Гурван зуун дамнасан Дамбадаржайлин хийд балгас болжээ

Түгээх    
2018-05-16 08:58:07 - Нийслэл

dambadarjaa

-253 ЖИЛИЙН НАСТАЙ СҮМТЭЙГЭЭ ЗЭРЭГЦҮҮЛЭН НИЙТИЙН МОДОН ЖОРЛОН БАРЬЖ БОЛДГИЙГ ЗӨВХӨН МОНГОЛД Л ХАРНА-

Бидэнд золоор өвлөгдөн үлдсэн 18 дугаар зууны гайхамшиг, түүхийн болон уран барилгын хосгүй үнэт дурсгалд тооцогдох халхын анхны гурван хийдийн нэг Дамбадаржайлин хийдийг сурвалжлахаар зорилоо. Улаанбаатар хотын төв цэгээс есөн км-ын зайд орших уг хийдэд 1500 гаруй лам ном хурж байсан түүхтэй. Гэтэл өнөөдөр түүх соёлдоо хүндэтгэлгүй ханддаг төр засаг, ард түмний хөлд энэ түүхийн дурсгалт газар гишгэгдэн сүйдэж байна.

Дамбадаржайлин хийд урд талаасаа хэрмэн хашааныхаа гаднаас тун ч өнгөлөг харагдав. Зүүн талынх нь хаалгаар хийдийн хашаа руу орохоор дөхөж явтал бага ангийнх бололтой хэдэн хөвгүүд “Хүний наймаачид энд ангуучилдаг гэсэн орж харах уу” гэсээр гүйлдээд явчихав. Тэдний араас хэрмэн хашааны хаалган дээр иртэл хүн, малын ялгадас, шээсний эхүүн үнэр угтав.

Цааш ортол гурван давхар Цогчин дуганаас /Хуучин сүрьеэ өвчний эмнэлэг байсан/ бусад бүх дуган өнгөө алдаж, тагтааны сангаст баригджээ. Модон гэр дуганы ханан дээр хар өнгийн шүршдэг будгаар элдэв үг сараачиж, өнгө үзэмжийг нь бүр ч дордуулсан харагдав. Хийдийн хашаан дотор нэлээд олон мод тарьжээ. Харамсалтай нь, ургасан мод цөөхөн, хатаж хорчийсон нялх модод тогоон дотроо ёрдойн харагдана.

Тус хийдэд шавилан суудаг лам, хуврагууд соёлын өвийн дурсгалт газрын өнгө төрхийг нь алдагдуулахгүйгээр арчлан хамгаалах ёстой байдаг. Гэвч эзэн нь гэх тодотголтой хэдэн лам нар хүйтэн сэтгэлээр хандсанаас хийдийн хашаа, балгас болсон хэдэн дуган нь хүн, малын баас, элдэв төрлийн хогонд дарагджээ. Мөн гурван зуун дамнасан 253 жилийн настай хийдтэйгээ зэрэгцүүлж нийтийн бие засах модон жорлон барьсан нь тун ч хачирхалтай. Сүм хийдээ сэргээн засварлаж чаддаггүй юмаа гэхэд хашаан доторхи хогоо цэвэрлэж сэтгэлтэй хүн энд алга мэт.

dambadarjaa

dambadarjaa

-АРД ТҮМЭН ТҮҮХИЙН ДУРСГАЛТ ГАЗРАА ХАЙРЛАДАГГҮЙ-

Бид энэ талаар Дамбадаржайлин хийдийн Удирдах зөвлөлийн гишүүн О.Батчулуунаас тодруулахадМанай хийд 253 жилийн настай голын Цогчин дуганд 1000 гаруй лам ном хурдаг Монголын томоохон сүм хийдүүдийн нэг байсан. Энэ дуганыг иргэн н.Санждорж өөрийн хөрөнгөөр засуулсан. Хэрэв нийслэлээс засвар хийсэн хөрөнгийг нь гаргаад өгчихвөл манай хийд Цогчин дуганыг ашиглах юм. Гэвч энэ асуудал шийдэгдэж чадахгүй байсаар гурван жилийн нүүр үзэж байна. Манай хийд дураараа арчилж хамгаалж болохгүй тусгай зөвшөөрөлтэй компаниуд хариуцдаг юм аа. Иргэд түүхийн дурсгалт газраа хайрлахгүй ханан дээр нь юм бичнэ. Хаалгануудыг нь цоожлохоор хэрмэн хашаа давж орж ирээд архиддаггэв.

dambadarjaa

dambadarjaa

-ДАМБАДАРЖАЙЛАН ХИЙДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ЯМАР БАЙГААГ
МЭДЭЖ БАЙНА Л ДАА...-

Дамбадаржайлин хийдийг хэзээ сэргээн засварлах талаар Соёлын Өвийн Үндэсний төвийн соёлын биет өвийг хариуцсан мэргэжилтэн н.Анхсанаагаас тодрууллаа. Тэрбээр ”Дурсгалт уран барилга, сүм хийдийг сэргээн засварлах ажлыг БСШУСЯ мэддэг дүрэм журамтай. Тэгэхээр уг хийдийг сэргээн засварлах ажил хийгдэх эсэхийг сайн мэдэхгүй байна.

Манай төвөөс саяхан очиж хэмжилт хийгээд зургийг нь дарж баримтжуулаад ирсэн. Тендерээр тусгай зөвшөөрөлтэй компаниудад сэргээн засварлах ажил хийдэг. Энэ ажлыг БСШУСЯ-наас зарлаж, төсөв мөнгийг нь гаргаж өгдөг юм. Тиймээс яамнаас асуусан нь дээр байх аа.

Дамбадаржайлин хийдийн дурсгалын мэдээллийн сан нь манай төв дээр байдаг. Нөхцөл байдал ямар байгааг мэдэж байна л даа. Энэ хийдийн газар хоёр хуваагдсан, нэг хэсэг нь хийдийн нэр дээр, нөгөө хэсэг нь н.Санждорж гэх хүний эзэмшилд байдаг. Тухайн хийдийг эзэмшиж буй лам, хуврагууд түүхийн дурсгалын эх төрхийг алдагдуулахгүй арчилж тордох үүрэгтэй” гэлээ.

dambadarjaa

dambadarjaa

-ДАМБАДАРЖАЙЛИНГ ТӨРИЙН ӨМЧИД БУЦААЖ АВНА ГЭХЭЭР УГ ХИЙДИЙГ
ЭЗЭМШИЖ БУЙ ХҮМҮҮС МАШ ИХ МӨНГӨ НЭХДЭГ-

БСШУСЯ-ны Соёлын биет өвийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Даваацэрэнгээс тодруулга авлаа.

-2018 оны улсын төсөвт Дамбадаржайлин хийдийг сэргээн засварлах ажлын мөнгө суусан уу?

-Дамбадаржайлин хийдийн засварт зориулсан хөрөнгө улсын төсөвт тусдаа суудаггүй ээ. Харин соёлын өвийг сэргээн засварлах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр жил бүр харилцан адилгүй мөнгө төсөвт суудаг. Энэ мөнгийг Монгол Улсад байгаа яаралтай хамгаалах соёлын дурсгалт газруудад хуваадаг.

-Дамбадаржайлин хийдэд хамгийн сүүлд хэзээ сэргээн засварласан бэ?

-Улсын төсвөөс Дамбадаржайлин хийд дээр сэргээн засварлах ажлыг намайг ажлаа хүлээж авснаас хойш хийгээгүй. Нийслэл болон н.Санждорж гэх хүмүүсийн босгосон хөрөнгөөр сэргээн засварлалт хийсэн. Тэр нь шаардлагын түвшинд хүрсэн үү гэдэг асуудал үүсдэг. Мөн Дамбадаржайлин хийдийн цогчин дуганыг эмнэлэг болгохын тулд бүтэц зохион байгуулалт өөрчилсөн асуудал бий. Анхны төрх байдлыг нь алдагдуулсан удаа дараагийн өөрчлөлт орсон байгаа. Тэгэхээр Соёлын өвийг хамгаалах тухай хууль, олон улсын зарчмаа харсан ч тэр өөрчлөгдсөн зүйлсийг нь заавал судалгаа шинжилгээний үндэслэлээр тогтоох хэрэгтэй байдаг. Яг юуг нь өөрчилсөн юм бэ, өөрчлөхдөө яаж өөрчилсөн юм бэ, юу хэрэглэсэн вэ гэдгийг тогтоодог л доо. Түүхийн дурсгалт газруудад сэргээн засварлах ажил хийхдээ хамгийн эхэнд аль үнэт зүйлийг нь авч үлдэх вэ, одоогийн байгаа байдлаар нь засах уу, эсвэл хамгийн анх баригдсан төрхөөр нь сэргээн засварлах уу гээд цэвэр судалгаанд үндэслэж хийдэг ажил юм.

-Дамбадаржайлин хийдийн газрын өмчлөл нэлээд маргаантай байдаг. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Дамбадаржайлин хийдийн өмчлөл яг одоо тодорхойгүй байдалд байна. Нийслэлийн өмчлөлийн бүртгэл дээр байдаг боловч сүүлийн үед тус хийдийн газар н.Санждорж гэх ламын нэр дээр эзэмшигч хэлбэрээр байна. Тэр хүн хийдийн асуудалд өмчлөх эрхийн шинжтэй ханддаг юм билээ. Уг хийдийг аятайхан болгож ойр орчны газрыг язгуур шинжээр нь, анхны дүр төрхөөр нь хадгалж хамгаалах зорилгоор Засгийн газар, яамнаас хамгаалалтын бүс тогтоогоод ажилсан. Харамсалтай нь Дамбадаржайлин хийдийг эзэмшиж буй хүмүүс, лам нар нийслэлтэй хэл амаа ололцохгүй явсаар өдийг хүрч байна. Төрийн өмчид буцааж авна гэхээр уг хийдийг эзэмшиж буй хүмүүс маш их мөнгө нэхдэг.

-Дамбадаржайлин хийд дээр БСШУСЯ хамгийн сүүлд хэзээ очиж ажилласан бэ?

-Өнгөрсөн онд очиж хамгаалалтын бүсийн нөхцөл байдал, сүм дуганы хадгалалт хамгаалалтын байдалтай газар дээр нь очиж танилцсан.

dambadarjaa

СОНИРХУУЛАХАД: Дамбадаржайлин хийдийг Манжийн хааны зарлигаар хоёрдугаар Богд Жавзундамба хутагтын дурсгалд зориулан 1761-1765 онд баруун, зүүн Сэлбэ голын уулзварт байгуулжээ. Энэ хийд нь ерөнхий төлөвлөлт, хийц, өнгө будаг, чимэглэлийн хувьд Амарбаясгалант хийдтэй адил бөгөөд боржин чулуу, хөх тоосго, хөх ваар, мод зэрэг нь барилгын үндсэн материал болжээ. 1938 онд хийдийн хурал номын үйл ажиллагааг хааж, бурхан тахил, ном судруудыг устгаж, модон барилгуудыг буулган зөөж, Махранзийн сүм, хашааны гадна дотно байсан дөрвөн суварга, хөх тоосгон хэрмэн хашааны заримыг буулгажээ. 1940-1941 онд Дамбадаржаа хийдийн зарим дуганыг буулгаж, Монголын үйлдвэрчний эвлэлийн харъяа Улсын амралтын газрын том дөрвөлжин цагаан байшинг барьсан нь тухайн үед Сэлбийн амралтын газар гэж нэрлэгдэж байв.

1944-1945 оны үед Дамбадаржай хийдийн дэргэд зургаан цагаан байшинтай Улсын өдрийн амралтын газрыг байгуулж, Улаанбаатар хотын үйлдвэрийн ажилчид өдрөөр ирж амарцгаадаг байв. 1947 онд Япон цэргийн олзлогсдын хэрэг эрхлэх газрын эмнэлэг, 1950 онд сүрьеэ өвчний эмнэлэг, 1987 оноос өндөр настныг сувилах эмнэлгийн зориулалтаар ашиглаж байжээ.

1990 онд хийдийн хурал номын үйл ажиллагааг сэргээсэн бөгөөд өдгөө нийт 50 гаруй лам хуврагтайгаар өдөр тутмын уншлага, цагийн их хурлуудыг ёс жаягийн дагуу хурж байна.

М.АМАРЖАРГАЛ

dambadarjaa

dambadarjaa

dambadarjaa

dambadarjaa

dambadarjaa

dambadarjaa

dambadarjaa

dambadarjaa

dambadarjaa

dambadarjaa

dambadarjaa



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 49

zochin (202.55.*.*)
2018-05-22 09:08:29
Санждорж шашны сургуульд сурч байхдаа багшынхаа бурхан номыг хулгайлж сургуулиасаа хөөгдөж байсан дүрээ хуьиргасан хувалз

pizdaaaaaa (185.39.*.*)
2018-05-22 05:20:19
bolobsrol soyol shinjleh uhaanii yamiig tatan buulga . said darga bvvr ded saidtaig ni yanaa lalaruuudaa vheeech otgonbayr geech tonuulchin amerikt elchin bolood alga bolson .; ene tonuulchdaar amia zolihoos naash serehgvi neee pizdaaaa hiili batlaj bn geh lalaruudiig bvgdiig ni 7 sairrin 1 shig bvgdiig ni shvrshij gemee ni mongol sereh yum bn

pizdaaaaaa (185.39.*.*)
2018-05-22 05:20:19
bolobsrol soyol shinjleh uhaanii yamiig tatan buulga . said darga bvvr ded saidtaig ni yanaa lalaruuudaa vheeech otgonbayr geech tonuulchin amerikt elchin bolood alga bolson .; ene tonuulchdaar amia zolihoos naash serehgvi neee pizdaaaa hiili batlaj bn geh lalaruudiig bvgdiig ni 7 sairrin 1 shig bvgdiig ni shvrshij gemee ni mongol sereh yum bn

Зочин (82.163.*.*)
2018-05-21 18:52:44
odooo zasvarlana gej bhaar huvi hund ogood huuhed hogshdod heregtei yum barival taarna. gertee harah hungui huuhed, hogshidiig amraah, surgah tovbguulval taarna. hicheelee taraad demii tenej bhiin orond heden yum suraad avbal heregtei.

Зочин (202.21.*.*)
2018-05-21 17:27:05
өв соёлоо ч хамгаалж мэдэхгүй үхэр монголчууд аргагуй хүүхэлдэйн улс юум даа

Зочин (119.40.*.*)
2018-05-21 16:19:40
Тэр Санждорж нарт нэг төгрөг , улсын мэдэлд буцааж авах хэрэгтэй шүү.

зочин (202.21.*.*)
2018-05-21 15:53:29
Энэ хийдийг эзэмшдэг хүмүүс ямар замаар түүхийн үнэт газрыг хувьдаа авсан байнаа.Хэрэв өөд нь татаж чадахгүй юм бол төр нь энэ хүмүүсээс буцаагаад аваач.Манай төр засаг гэж ёстой новшийн газар байх юм.Яагаад авахгүй байгаа юмбэ.Хурдан авахгүй бол устгаж байхгүй болголоо шүү дээ.

ЗОЧИН (49.0.*.*)
2018-05-21 14:07:51
Монголд байгаа Манжийн үеийн сүүлчийн үлдэгдлийн нэг, тиймээс зориулалтыг өөрчлөх хэрэгтэй

Зочин (203.169.*.*)
2018-05-20 20:03:28
Монголчууд ийм болоод ллөөрсдиын түүхийн дурсгалт барилга, сүм дуганыг устгасаар л ирсэн, одоо ч сүйтгэсээр ....?

Зочин (203.169.*.*)
2018-05-20 20:03:24
Монголчууд ийм болоод ллөөрсдиын түүхийн дурсгалт барилга, сүм дуганыг устгасаар л ирсэн, одоо ч сүйтгэсээр ....?

Зочин (203.169.*.*)
2018-05-20 20:03:23
Монголчууд ийм болоод ллөөрсдиын түүхийн дурсгалт барилга, сүм дуганыг устгасаар л ирсэн, одоо ч сүйтгэсээр ....?

zochin (103.10.*.*)
2018-05-20 18:47:12
hen bolchihood ezemshildee avchihaw.engiin irged umchluh yostoi gazraa ch umchilj chadahgui bhad olon zuun jiliin tuuhtei soyoliin unet uviig uuriin bolgochihdog.

zochin (103.10.*.*)
2018-05-20 18:44:08
ter Sanjdorj geh hunees shuud huraaj avah heregtei

зочинЗочин (112.72.*.*)
2018-05-20 11:19:56
Буяны орлогоо юунд зарцуулдаг юм бол доо Лам нар нь залуучууд л байдаг юм билээ бага багаар тохижуулаад мод цэцэг тариад ажиллавал болно шүү дээ Хүрээ хийдээ сайхан байлгах ,сэтгэл дутаад байгаа юм бишүү Ямарч ажилд өөриймсөг сэтгэл байхгүй бол хичнээн төсөв мөнгө байгаад ч нэмэргүй хувааж идээд л дуусна даа

bod (66.181.*.*)
2018-05-18 17:35:50
buh ondor alban tushaaltniig huigaar ni oorchloh heregtei iimiin tuld bid buhen tsagdaa tseregteigee niilj 300 myanguulaa doloo honog l tov talbaidaa hevtchih heregtei bna

bod (66.181.*.*)
2018-05-18 17:35:50
buh ondor alban tushaaltniig huigaar ni oorchloh heregtei iimiin tuld bid buhen tsagdaa tseregteigee niilj 300 myanguulaa doloo honog l tov talbaidaa hevtchih heregtei bna

bod (66.181.*.*)
2018-05-18 17:35:50
buh ondor alban tushaaltniig huigaar ni oorchloh heregtei iimiin tuld bid buhen tsagdaa tseregteigee niilj 300 myanguulaa doloo honog l tov talbaidaa hevtchih heregtei bna

Зочин (66.181.*.*)
2018-05-17 18:39:40
Төрийн мэдэлд буй юм бүхэн ийм дампуу байдалдаа үлддэг. Үхэх ч үгүй сэхэх ч үгүй. Сайд түшээд нь үе үе мөнгө идэх хэрэгсэл болгон ашиглана. Иргэд нь болохоор төрийн мэдэлд байх хэрэгтэй л гэдэг. Уг нь хувь хүнд очвол өнгө засаад л явчихна. Эсвэл гадны байгууллагат худлалдчих нь дээр. Төрд байснаар хэзээ ч энэ дурсгал өөдлөхгүй. Мөнгө олох хэрэгсэл л байна.

Зочин (66.181.*.*)
2018-05-17 16:44:41
SANJDORJOOS SHUUD HURAAJ AVAACH EE. IIM ZALITAI PSDANUUDIIG ZAILUULAH HEREGTEI

ZOCHIN (178.62.*.*)
2018-05-17 15:07:52
ЭНЭ ЛАМ НАР ЗАВТАЙ УЛСУУД ЭНЭ ХААШАА ДОТОРХИ НУРСАН БАЛГАС БОЛСОН ОРЧИНОО ЦЭВЭРЛЭЖ БОЛНО ДОО ТЭГЭЭД ТООСГОНУУДАА ЦЭГДЭЛЖ ХАШААГАА ӨРЖ ТАЛБАЙГ НЬ ЦЭВЭРЛЭЭД МОД ЗҮЛЭГ ТАРИХ ГЭЭД ЗҮГЭЭР СУУЖ БОЛОМГҮЙ Л ХАРАГДАХ ЮМ ХОЁР ГАР ХОЁР НҮД ХӨЛ ГАР НЬ ЗҮГЭЭР БОЛ ХӨДӨЛЖ БОЛМООР Л БАЙХ ЮМ ДЭНДҮҮ ЗАЛХУУ ГАРУУД БАЙНА УУ

зочин (66.181.*.*)
2018-05-17 12:05:56
лам нар бол ард түмэнг мунхаруулж хувиа хичээсэн өргөл барицаар орлого олдог улсууд улсад татвар төлдөггүй адаглаад наад сүм хийддээ цэвэрхэн сууж боломоор доо нурсан хэсэгийг засварлаж цэвэрлэж болно доо өнгө үзэмжийг нь сайжруулж засаж сэлбэх хэрэгтэй нэг хүний өмч биш ард түмэний өмч

Зочин (202.180.*.*)
2018-05-17 09:59:46
Хаа дуртай газраа газар өмчлөөд авсан бол зам тавих траст орсон ч нөхөн төлбөр нэхээд суучихдаг, явган хүний зам тавихад хашаагаа 50 сантиметр татчих гэхэд өөрөө ч мэдэхгүй тоо, мөнгө нэхдэг зоргоороо луйварчдын газрыг нь шууд хурааж байя. Төр өмчлүүлэх эрх өгч байгаа юм чинь буцаагаад авч болно доо. Газрын алба гэж төрийн нэрээр луйвар хийсэн хэдэн нөхдийн балгаар иймэрхүү асуудал асар их байгаа. Чөлөөлөх боломжгүй бүтээн байгуулалт хийчихсэн бол тэр хэсэг газрыг нь өмчлүүлэх биш эзэмшүүлдэг, түрээслүүлдэг байя.

Зочин (92.249.*.*)
2018-05-17 09:52:09
Яагаад бид бүтээхдээ биш нураахдаа сайн юм бэ? Яагаад бид өөрсдийн өвгөдөөс уламжлуулсан түүх соёл шашин номоо үзэн ядаж муулдаг юм бэ? Яагаад бид улам л тэнэгрэлийн шинжтэй хүмүүс олонтой болоод байнаа?

Зочин (202.180.*.*)
2018-05-17 09:49:36
Хашаа хороотой түүх соёлын дурсгалт газрын талыг нь хувь хүн эзэмшинэ гэж юу байхав дээ. Төр юм бол өмчөө мэдээд эргүүлэн ав. Эзэн суусан гээд байгаа хүн нь ямар аргаар өөрийн болгосон байх вэ. Доод дунд шатны төрийн түшээд нэртэй шуналтнуудын хийсэн хэрэг. Шалгаж тогтоогоод өөр байрлалд газар эзэмшүүлнэ биз.

Зочин (182.160.*.*)
2018-05-16 22:43:07
hen neg hyn tyyhiin dursgalt gazriig huviinhaa mongoor zasvar hiisen nereer huvidaa avchihaj boldog yumuu.

Зочин (194.85.*.*)
2018-05-16 22:23:31
Delkhiin soeltoi ornuud ooriin shashin soeliig ard olniig munkhruulsan gej muugaar khaana ch yaridaggyi/ Mongolchuud l burkhnii shashin,sum khiidee muulj baikh yum. Khyatad ch soeliin khuvsgaliin uer ikh suitgesen burkhnii shashinii sum khiidiig ulsffs toroos ikh ankhaarch sergeen bosgoj baigaag kharakh kheregtei. Mongolchuud 70 jiliin ulaanii surtalgaagaar odoo boltol shashin sumdee ikh muu khandakh yum. Ichmeer/

БурууЦолмон (103.10.*.*)
2018-05-16 19:53:24
Шашин**бол*шунхай*лам* арын*иргэдийг*мунхар улаж*мөнгө*олож*хоол идэх*арга*болсон*Үүни г*өөрчлөхШашиныг*хүн йг*хүн*болгох үнсэн**зорилогд*нь*үүл члүүлэх*хэрэгтэй

мэргэн лам (112.72.*.*)
2018-05-16 19:12:19
одоо ч хэрэггүй балгас болгож аваад газрыг нь өмчилсан нэртэй өндөр үнээр зарах тухай л мөрөөдөцгөөж байгаа л даа.

Зочин (103.9.*.*)
2018-05-16 15:19:38
Манай төрийн түшээдийн үнэн нүүр царай нэг иймэрхүү л байгаа юм даа Ажил хариуцсан хүмүүс нь хийж бүтээх сэтгэл байхгүй амин хувиа хичээсэн хүмүүс дээ

Зочин (103.9.*.*)
2018-05-16 15:19:29
Манай төрийн түшээдийн үнэн нүүр царай нэг иймэрхүү л байгаа юм даа Ажил хариуцсан хүмүүс нь хийж бүтээх сэтгэл байхгүй амин хувиа хичээсэн хүмүүс дээ

Зочин (202.179.*.*)
2018-05-16 13:45:59
жуулчдад үзүүлэх юм байхгүй гээд л царай алдаад байдаг үнэндээ асар өв соёлоо зүгээр л сүйтгэж байдаг. монгол сэтгэхүйгээр бол эв хавгүй сарайж сэрийсэн хэдэн шилэн барилга хөгжил юм шиг байгаан. хөгжил гэдэг өндөр барилга, үнэтэй машин утсаар хэмжигддэг зүйл биш л дээ бодит хөгжил бол хүний оюун санаа ухамсарт явагддаг зүйл.

зочин (61.138.*.*)
2018-05-16 13:21:31
Монголын мөн ч олон киноны хэсэгт энэ хийд гардаг

A (150.129.*.*)
2018-05-16 12:38:59
Yu nuraagaad emneleg bari gj ene chin tuuh soyolin asar ib uv. Mahan tolgoinuud mini ajlaa sain hiitsgee. Uvug deedsiin uvluulsen olhiogui ur sad yum da bid

Зочин (27.123.*.*)
2018-05-16 12:38:52
Bogdiin ordon 1903 ond barigdsan baidiin baij. Ene nadaa neg l ertnii sanagdahgui bn. Ene uyed hun torolhton ali hediinee ongots, mashin, gal tereg, avtomat buu, orchin ueiin uildver fabrik, foto zurag, video bolon duunii bichleg deerees ni shinjleh uhaanii ihenh neeltuudiig hiichihsen bsn uye. Orchin ueiin ediin zasag, uls toriin onoliig bas neechihsen bsn ue. Harin 1761 on chin jinhene ertnii uye baih shuu. Manaihan 1903 oniig ertniih geed oilgochihson.

ZOCHIN (146.185.*.*)
2018-05-16 12:21:22
ЭВДРЭЭД БАЛГАС БОЛСОН ЮМАНД ХЭН МӨНГӨ ЦААС ГАРГАХ ЮМ БЭ ТЭРНИЙ ОРОНД ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БАРИХ НЬ ЗӨВ

Зочин (27.123.*.*)
2018-05-16 11:50:04
Tuuh meddeguidee bgaamaa. 1760-aad onii sum gedeg chin tuuhen hosgui une tsenetei barilga bn gsn ug. Gadniihan hotiin hamgiin ertnii barilga 1903 ond barigdsan Bogd haanii ovliin ordon gej buruu oilgodog. Haramsaltai. Ulaanbaatariig tuuhgui hot gej boddog. Buriadad 1760 onii sum bn gehdee oros hiitsiin. Oron nutagtaigaa avtsalddaggui. Dambadarjaalin hiid harin dorniin zagvaraar barigdsan. Mongol dorniin oron mun. Harhorin harbalgas gd ertnii buh hot hiidiin barilga dorniin hev zagvaraar barigdaj irsen. Getel ene ulamjlalaa deedeldeggui surtalchildaggui.

Ганаа (37.168.*.*)
2018-05-16 11:33:14
Ямар ч шашин байсан ижил төвшинд байна. Эзэн Чингис хаан ийм бодлого барьж дэлхийг төвшитгөн амар амгалан болгож чадсан. Шарын шашин илүү байх ёсгүй монголын өв соёл ч биш.

zochin (202.70.*.*)
2018-05-16 11:31:58
эр болгон нь лам нэртэй дуган болгон нь орд харш шиг болчихсон мөнгөгүй хүн бол ном уншуулах хэрэггүй орох ч хэрэггүй болж яагаад гэвэл лам нараас эхлээд л муухай харж буруу ном хэлж уншиж өгнө новшийн амьтад цөөлвөл таарна үнэхээр номын эрдэмд сайн үнэн сэтгэлээсээ буяны үйлхийж байгааг эь үлдээгээд бусдыг нь тараавал таарна лам нэртэй босоо ороолонгууд

Батдорж (202.179.*.*)
2018-05-16 11:12:47
Муусайн хувалзнууд хүний сүнс зайлчихсан юм шиг байна дуудаад өгөөч гэхэд мөнгөгүй гээд дуудаж өгөөгүй байна билээ. Ийм өөдгүй бүхнийг зоосны нүхээр харсан новшнууд. Үнэхээр буюны байгууллага юм бол буян бодоод ажил хүний хэрээрээ өгсөн юмыг битгий чамла. Тэгвэл та нарт сүсэг бишрэлээрээ өгнө. Новшнууд бас тариф тогтоогоод байх шиг юу бэ.

Батдорж (202.179.*.*)
2018-05-16 11:12:45
Муусайн хувалзнууд хүний сүнс зайлчихсан юм шиг байна дуудаад өгөөч гэхэд мөнгөгүй гээд дуудаж өгөөгүй байна билээ. Ийм өөдгүй бүхнийг зоосны нүхээр харсан новшнууд. Үнэхээр буюны байгууллага юм бол буян бодоод ажил хүний хэрээрээ өгсөн юмыг битгий чамла. Тэгвэл та нарт сүсэг бишрэлээрээ өгнө. Новшнууд бас тариф тогтоогоод байх шиг юу бэ.

Зочин (122.201.*.*)
2018-05-16 11:11:07
Энэнийг сэргээж баыхаар ганц цэцэрлэг эсвэл хэд хэдэн ОО барьчихвал олонд тустай.

Зочин (202.21.*.*)
2018-05-16 11:08:02
Орчиноо цэвэрлээд, цэвэрхэн орчинд байж чадахгүй ламанцаруудыг хөдөлгөж цэвэрлүүл. Ядахдаа биеийнх нь чилээ гараг. Хамаг амьтаны тусын тулд гээд ялхайтал суусаар байгаад бөгс нь бузартлаа.

цэцэг (59.153.*.*)
2018-05-16 10:42:38
цагын эрхээр нурж алга болж буй балгасанд хөрөнгө зарах хэрэггүй эндээс хархад хуучин байгууламж нь түүх уран барилгаын ур ухаан гээд үзмэр талаас нь хүнд харуулчих хэрэгтэй юм алга тэгээд ч монгол улсыг шашины бодлогоор боолчилож байсан түвдийн сахиусны шашиныг монголоос шахаж байгаа энэ цагт ийм балгасанд хөрөнгө зарна гэж яриад хэрэггүй сангидорж нар хогыг нь цэвэрлээд газарыг нь төрд хүлээлгэж өг !

Зочин (203.91.*.*)
2018-05-16 10:30:46
тэр хулхи лам санждоржоос зүгээр л аваач ээ. өмхий шалиг лам чинь бас луйварчин аан?

Зочин (202.21.*.*)
2018-05-16 10:29:36
Шарын шашин хувалзнууд мөн адил нуран уна.

Би монгол хүн (112.72.*.*)
2018-05-16 10:24:51
МОНГОЛЧУУДЫН ОЮУНЫГ БУЗАРЛАЖ, ИТГЭЛИЙГ МОХООСОН ЛАМЫН ШАШИН ГЭГДЭХ АРД ОЛНЫГ ХУУРАН МЭХЭЛЖ, ХАЛААСЫГ НЬ СЭГСРЭН АМЬДАРДАГ ЭНЭ БОХИР БИЗНЕС ТЭР ХУВАЛЗ МЭТ ШИМЭГЧ ЛАМ НАРТАЙГАА ЦУГ ЭНЭ НУРАН УНАЖ БАЙГАА СҮМ ШИГЭЭ ҮГҮЙ БОЛОХ УЧИРТАЙ. ТЭГСЭН ЦАГТ МОНГОЛ ХҮН ШИНЖЛЭХ УХААНЫ ЭРДЭМ БОЛОВСРОЛД ГЭГЭЭРЧ, ӨӨРИЙГӨӨ Ч, УЛСАА Ч ӨӨД НЬ ТАТАХ ЭРДЭМ, ЧАДАЛТАЙ БОЛНО.

Зочин (202.179.*.*)
2018-05-16 10:16:59
хулгайч луйварчин лам хувцас ӨМССӨН ЛАМ ЭНЭ ГАЗРЫГ СҮЙРҮҮЛЖ БАЙСАНГ ХАРЛАА

Irgen (202.170.*.*)
2018-05-16 10:08:14
Sanjdorj geed neg HULHI HAMBA baidag ter nuhur ezemsheed..zasaad tur avya aa geheer MUNGU neheed ugduggyi um baigaaz!

zochin (43.228.*.*)
2018-05-16 09:50:51
yamar gutamshig ve hariutsan ezen baigadaa iim l bolhoor bid yaj hugjih bilee haramsaltai

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-14 15:21:52 - Орон нутаг
Усархаг аадрын улмаас Сайншанд-Хамарын хийдийн 2.5 км зам эвдэрчээ
2018-08-14 15:15:07 - Спорт
“Чингис хаан-2018” Азийн унадаг дугуйн наадмын бүртгэл эхэллээ
2018-08-14 15:00:07 - Шар
Японд халууны улмаас 144 хүн амиа алджээ
2018-08-14 14:39:17 - Спорт
Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ
2018-08-14 14:31:04 - Нийслэл
Баянгол, Баянзүрх дүүрэгт хоёр иргэний газар эзэмших гэрчилгээг хүчингүй болголоо
2018-08-14 13:35:42 - Улс төр
Ц.Даваасүрэн: “Оюутолгой” Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй
2018-08-14 13:29:40 - Байгаль Орчин
Улсын онцгой комиссын баг Айраг суманд ажиллаж байна
2018-08-14 13:21:27 - Боловсрол
Ардчилсан оюутны холбооноос их дээд сургуулиудад шаардлага хүргүүлжээ
2018-08-14 12:41:28 - Хууль
Нөхөн сонгууль явуулах тогтоол хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-08-14 12:39:02 - Хууль
Хууль бусаар баавгайн савар тээвэрлэсэн иргэнд ял оноолоо
2018-08-14 12:36:53 - Улс төр
Эрээн рүү зорчиж буй монгол иргэдэд зориулан Вичат тусгай суваг нээжээ
2018-08-14 12:25:48 - Гадаад
Трамп 2019 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсөвт гарын үсэг зурав
2018-08-14 12:16:19 - Боловсрол
Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажилтай танилцлаа
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 12:03:58 - Нийслэл
Сонгинохайрханы арын авто замын газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дуусав
2018-08-14 11:46:35 - Спорт
ОУХМ А.Давааням бүтэн өнчин хүүхдүүдэд дүрэмт хувцас бэлэглэжээ
2018-08-14 11:46:18 - Орон нутаг
Увс аймагт гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлжээ
2018-08-14 11:37:17 - Орон нутаг
Мал угаалгын ажилд зөөврийн тоног төхөөрөмж ашиглаж байна
2018-08-14 11:34:03 - Нийслэл
Дарь-Эхийн замыг засах бэлтгэл ажил явагдаж байна
2018-08-14 11:31:13 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-08-14 11:28:53 - Орон нутаг
Он гарсаар 67 хүн усны ослоор амь насаа алдаад байна
2018-08-14 10:57:59 - Орон нутаг
Зорчигчдод “Ган зам даатгал” ХХК-иас тусламж олгож байна
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 10:02:25 - Хууль
ТТХГ-ын орлогч Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлж, бусдад нь сахилгын шийтгэл ногдууллаа
2018-08-14 09:25:03 - Байгаль Орчин
Улаанбаатарт 28-30 хэм дулаан байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу
2018-08-14 08:39:40 - Улс төр
МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж, Зам тээврийн хөгжлийн дэд сайдын ТОМИЛГОО-г хэлэлцэнэ
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-14 08:24:45 - Орон нутаг
Төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжлээ
2018-08-14 08:14:26 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2018-08-13 19:42:41 - Боловсрол
Их, дээд сургуулийн 32 мянган оюутанд нийт 75 тэрбум төгрөгийн зээл олгоно
2018-08-13 19:06:22 - Нийслэл
Тарвага агнасан 30 орчим зөрчлөөс 10-нд хууль, хүчний байгууллагынхан холбогджээ
2018-08-13 18:58:43 - Орон нутаг
О.Баасанжав галт тэрэгний ослын үед самбаачлан ажиллаж, зорчигчдыг аварчээ
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-13 18:30:46 - Улс төр
Хотын дарга ажлын өрөөндөө архи уусан албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
2018-08-13 18:16:30 - Улс төр
Р.Мэргэнийг ЗТХЯ-ны ТНБД-ын албан үүргийг хариуцагчаар томиллоо
2018-08-13 17:33:34 - Хууль
Айлын хашааны гадна нярай хүүхэд орхиод явжээ
2018-08-13 16:59:22 - Байгаль Орчин
Үерийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулж байна
2018-08-13 16:40:57 - Байгаль Орчин
Олон улсын тарвага судлаачдын VII хуралд 13 орны 121 эрдэмтэн оролцож байна
2018-08-13 16:39:24 - Нийслэл
“Барилга, орон сууц-2018” олон улсын үзэсгэлэн яармаг болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-13 08:47:30 - Хууль
Т.Сайнжаргал: Талийгчийг хүний ёсноос гажууд, харгис хэрцгийгээр, санаатайгаар бүлэглэн хөнөөсөн
2018-08-12 10:48:15 - Орон нутаг
ОХУ-ын төмөр замчид засвар хийхээр бие бүрэлдэхүүнээрээ иржээ
2018-08-12 18:20:01 - Улс төр
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ажлаа өгөхөө мэдэгдлээ
2018-08-13 13:09:11 - Хууль
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг солих уу
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-12 20:32:26 - Улс төр
У.Хүрэлсүх: ЗТХ-ийн сайд, дэд сайд, ТНБД болон газрын дарга нарыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018-08-11 11:22:17 - Боловсрол
Хувийн сургуулиудын төлбөр 28 мянган ам.доллар хүртэл байна
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-13 15:02:05 - Байгаль Орчин
Сэргээн босгох ажиллагаанд танк ажиллуулж байна
2018-08-13 13:31:10 - Улс төр
АРДЧИЛСАН НАМ: Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, УИХ тарах хэрэгтэй