С.Оюунчимэг: Ямар сайхан хувь ерөөлөөр тасралтгүй үргэлжлэх цаг хугацааны засварчин болсон юм бэ

Түгээх    
2018-05-16 08:50:52 - Энтертайнмент

Дөчин гурван жил швейцарь цаг зассан, Монгол Улсын мастер цаг засварчин С.Оюунчимэгтэй ярилцлаа.

-ЦАГ ЗАСВАРЧИН ГЭХ МЭРГЭЖЛИЙГ ЭЭЖ МИНЬ НАДАД СОНГОЖ
ӨГЧ БАЙСАН ТҮҮХТЭЙ-

-Цаг засварчнаар 40 гаруй жил ажиллажээ. Энэхүү урт хугацааны дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Бид 1974 онд ОХУ-д цаг засварлах бэлтгэх сургуульд Монголын анхны суралцагчид болон 25-уулаа явж байлаа. Энэхүү мэргэжлийг эзэмшиж ирээд их л мундаг цаг засварчин болчихсон юм шиг сууж байлаа шүү дээ. Гэтэл бидэнд амьдралын дадлага туршлагаас сурах зүйл маш их байсан. Хамаг сэтгэл зүрхээ зориулан, Монгол Улсын мастер цаг засварчин болтлоо зүтгэсэн байна. Энэ мэргэжлээрээ тасралтгүй ажиллаад 43 жил болчихож. 

-Энэ ховор мэргэжлийг яагаад сонгож байв. Аав ээжийн тань сонголт байв уу, өөрийн тань сонирхол байсан уу?

-Наймдугаар анги төгсөөд ямар хувиар авах вэ гэдэг том асуулт тулгардаг байлаа. Тухайн үед авга ах маань ОХУ-ын ТМС руу явах уу гэж асуусан. Хүүхэд байсан болохоор тэгье гээд л дуртайгаар хүлээж авсан юм. Сургуульд очихдоо үсчин болно гээд бодчихсон байлаа. Гэтэл аав минь “Оросын шар толгой засах гэж хаа хол явах хэрэгтэй юм уу” гэх хатуу үг хэлдэг юм байна. Хувиараа авчихаад юугаа ч мэдэхгүй баярлаад гүйж явсан үе л дээ. Ингээд ээж минь Нийтийн аж ахуй үйлчилгээний яаманд миний томилолтыг барьж очиход "Та хүүхдэдээ ямар мэргэжил сонгож эзэмшүүлэх вэ" гэж асуусан байгаа юм. Тэгээд л оёдолчин, гуталчин, зурагчин, цагчин зэргээс цагчин гэдэг мэргэжлийг сонгосон гэдэг. Өөрөө оёдолчин хүн байсан. Оёдолчин гэдэг мэргэжил эмэгтэй хүнд хүнддэх учраас жижигхэн хөөрхөн цаг засах нь тохиромжтой гээд сонгочихсон хэрэг. Амьдралынхаа турш хоолоо олж идэх энэ сайхан мэргэжлийг ээж минь надад сонгож өгч байсан түүхтэй.

-Тухайн үеийн хүүхдүүдийн мэргэжил сонголтыг цаанаас нь оноож сургаад шууд ажлын байртай золгуулдаг байсан гэдэг. Энэ үнэн үү?

-Тэгэлгүй яах вэ. Одоо хүн бүр дээд сургууль төгсөх гэж хичээдэг болсон байна. Аливаа юмыг өөрийн болгож эзэмшиж авах нь хамгийн чухал. Үүнийг л жинхэнэ мэргэжил гээд байгаа юм шүү дээ. Өссөн төрсөн нутагтаа сурсан зүйлээ хийгээд амар тайван амьдрах сайхан. Яагаад байгаа орчиндоо сайхан амьдарч болохгүй гэж би их боддог юм. Би унаган хотын хүн. Одоогийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв буюу ТМС л төгссөн. Ийм сайхан мэргэжил эзэмшихийн тулд хоёрхон жил зориулаад л хоолтой, ундтай амьдралтай золгож сайхан л амьдарч байна. Одооны эцэг эхчүүд хэдэн малаа зарж, үр хүүхдээ болох болохгүй хувийн сургуулиудад заавал сургах гээд байх болж. Хүн чаддаг юмаа хийдэг байхад амьдралын хамаг утга учир оршдог юм болов уу даа. Заавал дээд сургууль төгсч, их мөнгөтэй болох нь амьдралын туйлын зорилго биш. Үр хүүхдүүддээ ч сурсан зүйлдээ эзэн нь байж, бодол сэтгэлээ үнэн байлгавал аливаа зүйл аяндаа бүтнэ гэж захидаг даа.

-Швейцарь цагийг Азид анх удаа монгол эмэгтэй засч борлуулах эрхтэй болжээ. Энэ тухайгаа ярихгүй юу?

-Монголд швейцарь цаг олон орж ирсэн. Миний хувьд засаад борлуулах эрхийг авснаараа л Монгол Улсдаа анхдагч. Монгол Улсад албан ёсны дистрибютер болж засварлах хүнтэй байж, оруулж ирэх эрхтэй болох юм. Анх "Наран" их дэлгүүр Seiko цаг оруулж ирж зарж байхад засварчнаар нь ажиллаж байлаа. Мөн "Номин" компани олон цаг зардаг байхад засварчин хийж байлаа. Зах зээлийн нийгэмд шилжсэн сүүлийн хориод жилд ажлын байр минь хураагдаж хувьчлагдсан юм. Үүний дараа хороололд жил гаруй хугацаанд хувиараа ажилласан. Энэ үед их дэлгүүрт ажилладаг найз минь манайд ажилладаг мэргэжлийн бус хүнээс болж хэл ам тасрахгүй байна. Ирээд ажиллаач гэж урьсан юм. Ингээд л их дэлгүүртэй ажил амьдралаа холбоод хориод жил өнгөрчээ.

-ТОМ ОХИН МИНЬ ЦАГ ЗАСВАРЧНААР АЖИЛЛАЖ, ЗЭЭ ХҮҮ МИНЬ Ч
ЭНЭ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАЖ БАЙНА-

-43 жилийн хугацаанд хичнээн цаг зассан бэ?

-Эхэндээ ч тоолж байсангүй. Эгнээд суучихсан олон цагчинд засах цагнуудыг нь хуваарилж өгдөг байсан. Ажил багатай үед өдөрт хоёр, гурван цаг засна. 1988 оноос менежментийн хувьчлал гарч ирэх үед гуравдугаар хорооллын “Парадокс” төвийг хариуцаж гурван засварчинтай хамт ажилладаг болсон юм. Энэ үеэс л нарийн тооцоотой болж эхэлсэн. Сонирхож тэмдэглэл хөтөлж үзэхэд сард дунджаар 200-300 хүнд үйлчилдэг байсан. Үйлчлүүлсэн хүмүүс сүүлдээ зай, оосор засуулах зэрэг жижиг засварууд хийлгэх гэж л ирнэ шүү дээ.

-Швейцарь цаг засварын технологиийн онцлог юу вэ. Хүндрэлтэй асуудал хэр олон байв?

-Анх механик цаг олон байсан. 1980 оноос электрон цаг гарч эхэлсэн. Энэ үед бидэнд мэдэхгүй зүйл олон гарсан. Унгарын мэргэжилтэн ирж аймаг болон хотын цаг засварчдыг цуглуулж мэдэхгүй зүйлийг заасан юм. Түүнээс хойш янз бүрийн цаг их дэлгэрч, бүр 2000 он гарсан хойно "Seiko" цагийг барьж засч үзэж байлаа. Тэр болгонд бие дааж өөрийн оролдлогоор хийж эхэлсэн. Цаг л юм чинь хөдөлгүүр нь адилхан л байж таарна даа. Анх задлахад л хэцүү байдаг. Швейцарь цаг засахад их хэцүү. Манай улсад сэлбэг нь байхгүй тохиолдол их гарна. Нөгөө талаар намайг хөгжихөд хүмүүс их нөлөөлсөн. Олон жил цаг засч байгаагаараа та л засч өг эгчээ гээд зориод ирнэ. Тэр болгонд чадахгүй мэдэхгүй гээд суулгүйгээр оролдоно. Үр дүнд нь өөрийгөө дадлагажуулсаар байсан. Монголд сэлбэг дутахгүй л бол яаж ийгээд засаад өгчихдөг. Цаг гэдэг чинь их нарийн эд. Нэг л тоос шороо, жижигхэн хялгас ороход гацаад зогчихно. Тэр болгонд эд анги бүрийг нь салгаад цэвэрлэчихээд шинэ цаг шиг л буцааж эвлүүлдэг юм.

-Таны адил цаг засварчин гэх мэргэжлээр сураад ажиллаж байгаа хичнээн хүн байдаг вэ?

-Би анхны төгсөгчдийн нэг. Энэ мэргэжлийг нэг удаад 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр таван удаа төгсгөсөн байдаг. Манай улсад мэргэжлийн гэх тодотголтой 125 хүн байх ёстой. Харин зах зээлийн шуурганаар цаг засч үлдсэн нь цөөхөн бий. Иймд бид залуу үе, залгамж халаагаа бэлдэх шаардлагатай байна.

-Өөрийн мэргэжлээ үр хүүхэд, ач зээдээ өвлүүлэн үлдээх, зааж сургах бодол бий юу?

-Цаг гэдэг зүйлтэй амьдралынхаа 40 гаруй жилийг холбосны эцэст том охиндоо зааж сургаж, өвлүүлсэн /инээв.сурв/. Намайг дагаж явсаар байгаад наймдугаар ангиасаа цаг засаад сурчихсан байсан. Мэргэжил сонголтын шуурганаар техникийн их сургуульд орж оёдлын технологич, инженер мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгсөөд Швейцар явах боломж олдож хэл сурах зорилготой явсан л даа. Эргэж ирээд мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй болохоор, ээжээ би цагаа л засъя гэдэг байлаа. Тэгээд л УИД-т хажуудаа суулгаад хамтдаа цаг засч эхэлсэн. Дунд охин минь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгсөөд, өөрийн сонирхлоороо бас л Швейцарь улсыг зорьсон. Тэнд очоод эгч дүү хоёроо дуудаж авсан. Том охин минь тэндэхийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд жил бүр цаг засвараар суралцахын хажуугаар цагны үйлдвэрт ажилладаг. Зээ хүүдээ би ээж, эмээ хоёрынхоо мэргэжлийг эзэмшихийг зөвлөхөд дуртай хүлээж авсан. Үүний дагуу Швейцарийн Технологийн коллежид цаг засварын мэргэжлээр суралцаж байна. Өөрийнхөө хэмжээнд үр хүүхдэдээ мэргэжлээ өвлүүлэхийг эрмэлзсэн. Гэхдээ санамсаргүй байдлаар залгамж халаагаа бэлдсэн. Цаг засахын хажуугаар худалдаалах санаа төрж хүүхдүүдтэйгээ зөвлөлдсөний эцэст өнгөрсөн оны долдугаар сараас Швейцарийн хоёр брэндийн цаг борлуулж эхэлсэн. Удахгүй "Мax Mall" их дэлгүүрийн нэг давхарт лангуу нээх гэж байна. Цагаан сараас хойш брэндийн зай оруулж ирж ард түмэндээ оригнал зайгаар үйлчилж байна.

-Таны хань ямар ажил мэргэжилтэй хүн байдаг вэ?

-Миний хань жолооч хүн. Насаараа УИХ-ын гишүүн, сайд дарга нарын жолооч хийж явлаа. Тухайлбал, Ерөнхий сайд байсан Жасрай гуайн жолоочоор ажиллаж байсан. Жолооч, цагчин хоёр ханилан суугаад гурван сайхан хүүхэдтэй болсон юм. Одоогоор ханийн минь бие жаахан чилээрхүү байгаа юм.

-ДАЛАЙ БАГШ ЦАГ ЗАСАХ ХОББИТОЙ-

-Монголд швейцарь цагны хэрэглээ хэр их байдаг вэ?

-Харьцангуй өргөн болчихсон байна. Швейцарь улстай би ажил амьдрал, үр хүүхдүүдээрээ холбоотой болсон учир тэндэхийн цагийг эх орондоо зарахыг зорьсон. Нөгөө талаар монголчуудын хэрэглээ өндөр болсон учир брэндийн цагаар үйлчлэхийг зорьсон. Надаар цагаа засуулж буй 10 хүний дөрөв нь швейцарь цаг барьж орж ирэх жишээтэй. Зарим нь хуурамч цаг авснаа мэдээд буцдаг. Энэ үүднээс оригнал швейцарь цаг зүүх сонирхолтой хүмүүсийн хэрэгцээг хангах сонирхолтой байна. Мөн өөрийн ажил амьдралын замналаар үр хүүхдүүдийнхээ амьдралын гарааг зөв эхлүүлээд өгөх юмсан гэж боддог.

-Таны хувьд ямар цагийг хамгийн өндөр өртгөөр засч байсан бэ?

-Төдийлөн үнэрхээд байж чаддаггүй юм. Монгол Улсын мастер засварчин хүн ердийн тариф дээр 30 хувийн нэмэгдэл үнэ хэлэх эрхтэй байдаг. Гэхдээ би бусдынхаа л адил үнээр засдаг. Аль болох чанартай үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг. Хүмүүс хаана хамгийн сайн засварчин байдаг тухай 1950-аас мэдээд ирлээ гэдэг юм билээ. Намайг сайн засварчин гээд зориод ирж байгаа хүмүүст би чин сэтгэлээсээ үйлчлэхийг хичээдэг. Хамгийн үнэтэй швейцарь цагыг дээд тал нь 80-90 мянган төгрөгөөр засч байсан. Автомат механик цагуудыг 35-80 мянган төгрөгийн хооронд засч байна.

-Өдөрт хэдэн хүн үйлчлүүлдэг вэ?

-Давхардсан тоогоор 50 гаруй хүнд үйлчилдэг. Манай улс үйлдвэрлэгч орон биш учраас сэлбэг байхгүй тохиолдол их байдаг юм.

-Гадаад болон дотооддоо дадлага туршлага солилцох явдал хэр олон тохиож байв?

-Биднийг ид ажиллаж байхад Унгарын мэргэжилтнүүдийг урьж ирүүлэн мэдэхгүй зүйлсийг сургаж байлаа. Бүх зүйлийг бодлогын түвшинд зохион байгуулдаг байсан. Мөн Монгол Улсын мастер цаг засварчин н.Мөнгөнцэцэг болон “Наран” дэлгүүрийн швейцарь цаг засдаг н.Эрдэнэбат бид гурав 1989 онд Герман улс руу явж дадлагажиж байлаа. Тухайн үед улсаас бүх төлбөр гаргаж явуулж байсан юм. Мэргэжлийн сертификат хүртэл олгодог байлаа шүү дээ.

-Амьдралын хэмжигдэхүүн болсон цаг засдаг хүний хувьд асуухад “цаг” гэж таны хувьд чухам юу вэ?

-Цаг бол хэзээ ч устаж үгүй болдоггүй цорын ганц зүйл. Хүн гэдэг амьтан цагны хэмнэлээр урагшилж дэвшиж тэмүүлдэг. Амьдралыг хэмждэг энэ хэмжигдэхүүнийг хүн болгон гартаа зүүж байгаасай гэж хүсч байна. Далай багш цаг засдаг гэдгийг мэдэх үү? Бүр хобби нь гэсэн. Бунд хорол гэх бурхад нь цагийн зүүний дагуу эргэж байдаг юм гэнэ лээ. Монголын цаг засварчдын холбооны тэргүүн н.Сүрэнхорын аавынх нь найз гэгддэг мэргэн лам цагийг үргэлж зүүж байхыг зөвлөсөн гэдэг. Ямар сайхан хувь ерөөлөөр тасралтгүй үргэлжлэх цаг хугацааны засварчин болсон юм бэ гэж хааяа боддог шүү. Зарим хүмүүс гэрт зогсчихсон цаг байлгаж болдоггүй юм гэнэ лээ гээд л бариад ирдэг юм. Энэ маш үнэн. Цагийн зүүг урагшаа явуулж байх хэрэгтэй. Тасралтгүй урагшлах цагийн зүү шиг хүмүүс бидний ажил амьдрал ч зогсолтгүй тэмүүлж байхын бэлгэдэл юм даа.

-Цаг засварын холбоо болон хамт олныхоо талаар товчхон танилцуулахгүй юу?

-Бид 1990 онд Монголын цаг засварчдын холбоог байгуулсан. Манай хамт олон их эвтэй найртай сайхан хамт олон. Энэ цаг засвартай амьдралаа холбосон бид бүгдээрээ сайхан амьдарцгааж байна. Гэр бүлээрээ найзалдаг найзууд болчихсон. Өдий зэрэгтээ яваа минь энэ хамт олонтой холбоотой. Үйлчилгээний ажилтан гэдэг сайхан мэргэжил. Заавал дээд мэргэжилтэн болох биш, гутал зассан ч, цаг зассан ч чин сэтгэл хэрэгтэй байдаг.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

зочин (202.179.*.*)
2018-05-16 19:11:32
Сайхан ярилцлага болсон байна. Сайхан ч эгч байна даа. Эгэл боргоор амьдралаа сайхан авч яваа энэ эгч шиг хүн олон байгаа даа.

hi (37.47.*.*)
2018-05-16 11:37:32
iim hymyysiig telewized oruulmaar yum zaluu hynd surgaaltai korea serial tsaasha yuma

Зочин (112.72.*.*)
2018-05-16 10:29:15
Тэр 'Увс хэл' гээд нүд үзүүрлээд байгаа хэл чинь жинхэнэ монгол хэл юм шүү дээ. Төв халх аялга бол газар газрын хогийн үгсэд ээдэж гашилсан, хогийн тантан шиг л юм болсон.

зочин (103.212.*.*)
2018-05-16 09:30:30
Ямар ч ажил хийхэд чин сэтгэл хэрэгтэй.одоо ийм сэтгэлтэй хүн ховор болсон цаг.соц үеийн он цагийн бүтээгдэхүүн болсон тэр үед ажиллаж амидарч бсан бид ийм сэтгэл зүрхээ ажилдаа зориулсан ажилсаг хөдөлмөр ч хүмүүс бсан.байсаар бна

зочин (103.212.*.*)
2018-05-16 09:30:13
Ямар ч ажил хийхэд чин сэтгэл хэрэгтэй.одоо ийм сэтгэлтэй хүн ховор болсон цаг.соц үеийн он цагийн бүтээгдэхүүн болсон тэр үед ажиллаж амидарч бсан бид ийм сэтгэл зүрхээ ажилдаа зориулсан ажилсаг хөдөлмөр ч хүмүүс бсан.байсаар бна

zochin (43.228.*.*)
2018-05-16 09:20:36
Iim mundag hvniig medej awsan daa bayrtai bna ert boswol negiig sonsono gej

Зочин (27.123.*.*)
2018-05-16 08:57:34
Уг нь сайхан ярилцлага болжээ. Шивж оруулсан хүн нь монгол хүн хүн биш юмуу хаашаа юм зөв алдаагүй бичээч. Увс хэлтэн юмуу хачин хазгай мурий уншихад хэцүүү....

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-27 13:36:54 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзлаа
2018-05-27 13:23:25 - Нийслэл
Даваа гарагт цахилгааны хязгаарлалт хийх хуваарь
2018-05-27 13:19:18 - Улс төр
Шведийн Хүн худалдаалахтай тэмцэх асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Монголд айлчилна
2018-05-27 13:07:51 - Улс төр
МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдана гэв
2018-05-27 13:02:32 - Спорт
Жүдочид Хөх хотын “Гран при”-гээс дөрвөн медаль хүртээд байна
2018-05-27 12:55:50 - Спорт
ВИДЕО: Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авлаа
2018-05-26 17:38:11 - Спорт
Үндэсний сурын Улаанбаатар хотын АШТ болж байна
2018-05-26 16:02:27 - Шар
Н.Төгсцогт өмсгөл дээрээ Д.Банди агсны хөргийг залжээ
2018-05-26 15:09:13 - Энтертайнмент
ТАНИЛЦ: 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дуу
2018-05-26 14:45:03 - Нийслэл
Хүүхэд хүмүүжлийн эерэг арга ба сэтгүүл зүйн сургалт болж байна
2018-05-26 14:12:01 - Спорт
“Аваргууд”-ын нэрэмжит бөхийн барилдаан маргааш Төв цэнгэлдэхэд болно
2018-05-26 13:54:06 - Спорт
Хөх хотын “Гран-при” тэмцээнээс манай улс хоёр медаль хүртлээ
2018-05-26 13:43:01 - Энтертайнмент
Наадмын нээлт нэг цаг 40 минут үргэлжилнэ гэв
2018-05-26 13:23:01 - Нийслэл
Номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2018-05-26 11:44:19 - Нийслэл
АТҮТ уурхайнуудтай хамтран нүүрс тээвэрлэлтийн зохион байгуулалтыг шинэчлэхээр боллоо
2018-05-26 11:41:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-05-26 11:29:52 - Нийслэл
3,5 тэрбум төгрөгөөр боссон Улаанчулуутын хог дахин боловсруулах ҮЙЛДВЭР ШАТЖЭЭ
2018-05-26 11:18:57 - Улс төр
С.Баяр саатуулагдсан ч “САЙХАН” хэвээрээ байна
2018-05-26 11:08:36 - Эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ
2018-05-26 11:02:56 - Байгаль Орчин
Монголын бөхөн гөрөөсний тоо толгой 40 хувиар буурчээ
2018-05-26 10:54:52 - Шар
Трамп: Ким Чен Унтай хийх уулзалт зургадугаар сарын 12-ндоо ч болж магадгүй
2018-05-26 10:53:59 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2018-05-25 21:04:02 - Нийслэл
Цагдаагийн хурандаа н.Наранчимэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргаад зогсохгүй хохирогчийг баривчлуулах гэжээ
2018-05-25 18:54:05 - Хууль
БСШУСЯ-ны Санхүүгийн газрын дарга асан Д.Батмагнайд 90.7 сая төгрөг хувьдаа завшсан хэргээр 9.5 сая төгрөгийн торгуулийн ял оноожээ
2018-05-25 18:30:28 - Улс төр
2019 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 6.1 хувьтай тэнцэхээр баталлаа
2018-05-25 18:18:17 - Гадаад
Санкт-Петербург хотноо Олон улсын эдийн засгийн чуулган үргэлжилж байна
2018-05-25 18:02:02 - Эрүүл мэнд
Эмч, эмнэлгийн ажилчдын шалгалтыг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авдаг боллоо
2018-05-25 17:41:40 - Нийслэл
Төрийн тусгай хамгаалалтын газрыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа
2018-05-25 17:34:51 - Орон нутаг
Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоов
2018-05-25 17:33:16 - Нийслэл
Автомашины ил задгай худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ
2018-05-25 17:17:52 - Байгаль Орчин
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна
2018-05-25 16:30:13 - Спорт
Асашёрюү аваргын дүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд түрүүлжээ
2018-05-25 16:22:44 - Хууль
З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
2018-05-25 15:55:21 - Боловсрол
ФОТО: Номын баяр болж байна
2018-05-25 15:05:42 - Байгаль Орчин
Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлж байна гэв
2018-05-25 15:02:33 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа хүүхдийн мөнгийг 60 хувь болгож бууруулсан
2018-05-25 14:58:00 - Улс төр
З.Энхболд: 50 ширхэг жип машин худалдаж авахаа л больчих. Хүүхдүүддээ мөнгө өг
2018-05-25 14:55:19 - Улс төр
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд зөвлөмж хүргүүлжээ
2018-05-25 14:49:12 - Гадаад
Хойд Солонгос АНУ-тай хэлэлцээ хийхэд хэзээд бэлэн гэж мэдэгдэв
2018-05-25 14:45:54 - Нийслэл
Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх замыг нээлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-25 21:04:02 - Нийслэл
Цагдаагийн хурандаа н.Наранчимэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргаад зогсохгүй хохирогчийг баривчлуулах гэжээ
2018-05-26 11:08:36 - Эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ
2018-05-24 12:52:48 - Нийслэл
Г.Баасан: АТГ-ын дарга Х.Энхжаргал С.Баярыг өрөөндөө авчраад дарамталсан
2018-05-26 11:18:57 - Улс төр
С.Баяр саатуулагдсан ч “САЙХАН” хэвээрээ байна
2018-05-25 12:42:07 - Нийслэл
Ирэх долоо хоногт ГУРВАН өдөр дараалан амарна
2018-05-24 14:38:57 - Улс төр
С.Баяр МАХН-ын дарга Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан тусгай өрөөнд хэвтэж байна
2018-05-25 13:21:54 - Хууль
Э.Идэрцог: Д.Сугарыг дуудаж, Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан мэдүүлэг авна
2018-05-24 08:50:48 - Нийслэл
ТАНИЛЦ: Хувьчлагдах 27 төрийн өмчит компанийн нэрс ба мэдээлэл
2018-05-25 08:59:59 - Улс төр
Тав хоногийн настай пиар ба Тавантолгой төслийн тараах материал
2018-05-25 08:54:11 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Иргэд хуваасан талх байтугай ганц ширхэг төмс ч авах мөнгөгүй болсон гэв