“Диско” хочит Б.Батсайханыг ТНБД-ын албан тушаалаас хууль бусаар халагдсан гэж шүүх үзлээ

Түгээх    
2018-04-18 08:50:56 - Хууль

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батсайханыг албан тушаалын эрх мэдлээ ашиглан  эхнэрийнхээ эзэмшлийн амралтын газарт төсвийн 109 сая төгрөгөөр засвар хийлгэсэн гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар сар гаруйн өмнө мэдээллэж байсан билээ.

1984 онд Зүүнбаянгийн цэргийн ангид улс төрийн орлогчоор ажлынхаа гарааг эхэлж, тэндээ диско клуб ажиллуулж эхэлснээсээ хойш “диско” Б.Батсайхан гэгдэх болсон тэрбээр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд 2015 оны аравдугаар сард томилогдсон бөгөөд жил гаруйн дараа буюу 2016 оны 11-р сарын 30-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын “Ажлаас чөлөөлөх тухай” 71-р тогтоолоор албан тушаалаасаа буусан юм.

-ТҮҮНИЙГ БАТЛАН ХАМГААЛАХ ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛААР ТОМИЛНО ГЭЖ
ТОХИРСОН Ч ӨДИЙГ ХҮРТЭЛ ТОМИЛООГҮЙ БАЙНА-

Тухайн үед засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат ажиллаж байсан бөгөөд Б.Батсайханыг “өөр ажилд шилжин ажиллах болсонтой холбогдуулан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. Тодруулбал түүнийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлж, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн захирлаар томилохоор ярилцсан байсан аж. Гэвч Б.Батсайханыг Үндэсний батлан хамгаалах их сургуулийн захирлын ажлын байрны шаардлагыг хангахгүй байгаа талаар 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 05/2048 тоот албан бичиг АТГ-аас ирсэн тул түүнийг өөр албан тушаалд томилох асуудал зогсонги байдалд орсноор өдийг хүржээ. Өөрөөр хэлбэл Б.Батсайхан 2016 оны 11-р сарын 30-наас хойш өдийг хүртэл буюу хоёр жил гаран хугацаанд ажилгүй байсан гэсэн үг юм.

Тиймээс тэрбээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тодруулбал “...ОХУ-д албан томилолтоор ажиллах хугацаанд өөр ажилд шилжин ажиллах болсон гэж ажлаас халсан нь хууль бус, өөр ажилд шилжин ажиллах нөхцөл байдал үүсээгүй, ...сул орон тоо гараагүй байхад түр орлон гүйцэтгэгчийг томилж хууль зөрчсөн, сул орон тоо үүссэн эсэхийг нягтлалгүйгээр сонгон шалгаруулалт зарласан нь үндэслэлгүй” хэмээжээ. Улмаар өөрийг нь ажлаас халсан Засгийн газрын 171-р тогтоол, мөн өдрийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Батбилэгийг томилсон 172 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Төрийн албаны зөвлөлийн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.

-АЛБАН ТУШААЛД НЬ ЭГҮҮЛЭН ТОМИЛЖ, АЖИЛГҮЙ БАЙСАН ХУГАЦААНЫ ЦАЛИНГ НӨХӨЖ ОЛГОХЫГ ХАРИУЦАГЧИД ДААЛГАЖЭЭ-

Гурван шатны шүүх хурал жил гаруйн хугацаанд үргэлжилсний эцэст өнгөрсөн долоо хоногт Б.Батсайханы гомдлыг Хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхээс “...Төрийн нарийн бичгийн даргыг “өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах”-аар уг албан тушаалаас чөлөөлөхөд хариуцагч Засгийн газар нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасанд нийцүүлж, хэрэгжүүлэх учиртай.

Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, нэхэмжлэгч Б.Батсайхан нь өөр /ямар нэгэн/ ажилд шилжин ажиллах болсноо мэдээгүй, хариуцагчаас “албан ажлын шаардлагаар өөр ажилд шилжүүлэн ажиллуулах” болсныг мэдэгдээгүй, одоог хүртэл “өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах” нөхцөл бүрдээгүй, “өөртэй нь тохиролцсон байх” урьдчилсан нөхцөл хангагдаагүй зэрэг нь тогтоогдсон. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийг “өөр ажилд шилжин ажиллах болсонтой холбогдуулж” гэх үндэслэлээр Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн Засгийн газрын 2016 оны 171 дүгээр тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна...” гэж үзжээ.

Тиймээс нэхэмжлэгч Б.Батсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 171, 172 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлөөс Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласныг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Батсайханыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох шийдвэр гаргажээ. Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Батсайханы нэг сарын үндсэн цалинг 978,427 төгрөгөөр тооцож 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл тооцоолон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасан байна.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 58

Зочин (185.220.*.*)
2018-04-18 20:07:33
Диско сда албан тушаалын төлөө үхэх нь ээ ккк. Өөрөө нэг хаягнаас орж бичээд л. Солонгост хошууч нарын сургуульд явснаа генералын сургуульд явсан гэж шаажээ. Хэцүү нэртдээ очиж жангаа идэхэд бэлдээ

Зочин (51.15.*.*)
2018-04-18 15:51:48
Batsaixan alban tushaalin xeneetei pisda l daa. Odoo Saixanbileg ni Gants xudagt baigaa ene disko buu xel ooriigoo l gej baigaa. Disko 109 saya togrog shaashan xergeeree shoogii yavax gej baigaa.

Зочин (62.212.*.*)
2018-04-18 15:47:12
Энэ мэдээг диско Батсайхан бичүүлсэн нь тодорхой байна. Диско бол олигтой сда биш. Батбилэг нь бас адилхан. Хоёулаа таарсан таар шуудайнууд.

zochin 2050 (103.229.*.*)
2018-04-18 15:44:23
Нүүр нүүрээ харж байгаад хэлж чадахгүй мөртлөө дэлгэцийн цаанаас хүн муулж байгаа хүмүүс жаахан ичмээр юм даа. Армийнхан хэдэн үеэрээ бие биенийгээ мэддэг, эмээх хүнээсээ эмэээдэг, хүндэлдэг. Харин дургүй хүндээ насан туршдаа дургүй байдаг жинхэнэ эрчүүд юм билээ шүү. Цэргийн амьдрал үзээгүй байж мэддэг юм шиг мэдэмхийрээд хэрэггүй биз дээ. Ямар ч байсан армид өөрийн санасан зүйлээ хийгээд, бүтээгээд л яваа хүн дээ Батсайхан. АЖИЛ ХИЙСЭН ХҮН ҮРГЭЛЖ БУСДЫН НҮДЭНД ӨРГӨС МЭТ АД ҮЗЭГДЭЖ БАЙДАГ энэ хорвоогийн нэг жам юм уу даа. БХИС-ийн Мягмаржав гуай бололтой, бас бус олон хүн чиний тухай үнэн үг их хэлсэн байна шүү. Батсайхан минь санасандаа хүрч, юу бодсоноо зоригтой хийх эрч хүч чамд байгаа гэдэгт итгэж байна. Атаа жөтөө цаашаа, амжилт бүтээл арвинтай байг!

Зочин (150.129.*.*)
2018-04-18 14:55:59
ter diskogoo l huunu biz yun uls tur be.yun darga.shal balai ym

Зочин (59.153.*.*)
2018-04-18 14:51:36
сошиал шүтэх нь төрийн бодлого мөн үү гэсэн гарчигтайгаар News,mn вэбсайт дээр бичсэн байгааг энэ санал бичиж байгаа хүмүүс анхаараач ээ, аудлаа нэгнийгээ л муулах юмаа урдаа байриад манай хотынхон хүний мууд их дуртай болжээ

Зочин (59.153.*.*)
2018-04-18 14:22:25
энэ саналуудыг Батсайхан өөрөө бичүүлээд сууж байгаа байх, ер нь энэ сошиал гэж бичиж байгаа зарим хүмүүс бүр хэрүүл болгочих юм. Батбилэг генерал бол ЗХ-ний ахмадуудад богино хугацаанд анхаарч цэргийн амралтыг буцаан авч өгсөн шударга хүн юм шиг санагдсан шүү, худлаа ярих бус хийсэн ажилтай юм бичмээр байна

zochin (59.153.*.*)
2018-04-18 14:17:42
Batsaihan gej es surtahuuni zurchiltei, humuustei haritsaj chaddaggui, eruul eseh ni medegddeggui hun shde, ene dagaldagch humuus ni sanal setgegdel bichsen ni ilt bna, amidrald bodit jaahan unen ym bichij bgaa ch ee, olon terbumiin hurungiig buruu baraa avsan geh met Batsaihan gedeg nuhriin hiisen balag ajluud mash ih sonsogddog.

Зочин (103.229.*.*)
2018-04-18 14:15:48
Минии бие 96-н оны анхны Яамны 4-н Газрын дарга нарын нэг . Батсаихантаи тэр уед 2-жил хамт ажилаж тэр Солонгосд Генералын акадьемд явж бид Дорнод аимагт Халх голын 60-н жилиин оиг тэмдэглэж тэндээс онгоцны буудал дээр тарвагны боодог хииж удэж блаа . Батбилэг даргыг мгуи бм уучилаараи ! Тэтгэвэрт гэртээ бгаа хэгшин хурандаа энэ олон сэтгэгдлииг уншаад ганц уг Батсаиханыхаа тэлээ олон тумэнд хэлье гэж бодлоо . 1-:Батсаиханыг анхны ТНБД-болгоно удаа дараа Дорлигжав саидад цаанаас нь хэлсэн юм шиг бгаа юм тэгэхэд Армид намчирхаад хэрэггуи бас Жанжин штаб тэгсэн хун баих хэрэгтэи гээд Дашзэвэг генералыг болгож баисныг бас ЗХЖШ-СХГ-н даргаар генерал местэн дээр очих болоход юу ярьж бгаа юм Бороо дарга мань генерал болох естои хун гээд тачигнаж бсан л хун дээ хунии тэлээ нэхэдиинхээ тэлээ явдаг учир ах нь Батсаиханыгаа ургэлж дэмжиж явдаг юм шуу ! Амжилт хусэе! Маш болгоомжои баих цаг уе шуу!

Z (203.91.*.*)
2018-04-18 14:04:26
hahaha

коммисар (43.228.*.*)
2018-04-18 13:42:40
За манай үе үеийн дарга цэрэг нар ч бичиж өгч байна даа Гэхдээ нэг өнцгөөс харахад ЕЦ н салаан даргаа өмөөрөөд л байгаа бололтой бодит үнэн нь Манай комиссорууд бүх зүйлийн түүчээ байсныг Диско ах маань амьдрал дээр харуулсан Тэр сайн менёжер зохион байгуулагч үүнийг бүгд мэднэ хичнээн муу хэллээ гээд ЕЦ хэн та нар үнэндээ Жанжин штабаа ч авч чадахгүй байгаа шүү дээ Дан өөр мэргэжлийн хүмүүс бүр тогооч хүртэл болчихсон яваа Халтайсан та нарыг нэвсийж навсайж явахад чинь хэн зөвлөж зөв гольдролд оруулж байсиин сана Тэр бол комиссарууд

зочин (66.181.*.*)
2018-04-18 13:38:54
одоо ажиллаж байгаа тнбд Батбилэг ЦНДС төгссөн армийн л бүтээгдэхүүн.бусадта адил өөрийнхөө хийсэн ажлыг рекламдаад энд тэндгүй бичүүлээд яриад явдаггүй нь буруу, батлан хамгаалах салбарын багц хуулийг шинэчилсэн, холбогдох хэд хэдэн хуулийн төслийг их хурлаар оруулж байгаа, салбарын офицер ахлагч нарын байр орон сууцны асуудлыг шийдэх БХИС_ийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх гм олон л ажил хийсэн.ар өврийн хаалганы хэдэн хүнийг зайлуулсан нь өөрт нь гай болж байх шиг байна даа

Зочин (103.229.*.*)
2018-04-18 13:15:37
Энэ Батсаихан даргын ямар муухаи зургииг нь тавьсан юм бэ ? БА дарга ч бас иим хун биш шуу !!! кккк

Зочин (103.229.*.*)
2018-04-18 13:06:35
Батбилэгээ сая би Батсаихан руу залгалаа . Сэлэнгээс хот руу явж бна. гэж бна. Мэдээ . мн дээр ажилдаа очиж бгаа гэж гарсан бна баяр хургэе ! гэсэн чинь тиим уу ! би унших бгуи орио очоод узье ! Одоо тэгээд баахан гутгэлэг доромжлол бичээ биз тиим уншиж неривтэж баихаар уншаагуи нь дээр бдаг юм гэж бна. Минии мэдэх Офицериин хурлын Батсаихан иим л хун . Тиимд Батбилэгээ минии дуу хун доромжилж гутгэхээ боль чамд энээдэр эрх мэдэл ард чинь хун бна. Маргааш юу ч болоо билээ !!! Та 2-н эмнээс хумуус бичээд бгаа юм биш уу !

Зочин (149.56.*.*)
2018-04-18 12:45:23
Зэвсэгт хүчнээс диско мэтийн ротын улс төрийн орлогч нарыг холдуулахгүй бол хийморь лундаа нь байхгүй боллоо...

123 (203.91.*.*)
2018-04-18 12:44:03
qwer

Зочин (103.229.*.*)
2018-04-18 12:42:11
Нээрээ тиим бна ш дээ ! Хууль бусаар албан тушаалд очсон хууль бусаар генерал авсан бна ш дээ !!!! Зи шуухээр шиидвэр нь гарсан 3,4-н хунии генерал цолыг хураана гээд ТВ-р яриад баисан тэрнии нэг энэ Батбилэг бна.

Зочин (185.220.*.*)
2018-04-18 12:41:59
Албан тушаалд дуртай 2 писда. Хоорондоо хэрэлдээд өөрсдийнхөө но-г дэлгэж л байг. Хэн нь ч Зэвсэгт хүчинд огтын ч хэрэггүй писданууд.

wwrthgg (203.91.*.*)
2018-04-18 12:39:27
ggfgfgfgdfgd

eeee (203.91.*.*)
2018-04-18 12:34:10
eeee

Зочин (103.229.*.*)
2018-04-18 12:26:48
Ерэнхиилэгч ээ ! Энэ Дээд шуухиин шиидвэрииг хархад ТАЗ-хууль бус сонгон шалгаруулалт заралсан , ЕС-д хууль бус ТНБД-р томилсон гэж баигаан биш уу !!! Тэгэхээр Элбэгдорж хууль бусаар генерал цол эгсэн бна ш дээ !!! Одоо цолыг нь хурааж авах нь хуулиин дагуу юм биш уу ! Батбилэгээс !!!!!

Х.Батбилэг (192.36.*.*)
2018-04-18 12:25:14
Диско чи бол хэн ч биш шүү. Би одоохондоо яамны тнбд байгаа шүү. Чамайг дахиад АТГ-ийн үүдэнд чулуу няслуулаад суулгана шүү.

Зочин (103.229.*.*)
2018-04-18 12:17:09
Батбилэг малаа Армиин улс тэриинх руу даирвал харин саинаа узэхгуи шуу !!! Цэргиин улс тэрээс 2- ЕС-д 2-ТНБД, 2-Жанжин штабын дарга тэрсэн туухтэи юм шуу ! Хурэлсух чинь Цэргиин улс тэр тэгсэн чи сая Хурэлсухиин Цэргиин баярын хулээн авалтан дээр мал болтлоо ууж гахаи мэт идэж муур мэт шарвагнаж баихыг чинь харахад иим л долдои нар хол явдаг юм бна гэж бодогдсон шуу !

КОЛЯЯ (202.21.*.*)
2018-04-18 12:04:07
БАТСАЙХАН САЙН АЖИЛЛАЖ БАЙСАН. ТҮҮНИЙГ ХУУЛЬ БУСААР ХАЛАГДСАНЫ ДАРАА ЯАМНЫ ОДОО БАЙГАА ХЭДЭН НӨХДҮҮД БӨГСИЙГ НЬ УХААД БАЙГАА ЮМ. БӨРТЭ БАТСАЙХАН ГЭЖ 461- Д СУУСАН НӨХРӨӨС ЭХЛҮҮЛЭЭД ИЙМ ХҮМҮҮСИЙГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

КОЛЯЯ (202.21.*.*)
2018-04-18 12:04:07
БАТСАЙХАН САЙН АЖИЛЛАЖ БАЙСАН. ТҮҮНИЙГ ХУУЛЬ БУСААР ХАЛАГДСАНЫ ДАРАА ЯАМНЫ ОДОО БАЙГАА ХЭДЭН НӨХДҮҮД БӨГСИЙГ НЬ УХААД БАЙГАА ЮМ. БӨРТЭ БАТСАЙХАН ГЭЖ 461- Д СУУСАН НӨХРӨӨС ЭХЛҮҮЛЭЭД ИЙМ ХҮМҮҮСИЙГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

Зочин (59.153.*.*)
2018-04-18 11:59:41
Батсайхан үнэндээ ажлын төлөө зүтгэж явдаг хүн. Хамт Зүүнбаянд ажиллаж байсан хүмүүс мэднээ.Харин Батбилэг 132 дугаар ангид салааны захирагч хийж байгаад халагдсан хүн. Тийм ч сайн саалааны захирагч байгаагүй дээ.Яаж яваад генерал болчихсон юм.Юм үнэн нь сайхаан

Гана (203.91.*.*)
2018-04-18 11:58:10
Энэ хүмүүсийг мэдэхгүй байж юу ч гэх юм билээ.Гэхдээ энэ бүхний цаана монголын төрийн систем бүхэлдээ ялзарсан,албан тушаал эрх мэдлийн төлөө төрсөн эхээ ч худалдахад бэлэн хүмүүс маш их болсныг мэдрэх юм.Нэг нам нь гарч ирээд баахан хүнийг халдаг нөгөө нь заргалдсаар байгаад эргэж ажилдаа ордог.Хамгийн гол нь ажилгүй байсан хугацааны цалинг нь нөхөн олгож байгаа нь нөгөө баялаг бүтээгч,татвар төлөгчдийн мөнгө шүүдээ.Жирийн иргэд давхар торгуульж байгаа гэсэн үг

Зочин (203.91.*.*)
2018-04-18 11:51:21
Сүүлийн жилүүдэд Батсайхан шиг өөриймсөг сэтгэлтэй ажилсан тнб дарга байхгүй даанч богино хугацаанд ажилсан гэхдээ нэлээдгүй ажилыг хийж гүйцэтгэсэн шүү энэ муу батбилэг гэдэг тэнэмэл юмыг бодвол

Зочин (108.59.*.*)
2018-04-18 11:47:08
IP103.229.121.49 disko Batsaihan ooriigoo l magtaad bicheed baigaa yum bna. Chadah l tolgoi.

Миний нэр бол (150.129.*.*)
2018-04-18 11:44:29
Нэг юмыг ойлгодоггүй маань энэ шүү дээ. Улс төрийн албан тушаалд томилошдчихоод шүүхдээд яваад байгааг. УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛ..... Эсвэл энэ албанд очихийн тулд мөнгө төлчихөөд тэрийгээ гаргаж авч чадаагүй болохоор чичрээд байдгийн болов уу.

Зочин (103.229.*.*)
2018-04-18 11:43:15
Батбилгээ Батсаиханыг гутгэх тусам бид харин чамаиг бичих болно шуу ! Онцгои улсын нээц , Дуурэгт юу хиисэн ял авч бсан гээд яах уу ? бич хуу !!!!

Зочин (164.132.*.*)
2018-04-18 11:41:50
Boldog bol ene disko, ter Batbileg geed namchinguudig armias xoogood yavuulax yumsan6

Зочин (103.229.*.*)
2018-04-18 11:38:58
Одоо энэ 60-н тэрбумиин Их тэнгэрт цагаан сараар хадаг бариад сэгдэж бсан Миегиин Баз Батбилэг БХИС-н дэд захиарал хур/Батцэнгэлээс Магистриин диплом дарамталж саяхан аваад одоо докторунтурд хуч хэрэглэн ороод явж бгаа хундээ !!!! Армид ирээд жил 6-н сарын дотор генерал , магистр, одоо доктор болох гэж бна. Чамаиг дараталаад бна магистрииг нь эгэхгуи бол алуулах нь гээд Батцэнгэл явж баихад би яг хажууд баилаа! Одоо Армиас авч ханаа биздээ ! Зууны туухэнд баихгуи олзтои салаан дарга болоодоо !

Зочин (62.210.*.*)
2018-04-18 11:36:25
Генерал С.Баасанхүүгээс хойш БХЯ-ны ТНБДарга нар дан намын нөлөөгөөр томилогдсон хог шаарууд байсан. Тэдний нэг нь энэ диско сда. Бүгд адилхан цүнх баригчид.

Зочин (185.100.*.*)
2018-04-18 11:31:38
Б.Батсайхан сүүлд суусан хөрөнгөтэй, мөнгөтэй эхнэрийнхээ амралтын газрыг төрийн 109 сая төгрөгөөр зассан хэрэгээрээ ял авах нь тодорхой болчихсоон. Ганц хамгаалдаг Ч.Сайханбилэг нь 461-д байгаа. Үхэх дээ үхэр буугаа л тавьж байгаа нв энэ.

zochin (172.98.*.*)
2018-04-18 11:29:19
shudarga unen yalsan baina, iluu ihiig hiih boltugai

Зочин (176.10.*.*)
2018-04-18 11:25:33
Армиас энэ диско мэтийн комиссарууд салж өгөхгүй юмаа??? Ц.Тогоо, Ц.Бямбажав, Г.Сайханбаяр, диско гээд л... Дан командируудын бөгсийг ухна хөгийн комиссарууд.

Зочин (185.152.*.*)
2018-04-18 11:20:52
Батсайхан БНСУ-ын хошуучийн сургуульд хурандаа цолтой очоод Со-нуудын нүдийг орой дээр нь гаргаж байсан л даа. Манай цэргийн атташе танайд хэл сургаад дараа нь танайд цэргийн атташегийн туслахаар бэлдэж байгаа юм гэж худлаа хэлж байж хүнд байдлаас гарч байсан гэдэг.

Зочин (103.229.*.*)
2018-04-18 11:20:09
БХ-н багц хуулинд БХЯ-ны офицеруудыг энгиин болгоно гэсэн хуулиин тэсэл орж ирэн Ерэнхиилэгчиин зэвлэх Энэрбаяртаи БХ-ны хурал дээр би Армиа 3-н уер нь мэднэ Яамаа энгиин болгочоод ээрээ генерал болоод хаалгаар орж явсан дор харин Яамаа цэргиинээр улдээж ээрээ цолгуи явсан нь ухэхэд нэр цэвэр гэж хэлж Элбэгээс генерал цолоо аваагуи хун дээ ! Харин Миегиин баз хургэн онцгоин салаан дарга Миегээр Элбэгдоржид хэлуулээд очоод 6-н сар болоогуи генерал болсон Батбилэг одоо ажилаа эгэхгуи гэж бас дахин Батсатханыг яаж алах бол!!!! Хурэлсух , Баттулага 2-г л харж баихаас даа !!!!!!

Зочин (144.217.*.*)
2018-04-18 11:15:51
202.21.106.102 энэ хаягнаас диско күүр өөрөө өөрийгөө л магтаад бичээд байх юм. Ичихгүй күүр шүү.

диско (185.220.*.*)
2018-04-18 11:11:49
Энэ гар одоо байгаа Ми-гийн гар 2 яг дүндээ дүн ккк. 2-лаа боловсролгүй нам дагаж далдганаж байгаад л ирсэн гарууд.

Зочин (202.21.*.*)
2018-04-18 11:00:05
Шудрага үнэн яалдаг юум байна.Батсайхан хурандаа ажилаа мэддэг жинхэнэ мэргэжилийн цэргийн дарга хүндээ.Батбилэг гэгч ажилаа мэддэггүй сул дорой үлбэгэр арын хаалганы хүүхэмсэг ,мал мөн ч их заваан юум хийсэндээ.Монголийн арми Хурандаа Батсайхан танийг хүлээж байна.Та жинхэнэ цэргийн дарга шүү.

Г.Мягмаржав (66.181.*.*)
2018-04-18 10:57:52
Эрхэм шавьдаа баяр хүргье. Чи зоригтой хиймортой ажиллаж их зүйл хийсэн Төрийн нарийн бичгийн дарга нарын нэг нь шүү. АСЕАМ-ын чуулга уулзалтыг үлгэр жишээ зохион байгуулж Монголын амьдралыг танилцуулах Шоу үзүүлбэрийг гарамгай зохион байгуулж байсныг одоо ч хүмүүс бахархан дурсаж байна. Түүнчлэн БХИС-ийн Оюутан цэргийн хээрийн сургалтын төвд 1000 хүний хооллох гал зуух бариж өгч, цэргийн хүч ходоододдоо байдаг шүү иймээс цэргүүдээ сайн хооллоод сайн сургалт явуулаарай гэж үүрэг өгсөн нь өнөөдөр биелэгдэж байгаад танд баярлаж явдаг шүү. Ямарч ажлыг сэтгэл гаргаж үлгэр жишээ хийдэг сайн шавьдаа улам өндөр амжилт гаргаж ажиллахыг хүсэн ерөөе.

Tserenil (202.21.*.*)
2018-04-18 10:53:10
Шүүх.үнэнийг.олдог.юм. байна.Батсайханы.бол цэргийн.хэргийн.мэдлэ г.сайтай.удирдлагын.а илын.арга.барил.сайта й.ямар.ажилыг.хөл.дээр ээс.босгох.чадвартай. үн

Зочин (59.153.*.*)
2018-04-18 10:51:23
xaxaxaxa teneg novsh armias tsusalj hanaagui yu

Зочин (202.179.*.*)
2018-04-18 10:49:37
Бурмаа! Шүүх яасан диско хочит БАтсайхан гэж үү?

Зочин (45.117.*.*)
2018-04-18 10:46:53
Uuuruu hen negniig ajlaas ni haluulj huuli busaar tomilogdono. Tegcheed uuruu bolohoo hachig shig turuus salah durgui. Argagui dee shimegchelj hulgaildag yumnaasaa hen salahiig huseh ve dee.

zochin (202.21.*.*)
2018-04-18 10:46:17
Shuuh unenii tald l yum bna.Batsaihan ajilaa meddeg mundag hundee.Hiij chaddag hundee alban tushaal ni ochih boljee .Ene hun ch jinhene toriin hundee

Шударга ёс (202.70.*.*)
2018-04-18 10:41:05
Армидаа сэтгэл зүрхээ өгсөн, ажлын төлөө амьсгалдаг цөөхөн дарга нарын нэг бол хурандаа Батсайхан юм. Шударга үнэн ялж ажилд нь буцаан томилох шүүхийн шийдвэр гарсанд армийнхан бид баяртай байна.

Зочин (59.153.*.*)
2018-04-18 10:37:12
Batsaihan tsergiin shildeg ofitseruudiin neg shuu. Ajldaa uneheer chadbarlag. Anh ofitser bolood hugatsaanaas omno ahlah deslegch tsoloor shagnuulj baisan hun. Tormol tsergiin darga.iim hunee ajilgui bolgoson Enkhbold said hariutslagaa uureerei.

Зочин (203.91.*.*)
2018-04-18 10:36:03
цэргийн амьдралын хатуу хөтүүг үзэж хал үзэж халуун чулуу долоосон гэж болох хүн бол батсайхан ийм хүнээ хөөж явуулчихаад гал сөнөөгч байсан нөхрийг даргын дүү гээд албан тушаалд тавиж байгаа нь зүйд нийцэхгүйшүү шүүх зөв шийдвэр гаргасан байна төр улс гэж байгаа юм бол шийдвэрийг хэрэгжүүлэх хэрэгтэй

Офицер (59.153.*.*)
2018-04-18 10:25:03
Батсайхан бол мундаг зарчимч шаардлагатай хүн шүү. Яаманд ажиллаж байхад офицерууд нь үнэхээр түүнээс эмээдэг өгсөн үүргийг нь яс биелүүлдэг байлаа. Энэ Батбилэг бол шаардлага сул ажлаа ч мэддэггүй нөхөр шүү дээ.Төр чадалтай хүнээ авах хэрэгтэй дээ. Бид Баагий даргаа ажилдаа хурдан буцаж ирэхийг хүлээж байгаа хүмүүс.

иргэн (103.229.*.*)
2018-04-18 10:22:59
ЭМЯ-г анхаараачээ ЕС, АТГ, ТАЗ-аа. ТНБД байхгүй, хавсран гүйцэтгэгчээр нь Содномжамц гээд газрын даргыг түр хорлон гүйцэтгэгчийг тавьсан. Төрийн жинхэн албан хаагч биш хүнээр ТНБД-г хавсран гүйцэтгүүлж болдог болсон юм уу? Энэ Содномжамц нь нөгөө Өсөхбаяр аваргын авгайг хууль бусаар халуулж Эрүүл мэндийн төвийн даргаар очсон гар, тэндээ удалгүй яаманд Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын түр хорлон гүйцэтгэгчээр ирсэн байж байгаа одоо ТНБД-г хавсарч байна. Зүгээр үү? Содномжамц бол Баянхонгорынх, Ашигт малтмалын газар ерөнхий ня-бо хийж байхдаа олон хүнд асуудлыг нь зохицуулж өгсөн их эр, Билэгт аниагийн сонгуулийн маанаг эр, Онгондаамын найз учраас ингэж л байг уу?

Зочин (103.229.*.*)
2018-04-18 10:17:08
Батсаихан ч иим юм болсноо ингэж бичуулэх хун биш дээ ! Би ээриин цэргээ мэднэ. Бас яаж алах гэж энэ бичиж бгаа юм бол... Минии мэдэхиин бас сонсоноор БХЯ-нд зоригтои хиисэн бух ажилаар нь АТГ-д эгч бур суулд Авгаитаи нь холбогдуулж хилс хэргээр эруу уусгэн ялагдагчаар татан Шуухэд очиж тэнд харин хэрэгсэхгуи болгосон сураг дуулсан. Зоригтои эхэлсэн ажилынхаа заавал ард нь уг нь гардаг гэм нь шинэ юм бутээх гэж яваад алдаад бна уу даа! Одоо очвол тэгж социализмиин уе шиг зутгээд дэмии л болов уу !

Зочин (59.153.*.*)
2018-04-18 10:09:28
Батсайхан ажлаа мэддэг хүн шүү. Батбилэг гэдэг газрын наймааны загалмайлсан эцэг М.Энхболдын хамаатан нөхөр ажлыг нь булааж авсан юм шүү дээ. Үнэн ялдаг л юм байна.

cereg (103.212.*.*)
2018-04-18 10:03:09
Strategiin tevshnii alban tushaald uls teriin huchin zuileej salaa8 rotiit hemjeenii , army cergee hayaad yavsan xumuus taviad baival ingeed BHY teriin ajil hezee ch yavahgyi dee

ТАХ (166.216.*.*)
2018-04-18 09:58:58
Насаараа ТНБД хийхгүйгээр хойш төрийн албанд томилогдож, бас халагдаж сурмаар юм. Шүүх ч гэж шүүх юм даа, хөөрхий.

Зочин (66.181.*.*)
2018-04-18 09:55:49
nogoo huuli busaar tomilogdson bolon hyyli bus shiidver gargasan alban tushaaltanaar hi tolvvleech ee buruu shiidveriin omnoos tatvariin mongo vregdeed baina shvv dee malnuudaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-14 15:21:52 - Орон нутаг
Усархаг аадрын улмаас Сайншанд-Хамарын хийдийн 2.5 км зам эвдэрчээ
2018-08-14 15:15:07 - Спорт
“Чингис хаан-2018” Азийн унадаг дугуйн наадмын бүртгэл эхэллээ
2018-08-14 15:00:07 - Шар
Японд халууны улмаас 144 хүн амиа алджээ
2018-08-14 14:39:17 - Спорт
Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ
2018-08-14 14:31:04 - Нийслэл
Баянгол, Баянзүрх дүүрэгт хоёр иргэний газар эзэмших гэрчилгээг хүчингүй болголоо
2018-08-14 13:35:42 - Улс төр
Ц.Даваасүрэн: “Оюутолгой” Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй
2018-08-14 13:29:40 - Байгаль Орчин
Улсын онцгой комиссын баг Айраг суманд ажиллаж байна
2018-08-14 13:21:27 - Боловсрол
Ардчилсан оюутны холбооноос их дээд сургуулиудад шаардлага хүргүүлжээ
2018-08-14 12:41:28 - Хууль
Нөхөн сонгууль явуулах тогтоол хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-08-14 12:39:02 - Хууль
Хууль бусаар баавгайн савар тээвэрлэсэн иргэнд ял оноолоо
2018-08-14 12:36:53 - Улс төр
Эрээн рүү зорчиж буй монгол иргэдэд зориулан Вичат тусгай суваг нээжээ
2018-08-14 12:25:48 - Гадаад
Трамп 2019 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсөвт гарын үсэг зурав
2018-08-14 12:16:19 - Боловсрол
Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажилтай танилцлаа
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 12:03:58 - Нийслэл
Сонгинохайрханы арын авто замын газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дуусав
2018-08-14 11:46:35 - Спорт
ОУХМ А.Давааням бүтэн өнчин хүүхдүүдэд дүрэмт хувцас бэлэглэжээ
2018-08-14 11:46:18 - Орон нутаг
Увс аймагт гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлжээ
2018-08-14 11:37:17 - Орон нутаг
Мал угаалгын ажилд зөөврийн тоног төхөөрөмж ашиглаж байна
2018-08-14 11:34:03 - Нийслэл
Дарь-Эхийн замыг засах бэлтгэл ажил явагдаж байна
2018-08-14 11:31:13 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-08-14 11:28:53 - Орон нутаг
Он гарсаар 67 хүн усны ослоор амь насаа алдаад байна
2018-08-14 10:57:59 - Орон нутаг
Зорчигчдод “Ган зам даатгал” ХХК-иас тусламж олгож байна
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 10:02:25 - Хууль
ТТХГ-ын орлогч Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлж, бусдад нь сахилгын шийтгэл ногдууллаа
2018-08-14 09:25:03 - Байгаль Орчин
Улаанбаатарт 28-30 хэм дулаан байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу
2018-08-14 08:39:40 - Улс төр
МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж, Зам тээврийн хөгжлийн дэд сайдын ТОМИЛГОО-г хэлэлцэнэ
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-14 08:24:45 - Орон нутаг
Төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжлээ
2018-08-14 08:14:26 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2018-08-13 19:42:41 - Боловсрол
Их, дээд сургуулийн 32 мянган оюутанд нийт 75 тэрбум төгрөгийн зээл олгоно
2018-08-13 19:06:22 - Нийслэл
Тарвага агнасан 30 орчим зөрчлөөс 10-нд хууль, хүчний байгууллагынхан холбогджээ
2018-08-13 18:58:43 - Орон нутаг
О.Баасанжав галт тэрэгний ослын үед самбаачлан ажиллаж, зорчигчдыг аварчээ
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-13 18:30:46 - Улс төр
Хотын дарга ажлын өрөөндөө архи уусан албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
2018-08-13 18:16:30 - Улс төр
Р.Мэргэнийг ЗТХЯ-ны ТНБД-ын албан үүргийг хариуцагчаар томиллоо
2018-08-13 17:33:34 - Хууль
Айлын хашааны гадна нярай хүүхэд орхиод явжээ
2018-08-13 16:59:22 - Байгаль Орчин
Үерийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулж байна
2018-08-13 16:40:57 - Байгаль Орчин
Олон улсын тарвага судлаачдын VII хуралд 13 орны 121 эрдэмтэн оролцож байна
2018-08-13 16:39:24 - Нийслэл
“Барилга, орон сууц-2018” олон улсын үзэсгэлэн яармаг болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-13 08:47:30 - Хууль
Т.Сайнжаргал: Талийгчийг хүний ёсноос гажууд, харгис хэрцгийгээр, санаатайгаар бүлэглэн хөнөөсөн
2018-08-12 10:48:15 - Орон нутаг
ОХУ-ын төмөр замчид засвар хийхээр бие бүрэлдэхүүнээрээ иржээ
2018-08-12 18:20:01 - Улс төр
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ажлаа өгөхөө мэдэгдлээ
2018-08-13 13:09:11 - Хууль
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг солих уу
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-12 20:32:26 - Улс төр
У.Хүрэлсүх: ЗТХ-ийн сайд, дэд сайд, ТНБД болон газрын дарга нарыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018-08-11 11:22:17 - Боловсрол
Хувийн сургуулиудын төлбөр 28 мянган ам.доллар хүртэл байна
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-13 15:02:05 - Байгаль Орчин
Сэргээн босгох ажиллагаанд танк ажиллуулж байна
2018-08-13 13:31:10 - Улс төр
АРДЧИЛСАН НАМ: Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, УИХ тарах хэрэгтэй