Таван түр зам ирэх даваа гарагт бүрэн ашиглалтад орно

Түгээх    
2018-04-20 18:18:27 - Нийслэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр холбогдох албаны хүмүүсийн хамт Замын цагдаагийн уулзварт гүүрэн гарц барихтай холбогдуулан тавьж буй түр замуудын ажлын явц байдалтай танилцлаа. Тэрбээр Нарны замыг Махатма Гандийн гудамжтай холбох 400 м замын ажлын явцтай эхлээд  танилцсан юм. Түр замуудаас энэ зам нэлээд их ачааллыг авна хэмээн үзэж байгаа юм байна. Түр замыг Улаанбаатар зам арчлалтын компани хийж гүйцэтгэж байгаа бөгөөд бага зардлаар богино хугацаанд ажлаа биелүүлэхээр зорьж байгааг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэллээ. Түр таван замын ажил үндсэндээ дуусч, явган хүний зам, хамгаалалтын тоноглолыг хийх ажлыг гүйцэтгэж байгаа ажээ.

Хотын дарга С.Батболд төмөр замын аюулгүй байдалтай холбоотой газарт цагдаа нартай хамтран өдөр, шөнөгүй зохицуулалт хийж хариуцлагатай ажиллаж байгаа төмөр замынханд талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлэв. Уг замыг ирэх даваа гараг буюу 4 дүгээр сарын 23-ны өглөөний 05:00 цагт нээхээр болжээ. УБТЗ-ын Дохиолол, холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны ахлах  инженер н.Батнасангийн танилцуулснаар ажлын явц 60 хувьтай, графикийн дагуу замыг хугацаанд нь нээх боломжтой юм байна. Түр замын төмөр замтай огтлолцох хэсэг дээр дохиолол, холбоо, эрчим хүч, аюулгүй байдлыг хангах чиглэлээр төмөр замын 100 гаруй ажилтан ажиллаж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд замын ажилтай танилцах үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ “Улаанбаатар бол хөгжиж байгаа хот. Хөгжлийн шатандаа байгаа хотыг юугаар тодорхойлох вэ гэвэл зайлшгүй бүтээн байгуулалтын ажил хийх шаардлагатай. Өмнө нь гол дээгүүр, төмөр зам дээгүүр шууд шулуун гүүр тавьж байсан. Нийслэл Улаанбаатар хотод анх удаа томоохон давхар гүүрэн гарц хийж байна. Энэ нь хотын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна.

УИХ-ын дарга чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын замын түгжрэлийг уулзвар өргөтгөснөөр бууруулж чадахгүй гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тиймээс Улаанбаатар хотод зайлшгүй давхар зам, гүүрэн гарцууд хэрэгтэй” гэсэн. Дэлхийн хотуудад уулзварыг дандаа давхар гүүрэн гарцаар шийддэг. Нэг км яваад л дөрвөн замын уулзвар дээр таг гацдаг хот гэж өөр байхгүй. Анхны гүүрэн гарцын ажлыг иргэд маань дэмжиж, тэвчээртэй хандаж байгаад баярлаж байна. Гүүрэн гарцыг анх 2.5 жилд барихаар төлөвлөж байсныг компаниудтай нь ярьж байгаад 1.6 жилд бариулахаар өдөр шөнөгүй ажиллаж байна.

Нийт 8 чиглэлд түр зам нээж байгаагаас хамгийн гол гарц нь төмөр зам дээгүүрх энэ гарц юм. Энэ замын хөдөлгөөнийг баасан, бямба, ням гарагуудад хааж, аюулгүй байдлын шаардлага хангасан гарцаа бий болгож хөдөлгөөнийг хэвийн болгох ёстой. Туул гол, Дунд голоос өмнөх хэсгээс хотын төв рүү ордог энэ хэсгийг нээхэд хөдөлгөөн хэвийн болно. Иргэд замаа зөв сонгон үйлчлүүлж сурч байгаагаас хөдөлгөөн гайгүй байна. Үүнээс гадна бид Их тойруу, Бага тойруугийн гадуур гурав дахь их тойрууг байгуулна. Ингэснээр хотын баруун хойд захаас зүүн хойд зах руу явах шаардлагатай машинууд хотын төвөөр дайрах шаардлагагүй болно. Туулын хурдны зам яригдаж байна. Зураг төсөл нь хийгдсэн.

Эхний тусгай замын автобусаа Долоон буудлаас Яармаг чиглэлд явуулахаар ярьж байна. Дараагийн ээлжинд Сансарын тойруугаас хорооллын эцэс хүртэл явуулна. Иргэддээ хандаж хэлэхэд хөгжиж байгаа хот учраас бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Иймд тодорхой хэмжээгээр харилцан ойлголцож, тэвчээртэй хандаж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөөг сонсож, замаа сонгож үйлчлүүлэх хэрэгтэй. Мөн нийтийн тээврийг сонгох, нэг гэрийн хоёр хүн хоёр машин унаж гарах биш, нэг машин хэрэглэх зэрэг зохицуулалт хийгээсэй гэж хүсч байна” гэлээ.

Г.ИТГЭЛ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

Зочин (202.55.*.*)
2018-04-22 15:38:39
энэ түр замуудаа байнгын болгоод л тэгээд л асуудалгүй

зочин (66.181.*.*)
2018-04-21 11:03:58
замын түгжирэл зохиомлоор үүсдэг ухамсаргүй жолооч чадваргүй зохичуулагч зам хаалгаж давхидаг төриин тусгай албаныхан гарцгүй газараар дайрдаг явган зорчигч ойр ойрхон гэрэл дохионууд шалтгаалдаг уулзвар дээр байраа буруу эзэлчихээд урдуур дайрдаг урсгал хаадаг тэнэг гарууд их бна үүнтэй тэмцэх хэрэгтэй

Зочин (64.119.*.*)
2018-04-21 08:47:59
1.6 jileer zam haaj baihaar 7 honogt hiigeed baigaa tur zam gej nerleed baigaa uulzbar, nebtreh gartsuudaa onobchtoi bairlal bur deer ahiuhan hiigeed ogchih l do? Tolgoi gej olgoi bolson MANgaruud?

З (122.201.*.*)
2018-04-21 08:44:18
Ямар ч хэрэггvй зам гэж яаж хэлж чадаж байна аа. Эрvvл хvн лав биш, мэргэжлийн хvмvvс нь судлаад хийж байхад.

З (122.201.*.*)
2018-04-21 08:43:39
Ямар ч хэрэггvй зам гэж яаж хэлж чадаж байна аа. Эрvvл хvн лав биш, мэргэжлийн хvмvvс нь судлаад хийж байхад.

Зочин (112.72.*.*)
2018-04-21 00:37:09
Ямарч хэрэггүй зам хийх юм нарны зам бүүр явах аргаггүй

Зочин (27.123.*.*)
2018-04-20 23:01:57
Enhbold guai hotin zamin tugjrelig buurulahad uulzvart davhar zam tavih heregtei medehgui bsan heregu unen bol yostoi mal bna gej helmer bna. Yamarch hetin hugjlin tuluvlugugui gazrig avilgar ugch shambaaraldulsan ezen n ta uuru bzde.Tiimes duugai bsan n deere.

хрх (66.181.*.*)
2018-04-20 23:01:56
Энэ хот дууссан

zochin (139.5.*.*)
2018-04-20 22:53:05
oirin ured tugjreegui yamar saihan baivaa.1 heregtei zam sanaandgui neegeed tugjree arilhig bid nudeeree harlaa. ene chigeeree baiya . guuren zam hereggui yum bish uu

Irgen (66.181.*.*)
2018-04-20 21:51:59
Negiih ni bairshliig oilgoloo. Nuguu 4-ni haana yum boloo.

Зочин (112.72.*.*)
2018-04-20 20:20:53
Анх удаа 5 дахийн 7 цагт талбайн зажуу талын зам хоосон байхыг узлээ замын тугжрэл ер нь зохиомол тугжрээ юм бишуу гол найруулагч нь замын удирдлагын тов бужиг дэглээч нар нь замын цагдаа нар

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-28 13:51:52 - Орон нутаг
Малчдын 35 мянган хүүхэд гэр бүлээсээ тусдаа амьдарч байна
2018-05-28 13:50:56 - Нийслэл
Монгол, Америкийн аврагчид хамтарсан дадлага сургууль хийнэ
2018-05-28 13:15:26 - Спорт
Клэвлэнд Кавальерс дорнод бүсийн аваргаар шалгарлаа
2018-05-28 13:07:13 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-05-28 13:06:50 - Эдийн засаг
Тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа дуусахад дөрөв хоног үлджээ
2018-05-28 12:59:11 - Эдийн засаг
ХХБанк 28 жилийн ойгоо угтан 28 номын өргөө тохижуулна
2018-05-28 12:55:17 - Нийслэл
Цахилгаан шатанд гацсан хүүхдийг аюулгүй болгожээ
2018-05-28 12:47:37 - Шар
Лам нар "Хүндэтгэлийн жагсаал" хийв
2018-05-28 12:37:40 - Шар
Ж.Ариунжаргал: Би энэ хүртэл явсандаа харамсахгүй ч нэг л зүйлд харамсаж байна
2018-05-28 12:24:40 - Боловсрол
ЭЕШ-ын суудлын хуваариа урьдчилан хэвлэхийг анхааруулав
2018-05-28 12:17:32 - Улс төр
Д.Сугар: АТГ-аас дуудаж, гэрчийн мэдүүлэг аваагүй байгаа
2018-05-28 12:13:58 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгой төслийг хэлэлцэж байна
2018-05-28 11:58:12 - Улс төр
Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав
2018-05-28 11:54:28 - Улс төр
“Монголоо сонсъё” аян орон даяар амжилттай үргэлжилж байна
2018-05-28 11:51:43 - Хууль
Ногоон бүсэд 800 гаруй сурагч амралт зугаалгаар явж байсныг тогтоожээ
2018-05-28 11:49:03 - Спорт
Дэлхийн гранпри тэмцээн Улаанбаатарт болно
2018-05-28 11:36:59 - Орон нутаг
Малчин хүүг олоогүй ч эрэн хайх, аврах ажиллагааг зогсоожээ
2018-05-28 11:33:06 - Нийслэл
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 33 хэм хүрч хална
2018-05-28 11:21:01 - Нийслэл
Өнөөдөрт таван дүүрэгт цахилгаан хязгаарлана
2018-05-28 11:19:59 - Улс төр
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ
2018-05-28 11:19:57 - Энтертайнмент
“The Voice of Mongolia” шоуны ялагчаар Ц.Энгүүн тодорлоо
2018-05-28 11:18:06 - Энтертайнмент
“Яг түүн шиг-3” шоуны дөрөв дэх дугаарын ялагчаар Г.Сүндэрмаа тодорлоо
2018-05-28 09:31:15 - Хууль
Сэтгүүлчийг загнасан прокурорыг гурван сарын цалингийн 20 хувиар торгожээ
2018-05-28 09:29:15 - Спорт
Н.Түвшинбаяр аварга алтан медаль хүртэв
2018-05-28 08:33:10 - Байгаль Орчин
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
2018-05-28 08:30:50 - Улс төр
Ж.Мөнхбат: Засгийн газар хүүхдүүдээс 10 гаруйхан тэрбум төгрөг харамлаж байна
2018-05-28 08:30:46 - Энтертайнмент
Ч.Дэлгэрцэцэг: Үнэхээр сайхан амьдралыг хүсч байвал тархи, бие хоёроо зовоо
2018-05-28 08:30:43 - Улс төр
Б.Дэлгэрсайхан: Том төслүүдээ хөдөлгөж, төмөр замын салбараа илүү тэлж өгөх хэрэгтэй
2018-05-28 08:30:41 - Шар
Л.Элдэв-Очирын ЭЛИЙРЭЛ
2018-05-28 08:30:38 - Нийслэл
Уулын мод Улаанбаатарт, Улаанбаатарын улиас Улаанчулуутад булшлагдаж байна
2018-05-28 08:30:09 - Спорт
Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд Н.Батсуурь арслан түрүүллээ
2018-05-27 18:44:06 - Спорт
Аварга Какүрюү М.Ананд Нацу башёд түрүүллээ
2018-05-27 16:29:26 - Нийслэл
Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ сарын 29-нд тохиож байна
2018-05-27 16:17:19 - Спорт
Н.Түвшинбаяр нутаг нэгт тамирчин Ө.Дүүрэнбаяртай аваргын төлөө барилдахаар боллоо
2018-05-27 16:06:36 - Энтертайнмент
Өнөөдөр “VOICE” шоуны ялагч тодорно
2018-05-27 15:52:31 - Нийслэл
Канад руу зорчихдоо хурууныхаа хээг бүртгүүлнэ
2018-05-27 15:21:17 - Байгаль Орчин
Зургадугаар сард говийн аймгуудад өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй байна
2018-05-27 15:06:46 - Хууль
Дондогдулам хатны дурсгалд зориулсан газраас иргэдэд олгосныг цуцалжээ
2018-05-27 13:36:54 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзлаа
2018-05-27 13:23:25 - Нийслэл
Даваа гарагт цахилгааны хязгаарлалт хийх хуваарь
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-25 21:04:02 - Нийслэл
Цагдаагийн хурандаа н.Наранчимэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргаад зогсохгүй хохирогчийг баривчлуулах гэжээ
2018-05-26 11:08:36 - Эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ
2018-05-26 11:18:57 - Улс төр
С.Баяр саатуулагдсан ч “САЙХАН” хэвээрээ байна
2018-05-25 12:42:07 - Нийслэл
Ирэх долоо хоногт ГУРВАН өдөр дараалан амарна
2018-05-26 11:29:52 - Нийслэл
3,5 тэрбум төгрөгөөр боссон Улаанчулуутын хог дахин боловсруулах ҮЙЛДВЭР ШАТЖЭЭ
2018-05-27 12:55:50 - Спорт
ВИДЕО: Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авлаа
2018-05-25 13:21:54 - Хууль
Э.Идэрцог: Д.Сугарыг дуудаж, Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан мэдүүлэг авна
2018-05-26 16:02:27 - Шар
Н.Төгсцогт өмсгөл дээрээ Д.Банди агсны хөргийг залжээ
2018-05-25 08:59:59 - Улс төр
Тав хоногийн настай пиар ба Тавантолгой төслийн тараах материал
2018-05-25 10:15:20 - Шар
Трамп Кимтэй уулзахаас татгалзлаа