Сайд Д.Сумъяабазар Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймагт ажиллалаа

Түгээх    
2018-05-15 12:41:30 - Эдийн засаг

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тавдугаар сарын 12-13-ны өдрүүдэд Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймагт ажиллаад ирлээ. Сайдыг Дорноговь аймгийн МАК-ын Хөх цавын цементийн үйлдвэр, “Доншен газрын тос Монгол”, “Бадрах энержи”, “Мон- Атом”, “Монцемент”, “Сайншанд салхин парк” зэрэг компаниудад ажиллах үеэр УИХ-ын Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Д.Гарамжав нарын гишүүд хамт явав.

Энэ үеэр мөн Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумд Газрын тосны үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн газар дээр очиж нөхцөл байдалтай нь танилцсан юм. Байгалийн баялаг ихтэйгээс гадна дэд бүтэц сайн хөгжсөн гэдэг үүднээс тус газар нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар сонгосон билээ. Түүнчлэн Дорноговь аймагт байрлах Монголын хамгийн том хоёр цементийн үйлдвэртээ түшиглэн, гурван улсын хамтарсан босоо тэнхлэгийн хурдны автозам байгуулахаар төлөвлөөд буй аж.

 Д.Сумъяабазар: Үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж байж хөгжинө

УУХҮ-ийн сайд болон холбогдох албаныхан хамгийн эхэнд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах Хөх цавын цементийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр нь өнгөрсөн оны зургадугаар сард, жилд сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтайгаар байгуулагджээ. Мөн 150 мянган тоннын хүчин чадалтай шохойн үйлдвэр байгуулж, ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөн байна. Оюутолгой, Салхин парк зэрэг цөөнгүй компаниудаас бүтээгдэхүүн худалдаж авах захиалга ирсэн ч  тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй байгааг МАК-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт онцлов.

Тус аймгийн Өргөн суманд 2015 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа цементийн бас нэгэн томоохон үндэсний үйлдвэр “Монцемент” ХХК юм. Орчин үеийн дэвшилтэт, байгальд ээлтэй буюу хуурай аргын технологиудыг нэвтрүүлсэн тус үйлдвэр жилд сая тонн, цагт 120 тонн цемент  үйлдвэрлэх хүчин чадалтай. Монгол Улсад анхдагч Эко цементийн үйлдвэр гэдгээрээ онцлог тус үйлдвэр өндөр чанарын түүхий эдээр үйлдвэрлэсэн бүх төрлийн цементийг үйлдвэрлэдэг бөгөөд өдгөө 1000 гаруй мэргэжлийн ажиллах боловсон хүчнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Компанийн удирдлагын зүгээс үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, түлш эрчим хүчний хэмнэлт хийх үүднээс үйлдвэрээс гарсан хаягдал хийг ашиглан эрчим хүч, дулаан үйлдвэрлэх үйлдвэрийг Монголд анх удаа барьжээ. Ингэснээр агаарт цацагдах хүлэмжийн хийн хэмжээг бууруулах, төвийн эрчим хүчний системээс хэрэглэх нийт эрчим хүчний хэмжээг 40 хувь багасгах зэрэг олон давуу талыг бүрдүүлсэн талаар компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Мөнхбат ярьсан юм.

Гэр бүлийн тогтвортой байдлыг хангах үүднээс гэр бүлийн хүмүүсийг авч ажиллуулах нь олонтаа тул тэднийг компанийн зүгээс шинээр барьсан орон сууцанд үнэ төлбөргүй амьдруулж, хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулийн өргөтгөл зэргийг Өргөн суманд байгуулжээ. Ажилчдын дийлэнх хувийг орон нутгаас авч ажиллуулдаг байна. Сайд Д.Сумъяабазар “Монгол Улсын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаа үйлдвэр бол яах аргагүй “Монцемент” юм. Дорноговь аймгийн болон Оюутолгой зэрэг томоохон компанийн бүтээн байгуулалтын ажилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нийлүүлэн ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улсад дэд бүтцийн хүрээнд хийх маш олон ажлууд байгаа. Уул уурхайн салбарын бүтээн байгуулалт, Тавантолгой-Оюутолгой-Ханги мандалын чиглэлийн 500 гаруй автозам, Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн 258 км автозам, Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөр, цэвэрлэх байгууламж  зэрэг олон бүтээн байгуулалтын ажилд үндэсний үйлдвэрүүдээ бид дэмжиж байж урагшаа хөгжих болно” гэв. Компанийн хувьд түлш, эрчим хүчний үнэ тариф, түүхий эдийн огцом үнийн өсөлт тулгамдаж байгаа тул төр- хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж, асуудлаа шийдвэрлэхээр ажиллаж байгааг хэлж байв.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Zochin (66.181.*.*)
2018-05-15 12:58:29
Зөвшөөрөлгүй нөхөн сэргээлт хийдгүй гол ус ой мод байгал орчин сүйтгээд байгаа уурхайнуудыг нэн даруй хааж нөхөн сэргээлт хийе

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-28 13:51:52 - Орон нутаг
Малчдын 35 мянган хүүхэд гэр бүлээсээ тусдаа амьдарч байна
2018-05-28 13:50:56 - Нийслэл
Монгол, Америкийн аврагчид хамтарсан дадлага сургууль хийнэ
2018-05-28 13:15:26 - Спорт
Клэвлэнд Кавальерс дорнод бүсийн аваргаар шалгарлаа
2018-05-28 13:07:13 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-05-28 13:06:50 - Эдийн засаг
Тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа дуусахад дөрөв хоног үлджээ
2018-05-28 12:59:11 - Эдийн засаг
ХХБанк 28 жилийн ойгоо угтан 28 номын өргөө тохижуулна
2018-05-28 12:55:17 - Нийслэл
Цахилгаан шатанд гацсан хүүхдийг аюулгүй болгожээ
2018-05-28 12:47:37 - Шар
Лам нар "Хүндэтгэлийн жагсаал" хийв
2018-05-28 12:37:40 - Шар
Ж.Ариунжаргал: Би энэ хүртэл явсандаа харамсахгүй ч нэг л зүйлд харамсаж байна
2018-05-28 12:24:40 - Боловсрол
ЭЕШ-ын суудлын хуваариа урьдчилан хэвлэхийг анхааруулав
2018-05-28 12:17:32 - Улс төр
Д.Сугарыг цагдан хориогүй гэв
2018-05-28 12:13:58 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгой төслийг хэлэлцэж байна
2018-05-28 11:58:12 - Улс төр
Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав
2018-05-28 11:54:28 - Улс төр
“Монголоо сонсъё” аян орон даяар амжилттай үргэлжилж байна
2018-05-28 11:51:43 - Хууль
Ногоон бүсэд 800 гаруй сурагч амралт зугаалгаар явж байсныг тогтоожээ
2018-05-28 11:49:03 - Спорт
Дэлхийн гранпри тэмцээн Улаанбаатарт болно
2018-05-28 11:36:59 - Орон нутаг
Малчин хүүг олоогүй ч эрэн хайх, аврах ажиллагааг зогсоожээ
2018-05-28 11:33:06 - Нийслэл
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 33 хэм хүрч хална
2018-05-28 11:21:01 - Нийслэл
Өнөөдөрт таван дүүрэгт цахилгаан хязгаарлана
2018-05-28 11:19:59 - Улс төр
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ
2018-05-28 11:19:57 - Энтертайнмент
“The Voice of Mongolia” шоуны ялагчаар Ц.Энгүүн тодорлоо
2018-05-28 11:18:06 - Энтертайнмент
“Яг түүн шиг-3” шоуны дөрөв дэх дугаарын ялагчаар Г.Сүндэрмаа тодорлоо
2018-05-28 09:31:15 - Хууль
Сэтгүүлчийг загнасан прокурорыг гурван сарын цалингийн 20 хувиар торгожээ
2018-05-28 09:29:15 - Спорт
Н.Түвшинбаяр аварга алтан медаль хүртэв
2018-05-28 08:33:10 - Байгаль Орчин
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
2018-05-28 08:30:50 - Улс төр
Ж.Мөнхбат: Засгийн газар хүүхдүүдээс 10 гаруйхан тэрбум төгрөг харамлаж байна
2018-05-28 08:30:46 - Энтертайнмент
Ч.Дэлгэрцэцэг: Үнэхээр сайхан амьдралыг хүсч байвал тархи, бие хоёроо зовоо
2018-05-28 08:30:43 - Улс төр
Б.Дэлгэрсайхан: Том төслүүдээ хөдөлгөж, төмөр замын салбараа илүү тэлж өгөх хэрэгтэй
2018-05-28 08:30:41 - Шар
Л.Элдэв-Очирын ЭЛИЙРЭЛ
2018-05-28 08:30:38 - Нийслэл
Уулын мод Улаанбаатарт, Улаанбаатарын улиас Улаанчулуутад булшлагдаж байна
2018-05-28 08:30:09 - Спорт
Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд Н.Батсуурь арслан түрүүллээ
2018-05-27 18:44:06 - Спорт
Аварга Какүрюү М.Ананд Нацу башёд түрүүллээ
2018-05-27 16:29:26 - Нийслэл
Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ сарын 29-нд тохиож байна
2018-05-27 16:17:19 - Спорт
Н.Түвшинбаяр нутаг нэгт тамирчин Ө.Дүүрэнбаяртай аваргын төлөө барилдахаар боллоо
2018-05-27 16:06:36 - Энтертайнмент
Өнөөдөр “VOICE” шоуны ялагч тодорно
2018-05-27 15:52:31 - Нийслэл
Канад руу зорчихдоо хурууныхаа хээг бүртгүүлнэ
2018-05-27 15:21:17 - Байгаль Орчин
Зургадугаар сард говийн аймгуудад өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй байна
2018-05-27 15:06:46 - Хууль
Дондогдулам хатны дурсгалд зориулсан газраас иргэдэд олгосныг цуцалжээ
2018-05-27 13:36:54 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзлаа
2018-05-27 13:23:25 - Нийслэл
Даваа гарагт цахилгааны хязгаарлалт хийх хуваарь
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-25 21:04:02 - Нийслэл
Цагдаагийн хурандаа н.Наранчимэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргаад зогсохгүй хохирогчийг баривчлуулах гэжээ
2018-05-26 11:08:36 - Эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ
2018-05-26 11:18:57 - Улс төр
С.Баяр саатуулагдсан ч “САЙХАН” хэвээрээ байна
2018-05-25 12:42:07 - Нийслэл
Ирэх долоо хоногт ГУРВАН өдөр дараалан амарна
2018-05-26 11:29:52 - Нийслэл
3,5 тэрбум төгрөгөөр боссон Улаанчулуутын хог дахин боловсруулах ҮЙЛДВЭР ШАТЖЭЭ
2018-05-27 12:55:50 - Спорт
ВИДЕО: Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авлаа
2018-05-25 13:21:54 - Хууль
Э.Идэрцог: Д.Сугарыг дуудаж, Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан мэдүүлэг авна
2018-05-26 16:02:27 - Шар
Н.Төгсцогт өмсгөл дээрээ Д.Банди агсны хөргийг залжээ
2018-05-25 08:59:59 - Улс төр
Тав хоногийн настай пиар ба Тавантолгой төслийн тараах материал
2018-05-25 10:15:20 - Шар
Трамп Кимтэй уулзахаас татгалзлаа