“Транзит Россия”: Монголын төмөр замын ачааны эргэлт маш гайхалтай хурдацтай өсөж байна

Түгээх    
2018-04-18 17:13:30 - Гадаад

-ДЭЛХИЙН 26 ОРНЫ 390 ГАРУЙ КОМПАНИЙ 14 МЯНГА ГАРУЙ
ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОЖ БАЙНА-

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг ОХУ-ын тээвэр ложистикийн үйлчилгээ, технологийн 23 дахь удаагийн “Транзит Россия/ТрансЛожистика” үзэсгэлэн, худалдаа Москва хотын “Крокус Экспо” олон улсын үзэсгэлэнгийн төвд нээгдээд байна.

Дэлхийн нийт 26 орны 390 гаруй компаний 14 мянга гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн энэ удаагийн арга хэмжээнд Монгол, Беларусь, Герман, Казахстан, Латви, Литва, Финлянд, Эстони, Иран улсууд анх удаа оролцож буй юм.

Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Монголын төмөр зам”, Монголын тээвэр зууч эрхлэгчдийн холбоо зэрэг төр болон хувийн хэвшлийн 10 гаруй байгууллагын төлөөлөгчид эх орноо сурталчлан, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар яриа хэлэлцээ хийн ажиллаж байна.

“Транзит Россия/ТрансЛожистика” үзэсгэлэн худалдааг албан ёсоор дэмжигч байгууллагаар ОХУ-ын Тээврийн яам, ОХУ-ын Ерөнхийлөгийн албан ёсны төлөөлөгчийн газар, ОХУ-ын Төрийн Думын тээвэр, барилгын хороо, Тээврийн салбарын хяналтын улсын алба, Москва хотын захиргаа, ерөнхий санхүүжүүлэгч байгууллагаар “Деловые линии” ажиллаж байна.

Албан ёсны бүрэн эрхт эдийн засгийн оператор байгууллагаар “Akfa”, үзэсгэлэнгийн танилцуулгын ивээн тэтгэгчээр “Delko” тээврийн компани, албан ёсны брокер байгууллагаар “Транспорт Девелопмент брокер”, албан ёсны даатгалын компаниар “Спасские ворота”, түншлэгч-ивээн тэтгэгч байгууллагаар ТрансКонтейнер”, ерөнхий мэдээллийн түншлэгчээр “РЖД Партнер” ажиллаж буй юм.

Мөн албан ёсны сонинд нийтлэх эрхтэйгээр “Транспорт России”, мэдээллийн албан ёсны түншлэгчээр “Гудок издательский дом”, цахим орчинд мэдээлэл нийтлэгч-түншлэгчээр шуурхай дүн шинжилгээний “Seanews.ru” портал сайт тус тус оролцож байна.

“Транзит Россия/ТрансЛожистика” үзэсгэлэн нь 20 гаруй жилийн турш зохион байгуулагдахдаа ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх зорилгод тэмүүлсэн тээвэр-ложистикийн зах зээлийн төлөөлөгчдийг өргөн хүрээгээр толилуулан харуулдаг салбарын томоохон хэмжээний дэлхийн тавцан болсон төдийгүй тэдэнд ашигтай бизнес-хамтрагч, үйлчилгээг нийлүүлэгчдийг олоход нь тусалдаг хэрэгсэл болж чаджээ.

“Транзит Россия/ТрансЛожистика” арга хэмжээний салбар хуралдаан дээр Оросын төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга Александр Сергеевич Мешарин Оросын төмөр замын чиглэлд ямар төслүүд хэрхэн хэрэгжиж буй талаар ярилаа. Тэрбээр Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн оролцоо их байгааг дурдаад, тус нийгэмлэгийн хөгжлийг хэрхэн төсөөлж буй тухайгаа өгүүлэв.  

Оросын төмөр зам олон улсын төмөр замын тээврийн хөгжилд голллох үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн үед ялангуяа Хятадын баруун хилээс дорнод европ хүрэх бүх тээвэрт гол үүрэг гүйцэтгэж буй юм. Үүнд “Улаанбаатар төмөр зам” ХНН төмөр замын төв коридор болж буй. Эхэндээ Монголын төмөр замаар дамждаг тээвэр 10 мянгад хүрдэггүй байсан бол одоо 60 мянга буюу зургаа дахин нэмэгджээ.

“Транзит Россия/ТрансЛожистика” үзэсгэлэнгийн салбар хуралдаан дээр Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа үг хэлэхдээ "Транзит Россия” арга хэмжээнд анх удаагаа Монголын төмөр замын салбар, Улаанбаатар төмөр зам өөрийнхөө павильоныг нээж, өргөн бүрэлдэхүүнтэй, нэлээн далайцтай оролцож байна. Бид 2017 онд өөрийнхөө транзит тээврийн хэмжээг үлэмж өсгөж чадсан. Мөн дамжин өнгөрөх тээврийнхээ нийт тээвэрлэж буй тоог нэмэгдүүлсэн.

2016 онд 169 галт тэрэг дамжин өнгөрүүлж байсан бол өнгөрсөн онд 566 галт тэргийг Монголынхоо нутгаар дамжуулан өнгөрүүлж байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар төмөр зам 2018 онд 1000 галт тэрэг дамжин өнгөрүүлэхийн төлөө ажиллаж байна. Бид зорилгодоо хүрч чадна гэж бодож байна” гэв.

Оросын төмөр замуудын нээлттэй нийгэмлэгийн орлогч дарга хэлэхдээ “Монголын төмөр замын ачааны эргэлт маш гайхалтай хурдацтай өсөж байна” хэмээн онцоллоо.

 Д.ЭРДЭНЭТУЯА

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

Өлзий (202.179.*.*)
2018-04-23 12:07:11
Өндөр сахила баттай хөдөлмөрч хамт олон шүү \

Зочин (27.123.*.*)
2018-04-21 19:48:45
Жигжиднямаа дарга болсноор УБТЗн орлого өсөж ажилчдын цалин нэмэгдэж , ажил урагшилж байгаа нь үнэн шүү дээ. Яагаад амжилттай ажиллаж байхад нь урам өгөхийн оронд муугаар хэлэгч нар их байдаг бнаа. Өчнөөн жил ажилчдынхаа цалинг нэмж ч чадахгүй байсан газар өнөадөр амжилтаа ахиулаад сайн байгаад Жмгжиднямаа дарга болон түүний хамт олонд талархаж бна

Зочин (202.72.*.*)
2018-04-20 09:08:23
УБТЗ анх удаа тээвэрлэгч компанийн хувьд дэлхийн тавцанд гарч байна. Баяр хүргэе!

Зочин (79.98.*.*)
2018-04-19 15:11:30
Ашиг орлого нэмэгдлээ л гэх юм. Иргэдэд чиглэсэн билетийн үнэ, иргэдийн бага хэмжээний ачааны үнээ уян хатан болгохгүй байж. Бараг л онгоцны үнэтэй тасалбартай болох гээд байгаа юм биш үү?

зочин (202.179.*.*)
2018-04-19 11:18:02
хулгайчаа цаазаар авах болоогүй юу дээрэмчидээ

tavnan (108.68.*.*)
2018-04-19 07:51:08
энэ сайт дээр юм болгонд эсэргууцэл илэрхийлэгч ,яс ундэсээр ялгаварлагч ,дандаа хараал зухэл илэрхийлэгч , хумуусийг илэруулж хуулийн хариуцлага хулээлгэх еостой .эс хэрэгжуулвээс энэ сайтыг утэр тургэн хориглох нь зуйд нийцэнэ. арчаагуй сайт .ямарч дэшил шинэ зуйл байхгуй .зовхон хуулбарлагч ,амиа зогоогч юмдаа

Зи (27.123.*.*)
2018-04-18 22:52:00
Тээх ачаа ессен нь темер замаас уу? Битгий шаа!!!Яасан еерийее магтах дуртай нехерев

Zochin (27.123.*.*)
2018-04-18 20:29:44
Mongoloos garah eksportiin teevree hiij chadahgui baij Jigjidnyamaa icheesei

Зочин (112.72.*.*)
2018-04-18 19:00:21
Төмөр замд сахилга хариуцлага авах юмгүй байгаа. Мөнгө гаргаж өөрсдийгөө ингэж сурталчилж мөнгө үрэхээ болиосой

Монгол сөнөж бн (62.167.*.*)
2018-04-18 17:22:17
Ямар пял шаасан мэдээ вэ? чааваам

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-20 15:54:49 - Нийслэл
Энэ сарын 23-нд 100 мянган дахь өнгөрөлтийн нислэг гүйцэтгэгдэнэ
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-20 14:44:44 - Орон нутаг
Даваа гаригаас Цагааннуурын боомтоор насжилт хэтэрсэн микро автобус нэвтрүүлэхгүй
2018-10-20 14:19:38 - Гадаад
Путин, Трамп нар арваннэгдүгээр сард уулзаж магадгүй
2018-10-20 14:05:16 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа
2018-10-20 13:51:44 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-ын зочид, төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав
2018-10-20 13:38:00 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана
2018-10-20 12:51:25 - Эрүүл мэнд
БНХАУ-ын эмч нар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж байна
2018-10-20 12:33:40 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг баталжээ
2018-10-20 12:27:11 - Нийслэл
Монголын хүүхдийн ордныг “Хангарьд” одонгоор шагнав
2018-10-20 11:27:25 - Улс төр
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2018-10-20 10:58:25 - Спорт
Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна
2018-10-20 10:49:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент
Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент
Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон
2018-10-20 09:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 12:28:42 - Шар
Сонгууль ойртох тусам улс төрчдийн энэ ажиллагаа улам эрчээ авна
2018-10-19 12:25:21 - Боловсрол
Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялав
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ