Б.АНХБАЯР: Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-д аудит орж байгаа

Түгээх    
2018-04-18 08:52:38 - Эдийн засаг

-САНХҮҮЖИЛТИЙН ЭРЭЛД МОРДОХГҮЙГЭЭР АЖЛАА ЭХЛҮҮЛНЭ
ГЭДЭГ ДАВУУ ТАЛ-

Засгийн газраас Дорноговь аймгийн Алтан ширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдэлд хүрснээ зарлаад, дөрвөн сар орчим болж байна. Улс төрийн намууд 2000 оноос хойш “Газрын тос боловсруулах үйлдвэр барина” гэх сайхан өгүүлбэрийг мөрийн хөтөлбөртөө хавчуулсаар ирсэн. Гэвч яг бодит  байдал дээр ажил хэрэг болсон нь үгүй. Тиймээс ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрийг олон нийт хачирхан, гайхаж  хүлээж аваагүй.

Харин ажил хэрэг болж чадна, чадахгүй гэх хоёр өнцөгт маргаан л байгаа юм. Манай улс жилдээ нэг тэрбум гаруй ам.доллараар шатахуун импортолдог.Тэгвэл газрын тос боловсруулах үйлдвэрийг 1.2 тэрбум ам.долларт багтаан барих боломжтой гэсэн урьдчилсан судалгаа гарсан байдаг. ТЭЗҮ янз бүрийн байдлаар хөдөлж болох ч нэг жилийн импортын хэрэгцээний мөнгөөрөө газрын тос боловсруулах үйлдвэртэй болчихвол аштай юу.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нарын үед яригдаж байсан БНЭУ-ын нэг тэрбум ам.долларын зээлийг газрын тосны үйлдвэр байгуулахад зарцуулах шийдэлд хүрээд буй. Уг нэг тэрбум ам.долларын зээл нь 20 жилийн хугацаатай, 1.75 хувийн хүүтэй. Эхний таван жил зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хэлцэлтэй билээ. Зээлийг 20 жилийн дараа эргүүлж төлөхдөө 1.4-1.5 тэрбум ам.доллар болгож төлөх тооцоолол гарсан байдаг.

Энд нэг давуу тал байгаа нь, газрын тос боловсруулах үйлдвэр барих санхүүжилтийн эрэлд У.Хүрэлсүхийн Засгийн газар мордсонгүй. Тэд яг ажил хэрэг болох амин чухал үүргээ л хүлээж байгаа гэсэн үг. Монголын талаас үйлдвэр баригдах 150 га газрыг хашаалан бетондож, Сайншандаас  үйлдвэрийн байгууламж хүртэлх 20 км-ын зайд зам, хүнд даацын авто зам, өндөр хүчдлийг тавих үүрэг хүлээж буй.

Өөрөөр хэлбэл, эхний хэсгийн бэлтгэл ажлыг Монголчууд өөрсдөө базаана гэсэн үг. Энэ чиглэлд Хөгжлийн банкнаас 250 тэрбум орчим төгрөгийг гаргахаар Засгийн газар шийдвэрлэсэн билээ.

Б.АНХБАЯР: ТЭЗҮ-ИЙГ ИТАЛИЙН КОМПАНИАР ХЯНУУЛЖ БАЙГАА

Газрын тос боловсруулах үйлдвэр барих бэлтгэл одоогийн байдлаар ямар түвшинд өрнөж байгаа талаар УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын металл бус ашигт малтмалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Анхбаяраас тодруулга авлаа.

-Газрын тос боловсруулах үйлдвэр барих бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд оруулах асуудал байгаа юу?

-Ерөнхийдөө засгийн газрын хуралдаанаар ихэнх асуудлууд нь ороод, шийдэгдчихсэн байгаа. Засгийн газраас “Газрын тос боловсруулах үйлдвэр”  төрийн өмчит хариуцлагатай хувьцаат компани байгуулах шийдвэрийг  гаргаад нэлээд удаж байна. Газрынхаа асуудлыг бүрэн шийдчихсэн. Дэд бүтцийн асуудлуудыг яамд хариуцах чиглэл тус бүрээр нь авчихсан байгаа. Одоогийн байдлаар ТЭЗҮ-ээ Италийн аудитын компаниар хянуулах ажил явагдаж байна.

-Монгол талаас газар шорооны ажлыг ирэх зургадугаар сараас эхлүүлэх чигтэй байсан. Энэ ажил ерөнхий ТЭЗҮ батлагдахыг хүлээнэ гэсэн үг үү?

-Одоо эхний шатны ТЭЗҮ, техникийн дүгнэлтүүд, зураг төслийн ажлууд хийгдэж байгаа. ТЭЗҮ-ийн дүгнэлт гарч, холбогдох шийдвэрүүд гарсны дараа газар шорооны ажил эхэлнэ. Энэ зундаа бол газар шорооны ажил эхэлчихнэ.

-Эхний төсөөллөөр газрын тос боловсруулах үйлдвэрийн нийт өртөг 1.2 тэрбум ам.доллар байхаар гарсан гэх мэдээлэл байдаг. Асар их ажил урт хугацаанд өрнөнө. Эхний төсөөлөл хэр өөрчлөгдөх бол ?

-ТЭЗҮ-ээр энэ асуудал тодорхой гарч ирнэ. Одоогоор ТЭЗҮ-д аудит хийгдэж байгаа учраас нарийн тоон мэдээлэл задлах боломжгүй. ТЭЗҮ-ийг Энэтхэгчүүд голчлон боловсруулж, Монгол талаас туслан гүйцэтгэх маягаар оролцсон. Тэгэхээр Энэтхэгчүүдийн тооцоолол хэр бодьтой бэ гэдэг нь удахгүй тодорхой болчих болов уу.

-ТЭЗҮ-ийн дүгнэлт эцсийн байдлаар яг хэдийд гарах вэ?

-Ерөнхийдөө хоёр долоо хоногийн дотор гарчих болов уу. Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг нарийвчлан хугацаа зааж, төлөвлөсөн. Яг энэ төлөвлөсөн хугацааны дагуу бэлтгэл ажлууд өрнөж байгаа. Талууд ямар ажлыг хэдийд хийхээ нууцлалын гэрээндээ тусгаж өгсөн юм.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-05-28 13:51:52 - Орон нутаг
Малчдын 35 мянган хүүхэд гэр бүлээсээ тусдаа амьдарч байна
2018-05-28 13:50:56 - Нийслэл
Монгол, Америкийн аврагчид хамтарсан дадлага сургууль хийнэ
2018-05-28 13:15:26 - Спорт
Клэвлэнд Кавальерс дорнод бүсийн аваргаар шалгарлаа
2018-05-28 13:07:13 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-05-28 13:06:50 - Эдийн засаг
Тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа дуусахад дөрөв хоног үлджээ
2018-05-28 12:59:11 - Эдийн засаг
ХХБанк 28 жилийн ойгоо угтан 28 номын өргөө тохижуулна
2018-05-28 12:55:17 - Нийслэл
Цахилгаан шатанд гацсан хүүхдийг аюулгүй болгожээ
2018-05-28 12:47:37 - Шар
Лам нар "Хүндэтгэлийн жагсаал" хийв
2018-05-28 12:37:40 - Шар
Ж.Ариунжаргал: Би энэ хүртэл явсандаа харамсахгүй ч нэг л зүйлд харамсаж байна
2018-05-28 12:24:40 - Боловсрол
ЭЕШ-ын суудлын хуваариа урьдчилан хэвлэхийг анхааруулав
2018-05-28 12:17:32 - Улс төр
Д.Сугар: АТГ-аас дуудаж, гэрчийн мэдүүлэг аваагүй байгаа
2018-05-28 12:13:58 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгой төслийг хэлэлцэж байна
2018-05-28 11:58:12 - Улс төр
Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав
2018-05-28 11:54:28 - Улс төр
“Монголоо сонсъё” аян орон даяар амжилттай үргэлжилж байна
2018-05-28 11:51:43 - Хууль
Ногоон бүсэд 800 гаруй сурагч амралт зугаалгаар явж байсныг тогтоожээ
2018-05-28 11:49:03 - Спорт
Дэлхийн гранпри тэмцээн Улаанбаатарт болно
2018-05-28 11:36:59 - Орон нутаг
Малчин хүүг олоогүй ч эрэн хайх, аврах ажиллагааг зогсоожээ
2018-05-28 11:33:06 - Нийслэл
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 33 хэм хүрч хална
2018-05-28 11:21:01 - Нийслэл
Өнөөдөрт таван дүүрэгт цахилгаан хязгаарлана
2018-05-28 11:19:59 - Улс төр
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ
2018-05-28 11:19:57 - Энтертайнмент
“The Voice of Mongolia” шоуны ялагчаар Ц.Энгүүн тодорлоо
2018-05-28 11:18:06 - Энтертайнмент
“Яг түүн шиг-3” шоуны дөрөв дэх дугаарын ялагчаар Г.Сүндэрмаа тодорлоо
2018-05-28 09:31:15 - Хууль
Сэтгүүлчийг загнасан прокурорыг гурван сарын цалингийн 20 хувиар торгожээ
2018-05-28 09:29:15 - Спорт
Н.Түвшинбаяр аварга алтан медаль хүртэв
2018-05-28 08:33:10 - Байгаль Орчин
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
2018-05-28 08:30:50 - Улс төр
Ж.Мөнхбат: Засгийн газар хүүхдүүдээс 10 гаруйхан тэрбум төгрөг харамлаж байна
2018-05-28 08:30:46 - Энтертайнмент
Ч.Дэлгэрцэцэг: Үнэхээр сайхан амьдралыг хүсч байвал тархи, бие хоёроо зовоо
2018-05-28 08:30:43 - Улс төр
Б.Дэлгэрсайхан: Том төслүүдээ хөдөлгөж, төмөр замын салбараа илүү тэлж өгөх хэрэгтэй
2018-05-28 08:30:41 - Шар
Л.Элдэв-Очирын ЭЛИЙРЭЛ
2018-05-28 08:30:38 - Нийслэл
Уулын мод Улаанбаатарт, Улаанбаатарын улиас Улаанчулуутад булшлагдаж байна
2018-05-28 08:30:09 - Спорт
Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд Н.Батсуурь арслан түрүүллээ
2018-05-27 18:44:06 - Спорт
Аварга Какүрюү М.Ананд Нацу башёд түрүүллээ
2018-05-27 16:29:26 - Нийслэл
Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ сарын 29-нд тохиож байна
2018-05-27 16:17:19 - Спорт
Н.Түвшинбаяр нутаг нэгт тамирчин Ө.Дүүрэнбаяртай аваргын төлөө барилдахаар боллоо
2018-05-27 16:06:36 - Энтертайнмент
Өнөөдөр “VOICE” шоуны ялагч тодорно
2018-05-27 15:52:31 - Нийслэл
Канад руу зорчихдоо хурууныхаа хээг бүртгүүлнэ
2018-05-27 15:21:17 - Байгаль Орчин
Зургадугаар сард говийн аймгуудад өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй байна
2018-05-27 15:06:46 - Хууль
Дондогдулам хатны дурсгалд зориулсан газраас иргэдэд олгосныг цуцалжээ
2018-05-27 13:36:54 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзлаа
2018-05-27 13:23:25 - Нийслэл
Даваа гарагт цахилгааны хязгаарлалт хийх хуваарь
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-25 21:04:02 - Нийслэл
Цагдаагийн хурандаа н.Наранчимэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргаад зогсохгүй хохирогчийг баривчлуулах гэжээ
2018-05-26 11:08:36 - Эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ
2018-05-26 11:18:57 - Улс төр
С.Баяр саатуулагдсан ч “САЙХАН” хэвээрээ байна
2018-05-25 12:42:07 - Нийслэл
Ирэх долоо хоногт ГУРВАН өдөр дараалан амарна
2018-05-26 11:29:52 - Нийслэл
3,5 тэрбум төгрөгөөр боссон Улаанчулуутын хог дахин боловсруулах ҮЙЛДВЭР ШАТЖЭЭ
2018-05-27 12:55:50 - Спорт
ВИДЕО: Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авлаа
2018-05-25 13:21:54 - Хууль
Э.Идэрцог: Д.Сугарыг дуудаж, Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан мэдүүлэг авна
2018-05-26 16:02:27 - Шар
Н.Төгсцогт өмсгөл дээрээ Д.Банди агсны хөргийг залжээ
2018-05-25 08:59:59 - Улс төр
Тав хоногийн настай пиар ба Тавантолгой төслийн тараах материал
2018-05-25 10:15:20 - Шар
Трамп Кимтэй уулзахаас татгалзлаа