch ataarhuu yum. Ataarhaj uheh gej baihiinhaa orond chaddag meddeg ene met hunee saihan demjeed dagaad yavaach, yadaj shuls uschuulj baihaar zardald n ch bolson tuslaach, uneheer daichin mundag emegtei baina bodvol ene dainii ataarhagchdiig toohgui hemjeend ochson hun bailgui dee. End ataarhaj uhegsediin ihenh n chinii mergejil negt tegsen murtluu chadvarguichuud zugeer shulsee uschuulegchid gedgiig sain oilgooroi dahin dahin shine neelt hiihiig husiye. Udahgui shuls uschuulsen nuhud chamaas holoo hotsroh bolno

Зочин (182.160.*.*)
2018-03-23 22:01:53
ailaar tom deer yeiin bydyyn haichtai yum. shireenii chiiden ni bas yamar hachin helbertei yum be. er ni bol 1940-50 onii zurag shig baina.

Зочин (194.228.*.*)
2018-03-23 20:22:46
Гичгэнийн төрөл гэж бичээч. Гичгэний гэж алдаатай бичигч их сургуулийн нэрийг гутаажээ.

Зочин (202.179.*.*)
2018-03-23 17:38:51
урд зугийн хамсаатангууд чинь ирээд ухаад яваг уу,холбоочин багш бна

Зочин (202.9.*.*)
2018-03-23 17:21:20
Өндөр бүслүүрийн ургамал сөнөх аюултай юм бол хүний амьдрал бас адилхан даа.Хүмүүс ээ эх дэлхийгээ хайрлан амьдралын насыг уртасгахад анхаар.

Шавь (66.181.*.*)
2018-03-23 15:26:07
Mundag bagshdaa bayr hvrgey ajiliin amjilt hvsii

sonirhogch (66.181.*.*)
2018-03-23 14:42:50
1976ond E.Ganbold gedeg hun ene turliig anh olj togtooson yum bish uu? Zugeer l ene hunii ajliig urgeljluulj yvaa yum bna l daa. Ganbold gede nereer ni nerlej boloogui yum bh da.

шавь (45.117.*.*)
2018-03-23 13:09:59
Багшдаа ажлын өндөр амжилт хүсэе

Зочин (103.9.*.*)
2018-03-23 12:58:27
Атаархагчдын үгийг битгий тоогоорой. Амжилт хүсье!Цөөхөн Монголчууд нэгнийгээ байнга дэмжих хэрэгтэй шүү!

Зочин (202.5.*.*)
2018-03-23 12:51:25
Сайхан юм бэ амжилт хүсье

Зочин (27.123.*.*)
2018-03-23 12:41:41
эгдээ илүү их амжилт

Зочин (64.119.*.*)
2018-03-23 12:16:20
Балиар амьтан бэ энэ чинь одоо. Миний нэрээр арчаагүй, цувдаагаа унжуулсан, үндэсний бөх, хорчин Баянмөнх гээд нэрлэчихгүй.

Шавь (66.181.*.*)
2018-03-23 11:18:09
Багшдаа баяр хүргэе. Ажилд нь илүү их амжилт хүсье

Zochin (66.181.*.*)
2018-03-23 11:09:57
Arhangai nutagt ih emiin urgamal bii ene urgamal toom gedeg uuland bii

naiz (183.177.*.*)
2018-03-23 10:25:31
ulam ih amjilt husie

лхагва (202.9.*.*)
2018-03-23 10:18:30
САЙН БНА АЖИЛД НЬ АМЖИЛТ

zochinNARAN (103.229.*.*)
2018-03-23 10:17:34
bayar hurgeye.daichin emegtei bna.amjilt

Zochin (64.119.*.*)
2018-03-23 10:10:28
Khed ikh medeed bn daa khorboo delkhii uuzim daruukhan yar

музей (202.21.*.*)
2018-03-23 10:02:41
Гүндэгмаадаа амжилт хүсье, эрдмийн зэрэгээ хурдан хамгаалаарай

зочин (202.9.*.*)
2018-03-23 10:01:52
мундаг эмэгтэй бн. Эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье

Зочин (66.181.*.*)
2018-03-23 10:00:57
Их сургуулийн шинжлэх ухааныг хегжуулэх хэрэгтэй болчихоод байгаамдаа. Сайн бна, гэхдээ дэлхийд байхгуй гээд бух газрыг судлачихсан юм шиг том хэлж болохгуйлдээ. Анх олж тэмдэглуулсэн гэвэл зохилтой.

Зочин (202.179.*.*)
2018-03-23 08:56:40
bayar hurgye. harin gazar zuin bairshiliig in ustgahgui bol shunaliin nud tuschih wii dee

зочин (119.40.*.*)
2018-03-23 08:56:10
мундаг бүсгүйд амжилт судлаад байгаарай эх орноо...

Шавь (202.70.*.*)
2018-03-23 08:42:36
В.Гүндэгмаа багшдаа баяр хүргэе. Би таниар хичээл заалгаж байсны хувьд таныг хэзээ нэгэн өдөр энэ амжилтанд хүрнэ гэдэгт итгэж байсан юм шүү. Илүү их амжилтын өөд урагшаа

Зочин (64.119.*.*)
2018-03-23 08:41:50
Амжилт хүсье, даанч төвд нэр өгчээ.

Зочин (64.119.*.*)
2018-03-23 08:40:09
Amjilt husie.Sudalgani ajlar hudu narand yavahda malgai umsuj yavbal zuger shu.Tolgoig narand halaah sain bishe.

Зочин (103.229.*.*)
2018-03-23 08:30:15
ажилдаа дуртай, сэтгэлтэй сайхан бүсгүй байна даа.

Зочин (103.206.*.*)
2018-03-23 08:07:44
Монгол улс ШУ-даа үнэхээр хангалттай хөрөнгө зарж чадахгүй байгаа нь үнэн. Судалгааны ажлыг олон давталтаар хийж байж, зүй тогтлыг тогтоодог гэдгийг төр, засгийн түвшинд ойлгодог хүн тун цөөхөн байдгаас судлаачид хувиасаа өртөг, зардлаа гаргаж байж л ажлынхаа үр дүнг байх ёстой хэмжээнд нь авч явдаг.

Зочин (202.55.*.*)
2018-03-23 07:50:51
minii eh oron aguu saihan tsetseg urgmal bna chi ch saihan huuhen bna ulam ih amjilt husie

Зочин (202.9.*.*)
2018-03-23 07:49:24
Эр хүний бахархалт эрхтэн шиг мундаг ширээний чийдэн байна шүү. Хахаха

Zochin (103.57.*.*)
2018-03-23 07:45:35
Mundag busgui baina bayr hurgie zutgeed baigaarai.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-15 15:07:04 - Гадаад
NBA-ын талбайд морин хуурын аялгуу эгшиглэлээ
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-15 14:02:35 - Эрүүл мэнд
Хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж, утсаар зөвлөгөө өгч байна
2018-12-15 13:43:37 - Хууль
Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 12:26:50 - Эдийн засаг
Мах, хүнсний ногоо, өндөгний үнэ өсчээ
2018-12-15 10:51:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-15 09:43:47 - Технологи
Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-15 09:43:40 - Технологи
2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд
2018-12-15 09:42:10 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
2018-12-14 16:49:08 - Улс төр
АНУ-ын Төрийн департментын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2018-12-14 16:29:08 - Нийслэл
Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв
2018-12-14 16:23:40 - Эдийн засаг
Төв банк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-12-14 15:46:20 - Байгаль Орчин
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2018-12-14 15:43:24 - Нийслэл
Төрийн албаны ээлжит шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ
2018-12-14 15:42:03 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин дунджаас 0.1 хувиар их байна
2018-12-14 15:20:47 - Энтертайнмент
Найруулагч Н.Наранбаатар МУ-ын соёлын элчээр томилогдлоо
2018-12-14 15:01:40 - Эрүүл мэнд
ГССҮТ: Зөөлөн эд гэмтсэн, яс хугарсан бол бариачид биш мэргэжлийн эмчид хандана уу
2018-12-14 14:53:59 - Улс төр
Шинзо Абэ: Монгол улстай энх тайван, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахын төлөө байна
2018-12-14 14:51:42 - Нийслэл
“Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулна
2018-12-14 13:48:10 - Улс төр
Л.Энх-Амгалан: Чуулганы хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшиллоо
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 13:43:34 - Улс төр
Залуу гишүүдийг турхирхаа боль гэв
2018-12-14 13:40:02 - Нийслэл
“Зайсан Хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн нэг байгууллагын 20 гаруй хүн хордлого авчээ
2018-12-14 13:17:59 - Боловсрол
Монголын залуу багш нар Төрийн ордонд чуулж “Оюуны элч”-ээ тодрууллаа
2018-12-14 13:09:00 - Хууль
Таксины жолоочийг хүзүүнд нь хутгалаад хэргийн газраас зугтжээ
2018-12-14 12:41:05 - Улс төр
УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхлээгүй байна
2018-12-14 12:34:07 - Гадаад
Цахим худалдааны мэргэжлээр 81 настай иргэн бакалаврын зэрэг хамгаалжээ
2018-12-14 12:22:47 - Спорт
ХӨЛБӨМБӨГ: Охид Сингапурын багийг хожив
2018-12-14 12:10:57 - Энтертайнмент
Охидын К-РОР хамтлаг Монголд клипээ хийжээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 11:49:11 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-14 11:45:36 - Нийслэл
Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг иргэд НҮБ-аас хүсч эхэллээ
2018-12-14 11:44:56 - Боловсрол
Долоон эрдэмтэн академич цол хүртлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ