Орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллана

Түгээх    
2018-03-23 11:26:59 - Нийслэл

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн.Харин Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг.

Энэ жил гуравдугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулах тул иргэн та идэвхитэй оролцоно уу. Монгол Улс тэр тусмаа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал юм.

Газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөг гэр бүлээрээ хамтран боловсруулж гаргасан төлөвлөгөөгөө энэхүү дадлага сургуулийн үеэр туршиж тодотгох, өрх гэрийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцох юм. Нэгдэх түгшүүрийн дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү.

Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.

Хоёр дахь түгшүүрийн дохио дуугарахад анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу.

Гурав дахь түгшүүрийн дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгнө үү.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцохыг Онцгой байдлын ерөнхий газраас уриалж байна.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-04-23 14:10:33 - Шар
“Хоригдож буй эрхмүүддээ эрүүл мэндийн чөлөө олгох уу”
2018-04-23 14:02:57 - Гадаад
"Их-7" Оросын үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй ч яриа хэлэлцээр хийхэд нээлттэй байдлаар хандана
2018-04-23 13:50:54 - Шар
Б.Бат-Энэрэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг байгуулна гэв
2018-04-23 13:38:26 - Хууль
Б.Мэргэн: Б.Мөнхжаргалын гэрт АТГ-аас нэгжлэг хийж, ноцтой баримтууд олсон гэдэг нь ташаа мэдээлэл
2018-04-23 13:13:17 - Хууль
Цагдаагийн албаны нэрийг барьж залилангийн гэмт хэрэг үйлджээ
2018-04-23 13:07:33 - Нийслэл
Говийн мазаалай баавгайг хамгаалах төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав
2018-04-23 13:06:38 - Гадаад
XIX зууны сүүлчийн хүн таалал төгсчээ
2018-04-23 12:55:19 - Байгаль Орчин
Энэ долоо хоногт +25 градус хүртэл дулаарна
2018-04-23 12:46:44 - Хууль
Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ
2018-04-23 12:44:52 - Улс төр
Д.Эрдэнэбат: Сайд Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах асуудлаар шаардлага хүргүүлнэ
2018-04-23 12:41:07 - Гадаад
Японд хөрсний гулгалтын улмаас зургаан оршин суугч амиа алджээ
2018-04-23 12:11:22 - Спорт
Хөлбөмбөгийн ДАШТ-ий “Алтан дагина” цом Монголд ирлээ
2018-04-23 12:09:02 - Нийслэл
Цэцээ гүн рүү аялж яваад төөрчээ
2018-04-23 11:43:58 - Боловсрол
Өнөөдөр нийтийн номын сангууд үнэгүй карт нээж байна
2018-04-23 11:41:51 - Нийслэл
Хотын дарга С.Батболд Сонгинохайрхан дүүргийн зарим хороонд ажиллав
2018-04-23 11:35:49 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
2018-04-23 11:35:40 - Эдийн засаг
Moody's агентлаг Худалдаа, хөгжлийн банкны үнэлгээг "В3" болгон өсгөж, хэтийн төлвийг "тогтвортой" гэж үзлээ
2018-04-23 11:33:33 - Гадаад
Гадаад харилцааны сайд Словак улсад айлчлав
2018-04-23 11:26:34 - Хууль
“Саруул” хороололд амиа алдсан бүсгүйг төрсөн дүү нь боомилж хөнөөгөөд, байрыг нь шатаасан байжээ
2018-04-23 10:54:43 - Улс төр
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ
2018-04-23 09:40:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 хэм дулаан байна
2018-04-23 08:39:11 - Улс төр
Л.Болд: Ч.Сайханбилэгийг эргэж очно
2018-04-23 08:33:48 - Боловсрол
Э.Энх-Учралаар ахлуулсан 7б ангийнхан хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг шороон замыг засах төсөл боловруулжээ
2018-04-23 08:33:28 - Эдийн засаг
ТОМИЛОЛТ: “Транзит Монгол-2018” чуулган ба үр дүн
2018-04-23 08:33:19 - Технологи
Ү.Дэлгэрсуурь: Автомашины автомат хурдны хайрцагны шингэн солих төхөөрөмж бүтээсэн патентаа авна гэдэгт итгэлтэй байна
2018-04-23 08:33:11 - Хууль
Бэлэг эрхтэн дотроо нуусан хар тамхийг нь эмч нарын тусламжтай гаргаж авчээ
2018-04-23 08:31:37 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-04-22 14:03:02 - Хууль
Гаалийн шалгалтаар хуурамч 3100 ам.доллар илрүүлжээ
2018-04-22 13:57:47 - Эрүүл мэнд
Зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг амжилттай хийсэн гэв
2018-04-22 13:52:55 - Хууль
Хулгайлсан автомашиныхаа өнгийг нь өөрчлөн ашиглаж байжээ
2018-04-22 13:41:13 - Нийслэл
Түр замуудыг маргааш нээнэ
2018-04-22 13:35:52 - Спорт
Хоёр хуваагдаад байсан МҮБХ санал нэгдэж “Их Эе” хурлыг дахин зохион байгуулахаар боллоо
2018-04-22 13:28:31 - Шар
Дуучин Д.Болд хассан авьяастнуудаа “B production”-ны артист дуучдаар авлаа
2018-04-22 13:20:22 - Нийслэл
Хан-Уул дүүргийнхэн тэмээтэй хөшөөгөө угааж 117 тонн хог цэвэрлэв
2018-04-22 13:10:48 - Байгаль Орчин
Өнөөдөр эх дэлхийн өдөр тохиож байна
2018-04-22 13:04:24 - Энтертайнмент
Хурдан удмын адууны дуудлага худалдаа өнөөдөр Чингисийн хүрээнд болно
2018-04-22 12:54:28 - Байгаль Орчин
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно
2018-04-22 12:49:36 - Орон нутаг
Улсын хэмжээнд 9,6 сая төл бойжиж байна
2018-04-22 12:44:27 - Нийслэл
Өнгөрсөн шөнө “Саруул” хотхонд байр шатаж, хүний амь эрсэдлээ
2018-04-21 16:33:26 - Нийслэл
ФОТО: Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-04-21 14:01:33 - Нийслэл
Сураггүй алга болсон Т.Цогт хүүгийн цогцос олджээ
2018-04-23 11:26:34 - Хууль
“Саруул” хороололд амиа алдсан бүсгүйг төрсөн дүү нь боомилж хөнөөгөөд, байрыг нь шатаасан байжээ
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-22 12:44:27 - Нийслэл
Өнгөрсөн шөнө “Саруул” хотхонд байр шатаж, хүний амь эрсэдлээ
2018-04-23 08:33:11 - Хууль
Бэлэг эрхтэн дотроо нуусан хар тамхийг нь эмч нарын тусламжтай гаргаж авчээ
2018-04-20 08:44:22 - Орон нутаг
С.Гансэлэм: В.Рэнцэндорж өөрөө л намайг цохих гэж байгаад сарвуугаа гэмтээсэн
2018-04-22 13:35:52 - Спорт
Хоёр хуваагдаад байсан МҮБХ санал нэгдэж “Их Эе” хурлыг дахин зохион байгуулахаар боллоо
2018-04-21 11:11:27 - Улс төр
“Ц.Сандуй хувийн хөрөнгөдөө ч, улс төрийн карьертаа ч хайртай”
2018-04-20 14:37:24 - Улс төр
Б.Бат-Эрдэнэ: Хурлаа дахиж хий, би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй
2018-04-20 15:06:18 - Улс төр
С.Оюун: Гурван шатны шүүхээр шийдсэн хэрэгт бид эргэлзсэн хэвээр байгаа