Улаанбаатар хот “АЗИЙН ЖОРЛОН” хочтой болох нь, Баделхан сайд аа

Түгээх    
2018-05-14 14:12:14 - Улс төр

Жилийн жилд урь орохтой зэрэгцэн Монголчуудын өмнө тулгардаг түмэн зовлонгийн нэг нь яалт ч үгүй энэ цэвэрлэх байгууламжийн үнэрийн асуудал. Хамартай бүхнийг ямар ч улс төрч, эдийн засгийн хямрал, махны үнийн өсөлтөөс илүү шууд  дарангуйлж чаддаг ганц зүйл нь цэвэрлэх байгууламжийн үнэр болжээ.

Уг нь гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг худалдан авч, суурилуулж эхлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад Ерөнхий сайд даалгасан юм.

Хятадын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр шинэ төв цэвэрлэх байгууламж барих гэрээг Ерөнхий сайд Хятадын талтай байгуулсан. Иймээс удахгүй цэвэрлэх байгууламжийн ажил эхэлнэ гэх чихэнд чимэгтэй үг сонсогдсоор даруй сарын хугацаа өнгөрчээ.  Барилгын сайд маань уг нь ажилдаа маруухан ч мэдлэг сайтай. Тухайлбал “Лагийн үнэр дарах ажлыг эхлүүлж байгаа. Өдөр бүр 1,000 метр.куб лаг гардаг. Өөрөөр хэлбэл, өдөрт 10 тонны даацтай автомашинаар 100 удаа зөөсөнтэй тэнцэх хэмжээний лаг гарч байгаа. Үүнээс асар их үнэр гарах нь ойлгомжтой” хэмээн энэ их өмхий үнэрийн талаар нийслэлийн иргэддээ цэвэрлэх байгууламжийн үнэрийн талаар танин мэдэхүйн мэдээлэл өгч байгаа харагддаг юм. Гэхдээ нийслэлийн иргэд бид чинь “Судлаж байгаа, ажиллаж байна” гэдэг үгнүүдээс үнэндээ залхсан гэдгийг хэдэн сайд маань ер нь нэг мэдмээр дээ.


Дөрөвдүгээр сарын эхээр улсын төсвийн хөрөнгөөр Төв цэвэрлэх байгууламжийн лагийг халдваргүйжүүлэх, үнэр дарах хэт авианы тоног төхөөрөмжийг худалдан авч угсарч эхэлсэн байдаг. Герман улсад үйлдвэрлэсэн уг төхөөрөмж 2.5 тэрбум төгрөгийн үнэтэй бөгөөд уснаас үүсдэг бактерийг устгадаг, үнэргүйжүүлдэг гэх. Европын орнуудад түлхүү хэрэглэгддэг уг төхөөрөмжийг  дөрөвдүгээр сарын 12-нд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг албаныхан хэлж байсан. Үүнтэй зэрэгцэн Х.Баделхан сайд “Энэ зун цэвэрлэх байгууламжийн үнэр үнэртэхгүй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлээд амжсан юм. Гэтэл энэ байдлаараа бид “өмхийтэйгөө зунших” янзтайдаг. Хэрвээ 2.5 тэрбум төгрөгөөр нийслэлээ өмхийгөөс нь салгаж чадахгүй бол Барилга хот байгуулалтын сайдаас мөнгийг нь нэхэмжлэх үү эсвэл сайдаараа лагийг нь цэвэрлүүлэх үү гэх мэт асуудал ар араасаа хөврөх  янзтай л харагдаж байна.

Гэхдээ дан ганц энэ жил яригдаж байгаа асуудал биш, жилийн жилд л яригддаг. Яригдах бүртээ төсөв мөнгө гаргадаг. Тухайлбал, 2016 онд улсын төсвөөс 8.1 тэрбум төгрөг гаргаж, цэвэрлэх байгууламжийн лагийн үнэрийг дарах, эвдэрсэн инженерийн байгууламжийг засч, шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр болсон байдаг. Ингэхдээ мөн л “өмхийгүй зуншина” гэдэг амлалтыг  нийслэлийн удирдлагууд тухайн үед нь өгч л байсан. Ерөөсөө өмхийгөөрөө хүртэл шоудаад сурчихсан уу гэлтэй.

Цэвэрлэх байгууламжийн лагийн найрлагад лох азот, фосфор, хлорын нэгдэлд гадаргуугийн идэвхит бодис, эгэл биет, вирус, шимэгч хорхойн өндөг зэрэг бичил биетийн исэлдэлт явснаар хүхэрт ус төрөгч, аммиак, нүүрсхүчлийн хий, метан ялзралын хий ялгарч эвгүй үнэр бий болж байна хэмээн эрүүл мэндийн мэргэжилтнүүд нэг бус удаа хэлсэн байдаг. Ингэхээр хичнээн хүний эрүүл мэндэд аюул нүүрлэж буйг хэлэх аргагүй.

Амралтын хоёр өдөр цэвэрлэх байгууламжийн үнэрт дарлуулж суухдаа эрхгүй л Баделхан сайдыг бодож суулаа. Хотын бид эхний өдөр нь тэсгэл алдаж байсан бол хоёр дахь өдрөөс нь “нүд аргаж” бараг л мансуурсан гэхэд нэг их хилсдэхгүй биз. Хотын төвөөр яваа хэдэн жуулчид хөөрхий минь хамраа чимхээд элдвийг хэлж, ёстой нэг харааж яваа харагдсан. Энэ янзаараа байвал "Азийн цагаан дагина" гэж нэрлэгдэж явсан Улаанбаатар хот Х.Баделхан сайдын үед өмхий үнэрээсээ болж “Азийн жорлон” хочтой болох янзтай.

Т.БАТСҮРЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 28

иргэн (202.179.*.*)
2018-05-15 22:39:28
Улаанбаатар бол АЗИЙН ЖОРЛОН хот шүү дээ. Ганц цэвэрлэх байгууламж биш эргэн тойрноо нэг харчих 5-10 м зайтай битүү задгай жорлон байгаа. Бороо орхоор хөвж гарч ирээд халдвар тараана. Та нар халдварт өвчин тусаад улс төржиж хуцах тэнхэлгүй болно. Харсаар иэдсээр байж ажил хийж байгаагаа дэмжиж сур ТЭНЭГҮҮД ЭЭ.

Olon songuulin show bolson doo (124.158.*.*)
2018-05-15 13:41:38
Ene asuudal bol say garch irsen asuudal bish shuu Buyangin Yasan tolgoit Jargalsaihan anh songuulid orohdoo umhiig arilgana gj garch bsan yum dag

Olon songuulin show bolson doo (124.158.*.*)
2018-05-15 13:41:38
Ene asuudal bol say garch irsen asuudal bish shuu Buyangin Yasan tolgoit Jargalsaihan anh songuulid orohdoo umhiig arilgana gj garch bsan yum dag

зочин (103.229.*.*)
2018-05-15 11:48:12
Аль хэдүйн ийм нэртэй болоо биздээ. Одоо харин Бадилхан сайд янзлах гээд зүтгээд байгаа юм биш үү.

Иргэн (112.72.*.*)
2018-05-15 06:56:58
Монгол ард тумнийхээ жорлонг шиидэж чадахгуй байж их том яринаа.Тэгсэн хэрнээ ард тумэн нь их ядуу,гадныхан,дарга нарууд их баян ,залуучууд нь гадагшаа явж ажиллаж амьдрахгуй бол жирийн ардууд Монголд амьдрах маш хэцуу.Нийтийн мэдээлэл нь маш муу ,хэрнээ их олигархжсан улс болсон шуу.

Zochin (103.229.*.*)
2018-05-15 01:47:28
Umhii unert amidrah arga alga daa. Uvul n utaa huiten, havar zun n baas sheesnii uner unerteed, eruul erhtentei hun oldohgui bolokh n shig bn daa..

zochin (27.123.*.*)
2018-05-15 00:57:38
Ih hurliin 76 gaar subbotnik hiilgej lagiig tseverluuleh heregtei bas ue ueiin hotiin darga nariig subbotnikt oroltsuul.

К (103.10.*.*)
2018-05-14 23:46:19
Монголшуд жорлондоо живх нь ямар хамаатай юм?

Зочин (122.201.*.*)
2018-05-14 22:48:06
Хм.Яг ажил хийж харагдаач.

Зочин (64.119.*.*)
2018-05-14 21:46:46
Батсурэн гуай наад сайдын умхий биш харин хот гэдэг их айлын 70 жилийн баас уе уеийн мундаг дарга нарын хураасан баас гэхэд болно Тэгээд нэг жилд шийдэгдэх уу Энэ сурвалжилагчаас эхлээд 3 сарын хугацаатай цэвэрлэх байгууламж дээр газар дээр нь томилж ажилуулья тэгээд ямар ажил хийгдэж байгааг бодитоор хургэдэг байя

Зочин (64.119.*.*)
2018-05-14 21:44:33
Батсурэн гуай наад сайдын умхий биш харин хот гэдэг их айлын 70 жилийн баас уе уеийн мундаг дарга нарын хураасан баас гэхэд болно Тэгээд нэг жилд шийдэгдэх уу Энэ сурвалжилагчаас эхлээд 3 сарын хугацаатай цэвэрлэх байгууламж дээр газар дээр нь томилж ажилуулья тэгээд ямар ажил хийгдэж байгааг бодитоор хургэдэг байя

зочин (43.242.*.*)
2018-05-14 19:12:25
Германы техееремж суурилуулсан гээд байсан яаасаан.

Зочин (202.179.*.*)
2018-05-14 17:46:53
UB зун баасанд живж өвөл хорт хиигээр хордож хоол архиндаа хордож хорвоог орхиж баина

Зочин (202.179.*.*)
2018-05-14 17:41:00
Яг үнэн. УБ хот чинь хогондоо дарагдсан,зун хавар намар нь гэрт гадаа өмхий үнэртээд л, өвөл нь нүүрсний утаандаа манантаад амьсгалахад хэцүү.Бас чанаргүй, үзэмж загваргүй олон барилгууд гишгүй газаргүй барьсан.орон сууцнуудын суурийг малтаж хулгана,оготны нүх шиг бар цэнгээний газрууд .Ёооё ёстой муухай улсын нийслэл гэхэд ямар ч сүр сүлдгүй ёстой ЖОРЛОН гэж хэлмээр.

Зочин (112.72.*.*)
2018-05-14 17:12:03
Ogtsruulaas uur huniig tabih heregtei. Chadahgui bol chatsaga tsarailaad zgeer gishuunee hiilde

105 30.200.25 (202.21.*.*)
2018-05-14 17:03:37
Азийн жорлон" гэдэг нэрийг хэн өгөөд байгаа юм. Үүнийг бичигч өөрөө ийм зохисгүй нэр өгчихөөд дэлхий даяар цацааад байх юм. Редактор гэдэг хүн байдаг бол нэр нэршилээ хянаж гаргаж байгаач?

Зочин (112.72.*.*)
2018-05-14 16:56:58
Урин дулааны улирал эхэлж цонхоо онгойлгож агаар амьсгалах гэхээр өмхий үнэр үнэртээд хэцүү юм.

баларлаа (202.179.*.*)
2018-05-14 16:30:51
Азийн хар утаа суунаглуулсан дагина өмхий үнэр ханахлзуулсан эсгий хотуушиг гэвэл яанаа

Шударга, эрх тэгш байцгаая (107.167.*.*)
2018-05-14 15:45:16
Гэр хорооллынхон нүүрс түлээд утаа гаргаад байсан тул ирэх жилээс хот руу нүүрс оруулахгүй болсон. Байранд амьдрагч нар мах их идээд хотыг өмхийрүүлээд байгаа тул ирэх жилээс хот руу мах оруулахыг хориглох хэрэгтэй юм биш үү?

зочин (103.242.*.*)
2018-05-14 15:43:47
хүрэлцэх чадахгүй

иргэн (103.10.*.*)
2018-05-14 15:12:25
Гэрт гадаад ч хаана л бол хаана өмхий үнэртээд тун хэцүү байна. Энд эрүүл мэнд аюулгүй байдал эрсдэлд ороод байгаа бус уу. энд төр засаг арга хэмжээ авахгүйгээр ингээд байж болох уу. бидний ард түмэн арай л дорой байна. энэ бол гамшиг гэдгийг ойлгож тэмцэх цаг аль хэдийн өнгөрөөд байна.

Зочин (124.158.*.*)
2018-05-14 15:08:52
Эд нар чадахгүй

Зочин (103.57.*.*)
2018-05-14 14:58:28
туруулээд цавчаа яриад байгаа шуу. Поко гэдэг хуухэн хийх хийхгуйг мэдээд байгаа гэх юм билээ

Зочин (43.242.*.*)
2018-05-14 14:52:35
Худалч Баделхан

Зочин (43.243.*.*)
2018-05-14 14:49:51
Энэ яамнаас юу хүлээх вэ дээ. Сайд, Дэд сайд, газрын дарга нар гээд бүгд мэргэжлийн бус сонгуулийн шахааснууд. Ичиж үхмээр. Эд нарыг ажилтай байлгах гэж Улаанбаатар хотоо өмхийрүүлэх үү? Өөрсдөө ичээд яваачаа та нар наад чаддаг хүмүүст нь ажлаа өгөөд.

экү (202.179.*.*)
2018-05-14 14:38:12
ӨӨ одоо бид нар ардчилалын үед амьдраагүй нь тодорхой боллоо доо хөөрхий

иргэн (112.72.*.*)
2018-05-14 14:29:57
ХАНААС ЯАЖ ХЭДЭН ТӨГРӨГ ЦАВЧИХ ВЭЭ ГЭЖ ТОЛГОЙГОО ГАШИЛГАСААР БАЙТАЛ МОНГОЛ УЛС СҮЙРЛЭЭ

Зочин (103.26.*.*)
2018-05-14 14:26:37
ТАНАЙ АРДЧИЛСАН ЛАЛАРУУДЫН ҮЕД ИЙМ Л БАЙСАН, ХУЦАХАА БОЛЬ МЭДЭЭ.МН-ИЙ ЭРГҮҮ ХОШНОГОНУУД МИНЬ, ТЭР ЗИ ГЭДЭГ ГӨЛЧГИЙДӨӨ Ч ХЭЛ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-20 12:27:11 - Нийслэл
Монголын хүүхдийн ордныг “Хангарьд” одонгоор шагнав
2018-10-20 11:27:25 - Улс төр
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2018-10-20 10:58:25 - Спорт
Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна
2018-10-20 10:49:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент
Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент
Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон
2018-10-20 09:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 12:28:42 - Шар
Сонгууль ойртох тусам улс төрчдийн энэ ажиллагаа улам эрчээ авна
2018-10-19 12:25:21 - Боловсрол
Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялав
2018-10-19 12:00:49 - Хууль
Хуурамч 20 мянган төгрөгийн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна
2018-10-19 11:59:10 - Улс төр
Ерөнхий прокурорын мэдээллийг УИХ-ын гишүүд сонсоно
2018-10-19 11:49:44 - Улс төр
З.Нарантуяа: Хүүхэд хамгаалах төсвийг бууруулж байгаа нь оновчтой бодлого биш
2018-10-19 10:37:10 - Спорт
Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ тэргүүлэн барилдана
2018-10-19 10:20:50 - Байгаль Орчин
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-10-19 10:20:05 - Улс төр
Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав
2018-10-19 10:17:03 - Спорт
Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-19 09:45:46 - Хууль
ФОТО: Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ