Д.Жигжиднямаа: 1000 галт тэрэг явуулах төлөвлөгөө жилийн эцсээр давж биелэхээр байна

Түгээх    
2018-04-18 13:32:10 - Эдийн засаг

Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаатай ярилцлаа.

-“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРААГИЙН ЗОРИЛТ НЭГДҮГЭЭРТ ОРОХ-

-Юуны өмнө өнгөрсөн онд Бээжин хотноо зохион байгуулагдсан “Транзит Монгол” арга хэмжээний үр дүнгийн талаар сонирхъё?

-“Монголын төмөр зам”, “Улаанбаатар төмөр зам” 2017 оноос Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтарч “Транзит Монгол” цуврал форумууд зохион байгуулж байна. Гол зорилго нь өөрийн тээвэрлэгдэх, дамжин өнгөрөх ачааны хэмжээг нэмэгдүүлэх юм. Эхнийхийг нь Бээжин хотод 2017 оны дөрөвдүгээр сард хийсэн, үр дүн нь маш өндөр байна. Бидний хувьд 2017 оны жилийн эцсийн үр дүнгээр транзит тээвэр нийтдээ 25 хувиар, чингэлгийн тээвэр 3.3 дахин өссөн. “Улаанбаатар төмөр зам”-ын хамт олон 2018 онд амжилтаа хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн зоригтой төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Эхний гурван сарын ажлын үр дүнгээс харахад 1000 галт тэрэг явуулах төлөвлөгөө жилийн эцсээр давж биелэхээр харагдаж байна.

-Өнөөдөр Москва хотноо “Транзит Монгол 2018” чуулган эхэлж байна. Энэ удаагийн чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ? 

-Энэ форумаас бид маш ихийг хүсч байна. Хамгийн гол нь Ази, Европыг холбосон Монгол Улсын тээврийн систем нь өөрийн нутгаар тээвэрлэх бололцоотой, олон улсын түвшинд үйлчилгээ үзүүлж болдог юм байна гэдгийг танилцуулах юм. Мөн “Манай төмөр замаар ачаагаа тээвэрлээрэй” гэдэг уриагаа биелүүлэх гэж яваа учраас маш их чухал арга хэмжээ. Өнөөдөр анх удаа манай үндэсний тээврийн үзэсгэлэнгийн стэнд байгуулагдаж байна. Энд ганцхан “Улаанбаатар төмөр зам” биш, Зам тээврийн хөгжлийн яам, түүний харъяа агентлагууд, манай “Монголын төмөр зам”, “Хойд төмөр зам” гэх мэт компаниуд, Тээвэр зуучийн холбоо, тээвэр зуучууд орж байна. Иймд үзэсгэлэн худалдаан дээр түншүүдээ олж авах, санаа бодлоо солилцох, энэ хоёр хоногт хийсэн уулзалтууд хожуу жинхэнэ ажил болж, тэр нь манай эдийн засагт өгөөжөө өгнө гэсэн бүрэн найдлагатай байна.

-Өнгөрсөн жил Хятадын талаас Монголыг ихэд сонирхсон. Энэ жил Оросын талын анхаарлыг ихэд татаж байна. Та бидэнтэй энэ талаарх бодлоо хуваалцахгүй юу?

-Бид ноднин жил 150 гаруй хүн ирэх байх гэж төлөвлөж байсан ч бараг 500 гаруй хүн ирсэн. Дандаа Хятадын үйлчлүүлэгч байсан. Энэ үзэсгэлэнд хятадуудаас гадна Европ, Оросын түншүүд их оролцож байна. Хамгийн гол нь бидний тулгуур болсон хоёр хөршдөө өөрсдийгөө таниулъя, танилцуулъя гэсэн ийм л эрмэлзлээр Москва хотод ирсэн. Цаашдаа “Транзит Монгол” форум жил болгон уламжлал ёсоор зохион байгуулагдана гэж бодож байна. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байнга танилцуулж, үйлчилгээний үеэр ямар алдаа дутагдал гарч байна, түүнийг сонсож, дараагийн ажилдаа тусгаж ажиллах гэх мэтчилэн үйлчлүүлэгчтэй заавал ч үгүй амьд харилцаа хэрэгцээтэй учраас энэ форум жил болгон зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байна.

-НЭГ ЖИЛИЙН ДОТОР ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВРИЙН ТОО 3.3 ДАХИН ӨССӨН-

-“Улаанбаатар төмөр зам”-ын хувьд 2017 он хэр үр бүтээлтэй жил болж өнгөрөв? Та юуг онцлох вэ?

-2017 онд манай ачаа яагаад тэгтлээ огцом нэмэгдсэн бэ гэвэл нэгд, бид тээврийн хурдыг нэмсэн. Дотоодынхоо бололцоог ашиглаад, технологийн өөрчлөлт хийж, манай нутгаар 39 цаг галт тэрэг өнгөрч байсныг 29 болгон 10 цагаар бууруулсан. Дээрээс нь гаалийн байгууллагатайгаа ярьж байгаад нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлснээр хил дээрх шилжүүлэн ачилтын хилийн үйлчилгээ мөн адил маш хурдан хийгддэг болсон. Дээрээс нь бас эдийн засгийн хөшүүргүүд хийсэн. Өөрийнхөө нутгаар дамжин өнгөрөх тээврийг хөхүүлэн дэмжүүлэх талаар тодорхой хэмжээний хөнгөлөлтүүд үзүүлсэн. Түүний үр дүнд 2017 онд буюу нэг жилийн дотор дамжин өнгөрөх тээврийн тоо 3.3 дахин өссөн. Өнөөдөр тэр өсөлтийг дахин хоёр дахин өсгөх хүсэл, эрмэлзэл, зорилго байна. 2016 онтой харьцуулахад 2018 оны эцэс гэхэд багаар бодоход тав дахин өссөн байна гэсэн төлөвлөгөө бий. 

-Төмөр замын техник шинэчлэлтийн асуудалд хэр анхаарал хандуулж байна вэ?  

-Сүүлийн үед ачааны хэмжээ нэмэгдэх тусам техникийн хурдацтай өсөлтийг гүйцэхгүй байна. Тиймээс “Улаанбаатар төмөр зам” ХНН-т ачааны урсгалын өсөлтийг гүйцэх хэмжээний техникийн шинэчлэлт хийх шаардлага нэн түрүүнд тулгарч байна. Бид ерөнхий хорооныхоо хурлаар нэн яаралтай авах арга хэмжээний жагсаалтыг баталсан. Тэр хөтөлбөрийг бид хоёр жилийн хугацаанд буюу 2018, 2019 онд хэрэгжүүлвэл манай  нэвтрүүлэх чадвар 30 гаруй хувиар нэмэгдэх юм. 2030 он хүртэлх урт хугацааны хөтөлбөрийг тусгай мэргэжлийн эрдэм шинжилгээний институтээр хийлгэж байна. 2030 он гэхэд Улаанбаатар төмөр замын техник технологийн түвшин дэлхийн дээд түвшинд хүрэхгүй юм гэхэд бусад төмөр замуудаас дутахааргүй түвшинд хүрэх юм.

-“Улаанбаатар төмөр зам”-ын дараагийн зорилт юу вэ?

-Казахстан улс 1990-ээд онд манай улстай ижил түвшнээс гараагаа эхэлсэн. Манай улс 1990-ээд оноос хойш орхигдуулчихсан бол Казахстан манайхаас гурав дахин их ачаа зөөдөг. Бид удахгүй Казахстаныг гүйцэхээр хойноос нь эрчимтэй ажиллахгүй бол хоцорч байна. Гэхдээ өнөөдөр Оросын төмөр замуудын нээлттэй  нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга “Монголын төмөр замын ачааны эргэлт гайхалтай хурдацтай өсөж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс төмөр зам Ази, Европыг холбосон олон замын хоёрдугаар байранд орчихсон байна” гэж хэллээ. Бид ганц жилийн дотор хоёрдугаар байранд орсон. Дараагийн зорилт бол нэгдүгээрт орох юм.

-2017 онд УБТЗ ашигтай ажилласнаар ажилчдынхаа цалинг нэмж, техникийн шинэчлэлт хийх зэрэг боломжууд бүрджээ. Өнөөдөр “Транзит Монгол 2018” чуулганы оролцогчдод юуг уриалж байна вэ?

-Өнгөрсөн онд ачааны хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулаад бидний орлого өссөн. Орлого өссөнөөр өөрийн техникийн шинэчлэлтэд мөнгө зарцуулж, ажилчдынхаа нийгмийн асуудлуудыг шийдэх боломжтой болсон. 2017 онд бид хоёр зүтгүүр авлаа. Зам засварын ажил 19 км-т хийгдэж байсан бол 50 км замын их засвар хийлээ. Ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмж, 16 мянган ажилтан 2017 оны үр дүнгийн шагналаа 200 хувиар нэмүүлж авсан. Өөрөөр хэлбэл хоёр сарын цалингаар шагнуулж, 15 дахь сарын цалингаа авсан юм. Энэ мэт арга хэмжээ авах бололцоотой болсон. Энэ мэтчилэн бидэнд техникийн шинэчлэлт, ажилчдынхаа сайн сайхны төлөө мөнгө зарцуулах боломж бүрдэж байна. Ийм учраас тус үзэсгэлэнд оролцогчдод Монгол Улсаар дамжуулан ачаа тээвэрлэхийг уриалж байгаа юм.

-Танд баярлалаа.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

Зочин (202.179.*.*)
2018-04-19 23:17:09
Транзит ачаа 29 цагт монголоор гарч байхад замын уудээр орсон монголын ачаа 3-5 хоногт ирэхгуй байгаа нь ариун явдал уу

DABAA (66.181.*.*)
2018-04-18 16:38:18
hereg tubegt orloo geed baisan , uasan be, zugeer uu

Tumur zamchin (129.194.*.*)
2018-04-18 15:27:06
UBTZ-n dargyn ajil, hun bolgon hiij chadah ajil bishee!!!!! Haryn Mongolchuud bugd chadal daa.

Tumur zamchin (129.194.*.*)
2018-04-18 15:23:13
Mundag Mundag.... Jigjidnyamaa darga UBTZ-jiken avch yavj bga hun. har sanaatai mongolchuud, ajil hiij suraagui bolhoor. dugnej chadahgui. Zumur zamin ajil yamar hetsuu baidgig ene muu bugs uhsan, hudlaa unen bichsen hulgaichuud oilgohgui. hun doromjolj bval boloo. FB-deeree bichij bga yumaa tavichaasan. Hushugnii hoin huugdhad amarhan shuu, mongolyn har bor harankuu nuudelchin pizdaakuudaa!!!!

Зочин (202.9.*.*)
2018-04-18 14:43:26
2,3 жил амьд байж чадах уу жийгээ

Зочин (202.9.*.*)
2018-04-18 14:21:51
ene udahgui bhaa

ЭРГЭЛЗЭЭ (112.72.*.*)
2018-04-18 14:14:03
ЭРГЭЛЗЭЭ ДАРГА Ч ЮМ ШИГ ЯЛТАН ХУЛГАЙЧ Ч ЮМ ШИГ МЭДЭХГҮЙ ЮМ ДАА

Зочин (66.181.*.*)
2018-04-18 14:13:58
Энэ хvнийг хурдан буулгаж хаяхгvй бол 20 оны сонгуульд гай болохоор гар бн шvv!! Эрдэнэ даргаа!! Зи. Энхболд даргаа!! Батлага еронхийлогч ее!!

Зочин (66.181.*.*)
2018-04-18 13:52:34
ENE FSDAG ZAILUULAACHEE

зочин (72.52.*.*)
2018-04-18 13:51:23
хорьж бариад байсан зүгээр үү юу болов

Бизнксмэн (202.72.*.*)
2018-04-18 13:45:17
ЭНЭ ТӨМӨР ЗАМЫН УРД ДАРГА НАРЫГ БОДВОЛ БОЛОВСРОЛТОЙ ЧАДАЛТАЙ АЖИЛ ХЭРЭГЧ ДАРГА БАЙНА ЛЭЭ, АЖИЛ НЬ АМЖИЛТТАЙ БАЙГАА БОЛ ОВОО ДОО, ТЭР ХАВЬД НЬ БАЙГАА ШААР ХААР НУУД Л УНАГАЖ ОРЫГ НЬ ЭЗЛЭХ ГЭЭД ГҮТГЭЛЭГ ЯВУУЛААД БАЙДАГ ВМ УУ ГЭЖ ХАРАГДСАН ШҮҮ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-16 16:08:37 - Технологи
Компьютер вишн технологи ашиглан Нийслэлийн авто замын сүлжээний зураглал хийх аян эхлүүлж байна
2018-08-16 16:06:46 - Нийслэл
С.Мишгээ: Зөрчлийн хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлана
2018-08-16 16:01:32 - Нийслэл
Зуслангийн 40 гаруй байршилд орц, гарц гаргаж, зөрчил арилгажээ
2018-08-16 15:57:27 - Орон нутаг
Өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангахыг анхаарууллаа
2018-08-16 15:35:13 - Нийслэл
Ирэх сард БНСУ-ын соёлын өдрүүд болно
2018-08-16 15:32:52 - Нийслэл
Иргэн Х-гийн нүднээс нүүрээ угаасных нь дараа зэвтэй төмрийн үртэс гарчээ
2018-08-16 15:30:36 - Нийслэл
Нийслэл хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-08-16 14:39:03 - Байгаль Орчин
Туул голоос таван метр хүрэхгүй зайд газар ухаж байна
2018-08-16 13:43:14 - Эдийн засаг
ХААН Галерейд “CODE 1” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-16 13:16:00 - Нийслэл
“Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” олимпиадад тэргүүлсэн сурагчид Сингапурыг зорилоо
2018-08-16 13:10:34 - Эрүүл мэнд
Есөн сартай охиныг үжил өвчний улмаас нас барсан гэж ЭМЯ-наас мэдээллээ
2018-08-16 12:58:27 - Эдийн засаг
“Дисковер Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно
2018-08-16 12:58:13 - Хууль
Олон нийтийн сүлжээгээр дамжуулан баталгаагүй эм худалдаж авахгүй байхыг анхаарууллаа
2018-08-16 12:57:26 - Орон нутаг
Өгий нууранд живж, амиа алджээ
2018-08-16 12:55:10 - Улс төр
Польш Улсын элчин сайдыг хүлээн авч уулзав
2018-08-16 12:42:10 - Улс төр
Нөхөн сонгуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэц хуралдана
2018-08-16 12:35:02 - Орон нутаг
Архангай аймаг 1400 тонн өвс бэлдэнэ
2018-08-16 12:25:15 - Орон нутаг
Улсын Онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
2018-08-16 12:20:35 - Технологи
Сансрын инженерчлэл ба хэрэглээний чиглэлийн олон улсын хурал болж байна
2018-08-16 12:17:44 - Нийслэл
Дорнод Сибирийн төмөр замын сэргээн босголтын галт тэрэгний баг өнөөдөр нутаг буцлаа
2018-08-16 11:47:33 - Хууль
“Нүүдэлчин Монгол-2018”-д 160 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэлээ
2018-08-16 11:00:22 - Улс төр
Монгол Беларусь улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж байна
2018-08-16 10:53:16 - Орон нутаг
Ховд аймгийн Жаргалант суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо
2018-08-16 08:22:39 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-08-16 08:20:22 - Энтертайнмент
С.Нацагдорж: Монгол орныхоо явж болох бүх газраар явж, зураглалыг нь “Google street view”-д оруулаад байна
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй
2018-08-16 08:20:17 - Нийслэл
ИНФОГРАФИК: Та замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэмтэй танилцсан уу
2018-08-16 08:20:14 - Эрүүл мэнд
СУРВАЛЖЛАГА: Эмнэлгүүдийн сахиурын өрөөнүүд бохир, бүгчим байна
2018-08-16 08:20:11 - Хууль
Бага насны охидыг хуурч, нүцгэн зургийг нь авдаг байсан этгээдийг саатууллаа
2018-08-16 08:19:59 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-08-15 19:01:55 - Нийслэл
Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ногдол ашгийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр боллоо
2018-08-15 18:57:51 - Нийслэл
Хэрэглээний бүх төрлийн зээлийг ХААН-ААС АВААРАЙ
2018-08-15 18:56:39 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд албан даалгавар хүргүүллээ
2018-08-15 18:43:54 - Гадаад
Японы Эзэн хаан гүн эмгэнэл илэрхийлж, Абэ дайны аюулыг дахин давтахгүйгээ тангараглав
2018-08-15 17:57:47 - Гадаад
Ким Чен Ун Владимир Путинд баярын цахилгаан утас илгээжээ
2018-08-15 17:24:15 - Нийслэл
Хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифыг нэмэхийг шаардлаа
2018-08-15 17:18:47 - Гадаад
Грект түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 96-д хүрчээ
2018-08-15 16:23:22 - Хууль
Хүүхэд тээвэрлэх автобусуудад үзлэг, шалгалт хийж байна
2018-08-15 16:20:31 - Эрүүл мэнд
ДОХ-ын тохиолдол хоёроор нэмэгджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-13 08:47:30 - Хууль
Т.Сайнжаргал: Талийгчийг хүний ёсноос гажууд, харгис хэрцгийгээр, санаатайгаар бүлэглэн хөнөөсөн
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-13 13:09:11 - Хууль
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг солих уу
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 16:44:16 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу