Зун боллоо, ямар амралт сувилал зорих вэ

Түгээх    
2018-05-15 08:32:23 - Эрүүл мэнд

Зуны дэлгэр цагт хүмүүс амралтын газар амарч, рашаан сувилалд эмчлүүлэхийг чухалчилдаг. Тиймээс зуны эхэн сар гарч буй энэ үед амралт, сувиллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхийг зорилоо.

АМРАЛТЫН ГАЗРУУДЫН ҮНЭ

Ар гурван сайхан

Горхи Тэрэлжийн Байгалийн Цогцолбор газарт уул ус, ой модныхоо хаяанд байрладаг. Нэг ээлжиндээ 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай, сүүлийн 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай, найрсаг хамт олон амт чанар сайтай хоол унд, хорхог боодог, зоогийн газар, караоке, спорт тоглоом, морин аялал, автобус унаагаар үйлчилнэ. Амрагчдын тоо, амрах хоногоос нь хамаараад үнийн хувьд уян хатан нөхцөлтэй.

Утас:88165055


Торлогт

ТОРЛОГТ жуулчны бааз нь 100 хүний багтаамжтай дүнзэн байшин болон монгол эсгий гэр бүхий амралт юм. Ая тухтай, хөгжилтэй амралтандаа мотоцикл, морин, явган аялал, биллиард, теннис, сагс, гар бөмбөг, одон бөмбөг, русская баня, бүжиг, наадам, цагаан идээ, хорхог, боодог гэх зэрэг үйлчилгээтэй. Дотоодын амрагчид: /2018он/ Монгол гэр-нэг хүний нэг өдөр 55,000 төг /гурван удаагийн хоол багтсан + оройн тараг/ Дүнзэн байшин-нэг хүний нэг өдөр 60,000 төг /гурван удаагийн хоол багтсан + оройн тараг/ Хамт олны хөнгөлөлт, урамшуулалтай. Даваа-Пүрэв гаригууд онцгой хөнгөлөлттэй юм.

Утас: 99022081


Чандмань булаг

Улаанбаатар хотоос 65км т байрлах " Чандмань булаг " амралтын газар нь хувь хүн болон албан байгууллага хамт олны захиалга авч байна. Тус амралт нь УБ-Дархан явах замд нарс хусан ойн захад рашаан булаг бүхий байгалийн үзэсгэлэнт газар байрлана. Нэг ээлжиндээ 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай ба боловсон бие засах газар, зориулалтын сагсан бөмбөг болон волейболын талбайтай. Караокед дуулан, биллъярд теннис тоглох боломжтой \анги хамт олон болон төгсөлтийн баярын хямдрал урамшуулалтай юм.

Утас: 99191053


Цагаан өргөө

Цагаан өргөө амралт хотоос хойш зуслан явдаг замаар 24 км буюу хотын төвөөс 40-50 минут явж очдог. Гэр бүлээрээ амрах, ургийн баяр болон ахан дүүсийн цугларалт хийх, төрсөн өдрийн баяр тэмдэглэх, хамт олон, найз нөхдийн уулзалт, байгууллага хамт олноороо салхинд гарах, байгууллагын ой, тэмдэглэлт үйл явдал, бүх төрлийн хүлээн авалт, найр наадам хийх, төрөл бүрийн хурал, семинар, сургалт зохион байгуулах, нэг ангийнхны уулзалт хийх, хонхны баяр хийх, явган аялал олон ууланд авирах, морьтой аялал хийх зэргийг зохион байгуулна. 

Амралтад сагсны талбай, элсний волейболын талбай, хөл бөмбөгийн талбай, теннисний ширээ, караоке, саун, тай массаж, нийтийн бүжиг, диско зэргээр үйлчилнэ. Жилийн дөрвөн улиралд ажилладаг. Зочдын өрөөнүүд 1-3 ортой өрөө, люкс гэсэн төрлүүдтэй ба өрөө бүр дотроо 00, душтэй.

Утас: 99112171


"Монголын нууц товчоо"

“Монголын нууц товчоо” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь 2005 оноос үйл ажиллагаагаа эхэлж байсан. Жилийн дөрвөн улиралд амрагч, аялагчдыг тав тухтай орчинд хүлээн авч, өөрийн үйлчлүүлэгчдэд өвөрмөц дүр төрх бүхий чанартай, цогц үйлчилгээг хүргэх зорилготой. 24 ор бүхий люкс, стандарт зэрэглэлийн өрөөтэй зочид буудал. 72 ор бүхий 13-р зууны үеийн цомцог гэр. 18 ор бүхий зуны байр. Нэг ээлжиндээ 120 хүнийг хүлээн авах хүчин чадалтай. Байршил: “Монголын нууц товчоо” амралт, аялал жуулчлалын цогцолборын газарзүйн байрлал нь Төв аймгийн Жаргалант сум, уртрагийн 1060, өргөргийн 480-д Улаанбаатар хотоос Дархан орох зам дагуу 114 км зайд байрладаг.


“Чингисийн хүрээ”

Тус амралтын газрын тохижилт нь XIII зууны үеийг санагдуулам “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолбор газар. Чингисийн хүрээ ресторан нь 1991 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын анхны гэр ресторан гэдгээрээ онцлогтой. Үнэ: Гэр буудлууд хоногийн 60-аас 100 мянган төгрөгийн хооронд байгаа юм байна.

-РАШААН СУВИЛЛУУД УЛААНБААТАР ХОТООС 60-630 КМ
ЗАЙД ОРШИЖ БАЙНА-

Аварга тосон сувилал

Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 250 километр зайтай орших ба Хэнтий аймгийн Жаргалтхаан сумыг өнгөртөл 230 км засмал замаар,  Жаргалтхаан сумаас Аваргатосон рашаан сувилал хүртэл 40 км сайжруулсан шороон замаар явж очно.

Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, хоёр ба гурав цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм. Арьсны эмгэгүүд, харшил, хордлогын нөлөөтэй эмгэгүүд, сахарын диабет, дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг, мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд, үе мөчний хэрх өвчин, хамар хоолойн эмгэг, гэмтэл бэртлийн дараах үе зэргийг эмчилдэг ач холбогдолтой.


Гурваннуурын рашаан

Хэнтийн Дадал сумын нутагт, Онон Балж голын сав газар, эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүнболдог хэмээх газрын өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн холбоо гурван нуурын хойно далайн төвшнөөс дээш 1300 метрт оршдог. Улаанбаатараас Чингис хотоор дайрч явахад 600 км, Өмнөдэлгэр сумаар дайрч явахад 500 км явж хүрнэ.

Шавар нь химийн бүтцээрээ сапрофил шаврын төрөлд багтдаг. Гол төлөв амьсгалын эрхтэний архаг өвчин, уушигны хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдал, үе мөчний өвчнүүдийг эмчлэхэд онцгой тохиромжтой.

Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үед тохиромжгүй. Рашаан сувилал нь дөрөвдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 1-ний хооронд улирлын чанартай ажилладаг бөгөөд нэг ээлжиндээ 500 хүртэл хүн авах хүчин чадалтай.


Ар Жанчивлан рашаан

Төв аймгийн Эрдэнэ сумын нэгдүгээр багийн нутагт, нийслэл Улаанбаатар хотоос 60 км, Төв аймгаас 57 км, Налайх дүүргээс 26 км-т байрладаг. Хан Хэнтий нурууны баруун урд үзүүрт, Туул голын урд, Баянцогт уулын ард далайн түвшнээс дээш дунджаар 1000-1500 метрт оршдог.

Сувилалд ашигладаг рашаан нь ходоод, элэг, цөс болон цусны даралт ихсэх ба багасах, үе мөч, ууц нурууны архаг өвчин, мэдрэлийн системийн төрөл бүрийн өвчтэй хүмүүсийг эмчлэх бололцоотой нүүрсхүчлийн хийтэй, хүчилтөрөгчийн давхар исэлтэй хүйтэн рашаан юм. Эдүгээ Ар жанчивлан рашаан сувилал нь дотор ходоод, элэг, цөс, бөөр, үе мөч, тулгуур эрхтэн, булчин шөрмөсний үрэвсэл, мэдрэлийн системийн сульданги, төв болон захын мэдрэлийн судлын үрэвсэл зэрэг өвчнүүдийг эмчилдэг байна.


Багануур сувилал

“Багануур” бүсийн сувилал нь Улаанбаатар хотоос 130 км зайд Багануур хотын төвд байрладаг. Ахуйн болон үйлдвэрлэлийн осолд орсон хүмүүст зориулан тусгай эмчилгээ буюу нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг сувилал юм. Зуны улиралд Хэрлэн голын эрэг дээр зусланд гарч, долоодугаар сарын дундаас эхлэн гүүний саам уулгах эмчилгээг давхар хийдэг.


Баянзүрхийн рашаан сувилал

Баянзүрхийн овооны рашаан нь Завхан аймгийн Нөмрөг суманд УБ-хотоос 1100км-т аймгийн төвөөс 188 км-т, сумаас 40 км-т Шар тагийн өвөр ам, Баян зүрх хэмээх тахилгат уулын ар бэлд ой мод бүхий байгалийн үзэсгэлэнт газарт д.т.д 2080метр өндөрт оршдог. Хүйтэн чанартай рашаан.

Уг рашааныг эрт дээр үеэс нутгийн ардууд элэг, цөс, ходоод гэдэсний архаг өвчинг анагаахад хэрэглэж ирсэн уламжлалтай. Нэг ээлжиндээ 120 амрагч хүлээн авах чадвартай. Тус сувилал нь, зүү төөнүүр, бариа засал, хануур, самнуур, монгол эмэн эмчилгээ зэрэг уламжлалт эмчилгээгээр үйлчилдэг.

Мөн рашаан нь элэг цөс, ходоод гэдэсний архаг өвчнүүд болон үе мөчний өвдөлтийг анагаах чадалтай бөгөөд цэвэр агаараар уушгины бүр төрлийн өвчинд тустай гэдэг. Энэхүү рашааныг уух, шавших зайлах, орох хэлбэрээр эмчилгээнд хэрэглэдэг.


Галтын халуун рашаан

1961 онд  Галт сумын “Идэрийн-Ундрал” нэгдлийн ерөнхий хорооны хурлын шийдвэрээр халуун рашааны ордыг түшиглэсэн “Халуун усны рашаан амралт” нэртэйгээр байгуулагдсан. Уг рашаан нь  сульфат ба сульфат-карбонат натрийн найрлагатай 0.83гр/дм3  эрдэсжилттэй +38⁰С+44⁰С халуун рашаан юм.

ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын газрын царцдас судлалын хүрээлэн, Монгол улсын ШУА-ын Хими, хими технологийн хүрээлэнгийн хамтарсан экспедицийнхэн 2007 онд судалгаа хийж найрлагыг нь тогтоожээ.

Рашаан нь амны хөндий, үтрээ, шулуун гэдэсний салст бүрхэвчний эмчилгээ, түүнчлэн хамар хоолойн эрхтэн, амьсгалын замын өвчнүүдэд ч чухал хэрэгтэй байдаг. Мөн рашаан усны физиологийн үйлчлэл үзүүлдэг үзүүлэлтийн нэг нь түүний орчин PН юм. Шүлтлэг орчинтой рашаан ус арьстай харилцан үйлчлэлцэж, түүний уян хатан чанарыг нэмэгдүүлдэг учир арьсны олон өвчний үед тааламжтай үйлчилгээ үзүүлнэ.


Шаргалжуутын рашаан

Шаргалжуут рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Шаргалжуут голын эрэг дээр далайн түвшнээс дээш 2150 м өргөгдсөн уулын энгэрт байрладаг. Улаанбаатар хотоос 630 км зайтай оршдог ба Баянхонгор аймгаас 60 км яваад хүрнэ.

Байгалийн эмчилгээний хосгүй бүтээл болох Шаргалжуутын 108 төрлийн рашаан, Үүдийн нуурын анагаах шаврыг дорнын уламжлалт эмчилгээ болох бариа засал, зүү төөнүүр, аппаратын эмчилгээ болох физик эмчилгээ төрөл бүрийн усан эмчилгээ, биеийн тамир эмчилгээ зэргийг хослуулан хэрэглэж эмчлэн сэргээх үйлчилгээтэй юм.

Шаргалжуут рашаан сувилал нь зуны улиралд нэг ээлжиндээ 445 хүн, хүйтэн сэрүүний улиралд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай. Жилийн дөрвөн улирал тасралтгүй ажиллана.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

Зочин (202.55.*.*)
2018-05-16 16:57:57
hed yum be

Зочин (112.72.*.*)
2018-05-15 11:49:07
Hamgiin gol ny uniig ny bichih heregtei shuu dee.

Зочин (182.160.*.*)
2018-05-15 11:08:09
Амралт рашаан сувилалын газруудыг KFS шиг нэгдсэн стандарттай болгох хэрэгтэй. Эмчилгээ сувилгааны онцлог гэж байлгүй л яахав. Хоол нь махтай махгүй 1 өрөөнд хэт олуулаа... гэх мэт. Тусгай зөвшөөрөл олгодог цуцалдаг албан тушаалтаны утасны дугаарыг галын самбар шиг байрлуулах хэрэгтэй.

Зочин (182.160.*.*)
2018-05-15 11:08:00
Амралт рашаан сувилалын газруудыг KFS шиг нэгдсэн стандарттай болгох хэрэгтэй. Эмчилгээ сувилгааны онцлог гэж байлгүй л яахав. Хоол нь махтай махгүй 1 өрөөнд хэт олуулаа... гэх мэт. Тусгай зөвшөөрөл олгодог цуцалдаг албан тушаалтаны утасны дугаарыг галын самбар шиг байрлуулах хэрэгтэй.

Дорж (203.217.*.*)
2018-05-15 09:55:28
гурван нуурын амралт сувилал үнэтэйгээс гадна байрны тохижилт гэж авах юмгүй,хоолны үйлчилгээ нь тааруу юм билээ. яахав сувилгаа тал нь гайгүй гэж болмоор. ердийн өрөө нь хачин муу тавилгатай шал тааз хана туурга нь маш муу оромж аятай хирнээ Ар чанчивлангийн хагас люксээс үнэтэй байсан. таалагдаагүй.

Zochin (220.179.*.*)
2018-05-15 09:54:07
Uvul ni tsagaan sar shine jil geed zun ni bayar naadam amralt suvlal geed zun tsag ug ni id buteen baiguulaltiin uey

Хүн (150.129.*.*)
2018-05-15 09:17:04
Хоногт 35-аас дээш төлбөртэй нь бүгд сөнөтүгэй.Эзэд нь гэж олны хөрөнгийг цусалсан хулгайчууд байж таарна. Та нарын энэ зугаа цэнгээн, мөнгөний газарт чинь дундаж амьралтай Монгол хүн 10 хонох боломж алга.Энэ газарт чинь эгэл жирийн хүмүүс очиж чадахгүй болхоор та нар овог отгийн, ахан дүүсийн, анги хамт олны гэх мэтээр янз бүрийн арга сэдэж эгэл жирийн ард олны хуруу хумсыг хуйхалж цөлмөж байна. Тэдний ард үр хүүхэд аав ээж нь гээд зөндөө хүмүүс өлөн зэлмүүн хоцорч байгаа шүү хулгайчууд аа.

Зочин (66.181.*.*)
2018-05-15 09:14:32
Монгол шиг 4 улиралтай улс зун намар бол жмнхэнэ ажлын улирал юм даа Өвөл сайхан эрүүл агаарт гарч амрах хэрэгтэй

Зочин (66.181.*.*)
2018-05-15 09:14:13
Монгол шиг 4 улиралтай улс зун намар бол жмнхэнэ ажлын улирал юм даа Өвөл сайхан эрүүл агаарт гарч амрах хэрэгтэй

merechidee ustga.. (66.181.*.*)
2018-05-15 08:59:44
rashaan suvilaluud asarih unetei murtluu unendee duitssen uilchilgee baidaggui,bohir zavaanbaidag.Suuliin ued hulgana meregch ihtei mash tohi tuhgui bolson bnaa.iim baij irgediig shulj ih mungu tatah hereg baihgui

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-26 16:02:27 - Шар
Н.Төгсцогт өмсгөл дээрээ Д.Банди агсны хөргийг залжээ
2018-05-26 15:09:13 - Энтертайнмент
ТАНИЛЦ: 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дуу
2018-05-26 14:45:03 - Нийслэл
Хүүхэд хүмүүжлийн эерэг арга ба сэтгүүл зүйн сургалт болж байна
2018-05-26 14:12:01 - Спорт
“Аваргууд”-ын нэрэмжит бөхийн барилдаан маргааш Төв цэнгэлдэхэд болно
2018-05-26 13:54:06 - Спорт
Хөх хотын “Гран-при” тэмцээнээс манай улс хоёр медаль хүртлээ
2018-05-26 13:43:01 - Энтертайнмент
Наадмын нээлт нэг цаг 40 минут үргэлжилнэ гэв
2018-05-26 13:23:01 - Нийслэл
Номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2018-05-26 11:44:19 - Нийслэл
АТҮТ уурхайнуудтай хамтран нүүрс тээвэрлэлтийн зохион байгуулалтыг шинэчлэхээр боллоо
2018-05-26 11:41:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-05-26 11:29:52 - Нийслэл
3,5 тэрбум төгрөгөөр боссон Улаанчулуутын хог дахин боловсруулах ҮЙЛДВЭР ШАТЖЭЭ
2018-05-26 11:18:57 - Улс төр
С.Баяр саатуулагдсан ч “САЙХАН” хэвээрээ байна
2018-05-26 11:08:36 - Эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ
2018-05-26 11:02:56 - Байгаль Орчин
Монголын бөхөн гөрөөсний тоо толгой 40 хувиар буурчээ
2018-05-26 10:54:52 - Гадаад
Трамп: Ким Чен Унтай хийх уулзалт зургадугаар сарын 12-ндоо ч болж магадгүй
2018-05-26 10:53:59 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2018-05-25 21:04:02 - Нийслэл
Цагдаагийн хурандаа н.Наранчимэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргаад зогсохгүй хохирогчийг баривчлуулах гэжээ
2018-05-25 18:54:05 - Хууль
БСШУСЯ-ны Санхүүгийн газрын дарга асан Д.Батмагнайд 90.7 сая төгрөг хувьдаа завшсан хэргээр 9.5 сая төгрөгийн торгуулийн ял оноожээ
2018-05-25 18:30:28 - Улс төр
2019 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 6.1 хувьтай тэнцэхээр баталлаа
2018-05-25 18:18:17 - Гадаад
Санкт-Петербург хотноо Олон улсын эдийн засгийн чуулган үргэлжилж байна
2018-05-25 18:02:02 - Эрүүл мэнд
Эмч, эмнэлгийн ажилчдын шалгалтыг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авдаг боллоо
2018-05-25 17:41:40 - Нийслэл
Төрийн тусгай хамгаалалтын газрыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа
2018-05-25 17:34:51 - Орон нутаг
Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоов
2018-05-25 17:33:16 - Нийслэл
Автомашины ил задгай худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ
2018-05-25 17:17:52 - Байгаль Орчин
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна
2018-05-25 16:30:13 - Спорт
Асашёрюү аваргын дүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд түрүүлжээ
2018-05-25 16:22:44 - Хууль
З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
2018-05-25 15:55:21 - Боловсрол
ФОТО: Номын баяр болж байна
2018-05-25 15:05:42 - Байгаль Орчин
Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлж байна гэв
2018-05-25 15:02:33 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа хүүхдийн мөнгийг 60 хувь болгож бууруулсан
2018-05-25 14:58:00 - Улс төр
З.Энхболд: 50 ширхэг жип машин худалдаж авахаа л больчих. Хүүхдүүддээ мөнгө өг
2018-05-25 14:55:19 - Улс төр
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд зөвлөмж хүргүүлжээ
2018-05-25 14:49:12 - Гадаад
Хойд Солонгос АНУ-тай хэлэлцээ хийхэд хэзээд бэлэн гэж мэдэгдэв
2018-05-25 14:45:54 - Нийслэл
Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх замыг нээлээ
2018-05-25 14:25:19 - Улс төр
ЧУУЛГАН: Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоно
2018-05-25 14:14:46 - Нийслэл
Нийслэлд ХОЁР толгой хэрэгтэй юү
2018-05-25 14:11:51 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 50 сая төгрөг хожжээ
2018-05-25 13:32:06 - Шар
Х.Бат-Ялалт: Цагдаа нар ТҮЦ эрхлэгчдээс хувийн шугамаар мөнгө авдаг
2018-05-25 13:26:52 - Нийслэл
2013 онд хугацаа нь дууссан чихэр, үнэр орсон гурилан бүтээгдэхүүн зарж байна гэв
2018-05-25 13:21:54 - Хууль
Э.Идэрцог: Д.Сугарыг дуудаж, Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан мэдүүлэг авна
2018-05-25 13:20:26 - Энтертайнмент
"Номин Холдинг" ХХК нь чанарын удирдлагын тогтолцооны гурван стандартыг амжилттай баталгаажууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-23 08:51:17 - Улс төр
С.Баярын биеийн байдал эрс муудаж, явж чадахгүй байгаа юу
2018-05-24 12:52:48 - Нийслэл
Г.Баасан: АТГ-ын дарга Х.Энхжаргал С.Баярыг өрөөндөө авчраад дарамталсан
2018-05-23 08:43:14 - Эрүүл мэнд
Ц.Ариунбаяр: Түрүү булчирхайн үрэвсэл хүйтэн, эрс тэс уур амьсгалтай орны хүмүүст элбэг тохиолддог
2018-05-25 21:04:02 - Нийслэл
Цагдаагийн хурандаа н.Наранчимэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргаад зогсохгүй хохирогчийг баривчлуулах гэжээ
2018-05-23 14:27:32 - Гадаад
Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ
2018-05-26 11:08:36 - Эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ
2018-05-23 12:52:45 - Хууль
Тэтгэврийн насны хоёр хөгшнийг зодож гэмтээсэн хэрэг гарчээ
2018-05-24 14:38:57 - Улс төр
С.Баяр МАХН-ын дарга Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан тусгай өрөөнд хэвтэж байна
2018-05-25 12:42:07 - Нийслэл
Ирэх долоо хоногт ГУРВАН өдөр дараалан амарна