Үерийн далангийн бүсэд 1000 гаруй айл амьдарч байна

Түгээх    
2018-05-16 14:50:46 - Нийслэл

Нийслэл хотод үерийн далангийн бүсэд 1000 гаруй айл амьдарч байна. Тэд өөрсдийгөө эрсдэлд оруулахаас гадна далан шуудууг бохирдуулж хогийн цэг болгодог аж. Иймээс Геодези, усны барилга байгууламжийн газар энэ сард “Үерийн далан эзэнтэй” аян эхлүүлээд байна. Аяны хүрээнд далан шуудууг цэвэрлэж, хориглосон бүсэд зөвшөөрөлгүй буусан газруудыг нүүлгэх юм.

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах хоёр контейнерийн эзэд  үерийн далан дээр суурьшиж дахивар бүтээгдэхүүн авах үйлчилгээ үзүүлээд 10 гаруй жил болжээ. Үерийн далан сувгийн ойролцоо 10 метрт айл, болон ямар нэг үйлчилгээ обьект барих хориотой. Хуулийн дагуу тэдэнд шаардлага тавихад далан сувгийг цэвэрлэж, манадаг гэсэн тайлбар хэлсээр өдийг хүрсэн байна. Энэ бол хоёр контейнерийн асуудал биш. Үерийн далан дээр буусан 1000 гаруй айл эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаагийн жишээ юм. Тэдэнд шаардлага өгсөн ч хүлээж авдаггүйн дээр зөвшөөрөлгүй хашаагаа тэлж үерийн далантай тулгадаг байна. Тиймээс албаныхан тэднийг албадан нүүлгэлээ.

Улаанбаатар хотод 51 байршилд нийтдээ 140 километр урт үерийн далан суваг бий. Ихэнх нь 1980-1990 оны хооронд баригдсан. Тэдгээрийн 70 орчим хувь нь эвдэрч шаардлага хангахгүй болжээ. Нийслэлийн төсөвт жил бүр далан цэвэрлэх хөрөнгө төсөвлөдөг ч шинээр барих, шинэчлэн засварлах ажилд хөрөнгө мөнгө төсөвлөдөггүй.

Шар ус, хур борооны үерээс илүү 99 хувийн тунадас буулгадаг аж. 100 жилийн давтамжтай тохиодог нэг хувийн ханамжтай үер болоход эрсдэлийн үед бэлэн байх шаардлагатайг мэргэжилтнүүд  санууллаа. Хэрэв ийм үер болбол бүх үерийн далан шуудуу дүүрч, хот бүхэлдээ усанд автахаар нөхцөл байдалтай байна.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Монгол сөнөж бн (77.81.*.*)
2018-05-16 21:37:28
Орк хүний толгойд сүх буутал амар амгалан гүлдийж явдаг

Зочин (103.26.*.*)
2018-05-16 15:23:28
orkuudiig zailuul

Зочин (49.0.*.*)
2018-05-16 15:05:49
Зүгээр л гол дотор буучихаад байгаа шүү дээ. Одоо бороо усгүй гайгүй юм шиг байна гэхдээ зундаа богино мөртлөө асар их устай ширүүн аадар ордог болчихсон гэнэт л их ус буугаад байгаа. Хэдий ядарсан ч ингэж өөрсдийн амь насаар дэнчин тавьж болохгүй. Төр нь ч төр шиг байгаад газар зааж өгөөд арга хэмжээ авахгүй бол нөгөө л үер орсон айлуудад гэр олгов гэдэг зүйл үргэлжлээд байх болно

Зочин (122.201.*.*)
2018-05-16 15:05:03
Энэ мэтийг мэддэггүй,зохицуулда гүй хороон дарга хэсгийн ахлагч нарт хатуухан зэм хүлээлгээд өөрсөдөар нь тэр айлуудыг нь нүүлгүүл!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 18:41:40 - Улс төр
Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе
2018-10-16 17:58:36 - Улс төр
Н.Баяртсайхан: Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой
2018-10-16 17:29:17 - Шар
Хабиб Нурмагомедов Конорын даагаа нэхэх саналаас татгалзжээ
2018-10-16 17:04:59 - Гадаад
"Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ын төлөөлөгчидтэй Катарт уулзсанаа баталгаажуулав
2018-10-16 16:49:24 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалт 73 хувьтай байна
2018-10-16 16:37:12 - Энтертайнмент
“Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ
2018-10-16 16:24:10 - Хууль
Иргэдэд Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:09:33 - Нийслэл
“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна
2018-10-16 16:03:32 - Спорт
Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2018-10-16 15:48:02 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв
2018-10-16 15:45:41 - Улс төр
АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна
2018-10-16 15:16:30 - Спорт
М.Бундмаагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
2018-10-16 15:13:49 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлэг өгч байхдаа амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй
2018-10-16 15:12:27 - Нийслэл
МОН-30 цахилгаан автобус гэрлийн гялбаа үүсгэхгүй
2018-10-16 15:04:31 - Эдийн засаг
“Global Finance” сэтгүүл Хас банкийг Монгол Улсын Шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2018-10-16 14:12:41 - Улс төр
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент
Л.Лхамянжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 13:09:16 - Нийслэл
ФОТО: Амталгаат худалдаа зохион байгуулагдаж байна
2018-10-16 13:07:43 - Хууль
"Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ
2018-10-16 12:57:59 - Орон нутаг
БНХАУ-д үржлийн бус бог мал экспортлоно
2018-10-16 12:52:08 - Хууль
АТГ-т 336 хэрэг шалгагдаж байна
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
2018-10-16 12:36:32 - Спорт
Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
2018-10-16 12:24:38 - Боловсрол
ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2018-10-16 12:18:40 - Улс төр
Замын-Үүдэд тээвэр логистикийн төв нээлтээ хийлээ
2018-10-16 12:11:09 - Улс төр
"Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-16 12:01:28 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2018-10-16 11:54:25 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ