Тайгад нийт 84 өрхийн 478 цаатан иргэн амьдарч байна

Түгээх    
2018-05-16 15:31:26 - Орон нутаг

tsaatanЭнэ сарын 2-ноос 7-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, Баруун тайгад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажлын хэсэг ажиллажээ. Энэ нь Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/104 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэг “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшнийг сайжруулах” хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 168 дугаар тогтоолын 2 дахь хэсэг, “Тайгад амьдардаг цаатан иргэнд тэтгэмж олгох журам”-ын хэрэгжилттэй танилцан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах зорилготой аж.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун болон зүүн тайгад нийт 84 өрхийн 478 цаатан иргэн амьдарч байгаагаас 148 нь 0-18 насны хүүхдүүд, 48 нь ахмад настан, 22 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ес нь байнгын асаргаа шаардлагатай иргэн, хоёр нь бүтэн өнчин хүүхэд юм байна. Цаатан иргэдийн 0-18 насны бүх хүүхдүүд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагддаг ба 65-аас дээш насны есөн ахмад настан Ахмад настны тухай хуулийн 12.3-т зааснаар насны хишиг авдаг ажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 42 дугаар зарлигийг хэрэгжүүлэх талаар гарсан Засгийн газрын 2013 оны 168 дугаар тогтоолын дагуу цаатан иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилгоор сар бүр олгох мөнгөн тэтгэмжид 2013 онд 343 иргэн 2014 онд 345 иргэн, 2015 онд 334 иргэн, 2016 онд 368 иргэн 2017 онд 382 иргэн, 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 369 иргэн тус тус хамрагдсан байна. Мөн цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах арга хэмжээнд 2016, 2017 онд нийт 164 иргэн хамрагджээ. Нийгмийн даатгалын сангаас нийт 36 иргэн тэтгэвэр авдаг байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Цагааннуур сумын Баруун тайгын цаатан иргэдтэй уулзаж, тэдний амьдрал ахуй, нөхцөл байдалтай танилцан санал бодлоо солилцжээ. Тайгад амьдардаг цаатан иргэд ан ав хийж, цааны түүхий эд, сүү, сүүн бүтээгдэхүүнийг борлуулан орлого олох боломжгүй байдаг тул төрөөс сар бүр олгож буй тэтгэмж цаачдын амьдралын түвшнийг сайжруулахад маш чухал үүрэгтэй байгаа аж.

Цаатан иргэд тэтгэмжтэй болсноос хойш цаа бугыг хүнсэндээ хэрэглэх явдал эрс буурсан тул цааны тоо толгой даруй 56 хувиар өсөж, 2016 оны жилийн эцсийн байдлаар 2116 болсноос үзэхэд тус хөтөлбөр цаа бугын аж ахуйг сэргээхэд ихээхэн ач холбогдлоо өгчээ.

Мөн цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах болсноор тэд нийгмийн даатгалын үйлчилгээнд бүрэн хамрагдаж өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, нас барах, хүүхэд төрүүлэх зэрэг тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээг авах боломжтой болсон байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн цаатан иргэдийн амьдрал ахуйн нөхцөл байдалд дүгнэлт хийн, нийгмийн өнөөгийн чиг хандлагад нийцүүлэн “Тайгад амьдардаг цаатан иргэнд тэтгэмж олгох журам”-ыг шинэчлэн боловсруулахаар ажиллаж эхэлжээ.

Д.ТУЯА

tsaatan



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Зочин (182.160.*.*)
2018-05-16 17:58:58
ter tsaan bgaa toja ruugaa yabaaa tend hamaatnuud cin bgaa

зочин (103.212.*.*)
2018-05-16 16:23:41
Монголд ингэж амидарч бгаа монгол улсын иргэд маш их бгаа.баруун бүсийн зүүн бүсийн зах хязгаар нутагт бгаа шүү.монгол улсын иргэн иргэний бүртгэлд ордог юм бол тогооны хусам төдий юм өгчихөөд түүнийгээ халамж анхаарал тависан хуули гаргасан гэж ярихаа болиж үз дээ.энэ иргэдээ амидралд хүрэлцэхээр халамж тэтгэмж өгч хүний амид явах наад захын эрхийн хангаад өгч үз дээ.төрд бгаа тэрбумтангууд одоо ард иргэдын ахуй хангамж амидралын харах цаг болсон. Үе удамаараа монголчууд ядуу тарчиг явах ёсгүй.монгол улсын монголчуудын буян заяа их шүү.түүнийгээ нэхэж амидрах цаг хугацаа болсон шүү.

зочин (103.212.*.*)
2018-05-16 16:23:34
Монголд ингэж амидарч бгаа монгол улсын иргэд маш их бгаа.баруун бүсийн зүүн бүсийн зах хязгаар нутагт бгаа шүү.монгол улсын иргэн иргэний бүртгэлд ордог юм бол тогооны хусам төдий юм өгчихөөд түүнийгээ халамж анхаарал тависан хуули гаргасан гэж ярихаа болиж үз дээ.энэ иргэдээ амидралд хүрэлцэхээр халамж тэтгэмж өгч хүний амид явах наад захын эрхийн хангаад өгч үз дээ.төрд бгаа тэрбумтангууд одоо ард иргэдын ахуй хангамж амидралын харах цаг болсон. Үе удамаараа монголчууд ядуу тарчиг явах ёсгүй.монгол улсын монголчуудын буян заяа их шүү.түүнийгээ нэхэж амидрах цаг хугацаа болсон шүү.

зочин (103.212.*.*)
2018-05-16 16:23:26
Монголд ингэж амидарч бгаа монгол улсын иргэд маш их бгаа.баруун бүсийн зүүн бүсийн зах хязгаар нутагт бгаа шүү.монгол улсын иргэн иргэний бүртгэлд ордог юм бол тогооны хусам төдий юм өгчихөөд түүнийгээ халамж анхаарал тависан хуули гаргасан гэж ярихаа болиж үз дээ.энэ иргэдээ амидралд хүрэлцэхээр халамж тэтгэмж өгч хүний амид явах наад захын эрхийн хангаад өгч үз дээ.төрд бгаа тэрбумтангууд одоо ард иргэдын ахуй хангамж амидралын харах цаг болсон. Үе удамаараа монголчууд ядуу тарчиг явах ёсгүй.монгол улсын монголчуудын буян заяа их шүү.түүнийгээ нэхэж амидрах цаг хугацаа болсон шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 18:41:40 - Улс төр
Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе
2018-10-16 17:58:36 - Улс төр
Н.Баяртсайхан: Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой
2018-10-16 17:29:17 - Шар
Хабиб Нурмагомедов Конорын даагаа нэхэх саналаас татгалзжээ
2018-10-16 17:04:59 - Гадаад
"Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ын төлөөлөгчидтэй Катарт уулзсанаа баталгаажуулав
2018-10-16 16:49:24 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалт 73 хувьтай байна
2018-10-16 16:37:12 - Энтертайнмент
“Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ
2018-10-16 16:24:10 - Хууль
Иргэдэд Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:09:33 - Нийслэл
“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна
2018-10-16 16:03:32 - Спорт
Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2018-10-16 15:48:02 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв
2018-10-16 15:45:41 - Улс төр
АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна
2018-10-16 15:16:30 - Спорт
М.Бундмаагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
2018-10-16 15:13:49 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлэг өгч байхдаа амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй
2018-10-16 15:12:27 - Нийслэл
МОН-30 цахилгаан автобус гэрлийн гялбаа үүсгэхгүй
2018-10-16 15:04:31 - Эдийн засаг
“Global Finance” сэтгүүл Хас банкийг Монгол Улсын Шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2018-10-16 14:12:41 - Улс төр
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент
Л.Лхамянжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 13:09:16 - Нийслэл
ФОТО: Амталгаат худалдаа зохион байгуулагдаж байна
2018-10-16 13:07:43 - Хууль
"Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ
2018-10-16 12:57:59 - Орон нутаг
БНХАУ-д үржлийн бус бог мал экспортлоно
2018-10-16 12:52:08 - Хууль
АТГ-т 336 хэрэг шалгагдаж байна
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
2018-10-16 12:36:32 - Спорт
Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
2018-10-16 12:24:38 - Боловсрол
ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2018-10-16 12:18:40 - Улс төр
Замын-Үүдэд тээвэр логистикийн төв нээлтээ хийлээ
2018-10-16 12:11:09 - Улс төр
"Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-16 12:01:28 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2018-10-16 11:54:25 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ