Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Түгээх    
2018-05-15 17:39:55 - Улс төр

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.15) хуралдаан 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын бүртгэлийн үйл ажиллагааг онлайн горимд шилжүүлж, үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх, бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй болгох чиглэлээр одоо үйлчилж буй эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох юм байна. Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д ч бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох зорилтыг дэвшүүлсэн талаар Сангийн сайд дурдав.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамтаар УИХ хэлэлцэх явцдаа 2018 оны нэгдүгээр сард “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг буцаах тухай” УИХ-ын тогтоол гаргахаар шийдвэрлэсэн юм. Иймд төслийг холбогдох шаардлагад нийцүүлэн дахин боловсруулж, зарчмын шинжтэй дараах өөрчлөлтүүдийг тусгасан гэв. Үүнд, хуулийн зорилтыг нарийвчилж, тодорхой тусгасан байна. Нэр томъёог тодорхой болгох, бүртгэлийн бусад хуультай уялдуулах, цахим үнэмлэхний хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбоотой зохицуулалт, улсын бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах, мэдээллийн сантай холбоотой харилцаатай холбоотой асуудлаар холбогдох өөрчлөлтүүдийг нэмж тусгасан байна. 

Илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Очир бүртгэлийн байгууллагын программ, техник хангамжийн талаар болон мэдээллийн нууцлалыг хамгаалах талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Мөн хуулийн этгээдийн бүртгэлд ашгийн болон ашгийн төлөө бус гэдгийн ялгааг нарийвчилах зохицуулалт төсөлд тусгагдаагүй учрыг лавлав. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамтаар Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлсэн байна. 

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-20 12:33:40 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг баталжээ
2018-10-20 12:27:11 - Нийслэл
Монголын хүүхдийн ордныг “Хангарьд” одонгоор шагнав
2018-10-20 11:27:25 - Улс төр
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2018-10-20 10:58:25 - Спорт
Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна
2018-10-20 10:49:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент
Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент
Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон
2018-10-20 09:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 12:28:42 - Шар
Сонгууль ойртох тусам улс төрчдийн энэ ажиллагаа улам эрчээ авна
2018-10-19 12:25:21 - Боловсрол
Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялав
2018-10-19 12:00:49 - Хууль
Хуурамч 20 мянган төгрөгийн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна
2018-10-19 11:59:10 - Улс төр
Ерөнхий прокурорын мэдээллийг УИХ-ын гишүүд сонсоно
2018-10-19 11:49:44 - Улс төр
З.Нарантуяа: Хүүхэд хамгаалах төсвийг бууруулж байгаа нь оновчтой бодлого биш
2018-10-19 10:37:10 - Спорт
Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ тэргүүлэн барилдана
2018-10-19 10:20:50 - Байгаль Орчин
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-10-19 10:20:05 - Улс төр
Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав
2018-10-19 10:17:03 - Спорт
Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ