И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд орж эхэлнэ

Түгээх    
2018-04-18 17:40:06 - Эдийн засаг

tatwar

Хувь хүний орлогын албан татварын буцаан олголттой холбоотой сүүлийн үеийн мэдээллийг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын байцаагч И.Мөнхцэцэгээс тодруулан хүргэж байна.

-Хувь хүний орлогын албан татварын буцаан олголттой холбоотой мэдээлэл өгөхгүй юу. Одоогийн байдлаар буцаан олголтыг иргэдийн дансанд хийхэд бэлэн болсон уу?

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлдэг. Мөн  дээрх хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлдэг.

Энэ жилийн тухайд нийтдээ 70 орчим мянган иргэн 41 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар хүсэлтээ гаргаж, материалаа бүрдүүлж өгсөн байна. Татварын алба иргэдээс ирсэн материалуудыг хянаж, шалгаад буцаан олголт авах иргэдийн нэрсийн жагсаалтыг Төрийн санд хүргүүлсэн. Нийслэлийн хэмжээнд нийтдээ 33 мянга гаруй иргэн буцаан олголт авах дүнтэй байна. Эдгээр иргэний нэрсийн жагсаалт, холбогдох мэдээллийг Нийслэлийн төрийн санд хүргүүлсэн. Нийслэлийн төрийн сан банкууд руу иргэдийн мэдээллийг явуулж, нэр данс нь зөрсөн эсэхийг шалгуулах ажил хийгдэж байна. Энэ ажил хийгдэж дууссаны дараа иргэдийн дансанд мөнгө нь орж эхэлнэ. Буцаан олголт 4 дүгээр сарын 20-ноос хойш буюу ирэх долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд орно гэсэн мэдээллийг Нийслэлийн төрийн сангаас ирүүлээд байна.

-Иргэдийн нэр, данс зөрүүтэй эсэхийг шалгаж байгаа гэж хэллээ. Магадгүй алдаа гарвал тухайн иргэн хэрхэн мэдэх боломжтой вэ. Алдаа гарсан байвал тэр дор нь залруулаад буцаан олголтоо энэ ондоо багтаагаад авах боломж бий юу?

-Тухайн татвар төлөгчийн нэр данс зөрүүтэй байдаг ч юм уу, өөр бусад тохиолдлоор алдаатай бол банкууд Төрийн санд, төрийн сан татварын албанд мэдээллийг нь хүргүүлнэ. Татварын алба эдгээр иргэдтэй холбогдож, мэдээлэл нь алдаатай байгааг мэдэгдэж залруулдаг. Тухайн иргэн маань мэдээллээ залруулсан үед нь Төрийн сан руу дахин илгээгээд буцаан олголтыг нь олгоно. Энэ ондоо ч гэхгүй, тухайн мэдээлэл залруулсан сардаа багтаагаад буцаан олголтоо авах боломжтой. Хамгийн чухал нь иргэд банкин дахь харилцах данс зөрсөн тохиолдолд яаралтай залруулах хэрэгтэй.

-Өмнө нь иргэд материал бүрдүүлж өгсөн хугацаанаас хамаараад буцаан олголтыг хоёр тасалж өгдөг байсан шүү дээ. Энэ жилийн тухайд таслалгүй бөөндөө орчихно гэж ойлгож болох уу?

-Нийслэлийн хэмжээнд иргэдийг материалыг хянаж, шалгаад Төрийн санд хүргүүлсэн учраас ээлж гэж байхгүй. Харин зарим иргэний материалыг дахиж хянаж, шалгахаар НТГ-т үлдээсэн байгаа. Тэдгээр иргэдийн материал шалгагдаж дуусаад, ямар нэгэн зөрчилгүй бол эцсийн дүнгээрээ тавдугаар сарын 15 гэхэд дансанд нь мөнгө нь орно гэж НТГ мэдэгдэж байгаа. Банкны ачаалалтай холбогдуулаад иргэдийн дансанд өмнө, хойно орох тохиолдол бий.

-Иргэд буцаан олголтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол хаана хандах вэ?

-Буцаан олголттой холбоотой лавлах тодруулах зүйлийг иргэд Нийслэлийн татварын газрын 11-311288 дугаар болон харьяа дүүргийн Татварын хэлтсээс тодруулах боломжтой.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 6

Зочин (202.21.*.*)
2018-04-19 16:16:25
16 оны буцаан олголтоо аваагүй байгаа бол хаа нэгтэй хэн нэгэн албан тушаалтан мөнгийг нь хувийнхаа бизнест эргүүлэж байгаа биз. 90-ээд оны үед дарга нар ийм зүйлээр маш их мэргэшсэн байсан.

Зочин (202.21.*.*)
2018-04-19 16:16:20
16 оны буцаан олголтоо аваагүй байгаа бол хаа нэгтэй хэн нэгэн албан тушаалтан мөнгийг нь хувийнхаа бизнест эргүүлэж байгаа биз. 90-ээд оны үед дарга нар ийм зүйлээр маш их мэргэшсэн байсан.

Зочин (202.21.*.*)
2018-04-19 16:16:14
16 оны буцаан олголтоо аваагүй байгаа бол хаа нэгтэй хэн нэгэн албан тушаалтан мөнгийг нь хувийнхаа бизнест эргүүлэж байгаа биз. 90-ээд оны үед дарга нар ийм зүйлээр маш их мэргэшсэн байсан.

Японоос (126.253.*.*)
2018-04-19 08:03:10
Өндөр орлоготой, төрийн албанд байдаг хулгайгаар баяжсан хүмүүсийг хасах хэрэгтэй. Тэдний хүүхдүүд гадаад сурч байгаа, зээлээр хэд хэдэн байр авсан ч байгаа. Тиймээс баялагийг тэнцвэржүүлэх үүднээс өгөх хүнээ сайн шалгах хэрэгтэй болов уу

Зочин (202.131.*.*)
2018-04-18 19:20:24
данс, нэр ,регистер, бүх юм баталгаажсан мөртлөө зарим иргэдиин буцаан олгот 16 оных хүртэл орохгүи бга.орон нуинммнхаа татвар иин хэлтэс дээр очихоор орно гэж хэлдэг иэгсэн мөртлөө 16 оных ордоггүи, улаан баатарт нөат ын газар,нэг зуудаг сонин ажилтан баих шиг бна. нэг аптекииг нөат иинхээ баримтииг олгохгүи бна. гэж хэлсэнээс хоиш улам сонин хандаад бна. мэдрэгдээд бна даа. тэр хүнииг олж ес зүин алдаа гаргаад баивал, шалгаад ,ажилаас нь гаргасан дээршдээ. ядарч яваа хүмүүсииг хохироогоод суудаг. 16 оныхоо нөатыг аваагүи шүү. мэдээлэл дээр өгсөн гээд худалаа мэдээлсэн бна лээ. анхаараараи.өгөх юм бол бүгдэд нь ижил хандл даа. бас өгсөн барьсан гээд худалаа мэдээлээд баи .ахмад хүмүүс ч гэсэн мэдээлэлээ олж хардаг болсон цаг шүү. үгүи бол хулгаи хиигээд бга юму .шалгаараи.

Зочин (202.9.*.*)
2018-04-18 17:52:37
нөат буцаан олголт өгөх үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-20 12:51:25 - Эрүүл мэнд
БНХАУ-ын эмч нар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж байна
2018-10-20 12:33:40 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг баталжээ
2018-10-20 12:27:11 - Нийслэл
Монголын хүүхдийн ордныг “Хангарьд” одонгоор шагнав
2018-10-20 11:27:25 - Улс төр
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2018-10-20 10:58:25 - Спорт
Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна
2018-10-20 10:49:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент
Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент
Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон
2018-10-20 09:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 12:28:42 - Шар
Сонгууль ойртох тусам улс төрчдийн энэ ажиллагаа улам эрчээ авна
2018-10-19 12:25:21 - Боловсрол
Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялав
2018-10-19 12:00:49 - Хууль
Хуурамч 20 мянган төгрөгийн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна
2018-10-19 11:59:10 - Улс төр
Ерөнхий прокурорын мэдээллийг УИХ-ын гишүүд сонсоно
2018-10-19 11:49:44 - Улс төр
З.Нарантуяа: Хүүхэд хамгаалах төсвийг бууруулж байгаа нь оновчтой бодлого биш
2018-10-19 10:37:10 - Спорт
Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ тэргүүлэн барилдана
2018-10-19 10:20:50 - Байгаль Орчин
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-10-19 10:20:05 - Улс төр
Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав
2018-10-19 10:17:03 - Спорт
Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ