ТОМИЛОЛТ: “Транзит Монгол-2018” чуулган ба үр дүн

Түгээх    
2018-04-23 08:33:28 - Эдийн засаг

-“MONGOLIA” ПАВИЛЬОН БУСДААС СОДОН, ӨВӨРМӨЦ БАЙЛАА-

Монголчууд нэгдсэн цагтаа юуг ч амжилттай хийж бүтээн, үр шимийг нь үзэж чаддагийг харуулсан үйл явдал Москвад тохиож, тэнд цугласан дэлхийн 20 гаруй орны 14 мянга гаруй төлөөлөгчийн анхаарлыг эрхгүй татлаа.

Энэ сарын 17-ноос 19-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотын “Крокус Экспо” төвд олон улсын тээвэр ложистикийн “TransRussia/TransLogistica үзэсгэлэн худалдаа болж, Евразийн ачаа тээврийн гол тоглогчид нэгэн дор цугларч, бүс нутгийн тээврийн борлуулалт, хамтын ажиллагаа, төмөр замын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцэв.

Энэ үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол-Оросын “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг хамтран “Транзит Монгол-2018” олон улсын чуулганыг амжилттай зохион байгуулсан нь нүдээ олсон, газар дээрээ үр дүнгээ үзүүлсэн чухал арга хэмжээ болсныг гадна, дотны төлөөлөгчид онцолж буй юм.

Манай улсын хувьд “TransRussia/TransLogistica” үзэсгэлэн худалдаанд анх удаа оролцсон бөгөөд үндэсний өв уламжлалаа тодотгон, “Mongolia” павильоноо нарны бэлгэдэл монгол гэрийн тооноор чимж, галт тэрэг хэлбэртэйгээр засаж тохижуулсан нь яах аргагүй бусдаас содон, өвөрмөц байлаа. Морин хуурын уянгалаг аялгуу, уртын дууны шуранхай сонссон гадны төлөөлөгчид манай улсын павильоныг зорин ирж, гайхаж бишрэн, бичлэг хийн, зураг авч байв.

Москвагийн “Крокус экспо” төвд  цугласан дэлхийн өнцөг булан бүрийн иргэд манай аль ч төрийн байгууллага, хувийн хэвшлийн нэрийг дурдалгүй, гагцхүү Монгол Улс л гэсэн нэрээр бүгдийг хүлээн авч, баяр хүргэн амжилт хүсч байсан юм. Үнэндээ манайхан Монгол гэсэн омогшлыг тэндээс л мэдэрч байсныг нуух юун.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн хувьд “арын албаныхан” бэлтгэл ажлаа сайн хангасанд ихэд сэтгэл хангалуун байгаа нь илт. Түүнийг “Mongolia” павильондоо тухалж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч нар хүрэлцэн ирж, баяр хүргэсэн нь арга хэмжээнд Монгол Улс ач холбогдол өгөн, өргөн хүрээнд оролцож буйг өндрөөр үнэлж буйн илэрхийлэл байлаа.

Энэхүү чуулганы “ачааны хүнд”-ийг н.Отгонзул захиралтай “Ozone Visions” компаний чадварлаг хамт олон үүрч, бүхий л хүч, боломжоо дайчлан ажиллаж, Монгол Улсынхаа павильоныг богино хугацаанд босгож, эх орноо дэлхийд сурталчлахад жинтэй хувь нэмэр оруулсныг онцолъё. Монгол орныхоо нэрийг өндөрт өргөх чин сэтгэлтэй залуус, хувийн хэвшил байгаад үнэхээр талархууштай байлаа. Тэдний зүтгэлээр Монголын павильон шилдгээр шалгарсан юм. "Транзит Монгол-2018" чуулганы орчуулагчаар манай улсын шилдэг орчуулагчид болох англи хэлний Ш.Халиун, хятад хэлний Д.Болдбаатар нар амжилттай сайн ажиллалаа. 

“ХЯТАДЫН ТАЛТАЙ ОЙЛГОЛЦОХ НЬ ЧУХАЛ”

“Транзит Монгол-2018” чуулганаар Орос, Монгол, Хятад гурван улсын тээврийн яам, төмөр замын байгууллагууд, тээвэр зууч, хил, гааль, хорио цээрийн байгууллагууд, нефть, нүүрс, төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоод асуудлуудаа өргөн хүрээнд хэлэлцсэн. Энэ үеэр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич Милостных хамгийн гол нь түншүүдтэйгээ гэрээ хэлэлцээ байгуулах нь чухлыг онцлоод, хилийн дамжин өнгөрүүлэх гарц хамгийн гол асуудал болоод байгаа гэв.

Тэрбээр “Өнгөрсөн онд Иркутскт болсон хилийн төмөр замуудын төлөөлөгчдийн уулзалт болж, Хятадын төмөр зам 14 хос галт тэрэг хоногт хүлээж авна гэж хэлэлцээ хийн, гарын үсэг зурсан ч өнөөдөр Эрээн өртөөгөөр хоногт дөнгөж 8-12 хос галт тэрэг хүлээж авч байгаагаас ачааны хуримтлал үүсээд байна. Хятадын төмөр зам амласан ёсоор 14 хос галт тэргээ өдөр бүр хүлээгээд авчих юм бол манай төмөр замд ямар ч хүндрэл гарахгүй. Хамгийн гол нь бид Хятадын талтай ажиллаж, хүлээн авах галт тэрэгнийхээ тоог нэмэгдүүлээч ээ гэсэн хүсэлт тавьж байгаа” гэсэн юм.

Д.ЖИГЖИДНЯМАА: АЗИ-ЕВРОПЫГ ХОЛБОСОН ТРАНЗИТ ТЭЭВРИЙН ГОЛ ТОГЛОГЧДЫН НЭГ БОЛСНЫГ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

“Өөрийн орны павильонтой болохсон, тэгш эрхтэйгээр эх орныхоо дуу хоолойг хүргэж, үзэсгэлэн худалдаанд оролцохсон хэмээн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа 23 жилийн турш бодож явжээ. Түүний бодол “Транзит Монгол-2018” чуулганаар биелэлээ олсонд тэрбээр үнэхээр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

Д.Жигжиднямаа хэлэхдээ “Монголынхоо онцлогийг харуулан, тоонон дороо цугларч, өөрийн гэсэн үзүүлэх юмтай, танилцуулах танилцуулгатай арга хэмжээ зохион байгуулагдаж байгаад туйлын их баяртай байна. Бидний хувьд өнгөрсөн онд транзит тээврийн хэмжээгээрээ Казахстаны дараа хоёрдугаар байрт орлоо. Энэ нь биднийг Ази Европыг холбосон транзит тээврийн гол тоглогчдын нэг болсон гэдгийг илэрхийлж байгаа. Манай транзит потенциал хүүхэд наснаасаа гарч байна” хэмээв.

Өнгөрсөн 2017 онд Бээжин хотод Монгол Улсын Зам тээвэр, хөгжлийн яам “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран өөрийн нутгаар тээвэрлэгдэх, дамжин өнгөрүүлэх ачааны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Транзит Монгол” чуулган зохион байгуулсан нь үр дүнгээ өгснийг онцолж байна.

Энэхүү арга хэмжээний үр дүнд 2017 оны жилийн эцсийн үр дүнгээр жилийн дотор транзит тээвэр нийт 25 хувиар, чингэлгийн тээвэр 3.3 дахин тус тус өсчээ. Түүн дээр тулгуурлаад “Улаанбаатар төмөр зам”-ын хамт олон 2018 онд амжилтаа хоёр дахин нэмэгдүүлэхээр зоригтой төлөвлөгөө гаргаад ажиллаж эхэлсэн байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЭРДЭНЭТ-ОВООТ ЧИГЛЭЛИЙН 542 КМ ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ-

“Транзит Монгол-2018” чуулган болохоос нэг хоногийн өмнө зарим гэрээ хэлцэл хийгдэж, гарын үсэг зурах нь тодорхой болсон нь уг арга хэмжээний шууд үр дүнг тодотгож байлаа. Үнэндээ Монгол Улсыг сонирхогчдын тоо өсөн нэмэгдсэнийг албаныхан онцолж байв. Тус чуулганы үр дүнд тээвэр, ложистиктийн чиглэлд мөн хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурагдсан юм.

Эрдэнэт-Олон овоотын төмөр замын төслийг хэрэгжүүлж буй “Нортерн Рэйлвэйс” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал Маттью Кромптон хэлэхдээ “Аспайр Майнинг компани нийт нэг тэрбум 250 сая ам.долларын өртөгтэй Эрдэнэтээс-Овоот хүртэл шинэ төмөр зам байгуулах төсөл хэрэгжүүлж байна. Нийт 542 км төмөр замын суурь бүтцийг бий болгохоор ажиллаж байна. Жилдээ 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болох юм.  Хойд коридороор Хятадаас ирж байгаа контейнерийг Европ руу явуулахад хамгийн дөт юм” хэмээн онцлов.

Хятадын Олон Улсын тээвэр зуучлалын холбооны Нарийн бичгийн дарга Лин Бэйжан “Нээлттэй хүртээмжтэй хамтын ажиллагаа харилцан ашигтай байх нь "Бүс ба зам"-ын үндсэн зарчим билээ. БНХАУ, ОХУ, Монгол Улсын практик хэрэглээ, хамтын ажиллагааг үндэслэн зах зээлийн боломжийг судалж, "Бүс ба Зам"-ын инженерийн загвар бий болгохыг зорино” хэмээн хэлсэн юм.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Дэлгэрмаа “Транзит Монгол-2018” чуулганыг нээж үг хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд идэвхтэй хамтран ажилласны үр дүнд бид дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх салбарт таатай эрх зүйн орчинг бий болгох салбарт маш их дэвшилд хүрсэн байна.

2017 оны наймдугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам болон БНХАУ-ын хөгжил, шинэчлэлийн улсын хорооны удирдах албан тушаалтны “Эдийн засгийн коридорын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн асуудалд зориулсан уулзалтын үеэр Хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлийн төслүүдийн жагсаалтыг баталсан ба тэдний гурав нь тээврийн салбарт хамаарагдах юм.

Тухайлбал, Монгол Улсын төмөр замын Улаан-Үд-Улаанбаатар-Тяньжин гэх төв чиглэлийн төмөр замын цогцоор нь шинэчлэх, Улаан-Үд-Улаанбаатар-Тяньжин чиглэлд дамжин өнгөрөх тээврийг зохион байгуулах болон уг чиглэлийн замыг хөгжүүлэх нь ихээхэн чухал юм.

Москва хотноо 2017 оны наймдугаар сард болж өнгөрсөн XIII хурлын үеэр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийг хөгжүүлэх нөхцөл дээр тохиролцон, Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээний төслийг эцэслэн боловсруулсан байна.

Энэхүү гэрээ нь Монгол Улс болон ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин гадаад худалдааны барааг төмөр замаар дамжин тээвэрлэх таатай нөхцөл бий болгох зорилготой юм. Одоогийн байдлаар талууд гэрээнд гарын үсэг зурахад шаардлагатай дотоод журмыг боловсруулаад байгаа ба ойрын ирээдүйд Гэрээнд гарын үсэг зурж, хэрэгжүүлнэ гэдэгт би итгэлтэй байна.

Тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх салбарт өсөн нэмэгдэж буй хамтран ажиллагаа болон Ази, Европын хоорондын дамжин өнгөрөх урсгалыг нэмэгдүүлэх болсон өнөөгийн нөхцөлд Москва хотноо уг "Транзит Монгол 2018" олон улсын форумыг зохион байгуулж байгаа нь цагаа олсон буюу маш их ач холбогдолтой арга хэмжээ болсон гэдэгт би итгэлтэй байна.

Өнөөдрийн хэлэлцүүлэг болон Монгол Улсын 11 тээврийн компани, байгууллагуудын саналыг дэлгэсэн манай үндэсний павильон нь чуулганд оролцогчдын хувьд хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээж, өөрсдийн чадавхийг бүрэн дүүрэн ашиглах боломжийг нээж өгнө гэдэгт би итгэлтэй байна” хэмээн хэлэв.

-ТРАНС МОНГОЛЫН КОРИДОРООР 2018 ОНД 1000, 2019 ОНД 2000 ХҮРТЭЛХ ЧИНГЭЛГИЙН ГАЛТ ТЭРЭГ АЯЛУУЛАХ БОЛОМЖ БИЙ-

Монгол Улсын нутгаар дамжин өнгөрч буй Транс-Монголын коридор “Улаанбаатар төмөр зам”-ыг Европ-Азийг холбосон тээврийн коридоруудын хамгийн өрсөлдөх чадвар бүхий Транс-Сибирийн тээврийн коридорын гол тэтгэгч шугам билээ.

Уг коридор нь Казахстан улсаар дамжин өнгөрөх коридороос 513 км, Транс Манжуурын коридороос 748 км тус тус дөт юм. Монгол Улсын төмөр замын гол шугам буюу ОХУ-ыг БНХАУ-тай холбож буй гол төмөр замын урт 1110 км, жилдээ 22 сая тн ачаа тээвэрлэж буй.

Сүүлийн жилүүдэд Монгол улсын төмөр замаар тээвэрлэгдэж байгаа ачаа тогтмол өссөөр байгаа юм. 2017 онд тээвэрлэсэн ачааны хэмжээг 2010 оныхтой харьцуулахад 35,47%-иар өссөн дүн гарчээ.

Монголын төмөр замаар  дамжин тээвэрлэсэн  ачааны  хэмжээний  2017 оны дүн мэдээг 2016 оны хэмжээтэй харьцуулахад ОХУ-аас БНХАУ-ын чиглэлд хүнсний ачаа, өнгөт металл, тоног төхөөрөмж, нефть бүтээгдэхүүн тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж  26,79%-ийн өсөлттэй байна.  

ОХУ-аас БНХАУ  чиглэлд аялах хугацааг 28 цаг,  БНХАУ-аас ОХУ руу аялах хугацааг 31 цаг болгон хурдасгажээ. Харин БНХАУ-аас Европын чиглэлд дамжин өнгөрөх чингэлэг тээвэр нь эрчимтэй нэмэгдсэнээр 52,19%-ийн өсөлттэй байгаа аж.

Монгол Улсын ЗТХЯ болон “УБТЗ” ХНН-ээс Хятад-Европын чингэлгийн галт тэрэгний тээврийг 2016-2020 онд хөгжүүлэх төлөвлөгөөнд  онцгой анхаарч ажилласны үр дүнд Монголын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгт өнгөрөх хугацааг бодитоор багасгаж чаджээ. ОХУ-аас БНХАУ  чиглэлд аялах хугацааг 28 цаг, БНХАУ-аас ОХУ руу аялах хугацааг 31 цаг болгон хурдасгасан байна.

Транс Монголын коридороор 2018 онд чингэлгийн галт тэрэг 800-1000, 2019 онд 2000 хүртэл чингэлгийн галт тэрэг аялуулах боломж байгааг “Транзит Монгол-2018” чуулганд оролцогчид онцолж байлаа.

Д.ЭРДЭНЭТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

ЗОЧИН (202.179.*.*)
2018-04-23 17:56:45
ЭНЭ СЭТГЭГДЭЛ БИЧИЖ БАЙГАА ХҮМҮҮС 3 САЯ ХҮНЭЭ ШОРОНД ХИЙГЭЭД ӨӨРСДӨӨ Л ҮЛДЭХ БОЛОЛТОЙ ХҮНИЙ МУУ ҮЗЭХ ДУРТАЙ ХҮН ХЭЗЭЭ Ч ӨӨДӨЛДӨГГҮЙ ЮМ ГЭСЭН ШҮҮ

зочин (202.179.*.*)
2018-04-23 16:20:55
энэ хулгайч яагаад зүгээр яваад байгаа юм бяруу хулгайлсан хүн 5 жил аваад байхад

төмөр замчин (27.123.*.*)
2018-04-23 12:35:58
Zarim humuus tumur zamiig ashig orlogotoi, sain bgaad ataarhaj uhehnee. Jigjidnyamaa darga onowchtoi zuw udirdaj bgaa, mundag udirdagch shuu.

Зочин (180.149.*.*)
2018-04-23 11:12:09
Одоо Эмээлтээс Хөшигтийн хөндийг дайруулаад Маант руу төмөр замаа тавьчихвал бас 10-20 км-ийг хэмнэх байхдаа Улаанбаатараар дайрах галт тэрэгний хөдөлгөөн багасана мөн авто замын хөдөлгөөнд нэвтрэн өнгөрөх чадвар нь ихэснэ гээд олон талын ач холбогдолтой байх болно доо

Зочин (43.243.*.*)
2018-04-23 10:55:32
Энэ луйварчин ажлаа өгөөгүй юм уу? Бас тэр АТГ-ын дарга Энхжаргалын төрсөн эгчийнх нь хүүг дарга болгосон гэсэн тэгээл ингээд байгаад байдаг юм байх даа. Амар юм дөө.

Зочин ахмад настан (112.72.*.*)
2018-04-23 10:24:01
Сайн байна. Юм санаж сэдэж хийсэн хүнээ Монголын ард түмэн ойлгоноо. Санасан сэдснээ шударгаар сайн хийгээрэй. Жингийн цуваа хөвөрч байхад жингэр ноход хуцаж л байдаг юм

Зочин (112.72.*.*)
2018-04-23 09:44:11
Жишжиднямаа шоронд орох болоогүй юу? Ийм гэмт хэрэгт нь яваад л байх юм даа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-20 12:27:11 - Нийслэл
Монголын хүүхдийн ордныг “Хангарьд” одонгоор шагнав
2018-10-20 11:27:25 - Улс төр
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2018-10-20 10:58:25 - Спорт
Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна
2018-10-20 10:49:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент
Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент
Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон
2018-10-20 09:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 12:28:42 - Шар
Сонгууль ойртох тусам улс төрчдийн энэ ажиллагаа улам эрчээ авна
2018-10-19 12:25:21 - Боловсрол
Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялав
2018-10-19 12:00:49 - Хууль
Хуурамч 20 мянган төгрөгийн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна
2018-10-19 11:59:10 - Улс төр
Ерөнхий прокурорын мэдээллийг УИХ-ын гишүүд сонсоно
2018-10-19 11:49:44 - Улс төр
З.Нарантуяа: Хүүхэд хамгаалах төсвийг бууруулж байгаа нь оновчтой бодлого биш
2018-10-19 10:37:10 - Спорт
Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ тэргүүлэн барилдана
2018-10-19 10:20:50 - Байгаль Орчин
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-10-19 10:20:05 - Улс төр
Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав
2018-10-19 10:17:03 - Спорт
Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-19 09:45:46 - Хууль
ФОТО: Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ