Э.Энх-Учралаар ахлуулсан 7б ангийнхан хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг шороон замыг засах төсөл боловруулжээ

Түгээх    
2018-04-23 08:33:48 - Боловсрол

58

-ЭНЭ ЗАМ ӨВӨЛДӨӨ МӨСӨН КАТОК ШИГ БОЛДОГ УЧРААС ХҮҮХДҮҮД 
МАШ ИХ ХАЛТИРЧ УНАДАГ-

Эрдмийн  хөтөч 58 дугаар цогцолбор сургуулийн 7б ангид суралцдаг Э.Энх-Учрал хүү анги хамт олноо манлайлан н.Сугаргарав багшийнхаа удирдлаган дор сургуулийнхаа зүүн талын автозамыг тохижуулах төсөл боловсруулаад байгаа юм. “Боломж олдвол хар зам тавиулна. Бүр боломжгүй бол цементээр хучуулах санаатай байгаа” хэмээн ярих Э.Энх-Учрал хүү аль хэдийн хэрсүүжиж том хүн шиг болжээ. Ярьж хэлж байгаа нь хүртэл эмх цэгтэй, бүгдийг төлөвлөсөн гэдэг нь харагдаж байлаа. Түүнээс бид “Хичээл сурлагандаа шамдан суралцахад нь ямар нэгэн саад бэрхшээл тулгарч байна уу” гэтэл “Өвөл хичээлээ тараад гэртээ харих гэхээр автобус ирдэггүй байхгүй юу. Хоёр цаг хүлээнэ, аймаар даардаг, одоо бараг сурч байна даа. Ханиад ч нэг их хүрхээ байсан. Энэ өвөл хоёр удаа л ханиад хүрсэн. Хааяа их даарсан үедээ манай гэр сургуулийн хажууд нүүгээд ирж болдоггүй юм байхдаа гэж боддог. Манайх руу явдаг ганцхан автобус байдаг болохоор хүлээж байгаад л суудаг” хэмээн хариулав. Тэрбээр хичээлдээ ирэхдээ 13 буудал явж автобуснаас буугаад хоёр буудал орчим алхаж сургуульд ирдэг байна.

58

Ингээд сургуулийнхаа хаалгаар орохын тулд 100 метр гаруй урттай нарийнхан шороон замаар явдаг. Уг замд явган хүний зорчих хэсэг байдаггүй болохоор автомашинтай хамт нэг замаар явдаг. Өвлийн цагт мөсөн гулгуур шиг болсон зам дээр хүүхдүүд халтирч унах, машинд шүргүүлэх нь элбэг. Э.Энх-Учрал хүү ч гэсэн хэдэн жилийн өмнө энэ замаар хичээлдээ ирэх гэж яваад машинд мөргүүлсөн гэхдээ хүнд бэртээгүй гэдгээ бидэнд дуулгасан юм. Мөн хавар, намартаа бороо, цас орохоор ихээхэн хэмжээний шалбааг үүсч явахын эцэсгүй болдог гэдгийг сурагчид дуу нэгтэйгээр хэлж байлаа.

“Хувь хүн бүрт өөрийн гэсэн үүрэг бий” гэх уриатай 7б ангийхан эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхийнхээ хүрээнд 58 дугаар сургуулийн сурагчдад хамгийн их асуудал дагуулдаг нарийнхан шороон замыг засаж янзлуулах хүсэлтэй байгаагаа биднээр дамжуулан томчуудад хүргэж байгаагаа дуулгасан юм.  Э.Энх-Учрал хүүтэй бид төслийнх нь талаар ярилцсан юм.

58

-ХҮҮХДҮҮД САНАЛ ГАРГАЖ ДУУ ХООЛОЙГОО ТОМЧУУДАД ХҮРГЭЖ БАЙНА-

-Танай ангийнхан “Иргэний боловсрол” хичээл дээрээ сургуулийнхаа зүүн талын замыг засах төсөл бичсэн гэл үү. Энэ хичээлээрээ өөр юу сурч мэдэв?

-Тийм ээ, манай ангийнхан н.Сугаргарав багштайгаа хамтраад сургуулийнхаа хажуу талын замыг засах төсөл боловсруулсан юм. Энэ зам өвөлдөө мөсөн каток шиг болдог учраас хүүхдүүд маш их халтирч унадаг бас хүүхдүүд аваар осолд их ордог. Цаашид ч гэсэн ийм зүйл болж магадгүй учраас манай ангийнхан энэ асуудлыг сонгож авч төсөл бичсэн юмаа. Энэ хичээлийг үзэхээсээ өмнө бид бүх зүйлийг томчууд хийх ёстой. Үүнийг нь хүүхдүүд дагах ёстой гэж ойлгодог байсан. Одоо хүүхдүүд санал гаргаж, дуу хоолойгоо томчуудад хүргэж болдог юм байна гэдгийг ойлгосон.

58-Танай ангийхан ямар зам тавиулах юмсан гэж бодож байна. Та хэд зардлаа тооцоолж үзсэн үү?

-Төслийнхөө хүрээнд дүүргийнхээ ИТХ-аар энэ замыг засаж янзлуулах төсөв гаргах төлөвлөгөөтэй байгаа. Бид төсвийг нь мэргэжлийн хүмүүсээр гаргуулна гэж ярилцаж байгаа. Нааштай хариу гарвал хар зам тавина гэсэн бодолтой байгаа. Манай сургууль руу машин орж, гардаг ганцхан зам байдаг нь энэ зам. Овон товон ихтэй хавар бороо, цас орохоор энд тэндгүй ус тогтдог. Хичээлийн завсарлагаагаар хүүхдүүд хүнсний дэлгүүр ордог. Тэгээд бидний хажуугаар явж байгаа машинууд маш их шавхай цацруулж хувцас муухай болгодог.

-Танай ангийнхан төслөө сургуулийнхаа захиралд танилцуулсан уу.  Туслаж дэмжинэ гэнэ үү?

-Сургуулийн маань захирал биднийг дэмжиж байгаа. Харин цагдаагийн газар л үл тоосон. Бусад газрууд бидний төслийн сайхан хүлээж авсан.

-Яагаад үл тоосон юм бол?

-Сайн мэдэхгүй байна. Төсөлтэйгөө холбоотой мэдээлэл авах гэсэн чинь өгөөгүй. Айсан юм шиг байгаан.

-Танай ангийнхан зам засуулах төслөө өөр ямар газруудад танилцуулсан бэ?

-Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны даргатай уулзсан. Биднийг нааштай хүлээж авсан. Цаашид хэд хэдэн хүмүүстэй уулзахаар төлөвлөж байна.

-Энэ замыг ерөөсөө засаж янзлаж байгаагүй учраас танай ангийнхан ийм төсөл санаачилсан юм уу?

-Энэ замыг өмнө нь хоёр ч удаа засаж янзлаж шороо асгаад тэгшилж байсан. Гэхдээ бороо, цас орохоор ахиад л хонхорхой үүсчихдэг. Засмал зам эвдрэл гэмтэл багатай учраас манай ангийнхан ийм зам тавиулчих юмсан гэсэн бодолтой байгаа.

58

58

-СУРАГЧИД СУРГУУЛИЙНХАА ХАШААГААР ДӨНГӨЖ ГАРААД Л 
АВТОЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦДОГ-

Хүүхдүүдийн санаачилсан төслийг 58 дугаар сургуулийг захиргаа хэрхэн дэмжиж байгааг  асуутал нийгмийн ажилтан М.Баавгай дараах хариултыг хэллээ. Тодруулбал, “Манай сургуулийн зүүн талд байрлах энэ шороон замаар ганцхан хүүхдүүд ч гэлтгүй багш, ажилчид, эцэг эхчүүд явдаг л даа. Бороо орохоор шалбааг тогтоод хүүхдүүдийн гутал, хувцас завааруулна. Намар хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургуулийн аж ахуй хариуцсан н.Магнайбаяр гэдэг хүн өөрийнхөө хөрөнгөөр шороо асгаж тэгшлүүлсэн. Энэ өвөл дахиад л эвдэрсэн. Манай сургууль энэ замыг янзлуулах гэж нийслэлийн төлөөлөгчдийн хурал, нийслэлийн орлогч дарга, Сүхбаатар дүүргийн дарга, иргэдийн хурлын дарга гээд нэлээдгүй олон хүнд саналаа тавьчихсан байгаа. Сургуулийн захиргаанаас энэ замыг засаж янзлуулахаар дээгүүрээ хөөцөлдөөд байгааг хүүхдүүд маань мэдэхгүй байгаа болов уу. Хүүхдүүдэд энэ замаар явахад хүндрэлтэй байдаг. Уг асуудлыг хөндсөн нь маш зөв. Тодорхой үр дүнд хүрэх гээд явж буй нь сайшаалтай санагдаж байгаа. Хүүхдүүд дуу хоолойгоо хүргэх ёстой газраа хүргэх ёстой. Энэ бол хүүхдийн үндсэн эрхүүдийн нэг хэсэг нь. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, дуу хоолойгоо насанд хүрсэн хүмүүст хүргэх нь хүүхдүүдийн эрхийн асуудал. Сурагчид маань сургуулийнхаа хашаанаас дөнгөж гараад л автозамын хөдөлгөөнд оролцдог. Манай сургууль гэр хороололд дунд байрладаг болохоор олон км-ын цаанаас хичээлдээ ирдэг хүүхдүүд олон байдаг. Тиймээс өвлийн цагт хүүхдүүдэд маань гэртээ харихын тулд халтиргаа гулгаатай нарийхан харанхуй гудамж, нохой шувуу, согтуу хүн маш их эрсдэл дунд аюултай замыг туулдаг. Ер нь хүүхдийн эрхийг зөрчсөн маш олон асуудал байдаг” гэв.

Эрдмийн  хөтөч 58 дугаар цогцолбор сургуулийн 7б ангийнхан болон Э.Энх-Учрал хүү 3000 сурагчийн өмнө тулгардаг асуудлыг шийдүүлэхийн тулд дуу хоолойгоо шат шатны дарга нарт хүргэхээр хичээж байна. Тиймээс холбогдох албаны хүмүүс хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг нь хүндэтгээд энэ асуудлыг анхааралдаа авна биз ээ.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Г.ТҮШИГ

58

58



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 12

Зочин (159.65.*.*)
2018-04-23 16:04:40
улсаа бодсон хүмүүсийг биш хэн их мөнгөтэй нь сонгуульд оролцож сонгогдох боломжтой болдог тогтолцоотой үед энэ дампуурал хэзээ ч дуусахгүй. тэд сонгуульд зарцуулсан мөнгөө улсаас хэд нугалж хулгайлж аваад тансаглаж бхад улс сонгуулийн зардлыг даахад хүнд гэсэн юм яриад яах вэ дэ гэж санагдах.нүдэн дээр хэмнэж бга дүртэй ч цаагуураа шимэгчидийн армийг сонгон нуруун дээрээ гаргаж бга үхэр шиг бид энд наад захын ийм асуудлаа ч шийдүүлж чадахгүй туйлдан явах.

Зочин (159.65.*.*)
2018-04-23 15:34:30
зөвхөн цагдаа гэлтгүй шүүх гм олон газарууд хяналттай шудрага болгохын тулд төрөөс сонгуулийн зардлыг бүрэн даадаг болгох хэрэгтэй. мөн цэвэр улсаа бодсон зөв хүн нь гарах боломжтой сонгууль хийх боломжийг бүрдүүлэх ёстой. гэр хорооллын хөгжлийн төлөө байгуулагдсан нам сонгуульд оролцох эрхээ авч чадахгүй бгаа гол шалтгаан нь мөнгө хөрөнгө авилгад орооцолдоогүй , сайд дарга гм арыг нь даах дэмжлэггүй цэвэр ард иргэдээс үүсэн бүрэлдэж гарч ирсэн нам болохоор нь дээр бгаа манан өөрсдийх нь тогтолцоог илчилж эвдэж нураах вий гэж айгаад гаргахгүй бгаа нь тодорхой. эрх өгдөг юмаа гэхэд тэд үзэл бодолдоо тууштай бат зогсож бүх юмаа ил тод олны нүдэн дээр байлгаж байнга сурталчилж ард түмний хамгаалалт дэмжлэг дээр явж байж л энэ улсыг өөрчилж шудрага бдлыг авчрах эхлүүлэх найдвартай болох бх. хэрвээ тийм хамгаалалт бат бэх үзэлтэй бж чадахгүй бол амархан тоглоом болж бусад шиг замхраад дуусн

Зочин (183.177.*.*)
2018-04-23 12:57:58
дүүргийн дарга хийх ёстой ажил. ямар аргаа барсандаа энэ хүүхдүүд ингэж байхав дэ. эмгэнэл шүү

Зочин (43.242.*.*)
2018-04-23 12:19:35
Ха ха энэ пацаан том болоод шууд дарга болно гээд зүтгэх байх даа ямар том үгтэй пэд үсэрсэн золиг вэ

Зочин (99.203.*.*)
2018-04-23 11:02:13
Амин хувиа хичээсэн,болж л өгвөл хулгай хийчих санаатай бидний үеийнхнээс шал өөр шинэ үе өсөж өндийж байна.Тэд л энэ улсын жинхэнэ эзэд нь юм шүү дээ.

zochin (119.40.*.*)
2018-04-23 10:58:24
ter tsagdaagiinhangej jinhene novshiingazar bnaa, huuhduud bitgi hel ard irgedee toohgui, daramtlana, zovoono, chiregduulne, nuuts ene teree gej hutsaj medeh erhtei medeelliig n uguhgui saatuulna, duurchihsen teneguud, tuslaltsaa uzuuleed zuvluud saihan yariad heleed uguhud yu n buruu bnaa, za ene setgegdel bichij bga setgetsiin uvchtei malnuudiin buruu har energitei zuiliig toohgui haychih, erguu malnuud, naaduul chini albaar iim setgegdel bichij humuusiig taltsuulj, herelduulj, huvaaj, buhimduulj, stressduulj bj taashaal avdag gaj dontnuud, meddeg gazar n zohih arga hemjeeg n avaasai da, nuguu l hund surtaltai tsagda nar n hudluhgui l de

zochin (202.131.*.*)
2018-04-23 10:46:20
Гарчигаа зөв бичээч друка

Зочин (202.179.*.*)
2018-04-23 10:43:17
САЙН Л ХҮҮ БАЙНА

Зочин (112.72.*.*)
2018-04-23 10:08:44
ямар хөгийн амьтан чи үр хүүхэдгүй гозон толгой байж таарна хүний үрсийг зулбсагаар нь дууддаг чамайг хорвоо дэлхий яаж дааж байнаа новш минь

Зочин (159.89.*.*)
2018-04-23 09:20:09
Сургууль Цэцэрлэг хүрэлцэхгүй байхад муу сайн Оркууд зулсага төрүүлээдл. Ганц биш 3-4 зулбсага төрүүлдэг. Гуйлагчин Ядуугаа мэдэхгүй байж... Монголчууд 1 сая байхдаа Дэлхийн талыг эзэлж байсан юм шүү

Зочин (159.89.*.*)
2018-04-23 09:19:50
Сургууль Цэцэрлэг хүрэлцэхгүй байхад муу сайн Оркууд зулсага төрүүлээдл. Ганц биш 3-4 зулбсага төрүүлдэг. Гуйлагчин Ядуугаа мэдэхгүй байж... Монголчууд 1 сая байхдаа Дэлхийн талыг эзэлж байсан юм шүү

Зочин (112.72.*.*)
2018-04-23 09:03:03
Энэ хүүхдүүдийн хойч ирээдүй их бүрхэг байна. Монгол улс чинь мөхөж байгаа гэдгийг ойлгож байна уу.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 18:41:40 - Улс төр
Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе
2018-10-16 17:58:36 - Улс төр
Н.Баяртсайхан: Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой
2018-10-16 17:29:17 - Шар
Хабиб Нурмагомедов Конорын даагаа нэхэх саналаас татгалзжээ
2018-10-16 17:04:59 - Гадаад
"Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ын төлөөлөгчидтэй Катарт уулзсанаа баталгаажуулав
2018-10-16 16:49:24 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалт 73 хувьтай байна
2018-10-16 16:37:12 - Энтертайнмент
“Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ
2018-10-16 16:24:10 - Хууль
Иргэдэд Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:09:33 - Нийслэл
“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна
2018-10-16 16:03:32 - Спорт
Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2018-10-16 15:48:02 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв
2018-10-16 15:45:41 - Улс төр
АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна
2018-10-16 15:16:30 - Спорт
М.Бундмаагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
2018-10-16 15:13:49 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлэг өгч байхдаа амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй
2018-10-16 15:12:27 - Нийслэл
МОН-30 цахилгаан автобус гэрлийн гялбаа үүсгэхгүй
2018-10-16 15:04:31 - Эдийн засаг
“Global Finance” сэтгүүл Хас банкийг Монгол Улсын Шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2018-10-16 14:12:41 - Улс төр
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент
Л.Лхамянжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 13:09:16 - Нийслэл
ФОТО: Амталгаат худалдаа зохион байгуулагдаж байна
2018-10-16 13:07:43 - Хууль
"Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ
2018-10-16 12:57:59 - Орон нутаг
БНХАУ-д үржлийн бус бог мал экспортлоно
2018-10-16 12:52:08 - Хууль
АТГ-т 336 хэрэг шалгагдаж байна
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
2018-10-16 12:36:32 - Спорт
Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
2018-10-16 12:24:38 - Боловсрол
ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2018-10-16 12:18:40 - Улс төр
Замын-Үүдэд тээвэр логистикийн төв нээлтээ хийлээ
2018-10-16 12:11:09 - Улс төр
"Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-16 12:01:28 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2018-10-16 11:54:25 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ