“VIDAN” ХХК-ийн Польш улсаас импортолсон 19.8 тонн алимыг устгалд оруулсан гэв

Түгээх    
2018-05-16 13:58:17 - Эрүүл мэнд

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 он гарснаас хойш гаалийн хяналтын бүсээр оруулж ирсэн импортын бараа бүтээгдэхүүнд хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчил, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн асуудлаар өнөөдөр /2018.05.16/ мэдээлэл хийлээ. Уг хуралд тус газрын хэлтэс бүрээс оролцсон улсын байцаагч нар оролцож, Улаанбаатар хотын 13 гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн мэдээллийг өглөө.

-ОН, САР НЬ ИРЭЭДҮЙ ЦАГ ДЭЭР ҮЙЛДВЭРЛЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ЭЛБЭГ БАЙНА-

Улсын ахлах байцаагч н.Ариунаа “Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импортын хилийн хорио цээрийн хэлтсээс гүний гаалийн 13 хяналтын бүсээр бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, эмийн аюулгүй байдалд хяналт тавьж, малын гаралтай халдвартай зүйлс юм уу ургамлын гаралтай хориотой эд зүйлс хилээр дамжин тархахаас урьдчилан сэргийлж хяналтыг хийж байна. Манай хэлтэс дээр илэрсэн нийтлэг зөрчил нь эм био бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг иргэд зөвшөөрөлгүй оруулж ирж байна. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж эм бэлдмэл, хүнсийг оруулж ирэх ёстой.

Тээвэрлэлтийн горим зөрчсөнөөс болж хүнсний бүтээгдэхүүн чанараа алдах тохиолдол гарч байна. Мөн он, сар нь ирээдүй цаг дээр үйлдвэрлэсэн шошготой бүтээгдэхүүн оруулж ирэх зэрэг зөрчлүүд гарлаа. Лабораторийн шинжилгээгээр устгасан бүтээгдэхүүнүүд олон байна. Тиймээс энэ бүгдийг иргэдэд сэрэмжлүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл өглөө” гэсэн юм.

-136 САЯ ТӨГРӨГИЙН ЭМИЙГ УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧИЙН АКТААР ХУРААН АВЧЭЭ-

Өнөөдрийн байдлаар экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс 3166 аж ахуйн нэгжийн 129379,5 тонн, 448.961 ширхэг түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт тавьж, 33 зөрчил илрүүлэн 38 сая төгрөгийн шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байна. Эрүүл ахуй, хүнсний чанар стандартын хяналтын чиглэлээр давхардсан тоогоор 1652 аж ахуйн нэгжээс шалгалт хийж дараах зөрчлийг илрүүлэн арилгуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Үүнд:

-“АБТЕМА” дахь гүнийн гаалийн хяналтын бүсээр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас импортолсон хоёр нэр төрлийн, нийт 105,639,342 эм нь Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хими, бактерлогийн шинжилгээнд хамруулахад эерэг сорьц илэрчээ.

-“Туушин” дахь гүнийн гаалийн хяналтын бүсээр Нидерланд улсаас импортолсон нэг нэрийн 17.530.000 төгрөгийн эм нь Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хими, бактериалогийн шинжилгээнд хамруулахад эерэг сорьц илэрсэн байна.

-“Монгол шуудан” дахь гүнийн гаалийн хяналтын бүсээр Энэтхэг улсаас тусгай зөвшөөрөлгүй эм импортлох лицензгүй, Монгол улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй дөрвөн нэрийн 376.000 төгрөгийн эм, Нидерланд улсаас Монгол улсад бүртгэлтгүй 6 нэрийн 14.6 кг биологийн идэвх бүтээгдэхүүн, Итали улсаас импортын лицензгүй, Монгол улсад бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, Польш улсаас мөн бүртгэлгүй долоон төрлийн 1.93 кг биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортолжээ.

-“Интердисежн” дахь гүнийн гаалийн хяналтын бүсээр БНСУ-аас есөн нэрийн 12.972.300 төгрөгийн эмийг тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, Монгол улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эм импортолсон зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

-Тээвэрлэлтийн горим зөрчсөн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон “VIDAN” ХХК-ийн Польш улсаас импортолсон 19.8 тн, 59.4 сая төгрөгийн, “И ЭС ЭМ ПИ” ХХК-ийн 15 тн, 45 сая төгрөгийн, нийт 218.4 сая төгрөгийн алимыг тус тус улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, гаалийн 901 горимоор устгаж ажилласан.

Дээр зөрчлөөр нийт 16 нэрийн 136.571.642 төгрөгийн эмийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авчээ. Мөн захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Үүнээс гадны чанар аюулгүй байдал хангаагүй 13 нэр төрлийн 7,6 тонн, 5320 ширхэг, нийт 114 сая төгрөгийн дарсанд улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, гаалийн 901 горимоор устгуулжээ.

Харин 672 тээврийн хэрэгсэл бүхий 43660 тонн хүнсний улаан буудай импортлогдсоноос дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулахад гадаад хорио цээртэй хортон шавьж, хог ургамлын үр, өвчин илрээгүй байна.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 26

Irgen (115.187.*.*)
2018-05-17 09:11:55
Улсаас горьдолгүй, арайхийн бизнес хийж яваануудаа ингэж татаж унагаад байвал ч улс орон өөдлөхгүй ш дэ. Өмнө нь польш алим зах зээлээр дүүрэн л байсан, одоо л болохоо больж гэнэ. Хахуулиа л багадуулж дэ, энэ Vidanыхан.

erh chuluu. (112.72.*.*)
2018-05-17 00:37:15
tegeed hyatad alim horgui tsever bgaa hereg uu.

Зочин (64.119.*.*)
2018-05-16 23:17:46
Баярлалаа мэргэжлийн хяналтын уурэг бол ард темниц аюулгуй байдлыг хангах, аж ахуйн нэгжийн тоглгойг илэх биш!!!!!

irgen (112.72.*.*)
2018-05-16 23:14:35
ПОЛЬШ ЖИМС , ХҮНСНИЙ НОГОО ГЕНИЙ ӨӨРЧЛӨЛТЭЙ

зочин (202.21.*.*)
2018-05-16 20:58:19
Томоохон супермаркетууд хугацаа нь дууссан барааны он сарыг засдаг гэдгийг дотор нь ажилладаг хүмүүс нь хэлдэг шүү дээ хяналтыг маш сайн хийж устгалд оруулах хэрэгтэй. Бие биендээ найр тавиад л хууль хяналтаа биелүүлдэггүйгээс ард түмний амьдрал, эрүүл мэнд тэр чигээрээ сүйрч байна шүү дээ. Эмийн биенес хамгийн ашигтай гэж ярьж байхыг их сонслоо. Нэрийг нь ил болгооч ээ, ямар худлаа гүтгэж байгаа биш, баримттай юм чинь.

Зочин (66.181.*.*)
2018-05-16 20:24:02
Polsh alimiig mongoloos oor uls importoldoggui. Polshiin jims, ukrainii roshin uildveriin chiher shokolad himiin hortoi bodis aguuldag uchir uls ornuud hatuu horigloson.

Зочин (66.181.*.*)
2018-05-16 19:42:53
Архангайн хорхой ааруул хатах ч үгүй холдөх ч үгүйболсон байна.бас сүү ерөөсөө гашлахгүй.тараг ерөөсөө исэхгүй болсон бна.энийг шалгаач химийн бодис идэж ужгаад бгаан бишүү бид нар

. (64.119.*.*)
2018-05-16 19:19:49
Польш алим хортой болж таараад захаар дүүрэн хятад муудсан алим болсон байналээ. Өмнө нь иддэг байсан алим одоо яагаад хортой болчив. Хэн нь хэнийхээ бизнесийг хорлоод байна.

Гантөмөр Сүхбуян (112.72.*.*)
2018-05-16 18:25:16
Ene khort khavdar khaldvart uvchin bol tsever khujaa nogoo jimstei 1000% khamaatai

Зочин (203.91.*.*)
2018-05-16 18:15:01
Хэлээр оруулсан гаалийн ажилтнуудыг шалгах хэрэгтэй

Иргэн (203.91.*.*)
2018-05-16 17:38:14
Үндэсний телевиз болон бусад телевизуудэд хандаж уриалахад Малын вакцинжуулалт, түүний үр дүн,энэ тарилга гээд байгаа зүйлсийнхээ талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт, нэвтрүүлэг бэлтгэж малчдад хүргэх хэрэгтэй байна.Тарилга, химийн бүтээгдэхүүнүүд тэсрэх бөмбөгнөөс дор далдын хор хөнөөлтэй.Хэн нэгний арилжааны зорилгоор өнөөдрийн 5,10 төгрөгний хонжоо харж хүнсний бүтээгдэхүүнд хийсэн хорыг чинь хотод амьдарч байгаа хамаатан садан үр хүүхэд чинь ууж идэж хордож магадгүй гэж бодох наад захын ухаан алга уу.

дорж (144.138.*.*)
2018-05-16 16:04:54
Урд гзраас орж ирсэн,харахаас бүтэлгүйн мэдээж хуурай болон ердийн ногоо, жимс Меркури, тууний зүүн хойд талын хятад дэлгүүрүүдэд их зарагдах юм.??? Хятадын хөрс,ус нь хэт бохирдсон учир иргэд нь өөрийн бүтээгдэхүүнээ МУ мэтийн шалгалт муу руу чихэж өөрсдөө гадаадаас ногоо жимсээ авдаг болж. Дотоодын мах сүү ч энэ их шүлхий .. галзуу... олон өвчин гарч вакициндаж байхад байцаагч нар хэр шалгадаг??? Францад бол ивомек тарьсан малын махыг 1 жил, шүлхий бол 4-ээс доошгүй сар идэж хэргэлдэггүй... Гэтэл манайхан чинь ... хот орох замдаа сүү мах муудчих гээд байдаг юм жаахан ивомек дусаачихаар зүгээр өайдаг юм гээд л малчид чинь сүү махандаа ивомек хийдэг болсон байна лээ дээ

Vidan (64.119.*.*)
2018-05-16 15:45:00
Vidan gej mongotei gazar bdg dandaal chanar muu alim une hymd geed l manai bars zahaar yvdag shuu

1 (64.190.*.*)
2018-05-16 15:15:00
1

aqweq (64.190.*.*)
2018-05-16 15:14:14
QWERY

A (192.119.*.*)
2018-05-16 15:13:40
ASD

зочин (103.9.*.*)
2018-05-16 15:07:22
Хилийн мэргэжлийн хяналт гэж юу хийдэг газар байнаа хилээр хортой хүнс бараа оруулаад л хараагүй юм сууж байдаг,дараа нь илрүүлсэн дүр эсгээд л

Zochin (66.181.*.*)
2018-05-16 15:01:17
19тн АЛИМ ЯГ УСТГАСАН УУ УСТГАЖ БАЙГАА БАРИМТ СЭЛТ НЬ БАЙНА УУ МАНАЙ МОНГОЛЧУУД ҮНЭН НАЙДВАРГҮЙ ХҮМҮҮС ШҮҮ ДЭ ЗАМААС НЬ ШОМБДОЖ БАЙХДАА Ч СИЙХГҮЙ

vbn (27.123.*.*)
2018-05-16 14:50:31
Vidan ы варен ч.нуль.хорт.хавдарлда

Зочин (66.181.*.*)
2018-05-16 14:48:30
em bolon uuj ideh jims busad zuilsiig oruuldag humuus eh oron ard olnoo bodoj hunleg handaj baival tsaashdiin ajil uils n sain baih bolno doo.mongol hun ustah eseh n ta naraas shaltgaalaad b.n

Зочин (66.181.*.*)
2018-05-16 14:48:24
em bolon uuj ideh jims busad zuilsiig oruuldag humuus eh oron ard olnoo bodoj hunleg handaj baival tsaashdiin ajil uils n sain baih bolno doo.mongol hun ustah eseh n ta naraas shaltgaalaad b.n

Зочин (66.181.*.*)
2018-05-16 14:47:39
em bolon uuj ideh jims busad zuilsiig oruuldag humuus eh oron ard olnoo bodoj hunleg handaj baival tsaashdiin ajil uils n sain baih bolno doo.mongol hun ustah eseh n ta naraas shaltgaalaad b.n

Zochin (202.179.*.*)
2018-05-16 14:27:43
Zarim baitsaagchid ni hahuuli avaad uldeesen uchnuun em, buteegdehuun baigaa bh o. Ichih nuuree elgendee naasan uls shde, shuud mungu nehdeg.

Зочин (202.179.*.*)
2018-05-16 14:26:04
Нэрээр нь ил болгооч.

иргэн (112.72.*.*)
2018-05-16 14:25:12
Сайн байна баярлалаа, Гэхдээ шудрага, мөнгөний хамааралгүй, алгачлалгүй ажиллах хэрэгтэй. Хүнс, эмийг сайн анхаарах ёстой. Ялангуяа эм хуурамч байх магадлалтай санагддаг. Эмний үнэтэйг яанаа. Манайд ядахдаа эм нь найдвартай байгаасай гэж үнэнхүү залбирах юм.

Цэрэндорж (59.153.*.*)
2018-05-16 14:12:26
Ард түмэнд ямар улсын ямар ямар нэрийн бараа бүтээгдэхүүн хүнсний шаардлага хангахгүй байгааг нэрээр нь ил тод тавьж сэрэмжлүүлэхгүй зөвхөн хэдэн тоон үзүүлэлт хэлж сэрэмжлүүлэг биш байцаагч их ажил хийснээ тайлагнаад байгаа мэт байгааг анхаарах хэрэгтэй. Хил гаалиар эрсдэлтэй барааг орж ирэхээс нь өмнө, орж ирэнгүүлт нь хяналтанд авахгүй худалдаанд гарсан гүйлгээ хийгдээд дуусах шатанд хяналт тавьж их ажил хийсэн болдогоо болимоор юм. Хил хяналтынхан юугаа хийж байнаа..!!!!!!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа