Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллаж байна

Түгээх    
2018-05-15 12:05:51 - Улс төр

Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн гол бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Манай улс энэ жил 538 мянган тонн үр тариа, үүнээс 518 мянган тонн улаанбуудай, 171 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авах зорилт тавиад байгаа юм.

Eрөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн "Дархан элит" компанийн үйлдвэр, тариалангийн талбайтай танилцав. Эднийх нийт 470 гаруй га талбайд элит үрийн үйлдвэрлэл явуулдаг бөгөөд жилд улаанбуудайн 3-4 сортыг тариалж туршдаг аж. Жил бүр 350-500 тонн элит үр авч, Тариалан эрхлэгчдийг дэмжих санд нийлүүлдэг байна. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг "Сайн үрээр сайн ургац авах учир үрийн шинэчлэл хийж байгаа. Энэ жил 60 мянган тонн үр шаардлагатайгаас 10 хувийг нь ОХУ-аас авч байна. Дотооддоо үрээ үйлдвэрлээд, сайн үрээр хангах бодлого барьж байгаа" гэв.

Тус хүрээлэн 200 гаруй сорт гаргаснаас улаанбуудайн 21 сортын үр нутагшуулсан бөгөөд нийт буудайн 30 хувьд ашиглаж байгаа аж. Төмсний 13 сорт нутагшуулсан нь нийт тариалалтын 50-90 хувьд тариалагдаж байна. Шинэ сортуудын үрийг үйлдвэрлэх зорилгоор цэвэр элит үр, супeр элит үр гарган ажиллаж байгаа ба хүрээлэнгийн хүчин чадлыг нэмэгдүүлбэл дотоодын хэрэгцээг бүрэн хангах үр тариа нийлүүлэх боломжтой аж.  Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнд 1337 га, үүний 162 га усалгаатай талбайд элит үрүүдийг тариалж байгаа юм байна. 

Бэлчээрийн даац хэтэрч, хөрсийг их хэмжээгээр доройтуулдаг рапсын оронд тэжээлийн ургамлыг сэлгээнд оруулах шаардлага үүсч байгааг хүрээлэнгийн захирал Н.Баярсүх хэлж байв. Мөн ган болон байгалийн үзэгдлийн эсрэг авах арга хэмжээг судлах судлаачид шаардлагатай байгаа гэв. Энэ үeэр хөндөгдсөн нэг чухал сэдэв нь газар тариалангийн бүсийг тогтоох тухай байлаа. Тариалангийн бүс нутгийг тодорхой болгож зарлах ажээ. Сэлэнгэ аймгийн малын тоо гурав дахин өсчээ. Дархан-Уул аймагт 310 мянган мал, 2500 малчин айл өрх бий. Ийм нөхцөлд  газар тариалангийн салбараа хөгжүүлэх, хамгаалах зохицуулалт шаардлагатайг орон нутгийн удирдлагууд хэлж байв. 

Г.ИТГЭЛ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

Зочин (202.21.*.*)
2018-05-15 13:35:25
шоучин гар.

Зочин (202.179.*.*)
2018-05-15 13:31:01
нефтийн үйлдвэр яав аа Хүрэлсүхээ нефт ч үгүй юу ч үгүй чацага царайлсаар л байх уу чацагуудаа

Зочин (202.179.*.*)
2018-05-15 13:31:01
нефтийн үйлдвэр яав аа Хүрэлсүхээ нефт ч үгүй юу ч үгүй чацага царайлсаар л байх уу чацагуудаа

гүний худаг (202.131.*.*)
2018-05-15 12:35:10
Маш өндөр үнэтэй гүний усаар услаж улаан буудай тариад, гурил үйлдвэрлэж идэж байгаа маань буруу шүү. Ийм байгаль орчинг сүйтгэсэн газар тариаланг зогсоох хэрэгтэй

Зочин (103.9.*.*)
2018-05-15 12:30:57
эргүү лалар чинь УБтаа суурьшиж бодлого боловсруулж ажлаа хийлдээ. Аж ахуйн жижиг ажил хийгээд л хөдөөгүүр тэнээд шаахын сда Ийм ерөнхий саад гэж бхуу Цэргийн хувцас өмсөж ёсолмоор бвл ажилдаа ирэхдээ өмсөөд ёслоод явалдаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-17 18:46:43 - Нийслэл
“Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдсан таван оюутныг шагнаж урамшуулжээ
2018-08-17 18:40:27 - Нийслэл
Гэмтсэн гөрөөс, начин шонхор шувууг байгальд нь буцаан тавив
2018-08-17 18:36:34 - Нийслэл
Монголын анхны авто спортын тойрог зам ашиглалтад ороход бэлэн болжээ
2018-08-17 18:02:40 - Боловсрол
АНУ-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурах солилцооны хөтөлбөр зарлагдлаа
2018-08-17 17:56:06 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Их-Уул суманд шаардлагатай 20 сая төгрөгийг шийдвэрлэлээ
2018-08-17 17:37:07 - Улс төр
Японд суух Элчин сайд Д.Батжаргал Итгэмжлэх жуух бичгээ гардлаа
2018-08-17 17:29:49 - Шар
Элон Маск долоо хоногт 120 цаг ажиллаж байна хэмээн гомдолложээ
2018-08-17 17:02:34 - Гадаад
Энэтхэгт хүчтэй борооны улмаас амиа алдагсдын тоо 167-д хүрчээ
2018-08-17 16:24:40 - Нийслэл
Цэцэрлэгийн өргөтгөл барих газрыг чөлөөллөө
2018-08-17 16:09:08 - Улс төр
Сайд Д.Сумъяабазар БНХАУ-ын ӨМӨЗО-д ажлын айлчлал хийж байна
2018-08-17 16:04:50 - Нийслэл
Дараах замуудыг түр хаана
2018-08-17 16:04:05 - Орон нутаг
Их-Уул суманд шаардлагатай 20 сая төгрөгийг Улсын Онцгой комиссоос шийдвэрлэхээр боллоо
2018-08-17 15:47:57 - Спорт
Ой тогтоолтын дэлхийн аварга охид Оросуудыг гайхшруулаад иржээ
2018-08-17 15:42:52 - Гадаад
Пентагон Трампын онгоцны дотоод засалд 34 сая гаруй доллар зарцуулжээ
2018-08-17 14:34:48 - Нийслэл
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 65.5 хувьтай байна
2018-08-17 14:25:58 - Хууль
Х.Чинбатыг 18 дугаар сургуулийн захирлаар дахин томилохыг эсэргүүцэж байна гэв
2018-08-17 14:17:10 - Нийслэл
Энэ сарын 25, 26-нд улсын дугаарын тэгш, сондгойгоор ялгаж хөдөлгөөнд оролцуулна
2018-08-17 13:50:09 - Орон нутаг
Буянт голын усанд орохгүй байхыг анхааруулав
2018-08-17 13:30:58 - Нийслэл
Монгол Туркийн харилцааг бусниулах хэнд ашигтай вэ
2018-08-17 13:22:16 - Шар
"Forbes" хамгийн өндөр орлоготой жүжигчдийг нэрлэв
2018-08-17 13:21:37 - Нийслэл
Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2018-08-17 13:20:41 - Нийслэл
Газрын кадастрын мэдээллийн санг нэгдсэн системд холбож эхэллээ
2018-08-17 13:15:50 - Улс төр
БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа
2018-08-17 13:02:25 - Орон нутаг
Үерийн улмаас үүссэн хохирлыг арилгахад 10,6 сая төгрөгийг зарцуулжээ
2018-08-17 12:58:57 - Эдийн засаг
Махны экспорт 2.8 дахин нэмэгджээ
2018-08-17 12:47:43 - Улс төр
БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа
2018-08-17 12:46:47 - Энтертайнмент
Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт болно
2018-08-17 12:31:30 - Спорт
Азийн наадмын тэнгэрт Монголын далбаа мандлаа
2018-08-17 12:31:25 - Хууль
Араб иргэд зөвшөөрөлгүйгээр шонхор шувуу барьсан хэрэг илрүүлжээ
2018-08-17 12:13:44 - Гадаад
БНАСАУ-ын Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Чун нас баржээ
2018-08-17 12:09:27 - Байгаль Орчин
Усанд эрсдэх тохиолдол гарсаар байна
2018-08-17 11:50:45 - Боловсрол
Г.Нарангэрэл: Хүний хөгжлийн 70 хувь нь цэцэрлэгийн насандаа төлөвшдөг
2018-08-17 11:47:02 - Орон нутаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мал, амьтны гоц халдварт өвчний сэжигтэй бүсээс мал тээвэрлэж худалдах явдал гарч болзошгүй
2018-08-17 11:42:50 - Хууль
Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
2018-08-17 11:38:03 - Улс төр
УИХ-ын гишүүн З.Нарантуяа Конрад-Аденауэр сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2018-08-17 11:36:30 - Нийслэл
Газ дэлбэрсний улмаас дөрвөн иргэн түлэгджээ
2018-08-17 11:32:50 - Улс төр
ЗГХЭГ: Яамдад шалгалт хийж байна
2018-08-17 11:32:30 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга ТАЗ-ийн даргад хариуцлага тооцох тухай албан бичиг хүргүүлэв
2018-08-17 11:29:07 - Нийслэл
Оюутан цэргүүд тангараг өргөв
2018-08-17 11:17:02 - Эрүүл мэнд
Бөөр гемодиализийн их эмч Н.Оюун: Хүмүүс стресс бөөрний өвчлөлд нөлөөлж байна гэж хэлэхээр их гайхдаг
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-16 17:27:21 - Шар
Хүн амины хэрэгт холбогдсон, ЗТХЯ-ны албан тушаалтнууд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу
2018-08-14 16:44:16 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй