“Севилийн үсчин” дуурь энэ амралтын өдрүүдэд дахин олны хүртээл болно

Түгээх    
2018-05-16 12:45:05 - Энтертайнмент

Дэлхийн хошин дуурийн бэлэг тэмдэг гэж тооцогддог Ж.Россиний “Севилийн үсчин” дуурь нь дэлхийн олон оронд 200 гаруй жил тоглогдож, үзэгчдийн таашаалыг хүртсэн бүтээл хэвээр байна. Гэтэл энэхүү дуурийг алдарт хөгжмийн зохиолч ердөө арав гаруйхан хоногт бичсэн гэдэг нь гайхалтай. “Севилийн үсчин” дуурийн дэлхийн нээлт 1816 онд Италийн “Аржентина” театрт болсон бол манай театрын тайзнаа 1979 оны 10-р сарын 13-ны өдөр анх тоглосон юм.

Уг бүтээл УДБЭТ-ын тайзнаа анх тоглогдсоноосоо хойш өнөөг хүртэл нийт 38 жил тасралтгүй тоглогдохдоо хоёр удаа сэргээн тоглогдож, гурван үеийн уран бүтээлчдийн тоглолтоор амилжээ. УДБЭТеатр урын сангийн бодлогынхоо хүрээнд дэлхий дахины жишгийн дагуу эх хэл дээр нь шинэчлэн тоглохоор шийдэж, ингэхдээ өнөө цагийн үзэгчдийн сэтгэхүй, таашаалд нийцүүлсэн өвөрмөц, шинэлэг тавилтаар 2017 оны 10-сарын 28, 29-нд тайзнаа тоглосон билээ.

  “Севилийн үсчин” дуурийн найруулагчаар Итали улсын найруулагч С.Монтиг урьсан бөгөөд найруулагчийн зүгээс дуурийн үйл явдлыг бүтэн зуунаар наашлуулан, дэлхийн эдийн засаг, соёлын хөгжлийн үсрэлтийн зуун болох 19-р зуунд болгон хөрвүүлэн тавьсан нь үзэгчдийн сэтгэлд ихээхэн нийцсэн. Тус дуурийн удирдаачаар СТА Ц.Гансүх ажиллаж удирдаачийн их хөдөлмөрийнхөө гарааг тавьж байгаа нь мөн онцлогтой. Дуурийн тайзыг УДБЭТ-ын ерөнхий зураач УГЗ Г.Ганбаатар, хувцсыг СТА Г.Оюун хийж, хормейстер СТА Н.Дашбямба, концертмейстер МУГЖ Б.Солонго, Э.Намуун, Б.Алунгоо, туслах найруулагч Д.Энхбилэг, итали хэлний дасгалжуулагч багшаар МУГЖ Б.Эрдэнэтуяа,  нар ажилласан.

Шинэчилсэн найруулсан “Севилийн үсчин” дуурийн гол дүрүүд болох авхаалжтай, сэргэлэн Фигарод Э.Отгонбат, Л.Болдцэрэн, үзэсгэлэнт бүсгүй Розинагийн дүрийг МУГЖ Ө.Уянга, гоцлол дуучин Б.Одонзаяа, залуу бүсгүйн сэтгэл, хөрөнгөнд шунагч өвгөн доктор Бартологийн дүрийг СТА Б.Алтанхуяг, дуучин Э.Амарсайн, үнэнч сэтгэлтэй эрхэмсэг гүн Альмавивагийн дүрийг СТА Г.Шижирболд, гоцлол дуучин М.Даваадорж, мөнгөтэй талд үйлчилж явдаг шунахай багш Дон Базилиогийн дүрийг СТА О.Хүрэлбаатар, гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ,  ажилсаг гэрийн үйлчлэг Бертагийн дүрийг МУГЖ Б.Эрдэнэтуяа, гоцлол дуучин Э.Адьяасүрэн, эзэндээ үнэнч, хариулагатай зарц Фиореллогийн дүрд СТА Э.Бумхүү, гоцлол дуучин Л.Бүүвэйбаатар нар бүтээсэн.

Сонгодог урлагийн үнэнч үзэгчид та бүхэн Дэлхийн шилдэг хошин дуурийг  үзэхийг хүсвэл,  Энэ амралтын өдрүүдэд буюу 05-р сарын 19, 20-ны өдрүүдэд УДБЭТеатрт морилон ирж, Тус дуурийн шинэ шийдэл, өвөрмөц тайз, гоёмсог хувцас, залуу уран бүтээлчдийн  содон тоглолт, тайзнаа өрнөх хөгжилтэй, сонирхолтой үйл явдлыг үзэж, нэгэн үдшээ гайхалтай мэдрэмжээр чимээрэй. 

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-27 13:36:54 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзлаа
2018-05-27 13:23:25 - Нийслэл
Даваа гарагт цахилгааны хязгаарлалт хийх хуваарь
2018-05-27 13:19:18 - Улс төр
Шведийн Хүн худалдаалахтай тэмцэх асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Монголд айлчилна
2018-05-27 13:07:51 - Улс төр
МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдана гэв
2018-05-27 13:02:32 - Спорт
Жүдочид Хөх хотын “Гран при”-гээс дөрвөн медаль хүртээд байна
2018-05-27 12:55:50 - Спорт
ВИДЕО: Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авлаа
2018-05-26 17:38:11 - Спорт
Үндэсний сурын Улаанбаатар хотын АШТ болж байна
2018-05-26 16:02:27 - Шар
Н.Төгсцогт өмсгөл дээрээ Д.Банди агсны хөргийг залжээ
2018-05-26 15:09:13 - Энтертайнмент
ТАНИЛЦ: 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дуу
2018-05-26 14:45:03 - Нийслэл
Хүүхэд хүмүүжлийн эерэг арга ба сэтгүүл зүйн сургалт болж байна
2018-05-26 14:12:01 - Спорт
“Аваргууд”-ын нэрэмжит бөхийн барилдаан маргааш Төв цэнгэлдэхэд болно
2018-05-26 13:54:06 - Спорт
Хөх хотын “Гран-при” тэмцээнээс манай улс хоёр медаль хүртлээ
2018-05-26 13:43:01 - Энтертайнмент
Наадмын нээлт нэг цаг 40 минут үргэлжилнэ гэв
2018-05-26 13:23:01 - Нийслэл
Номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2018-05-26 11:44:19 - Нийслэл
АТҮТ уурхайнуудтай хамтран нүүрс тээвэрлэлтийн зохион байгуулалтыг шинэчлэхээр боллоо
2018-05-26 11:41:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-05-26 11:29:52 - Нийслэл
3,5 тэрбум төгрөгөөр боссон Улаанчулуутын хог дахин боловсруулах ҮЙЛДВЭР ШАТЖЭЭ
2018-05-26 11:18:57 - Улс төр
С.Баяр саатуулагдсан ч “САЙХАН” хэвээрээ байна
2018-05-26 11:08:36 - Эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ
2018-05-26 11:02:56 - Байгаль Орчин
Монголын бөхөн гөрөөсний тоо толгой 40 хувиар буурчээ
2018-05-26 10:54:52 - Шар
Трамп: Ким Чен Унтай хийх уулзалт зургадугаар сарын 12-ндоо ч болж магадгүй
2018-05-26 10:53:59 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2018-05-25 21:04:02 - Нийслэл
Цагдаагийн хурандаа н.Наранчимэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргаад зогсохгүй хохирогчийг баривчлуулах гэжээ
2018-05-25 18:54:05 - Хууль
БСШУСЯ-ны Санхүүгийн газрын дарга асан Д.Батмагнайд 90.7 сая төгрөг хувьдаа завшсан хэргээр 9.5 сая төгрөгийн торгуулийн ял оноожээ
2018-05-25 18:30:28 - Улс төр
2019 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 6.1 хувьтай тэнцэхээр баталлаа
2018-05-25 18:18:17 - Гадаад
Санкт-Петербург хотноо Олон улсын эдийн засгийн чуулган үргэлжилж байна
2018-05-25 18:02:02 - Эрүүл мэнд
Эмч, эмнэлгийн ажилчдын шалгалтыг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авдаг боллоо
2018-05-25 17:41:40 - Нийслэл
Төрийн тусгай хамгаалалтын газрыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа
2018-05-25 17:34:51 - Орон нутаг
Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоов
2018-05-25 17:33:16 - Нийслэл
Автомашины ил задгай худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ
2018-05-25 17:17:52 - Байгаль Орчин
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна
2018-05-25 16:30:13 - Спорт
Асашёрюү аваргын дүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд түрүүлжээ
2018-05-25 16:22:44 - Хууль
З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
2018-05-25 15:55:21 - Боловсрол
ФОТО: Номын баяр болж байна
2018-05-25 15:05:42 - Байгаль Орчин
Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлж байна гэв
2018-05-25 15:02:33 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа хүүхдийн мөнгийг 60 хувь болгож бууруулсан
2018-05-25 14:58:00 - Улс төр
З.Энхболд: 50 ширхэг жип машин худалдаж авахаа л больчих. Хүүхдүүддээ мөнгө өг
2018-05-25 14:55:19 - Улс төр
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд зөвлөмж хүргүүлжээ
2018-05-25 14:49:12 - Гадаад
Хойд Солонгос АНУ-тай хэлэлцээ хийхэд хэзээд бэлэн гэж мэдэгдэв
2018-05-25 14:45:54 - Нийслэл
Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх замыг нээлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-25 21:04:02 - Нийслэл
Цагдаагийн хурандаа н.Наранчимэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргаад зогсохгүй хохирогчийг баривчлуулах гэжээ
2018-05-26 11:08:36 - Эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ
2018-05-24 12:52:48 - Нийслэл
Г.Баасан: АТГ-ын дарга Х.Энхжаргал С.Баярыг өрөөндөө авчраад дарамталсан
2018-05-26 11:18:57 - Улс төр
С.Баяр саатуулагдсан ч “САЙХАН” хэвээрээ байна
2018-05-25 12:42:07 - Нийслэл
Ирэх долоо хоногт ГУРВАН өдөр дараалан амарна
2018-05-24 14:38:57 - Улс төр
С.Баяр МАХН-ын дарга Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан тусгай өрөөнд хэвтэж байна
2018-05-25 13:21:54 - Хууль
Э.Идэрцог: Д.Сугарыг дуудаж, Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан мэдүүлэг авна
2018-05-24 08:50:48 - Нийслэл
ТАНИЛЦ: Хувьчлагдах 27 төрийн өмчит компанийн нэрс ба мэдээлэл
2018-05-25 08:59:59 - Улс төр
Тав хоногийн настай пиар ба Тавантолгой төслийн тараах материал
2018-05-25 08:54:11 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Иргэд хуваасан талх байтугай ганц ширхэг төмс ч авах мөнгөгүй болсон гэв