Д.Эрдэнэбат: Даатгалынхаа санг бууруулчихаад эмнэлгийн тусламж үйлчилгээний хамралтыг сайжруулах тухай яриад ч хэрэггүй

Түгээх    
2018-04-20 18:28:07 - Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ-бүх нийтийн хамралт”сэдвээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс дараах дүгнэлтийг танилцуулж байна.

ДҮГНЭЛТЭД, 

2015 онд НҮБ дэлхийн улс орнуудын Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дүгнэж, Монгол Улс эх нялхасын болон 5 хүртлэх насны хүүхдийн эндэгдлийг бууруулж чадсан дэлхийн есөн орны нэгд багтаж чадсан билээ. Мянганы хөгжлийн зорилтын үргэлжлэл болгон НҮБ-ын Ерөнхий ассамблей 2030 он хүртлэх дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтыг тодорхойлж манай улс энэхүү тунхаглалд нэгдэж, өмнөх парламентаар “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг баталж, энэ парламент “Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг тус тус баталсан.

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь эмнэлэгт хийж байгаа төлбөрийн улмаас монгол хүн ядууралд өртөх эрсдэлгүйгээр чанартай,үр дүнтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдах тухай ойлголт юм. Энэ ойлголт шинэ бодлого, шинэ зорилт биш бөгөөд энэхүү бодлого үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаж ирсэн. Эрүүл мэндийн салбарт ямарч улс төрийн явцуу эрх ашиг байж болохгүй гэдэг утгаар Ерөнхий сайдын энэхүү мэдээлэл Эрүүл мэндийн салбарын цаашдын зорилтыг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Гэхдээ Ерөнхий сайдын мэдээлэлд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эрүүл мэндийн талаар МАН-ын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт хэрхэн биелэгдэж байгаа талаар үнэлэлт, дүгнэлт дурдагдсангүй. Монголын ард түмэн таны мэдээлэлээс үүнийг хүлээж байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Томоохон эмнэлэгүүдэд нэг цэгийн үйлчилгээ бий болгох, хүнд суртал, чирэгдлийг арилгах, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг төгөлдөржүүлж, хот, хөдөө, орон сууц, гэр хороололд ялгалгүй тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, эмнэлгүүдийн эдийн засаг санхүүгийн бие даасан байдлыг хангаж удирдлага зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч сувилагчдын чадавхийг сайжруулж, санхүүжилтийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг  хангасанаар төвлөрөл буурч, хүртээмж нэмэгдэн шудрага өрсөлдөөн бий болж, эрүүл мэндийн  тусламж үйлчилгээний чанар бүх нийтийн хамралт сайжрана гэж бид үздэг.

Бүх нийтийн эрүүл мэндийн асуудалд намаар талцаж нийтийн эрх ашгийг хохироох эрх та бидэнд байхгүй учраас бодлогын чанартай дараах 9 асуудалд  анхаарлаа хандуулахыг хүсч байна.

НЭГ:Бид өмнөх парламентаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчилэн баталж, ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж, үйлчилгээний нэр төрөл, багцыг өргөтгөж, өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, протез, ортопедийн зардал, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, хорт хавдрын хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх 4 төрлийн тусламж, үйлчилгээг нэмж, үндсэн 12 төрлийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Энэ зорилтыг бүрэн дүүрэн хангахад ЭМД-ын санг өргөтгөх асуудал онцгой ач холбогдолтой байсан. Тийм учраас бид эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувьтай тэнцүү болгож, төр хариуцдаг эрүүл мэндийн даатгалын хүрээг цөөлж нэг хүнд сард олгож байсан 670 төгрөгийг 3400 орчим төгрөг болгож өсгөсөн. Энэ заалтыг 2016,  2017 онд амжилттай хэрэгжүүлснээр даатгалын сан мэдэгдэхүйц нэмэгдэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамралт сайжирч эхэлсэн.

Харамсалтай нь та бүхэн энэ заалтыг өөрчилж нэг хувь болгосоноор  том ухралт хийсэн. Даатгалынхаа санг бууруулчихаад эмнэлгийн тусламж үйлчилгээний хамралтыг сайжруулах тухай яриад ч хэрэггүй. Иймд хүчингүй болгосон заалтаа эргэж сэргээх хэрэгтэй гэж АН-ын бүлэг үзэж байна.

ХОЁР: МАН-ын мөрийн хөтөлбөрийн “Эрүүл мэндийн даатгалын бие даасан тогтолцоог бүрдүүлнэ” гэсэн зорилтоо хэрэгжүүлэх үүднээс та бүхэн ямар ч тооцоо судалгаагүйгээр Эрүүл мэндийн даатгалыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж хяналтын тогтолцоогүй болгосон нь даатгалын тогтолцоог гажуудуулсан явдал болсон. ЭМЯ төрийн нэрийн өмнөөс даатгуулагч нарын мөнгийг хяналт тавих боломжгүйгээр захиран зарцуулах нөхцөл үүссэн. Ер нь эрүүл мэндийн стратегийн худалдан авалт нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх нийтийн хамралтын төлөөх санхүүжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэх  хэрэгсэл.

Тийм учраас ЭМД-ын байгууллага нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулж юу худалдан авах, хэнээс худалдан авах, үйлчилгээ ямар өртөгтэй байх, үйлчлүүлэгчдийн төлбөрийн хувь хэмжээ ямар байх вэ гэдгийг шинжлэх ухааны үндэстэй тогтоож, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын оношлогоо эмчилгээний үр дүнг цахим хэлбэрээр хянаж түүний дагуу сангийн хөрөнгийг зарцуулдаг хараат бус цогц байгууллага байлгадаг нь дэлхийн жишгээс гажуудсан.

Хэрэв МАН гаргасан шийдвэрийнхээ дагуу энэ тогтолцоогоор явна гэж үзэж байгаа бол юуны өмнө эмч сувилагч эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг төрийн албан хаагчдын нэгдсэн сүлжээнээс гаргаж, эхний ээлжинд удирдах зөвлөлтэй болгож, тэдний санхүүгийн бие даасан байдлыгхангах хэрэгтэй. Үүний тулд өмнөх парламентаас баталсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийн амин сүнс болсон зарим заалтуудын хэрэгжих хугацааг хойшлуулсан алдаагаа энэ хаврын чуулганаар засах ёстой.

ГУРАВ: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2016 оны хавар Эрүүл мэнд спортын яам “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн жагсаалт, түүний жишиг үнэ, даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээ”-г боловсруулж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр батлуулсан. Ингэснээр иргэдийн хувьд оношлогоо эмчилгээнд хамрагдахдаа тодорхой хэмжээний зардлыг даатгалаас авах нөхцөл бүрдэж өнөөдөр амжилттай хэрэгжиж байна. Энэ бол анхны том алхам. Гэхдээ үйлчилгээ үзүүлсэн эмч сувилагч нар мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлсэнийхээ төлөө эрүүл мэндийн даатгалаас ямарч хувь хүртэхгүй байгаа нь тэдний оюуны хөдөлмөрийн үнэлэмжийг бууруулж байгаа гэдгийг анхаарч дээрх даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээнд энэ урамшуулалыг хэрхэн тусгах талаар ЭМЯ судалж үзэх нь зүйтэй гэж үзэж байна.

ДӨРӨВ: Ерөнхий сайдын мэдээлэлд нийт 3500 эрүүл мэндийн байгууллагад 50 гаруй мянган эрүүл мэндийн ажилтнууд хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэж байгаа талаар дурьдсан ч тэдний нийгмийн хамгааллын байдал цалин хөлс ямар байгаа, цаашид хэрхэх талаар тоо баримт хэлсэнгүй. Үнэндээ тоо баримт хэлэхэд ч “санаа зовмоор” тооцоо гарч байгаа. Иймд УИХ-ын эрхэм гишүүд Та бид эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, хамралтыг нэмэгдүүлэхийн тулд эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг 2019 оны төсөвт 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх зоримог алхам хийж, эмч эмнэлгийн ажилтнуудын орон тоо, норматив, эмч сувилагчдын харьцааг эргэн харж сувилагчдын тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй гэж АН-ын бүлэг санал болгож байна. Нөхцөл байдлыг бодитой авч үзэж үр ашиггүй зардлыг бууруулж зардлын хуваарилалтыг зөв зохистой болгож чадвал энэ алхамыг хийх боломж байгаа гэж бид үзэж байна.

ТАВ: Бөөр орлуулах гемодиализын тусламж, үйлчилгээний хүрээ өргөжиж улсын төсвөөс ихээхэн хөрөнгө зарцуулж байгаа талаар мэдээлэлд дурьдлаа. Үнэхээр тийм байгаа. Гэхдээ Засгийн газар бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг өргөтгөхийн тулд боловсон хүчний хангалт, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, донорын асуудлыг оновчтой шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна. Ингэвэл төсөв хөрөнгийн үр ашиг дээшлэх төдийгүй үйлчлүүлэгчдийн хувьд эрүүл саруул хөдөлмөрлөх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

ЗУРГАА: Ерөнхий сайдын мэдээлэлд Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийг нэвтрүүлсэнийг хөдөөгийн алслагдсан сумдад амьдарч байгаа малчид иргэдийг үзлэг шинжилгээнд тогтмол хамруулах явуулын эрүүл мэндийн үйлчилгээг хөгжүүлж байгаа мэтээр дурьдлаа. 2016 оны 6 дугаар сард ЭМСЯ анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор ДЭМБ-ын санхүүжилтээр Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ бол явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ биш, чагнуур, даралтын аппаратаас өөр гартаа барих "багжгүй" сум, өрх, багийн эмч нарын эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх талаар авсан арга хэмжээ байсан. ДЭМБ-ын зорилго ч ийм байсан.

Манайд зарим төв эмнэлэгт тоноглогдсон авто машин авч  ийм үйлчилгээг хүргэж эхэлсэн бөгөөд үүнийг өргөтгөж хөгжүүлж чадвал явуулын тусламж үйлчилгээ жинхэнэ утгаараа ард түмэндээ очино. Үүнийг хийхэд зөвхөн санхүүгийн эх үүсвэр томоохон хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж харж байна.

ДОЛОО: Ерөнхий сайдын эмчлэх гэхээсээ илүү Нийгмийн эрүүл мэндийн бодлогод анхаарах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. 2011 онд батлагдсан “Эрүүл мэндийн тухай” хуульд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анх удаа тэргүүн зэрэгт тавьж сум, өрхийн эмнэлгийг эрүүл мэндийн төв болгон өөрчилж Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн  үлгэрчилсэн дүрэм, стандарт, гүйцэтгэлийн гэрээ, сонгон шалгаруулах журам гээд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг баталж мөрдүүлсэн. Өнөөдөр 21 аймаг, нийслэлийн 8 дүүрэгт 218  Өрхийн Эрүүл Мэндийн Төв, 7 салбар нийт 225 нэгжид 3000 гаруй эмч, сувилагч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд ажиллаж, давхардсан тоогоор 2.2 сая хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж байна.     

Гэвч Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн төсөв хүрэлцээгүй, бас 2016 онд батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын тухай” хуульд сум, Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн өдрийн эмчилгээ, зарим оношилгоо шинжилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, гэрээр үйлчлэх үйлчилгээг ЭМД-аас санхүүжүүлэхээр тусгасан ч дөнгөж 2018 оноос дутуу хагас тооцож, хасч танаж байж хэдэн төгрөг олгосон нь хаанаа ч хүрэхгүй байна. Түүнчлэн сумын өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчдын мэргэжлийг 5 жил тутамд улсын төсвийн хөрөнгөөр дээшлүүлэх Эрүүл мэндийн тухай хуулийн заалтыг  хэрэгжүүлж, баклаварын боловсролтой сум өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг Ерөнхий эмчийн резидентурт сургах тогтолцоог бүрдүүлж тэднийг сум өрхийн эрүүл мэндийн төвд тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

НАЙМ: Ерөнхий сайдын дэргэд эм, хүнсний бүтээгдэхүүний бодлого, зохицуулалт, хяналтын бие даасан хараат бус байгууллага болох “Эм хүнсний агентлаг”-ыг яаралтай байгуулах хэрэгтэй гэж үзэж байна. 2016 оны хавар “Эм, эмнэлгийн хэрэгсэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулагад энэ асуудлыг тусгаж УИХ-аар хэлэлцүүлсэн хэдий ч батлагдаж чадалгүй буцсан. Үнэндээ дэлхийн улс орнууд эм хүнсний асуудалд онцгой анхаарч бие даасан байгуулагатай болж олон улсын байгууллагад нэгдэж амжилттай ажиллаж байхад бид энэ тогтолцооноос салангид байх боломжгүй юм. Эмийн, хүнсний аюулгүй байдал алдагдсанаас иргэд эрүүл мэндээрээ ихээхэн хохирч байна. Тийм учраас “Эм, эмнэлгийн хэрэгсэлийн тухай” хуулиа яаралтай баталж, энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.

Судалгаанаас үзэхэд ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, МХЕГ, Хил, гааль дээр ямарч бодлого зохицуулалтгүй энэ чиглэлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа 50 шахам мэргэжилтэн байгаа нь Эм, хүнсний агентлагыг төсөвт хүндрэлгүйгээр байгуулах боломж байгаа гэдгийг харуулж байгаа төдийгүй үйл ажиллагааныхаа зардлыг одоо мөрдөгдөж байгаа холбогдох хуулийн дагуу өөрсдөө бүрдүүлэх боломжтой гэдгийг онцлон тэмдэглэж байна.

ЕС: Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийн тулд эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтаныг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Өнөөдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд 650-иас дээш оноотой хүүхдүүд элсэж байхад хувийн анагаахын 20 шахам сургуульд онооны босгыг 400 болгож бууруулсан нь чанаргүй мэргэжилтний тоог нэмэгдүүлж байна. Иймд анагаах ухааны сургуульд элсэгчдийн босго оноог Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд элсэгчдийн онооны түвшинг үндэслэн 550-иас доошгүй байхаар тогтоох хэрэгтэй.

Эмч хүн бол хүний эрүүл мэнд амь насыг хариуцдаг онцгой мэргэжил. Харин төрийн зүгээс багш мэргэжлээр элсэгчдэд давуу эрх олгосоны адил эрүүл мэндийн салбарт сувилагчийн орон тоо дутагдалтай, элсэгчдийн тоо буурч байгааг харгалзан Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн сувилахуйн сургуульд суралцагчдын төлбөрийн тодорхой хэсгийг төрөөс хариуцаж бодлогоор дэмжих хэрэгтэй. Нөгөө талаар анагаахын боловсон хүчнийг ямар ч төлөвлөлтгүй эмх замбараагүй бэлтгэж байгааг зогсоож анагаахын сургуулиудад тавих стандарт шаардлагыг өндөржүүлэх нь зөв.

Олон жил ярьж байгаа ч эрүүл мэндийн яам салбарынхаа мэргэжилтнийг бэлтгэх ажлаас хэт хөндийрч эрүүл мэндийн боловсон хүчин бэлтгэх хэтийн болон ойрын төлөвлөлт, мэргэжлийн арга зүйн удирдлага эзэнгүй, хариуцлага хүлээх хүнгүй болоод удаж байгааг та бид мэдэж байгаа. Тиймээс  мэргэжилтэн бэлтгэх ойрын болон хэтийн төлөвлөгөөг боловсруулах, анагаахын мэргэжилтэн бэлтгэх ажлыг удирдлага арга зүйгээр хангах, сургууль байгуулах эрх олгох, магадлан итгэмжлэл явуулах зэрэг эрх үүргийг БСШУС-ын яамнаас гаргаж, ЭМЯ-нд шилжүүлбэл зөв гэж дүгнэж байна. Дашрамд тэмдэглэхэд Хууль зүйн яамны харьяа Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийг ч ЭМЯ-ны харьяанд шилжүүлж эмч, мэргэжилтнүүдийг эрүүл мэндийн нэгдсэн бодлогод хамруулах хэрэгтэй байна" гэж дурджээ. 

Г.ИТГЭЛ 

 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 13

Anagaah (206.217.*.*)
2018-04-22 10:27:24
Чанаргүй олон эмч бэлтгэдэг нь маш буруу. Үүн дээр анхаарах нь чухал. Ашгүй нэг энэ сэдвээр яриж эхэллээ.

iemch (112.72.*.*)
2018-04-21 20:47:55
Sarangereliigee ehleed aw. Salbarin buh munguur gadaad tawj goo saihnii mes zasal hiilgej duusgahaas ni umnu aw. Daatgalin munhu haana yamr bankand tamar huutei baigaag ATG shalgaarai

Ц (64.119.*.*)
2018-04-21 18:48:26
Сөрөн хүчин болж байж л нэг олон нийтэд ашигтай байж болох хувилбарыг хараад байдгийн. Эрх барихаараа сохорчдогийг юу гэж ойлгох вэ? МАН АН адилхан ингэхийн.

Зочин (27.123.*.*)
2018-04-21 12:53:28
Хөгийн мэдээлэл энэ салбар дампуурч бгаа

Зочин (27.123.*.*)
2018-04-21 12:48:05
Д. Эрдэнэбатыг багануурчууд сайн мэднэ дээ. Худлаа сүржигнэсэн л нөхөр дөө...

Зочин (207.244.*.*)
2018-04-21 10:32:12
САРАНГЭРЭЛ СЭТГҮҮЛЧ ЯАЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ХИЙЖ ЧАДАХ ВЭ ДЭЭ?

Зочин (103.57.*.*)
2018-04-21 08:14:47
Даатгалын сангаас хонгололттэй эмэнд зарцуулах монгоо нэмж эмийн бизнесийг дэмжиж байхаар эмийн зов хэрэглээг дэмжээч! 29 тэрбум даатгалаас дээр нь хумуус, эмнэлгуудийн авч байгаа эм. Монголд эм хамгийн ашигтай бизнес болж харин ард тумэн хордсоор бна.

Зочин (112.72.*.*)
2018-04-21 00:46:21
Tanai namiin hiisen horiig zasah gj vilee edlej bna daa ene man

zochin (202.9.*.*)
2018-04-20 22:40:33
ЭМЯ нд шахаагаар орж ирээд газрын дарга болсон Ганцэцэг гээд толгойгоо хаяалсан хоосон толгойтой хүүхэн Сарангэрэл сайдыг долдойдож дагаж гүйсээр байгаад ТНБ даргыг орлон гүйцэтгэгч хийж байгаа сурагтай байсан.ямар ч мэдлэг боловсролгүй ёс суртхуунгүй хүмүүсээр удирдуулж байна гэхээр энэ Яам дуусах бхо тэгээд ажлаа мэддэг олон жил ажилласан боловсон хүчнүүдээ халаад тэнэгүүдээр дүүрсэн газар болсон бидэнд ажиллах сонирхол ч алга.

Зочин (27.123.*.*)
2018-04-20 21:14:29
Huuli zuin yamnii emnelgiig odoo EMY-nii TNBD boloh geed mungu amlaad guigeed baigaa Byambadorj avchihsan bsn shu dee. 2015 ond. Zasgiin gazriin togtool garguulaad. Odoo Sarangerel yag Shiilegdambiin bagiin hamsaatnuudaar hulgaigaa zaalguulj baigaa shde

залуус (202.179.*.*)
2018-04-20 20:54:50
эсрэг тэсрэг юм ярихаа больж хамтраад саналаа уралдуулаад ажилвал яасан юм бэ хө Одоо үед янз бүрийн содон зүйл ярихаас илүү хэн ард түмнийхээ төлөө юм бүтээж ажиллаж байгаа вэ гэдгээр дүгнэдэг цаг болчихоод байхад бага яриад хийж бүтээх юм биш үү...

эмч (66.181.*.*)
2018-04-20 20:00:01
Хэлээ зажилсан ТМС-н авгайгаа аваачээ манай салбараас. Хуулийг уландаа гишгэж салбарыг унагаж бна. Шийлгийг шорон явуулсан МАХН-ын Оюунханд гж авгайг яаманд газрын даргаар авчирч хулгай хийх аргаа заалгуулж бгаам бхоо. Бас Содномжамц гж нэг тур орлон гуйцэтгэгч газрын даргад ТНБД-д хавсруулсан - энэ Сжамц нь Билэгт авгайн сонгуулийн менежер бсан, одоо Билэгтийн хавдарын хашаанд барьсан эмнэлгийг улсад худалдан авах ажлыг хийх зорилготой гэжуагай

Зочин (182.160.*.*)
2018-04-20 18:56:12
Төрийн албан хаагчдын эмнэлэгийг Эрүүл мэндийн яаманд өгөх нь зөв. Улсын нэгдсэн 4-р эмнэлэг гэж болно доо. Цагдаа хил онцгойхон госпитальд үзүүлнэ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-20 11:27:25 - Улс төр
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2018-10-20 10:58:25 - Спорт
Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна
2018-10-20 10:49:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент
Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент
Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон
2018-10-20 09:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 12:28:42 - Шар
Сонгууль ойртох тусам улс төрчдийн энэ ажиллагаа улам эрчээ авна
2018-10-19 12:25:21 - Боловсрол
Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялав
2018-10-19 12:00:49 - Хууль
Хуурамч 20 мянган төгрөгийн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна
2018-10-19 11:59:10 - Улс төр
Ерөнхий прокурорын мэдээллийг УИХ-ын гишүүд сонсоно
2018-10-19 11:49:44 - Улс төр
З.Нарантуяа: Хүүхэд хамгаалах төсвийг бууруулж байгаа нь оновчтой бодлого биш
2018-10-19 10:37:10 - Спорт
Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ тэргүүлэн барилдана
2018-10-19 10:20:50 - Байгаль Орчин
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-10-19 10:20:05 - Улс төр
Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав
2018-10-19 10:17:03 - Спорт
Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-19 09:45:46 - Хууль
ФОТО: Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
2018-10-19 09:43:05 - Улс төр
Чуулганаар Валютын зохицуулалтын хуулийг хэлэлцэнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ