Д.Сумъяабазар: Оюутолгойн ТУЗ-д ЗГХЭГ, Сангийн яам, УУХҮЯ-ны төлөөллүүд багтах учиртай

Түгээх    
2018-05-15 13:48:13 - Улс төр

sumyabazar

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал зохион байгуулагдлаа. Мэдээллийн эхэнд уул уурхайн салбарын оны эхний дөрвөн сарын байдлаарх статистик  мэдээллийг танилцуулсан юм.

-ҮЙЛДВЭРЛЭЛ 567.9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ-

Уул уурхайн салбарын орлого оны эхний дөрвөн сарын байдлаар 4.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 798.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 567.9 тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 295.9 тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 223.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн  аж.Харин Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.3 хувийг эзэлж байна. Гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл

-Нүүрс   -14.9 сая тн,

-Зэсийн баяжмал -445.4 мян.тн,

-Алт -2.9 тн,

-Молибдений баяжмал  -1.8 мян.тн,

-Төмрийн хүдрийн баяжмал   - 1.0 сая тн

-Хайлуур жоншны баяжмал -21.3 мян.тн,

-Цайрын баяжмал -30.0 мян.тн,

-Газрын тос    -2.3 сая бар,

-Катодын зэс -4.8 мян.тн дүнтэй гарчээ.

Оны эхний дөрвөн сарын байдлаар зэсийн баяжмал 10.8 мян.тн, төмрийн хүдрийн баяжмал 133.2 мян.тн, хайлуур жоншны баяжмал 7.6 мян.тн, цайрын баяжмал 1.9 мян.тн-оор тус тус өссөн байна.  Харин нүүрс 1.5 сая тн, алт 24.8 кг, молибдены баяжмал 125.6 тн, газрын тос 175.2 мян.бар, катодын зэс 143.6 тн-оор тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.

-ТӨСӨВТ 694.8 ТЭРБУМ ТАТВАР, ХУРААМЖ  ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ-

Уул уурхайн салбар 2018 оны эхний 4 сарын улирлын байдлаар улсын төсөвт 694.8 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнд,  алт 11.5, нүүрс 255.8, цайр 37.7, зэс  352.0 төмөр 8.3, жонш 4.6 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлсэн байна.

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 229.8 тэрбум төгрөг буюу 1.5 дахин өссөн. Үүнээс,

-Алт 4.6 тэрбум төгрөг буюу 1.7 дахин,

-Нүүрс 139.7 тэрбум төгрөг буюу 2.2 дахин,

-Цайр 15.5 тэрбум төгрөг буюу 1.7 дахин,

-Зэс 72.8 тэрбум төгрөг буюу 1.3 дахин,

-Төмөр 5.5 тэрбум төгрөг буюу 3.0 дахин,

-Жонш 2.8 тэрбум төгрөг буюу 2.6 дахин өсөлттэй гарсан байна.

Харин бусад ашигт малтмал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.2 тэрбум төгрөг буюу 30.9 хувиар буурсан байна.

sumyabazar

-ГАДААД ХУДАЛДААНЫ БАЛАНС ЭЕРЭГ ГАРСАН БАЙНА-

2018 оны эхний 4 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 3,707.3 сая ам.доллар болж  2017 оны мөн үеэс 690.0 сая ам.доллар буюу 22.9 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 543.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Экспорт: 2018 оны эхний 4 сарын байдлаар экспортод 2,125.4 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.9 хувиар өссөн байна. Үүнээс эрдэс баялгийн салбар экспортод 1,947.7 сая ам.доллар буюу 91.6 хувийг эзэлж байна.

Импорт: Импортоор нийт 1,581.9 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2017 оны мөн үеэс 464.2 сая ам.доллар буюу 41.5 хувиар тус тус өссөн байна.

 -ЕРДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ 38 ХОНОГИЙН  ШАТАХУУНЫ НӨӨЦТЭЙ БАЙНА-

2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 69,  Аи-92 автобензин 31, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.

Улсын дундажаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1667 төгрөг, Аи-92 автобензин 1813 төгрөг, Аи-95 автобензин 2081 төгрөг, дизелийн түлш 2092 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Өмнөх сарын үнэтэй харьцуулахад шатахууны үнэ 6-8 төгрөгөөр буурсан байна.


Мэдээллийн дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Хуурамч шатахуун хийхэд хэрэглэдэг гол нэрийн бүтээгдэхүүнүүд хилээр татваргүй орж байгаагаас үүдэж, дотоодод чанаргүй шатахуун борлуулагдах нь ихэссэн. Энэ чиглэлд салбар бодлогын арга хэмжээ авах уу?

-Монгол Улсад  шатахууны үйлдвэрлэлийг хууль бусаар явуулах асуудал албан ёсоор хориотой. Гэвч энэ чиглэлээр иргэдийн гомдол олноор ирж байгаа. Тиймээс бид шатахуун үйлдвэрлэлд ордог гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг татвартай болгох саналаа Сангийн яаманд хүргүүлсэн байгаа. Сангийн яаман дээр энэ чиглэлд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм билээ. Одоогоор бидэнд Сангийн яамны ажлын хэсгийн дүгнэлт  манай яаман дээр ирээгүй байгаа.

-УИХ, Засгийн газрын түвшинд Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлыг шалгах чиг үүрэгтэй хэд хэдэн ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Асуудал даамжирвал арбитрт очно гэх яриа явж байгаа?

-Оюутолгой тойрсон бүхий л асуудал дээр шалгалт орж байгаа. Ажлын хэсгүүд ч идэвхтэй ажиллаж байгаа. Бидний өмнөх дүгнэлт, татварын актууд ажлын хэсгийн дүгнэлтээр дахин тогтоогдоно гэсэн хүлээлттэй байгаа. Асуудал УИХ-аар орох болов уу. Энэ чиглэлд салбар анхаарлаа хандуулан ажиллана. Оюутолгой төсөл бол гадны төсөл биш шүү дээ. Хардаж, шалгах эрхтэй. Гэхдээ үйл ажиллагааг нь сайжруулаад явуулах талаас нь хандаасай. Оюутолгой бол улс төржүүлдэг сэдэв биш. Бизнесийн байгууллага үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явах ёстой. Арбитрт хандах, хандахгүй нь тэдний асуудал. Арбитрт мэдээж битгий очоосой гэдэг бодол байна. Аудиттай холбоотой асуудлыг би ажлын хэсгээс тодруулж байж хийнэ.

-Та ажлаа авсныхаа дараа Оюутолгойн ТУЗ-ийн гурван гишүүнийг солино гэдгээ мэдэгдэж байсан?

-Оюутолгойтой холбоотой бүхий л асуудлыг хамарч ажиллах чиг үүргийг Монголын 34 хувийг төлөөлж байгаа ТУЗ-ийн гурван гишүүн хүлээдэг. Цаашдаа бид төлөөллийн салбаруудаас нь  оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Оюутолгойн ТУЗ-д ЗГХЭГ, Сангийн яам, УУХҮЯ-ны төлөөллүүд багтах ёстой. Ингэж байж салбар яамд бодлого нэгтгэж, зөв бүтцээр байршуулалт хийнэ гэж харж байгаа. Ийм зохицуулалт хийхгүй бол ТУЗ-ийн гишүүдээс мэдээлэл ирэхгүй. Сэдэв хаагддаг байдал газар авлаа. Энэ бүхний зася сайжруулахын төлөө явна. Энэ байр сууриа Засгийн газрын хүрээнд тавьж, зөвшилцөх юм.

-Оюутолгойд тавьсан татварын актыг ажлын 60 хоногт багтааж шийдэхгүй бол арбитр очих зохицуулалт үйлчилнэ. Үүн дээр салбарын сайдын хувьд ямар суурь илэрхийвлэх вэ?

-Татварын акт дээр хоёр талаасаа ажлын хэсэг гарчихсан, хэлэлцээрүүд хийж байгаа. Эхний ээлжинд хүлээн зөвшөөрөгдсөн 11  орчим сая ам.долларын төлөлтийг  хийгээд явж байгаа.

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 20

Зочин (27.123.*.*)
2018-05-16 07:15:33
Оюутолгойн ТУЗ-ыг нам дээрээ ярьдаг асуудал хэвлэлээр биш шүү сайд минь.Эсвэл дээрээс нь даалгавар өгөөд байгаа юм уу.

BI BI (74.96.*.*)
2018-05-15 20:09:59
BAGABANDI GEJ HOOSON HOOLNII SAVIIG ZAIUULAACH EE, SHAL HUDLAA HUURAMCH DURTEI, YU CH HIIDEGGUI DULEGNESEN ZALITAI ETGEED

Зоригт (66.181.*.*)
2018-05-15 19:46:01
ТУЗ ийн гишүүдийн цалинг боль сарын 5САЯ төгрөгийн цалинтай шудрага эдийн засагч инжeнeрүүд хангалттай бий. Багабандиар яахнав дээ.Титэм үг ОТ д хэрэггүй шүү.

Zochin (103.57.*.*)
2018-05-15 19:30:59
Za boli boli, tegvel jinhene zavhrana

Зочин (60.241.*.*)
2018-05-15 19:05:50
Zasag ajlaa hii. Ah ahuin ajild buu gar dur

зочин (122.201.*.*)
2018-05-15 18:51:43
Бодлогын яам шдээ. Аж ахуй уруу орж болж байгаа юм уу.

Зочин (103.57.*.*)
2018-05-15 18:04:02
Гацаасан тендерее явуулаач. Цахимаар авсан орогдолийн монгоо буцааж олгоочээ бох гуай

Zochin (159.65.*.*)
2018-05-15 17:21:20
Энэ бичигчид өөрсдөө юу ч хийж гийгүүлээгүй байж хийж яваа нэгнээ гоочлохоо болиоор юмаа. Атаархаж үхэх гээд байдынмуу хаашайн. Битгий ийм тамын тогоо шиг амьдар л даа. Хийж байгаагаа дэмжиж бай улс хөгжинө ш дээ. Сумъяа хийх гээд чармайгаад байгаа нь үнэхээр харагдаж байгаа шүү.

цэцэг (103.212.*.*)
2018-05-15 17:19:17
оюу толгойн гэрээг унший төлөөлөн удирдах зөвлөлд багтаж ажиламаар байна

Зочин (69.161.*.*)
2018-05-15 17:04:00
Чингис Хаан аймар барилддаг байсан байхаа

АРАЛ УЛС (69.161.*.*)
2018-05-15 16:54:36
Барилдаанч Ерөнхийлөгчтэй... Гол ямны сайд нь барилдаанч... Басгүй нилээн хэдэн барилдаанч УИХ гишүүдтэй... Монгол хүний ухаан мэдлэгийн хэмжүүр бөх хүнээр хэмжэгддэг болсон цаг байжээ. Сургууль цэцэрлэгээр ядаг юм. Бүгдийг нь шатаа. Бөхөө л барилдая. Тэгээд хамгийн мундагийг нь улсын ахлагчаар томилъё. Хоёр хөршүүд мааньд ч амар, дүү тэр жоохон шөлийг уучих гэж үхүүлчихгүйхэн шиг хажуудаа байлгаж байхад.

Zovchin (150.129.*.*)
2018-05-15 15:46:25
Эднийхэн естой шуналтай даа. Эхнэрийнхээ дууг яамнвхаа гадаад харилцааны хэлтсийн даргаар авсан. Тэр нь англи хэлгуй хуухэн бна лээ. Уунийг ЕС анхааралдаа авмаар юм даа. Торийн албаны шалгалт ч огоогуй бхаа.

Zovchin (150.129.*.*)
2018-05-15 15:45:48
Эднийхэн естой шуналтай даа. Эхнэрийнхээ дууг яамнвхаа гадаад харилцааны хэлтсийн даргаар авсан. Тэр нь англи хэлгуй хуухэн бна лээ. Уунийг ЕС анхааралдаа авмаар юм даа. Торийн албаны шалгалт ч огоогуй бхаа.

Зочин (122.201.*.*)
2018-05-15 14:50:45
СУМЬЯАБАЗАР ХЭМЭЭХ ШУНАЛЫН МИКРОП М.ЭНХБОЛДЫН БӨГС ДОЛООГЧ

erka (112.72.*.*)
2018-05-15 14:26:01
Гадаад худалдааны балансад Оюу толгойн бүтээгдэхүүн ороод худлаа тоон мэдээлэл гарна. Борлуулалтын орлого н манайд орч ирдэггүй учраас. Тэр 34% манайд огт хэрэггүй 3 хүнд л сул цалин болоод өнгөрч байна. Багабанди мэтийн....

зочин (202.179.*.*)
2018-05-15 14:23:05
Урьд нь тэр 3 гишүүн хаана харьяалагдаг, байсан юм бол доо. ЗГХЭГ-т уу.Яам аж ахуйн яам болох нь зөв үү.Тийм л санаа яриад байна.

Зочин (27.123.*.*)
2018-05-15 14:20:02
zuv shdee. ot tuluulul 3 tsug ajillah heregtei. ene 3 tuluulul hagrashgui tsug ajillaj, gadaaduud mongolchuudyg hundlene.

bi (103.229.*.*)
2018-05-15 14:17:17
Sumya hudlaa hural, senssatsaas uur boditoi yum hiij chadahgui yumaa chi,yariaad l baihiin ter n dandaa ireedui tsag deer kkk, butehguiee.songuulit hugatsaa duusahad chamaig yag yu hiiseniig chin boditoor harj dugnelt hiine dee kumuus. yadaj ene zambraagui license olgoltoo oilgomjtoi todorhoi bolgo. yaam end lisense olgono tend oron nutag n haiguul olborlolt hiihiig demjdeggui uzegdel heveereel bn, oron nutag n uneheer demjihgui bgaa bol zaaval lisense olgohoo bolichih l doo. Odoo belen bgaa heden strategiin ordoo l hudulgulduu, umnuhuu yaay gej baij bas lisense olgono l geh yum, hoich uydee uldee l dee

holduu tolgoi,yaj said bolob (64.119.*.*)
2018-05-15 14:12:05
ene estoi l bolovsrol muutai yumaa darga nar n orood suuchihbal estoi avilgaa avaad buur balarna bizdee,odoo dahij songogdohgui bolohoor ooroo oroh sanaatai tegeed nogoo sogtuu sumo n ah n orno gene neg medsen zirk shig bolchihson baina daa

Иргэн (43.242.*.*)
2018-05-15 13:54:32
Зөв. Гэхдээ хараат бус 1 гишүүн байх ёстой. Компаний хуулиар.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-16 18:53:06 - Спорт
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бамбарыг Катарт шилжүүлэн өгөв
2018-07-16 18:05:12 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдээр 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-16 17:58:52 - Нийслэл
“Алдар”-ын тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2018-07-16 17:07:16 - Спорт
Улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг шинэчилжээ
2018-07-16 16:59:27 - Хууль
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотоос гарах дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийж байна
2018-07-16 16:28:49 - Эрүүл мэнд
Эмгүй эмчилгээ буюу “Өнгөт өдөр” урлагаар анагаах өдөрлөгийн нээлт боллоо
2018-07-16 16:12:04 - Гадаад
Путин: "ДАШТ 2018"-ын үеэр 25 сая кибер халдлага хийхийг оролдсон
2018-07-16 16:01:29 - Эдийн засаг
Ирэх долоо хоногт НӨАТ-ын азтан тодорно
2018-07-16 15:52:47 - Шар
“Алтан бөмбөг”-ийн эзэн Лука Модрич
2018-07-16 15:45:17 - Спорт
Завханчууд шинэ харцага Т.Бэгзсүрэнд “Ланд-200” автомашин бэлэглэжээ
2018-07-16 14:58:58 - Орон нутаг
Урьханы замд үер бууж, зорчих хэсгийг хязгаарлаад байна
2018-07-16 14:30:33 - Гадаад
АНУ Хойд Солонгосыг нууцаар уран олборлож байна хэмээн сэжиглэж байна
2018-07-16 14:29:04 - Энтертайнмент
Ахмад шатарчид дэлхийн аварга боллоо
2018-07-16 14:18:06 - Нийслэл
1.5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрны бүртгэл эхэллээ
2018-07-16 14:17:50 - Нийслэл
Аврагчид 54 удаагийн дуудлагаар 72 иргэний амь насыг аварчээ
2018-07-16 14:13:52 - Энтертайнмент
Ч.Бадрал дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүлэв
2018-07-16 13:55:03 - Нийслэл
Зөвшөөрөлгүй самар, жимс түүвэл 300 мянган төгрөгөөр торгоно
2018-07-16 13:47:12 - Нийслэл
АНУ-ын эмч, мэргэжилтнүүд “Тэргэнцэр” төсөл хэрэгжүүлж байна
2018-07-16 13:42:28 - Шар
Амьтны хүрээлэнгээс “оргосон” ирвэс зургаан амьтан хөнөөж, гурвыг шархдуулжээ
2018-07-16 13:35:42 - Орон нутаг
Үерийн улмаас хаагдсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замыг өглөө нээжээ
2018-07-16 12:57:48 - Боловсрол
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ
2018-07-16 12:56:12 - Шар
Ханхүү Уильям, Чарльз нар Трамптай уулзахаас татгалзжээ
2018-07-16 12:47:30 - Энтертайнмент
"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ Америкт суралцана
2018-07-16 12:44:20 - Хууль
Цагдаа нар үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан мөрдэс нэгт нөхрөө дурслаа
2018-07-16 12:39:16 - Орон нутаг
Наадмын өдрүүдэд Хөвсгөл нуурт аялагчдын ачаалал 5-6 дахин нэмэгджээ
2018-07-16 12:33:27 - Хууль
Хиамны үйлдвэрийн сантехникч ууранд түлэгдэж амиа алджээ
2018-07-16 12:07:08 - Орон нутаг
Өлгий суманд үер бууж, 275 айл өрх усанд автжээ
2018-07-16 11:59:47 - Байгаль Орчин
Н.Цэрэнбат: “ЦЭВЭРХЭН НААДАЦГААЯ” аяныг амжилттай зохион байгууллаа
2018-07-16 11:52:43 - Спорт
Б.Амина шатрын их мастер цол авсан Монголын ес дэх тамирчин боллоо
2018-07-16 11:52:18 - Гадаад
Өнөөдөр Трамп, Путин нар уулзана
2018-07-16 11:44:22 - Энтертайнмент
Музейн ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулна
2018-07-16 11:17:47 - Нийслэл
АИ-92 бензин дахин 30 төгрөгөөр нэмэгдлээ
2018-07-16 10:57:35 - Нийслэл
Зарим зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ
2018-07-16 10:53:51 - Спорт
Ж.Нарантунгалаг “One Championship Pursuit of Power“-т ялалт байгууллаа
2018-07-16 10:39:47 - Шар
Дуурийн дуучин Ч.Бадрал “Golden star-2018”-ын эзэн боллоо
2018-07-16 09:16:28 - Байгаль Орчин
Энэ сарын 20-ныг хүртэл ихэнх нутгаар УСАРХАГ БОРОО орно
2018-07-16 09:13:24 - Улс төр
Ээлжит бус чуулган зарлагдах уу
2018-07-16 09:13:21 - Нийслэл
Дэлхийн жишигт нийцсэн байт харвааны талбай эгэл залуусын санаачлага, хөдөлмөрөөр босч байна
2018-07-16 09:13:17 - Эрүүл мэнд
Хоолны хордлогод орсноос хойш 24 цаг өнгөрсөн бол ходоодоо угаах нь хамгийн сайн арга
2018-07-16 09:13:13 - Энтертайнмент
Монгол хаад дэлхийн одон орон судлалын анхны төвүүдийг байгуулсан түүхтэй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй