Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд шинэ цэцэрлэг нээгдлээ

Түгээх    
2018-04-17 18:16:34 - Энтертайнмент

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд  253 дугаар цэцэрлэг үүд хаалгаа нээлээ. 240 хүүхдийн хүчин чадал бүхий тус цэцэрлэгийн байрны бүтээн босголтыг 1.7 тэрбум төгрөгийн нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Глобаарост” ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна.

Цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга  Ж.Сандагсүрэн болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд,  иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Засаг даргын 2020 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрт цэцэрлэггүй хороо бүрийг цэцэрлэгтэй болгох зорилт тусгагдсан байдаг. Хоёр жилийн өмнө нийтдээ нийслэлийн хэмжээнд 26 хороо цэцэрлэггүй байсан. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд шинэ цэцэрлэг баригдаж ашиглалтад орсноор нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 23 хороо үлдэж байна. 253 дугаар цэцэрлэг ашиглалтад орсноор 400 гаруй хүүхэд хамрагдах боломж бүрдэж байна. Тус хороо нь цэцэрлэгийн насны 1300 хүүхэдтэй. Хорооноос сонгогдсон нийслэлийн төлөөлөгч, УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр Улаанчулуутын хогийн цэгт 150 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэг барих үйл ажиллагааг мөн эхлүүлээд байна” гэлээ.

Ийнхүү цэцэрлэггүй хороо цэцэрлэгтэй болж, тус хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны 415 хүүхдийг хамруулан, хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Байгальмаа “Манай хамт олон өнөөгийн хийгдэж буй боловсролын чанарын шинэчлэлийн суурь үзэл баримтлал болсон “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” бодлогыг чанартай хэрэгжүүлэхийн тулд итгэл зүтгэл, сэтгэлээрээ нэгдэн ажиллах болно” хэмээн онцлов.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

o (104.237.*.*)
2018-04-18 02:46:07
wow unuudur unshsan medeeleluudees hamgiin saihan medee ene bailaa.Niislel hotod maani tulgamdaad baigaa hamgiin tom asuudluudiin neg bol yahiin argagui tsetserleg surguuliin bair baihgui baigaa asuudal ym. Hotiin hun am suuliin 20d jild heden zuun myangaar nemegdsenees bolood surguuli tsetserlegiin daats heterch bair homsdoltoi bolson buguud horoodiig hed heden horoo bolgon huvaan shine surguuli tsetserlegiig barij baiguulj baigaach gsn heregtsee shaardlaga baisaar baina. Unuudur harin ter tulgamdsan asuudliin maani negeehen heseg shiidverlegdsend .bayartai bna. ta buhend ajliin unduruus undur amjiltiig husen eruue uu

irgen (49.0.*.*)
2018-04-17 21:57:57
Boloo shvvdee.xvvxdvvd bayarlana.ta nariin bayarlax yaxab.uursduu ugsum ym shug uursdiiguu urgumjiluxuu bolumoor ym.ushuu oloniig barux bolomj baital bvgd xybaagaad xadalaad.yls yadyy yls turchud ter bymtan boloo buz dee.odoo tvvniigee yrshugiig amsax bolno.

Зочин (150.129.*.*)
2018-04-17 20:02:19
6 сарын нэгэнд биш хоёронд нээхгүй дээ. одоо юу

зочин (202.21.*.*)
2018-04-17 18:51:48
Нийслэлийн боловсролын орлогчоо та тэр өсвөрийн сагсан бөмбөгийн тамирчдад баяр хүргэчихэч...

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 18:41:40 - Улс төр
Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе
2018-10-16 17:58:36 - Улс төр
Н.Баяртсайхан: Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой
2018-10-16 17:29:17 - Шар
Хабиб Нурмагомедов Конорын даагаа нэхэх саналаас татгалзжээ
2018-10-16 17:04:59 - Гадаад
"Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ын төлөөлөгчидтэй Катарт уулзсанаа баталгаажуулав
2018-10-16 16:49:24 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалт 73 хувьтай байна
2018-10-16 16:37:12 - Энтертайнмент
“Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ
2018-10-16 16:24:10 - Хууль
Иргэдэд Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:09:33 - Нийслэл
“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна
2018-10-16 16:03:32 - Спорт
Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2018-10-16 15:48:02 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв
2018-10-16 15:45:41 - Улс төр
АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна
2018-10-16 15:16:30 - Спорт
М.Бундмаагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
2018-10-16 15:13:49 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлэг өгч байхдаа амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй
2018-10-16 15:12:27 - Нийслэл
МОН-30 цахилгаан автобус гэрлийн гялбаа үүсгэхгүй
2018-10-16 15:04:31 - Эдийн засаг
“Global Finance” сэтгүүл Хас банкийг Монгол Улсын Шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2018-10-16 14:12:41 - Улс төр
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент
Л.Лхамянжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 13:09:16 - Нийслэл
ФОТО: Амталгаат худалдаа зохион байгуулагдаж байна
2018-10-16 13:07:43 - Хууль
"Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ
2018-10-16 12:57:59 - Орон нутаг
БНХАУ-д үржлийн бус бог мал экспортлоно
2018-10-16 12:52:08 - Хууль
АТГ-т 336 хэрэг шалгагдаж байна
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
2018-10-16 12:36:32 - Спорт
Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
2018-10-16 12:24:38 - Боловсрол
ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2018-10-16 12:18:40 - Улс төр
Замын-Үүдэд тээвэр логистикийн төв нээлтээ хийлээ
2018-10-16 12:11:09 - Улс төр
"Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-16 12:01:28 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2018-10-16 11:54:25 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ