Тариалангийн бүс нутгийг тогтоолоо

Түгээх    
2018-05-16 18:57:29 - Нийслэл

tarialanЗасгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны тавдугаар сарын 16-ны өдөр боллоо. Нэр бүхий аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг харгалзан тариалангийн бүс нутгийг тогтоосон байна.

Энэ нь тариалангийн газрын эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, цаашид малын үүлдэр угсааг сайжруулан, малаас авах ашиг шимийг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах зорилготой аж.

Засгийн газар ийм зохицуулалт хийснээр бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн салбар хооронд олон жил үргэлжилсэн зөрчил, маргааныг эцэслэж буй юм.

1990 оноос хойш газар тариалангийн бүс нутагт малтай иргэд олноор суурьших болсноор газар тариалан, мал аж ахуй хооронд зөрчилдөөн үүсч энэ хэрээр сөрөг үр дагавар гарах болсон юм. Тухайлбал малын тоо толгой өссөнөөс бэлчээрийн даац 30 хувь хэтэрч, үр тариа, хүнсний ногоо  тариалах талбай сүйдсээр байна. Мөн малчид тариалангийн талбайд мал сүргээ оруулдаг гэсэн гомдол ч багагүй гардаг. Тухайлбал өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд гэхэд л үүнтэй холбоотой 60 гаруй дуудлага иржээ.

Тариалангийн бүс нутаг тогтоосонтой холбогдуулан тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, төрөлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослон хөгжүүлэх ажлыг орон нутгийн хөгжлийн бодлого, аймаг, сумын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулахыг Засаг дарга нарт даалгаж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөв.

Мөн тариалангийн бүс нутагт байгаа малчин өрх, мал бүхий иргэдийг бэлчээр, устай нутагт байршуулах, эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Тариалангийн бүс нутаг:

1.  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1, 2, 3 дугаар баг, Цагааннуур сумын 1,2,3 дугаар баг, Ерөө сумын 1,2,3 дугаар баг, Зүүнбүрэн сумын 1, 2, 3 дугаар баг, Мандал сумын 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр баг, Орхон сумын 1, 2 дугаар баг, Сант сумын 1, 2 дугаар баг,  Баянгол сумын 1, 2, 3 дугаар баг, Сайхан сумын 2,3 дугаар баг, Жавхлант сумын 1, 2 дугаар баг, Түшиг сумын 1, 2 дугаар баг, Орхонтуул сумын 1, 2, 3 дугаар баг, Баруунбүрэн сумын 1, 2, 3 дугаар баг, Хушаат сумын 1, 2 дугаар баг, Шаамар сумын 1, 2, 3 дугаар баг, Хүдэр сумын 1, 2 дугаар баг

2. Төв аймгийн Аргалант, Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Баянцогт, Баянчандмань, Жаргалант, Сүмбэр, Борнуур, Батсүмбэр, Архуст сум, Эрдэнэсант сумын 1, 2, 3, 4 дүгээр баг, Заамар сумын 1 дүгээр баг

3. Дархан-Уул аймгийн Орхон сум, Хонгор сумын 1, 2, 3 дугаар баг

4. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1, 2, 5 дугаар баг

5. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5, 7, 8 дугаар баг, Жаргалтхаан сумын 3 дугаар баг, Мөрөн сумын 4, 5 дугаар баг, Өмнөдэлгэр сумын 2, 3, 7 дугаар баг, Биндэр сумын 2, 4 дүгээр баг, Баян-Адарга сумын 1 дүгээр баг, Дадал сумын 1, 3 дугаар баг, Норовлин сумын 3 баг, Батноров сумын 4 дүгээр баг

6. Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5, 6, 7 дугаар баг

7. Архангай аймгийн Цахир сумын Жинст баг, Хангай сумын Арбаясгалант баг, Тариат сумын Тэрх, Цагааннуур, Мөрөн, Алтаад, Бөөрөлжүүт баг, Чулуут сумын Зуунмод баг, Өндөр-Улаан сумын Хануй, Тээл баг, Баянцэнгэл сумын Баян-Уул, Дэл, Хөнөг баг, Ихтамир сумын Тайхар, Эрдэнэтолгой, Хан-Өндөр баг, Төвшрүүлэх сумын Баян-Өндөр баг, Булган сумын Баянбулаг баг, Цэнхэр сумын Буйлан, Алтан-Овоо баг, Хайрхан сумын Могой, Жарантай, Асгат баг, Цэцэрлэг сумын Чулуут, Хужирт, Туулант, Эх булаг баг, Эрдэнэмандал сумын Алаг-Уул баг, Жаргалант сумын Зуслан баг, Хашаат сумын Жаргалант, Номгон баг, Өлзийт сумын Байшир, Бодонт баг, Өгийнуур сумын Дойт, Орхон, Тоглох баг, Хотонт сумын Бургалтай, Улаанчулуу, Хөөвөр баг.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

Зочин (64.119.*.*)
2018-05-17 16:58:28
Угаасаа мал твриа хоер хамт байна. Гэж юу байдаг юм хурдан холдуул

ард (64.119.*.*)
2018-05-17 13:46:45
Тариалангийн бүс нутгийн уугуул иргэд малчид тариа будаагаа мэднэ ээ билчээр нутгаа сэлгээд зохицуулж нүүж суугаад сурсан. Харин нүүж ирэгсэд л их түвэг удхж байна. Сэлэнгэ булган төв аймаг бол газар тариалангийн гол бүс нутаг оройтсон ч гэсэн маш ззззөв шийдвэр гаргасан байна .

Ард (122.201.*.*)
2018-05-17 12:08:43
Маш зөв шийдвэр гарсан байна. Энэ эсэргүүцэж элдэв юм бичээд байгаа нөхдүүд яав ч тухайн нутгийн уугуул суугуул иргэд биш. Нутаг голоо голж хаяад нүүж ирсэн цагаачид. Хойноос ирээд хот минийх.хотонд ороод хонь минийх гэдэг болох гээд байна. Газар тариалангийн бүс нутаг руу мал бүхий өрхийг нүүж шилжиж ирэхийг хязгаарлах хэрэгтэй. Мөн улсын чанартай төв зам дагуу хариуллагагүй мал бэлчээж осол аваар их гарч байна. Малчидыг хариуцлагажуулах цаг болсон

Раө (66.181.*.*)
2018-05-17 11:10:29
Ямар мулгуу нь тариалангын талбайд мал байж болохгүй гээв баримжөатай бай л да хэдийнээс болоол байсан бүтэхгүй юм ярихаа боль харин у асалгаа хэдэн ж илийн дараа хайрга болно

Зочин (66.181.*.*)
2018-05-17 10:48:39
Тун зөв шийдвэр бна.арайхийж жоохон юм ургахаар нь малчид нэртэй эргүүнүүд малаа шөнө тууж оруулаад идүүлчихнэ.тарианд орсон малыг шууд хурааж хохиролыг төлүүлдэг болох хэрэгтэй.

Зочин (112.72.*.*)
2018-05-17 09:40:35
АЖИЛ ХИЙСЭН ХҮМҮҮС БОЛОХ ГЭЖ БОЛЖ БААХАН НЭР ЖАГСААГАА ЮМ БИЗ ДЭЭ. АМЬДРАЛГҮЙ Л ХАРАГДАЖ БАЙНА.

зочин (122.201.*.*)
2018-05-17 08:21:44
Олон арван жил тариалангаа тариад ирсэн юм даа. Заавал тогтоол гаргадаг нь ямар санаа бна. Малтай айлуудыг говь уруу хеехнээ дээ. Эсвэл эрчимжсэн аж ахуй гэж саравч пунзэнд хорьж тэжээлээ зарах арга уу. Зардал ендертэй аж ахуйг малчид даах уу. Малаа устгах бодлого явуулж эхлэлээ. Засаг тер.

Зочин (49.0.*.*)
2018-05-16 20:00:20
Засаг төрдөө баярлалаа

Зочин (27.123.*.*)
2018-05-16 19:53:04
Цагаа олсон зөв шийдвэр болжээ

Зочин (66.181.*.*)
2018-05-16 19:11:26
Orhon aimgiin Jargalant sum yagaad baihgui bna

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-26 16:02:27 - Шар
Н.Төгсцогт өмсгөл дээрээ Д.Банди агсны хөргийг залжээ
2018-05-26 15:09:13 - Энтертайнмент
ТАНИЛЦ: 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дуу
2018-05-26 14:45:03 - Нийслэл
Хүүхэд хүмүүжлийн эерэг арга ба сэтгүүл зүйн сургалт болж байна
2018-05-26 14:12:01 - Спорт
“Аваргууд”-ын нэрэмжит бөхийн барилдаан маргааш Төв цэнгэлдэхэд болно
2018-05-26 13:54:06 - Спорт
Хөх хотын “Гран-при” тэмцээнээс манай улс хоёр медаль хүртлээ
2018-05-26 13:43:01 - Энтертайнмент
Наадмын нээлт нэг цаг 40 минут үргэлжилнэ гэв
2018-05-26 13:23:01 - Нийслэл
Номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2018-05-26 11:44:19 - Нийслэл
АТҮТ уурхайнуудтай хамтран нүүрс тээвэрлэлтийн зохион байгуулалтыг шинэчлэхээр боллоо
2018-05-26 11:41:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-05-26 11:29:52 - Нийслэл
3,5 тэрбум төгрөгөөр боссон Улаанчулуутын хог дахин боловсруулах ҮЙЛДВЭР ШАТЖЭЭ
2018-05-26 11:18:57 - Улс төр
С.Баяр саатуулагдсан ч “САЙХАН” хэвээрээ байна
2018-05-26 11:08:36 - Эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ
2018-05-26 11:02:56 - Байгаль Орчин
Монголын бөхөн гөрөөсний тоо толгой 40 хувиар буурчээ
2018-05-26 10:54:52 - Гадаад
Трамп: Ким Чен Унтай хийх уулзалт зургадугаар сарын 12-ндоо ч болж магадгүй
2018-05-26 10:53:59 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2018-05-25 21:04:02 - Нийслэл
Цагдаагийн хурандаа н.Наранчимэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргаад зогсохгүй хохирогчийг баривчлуулах гэжээ
2018-05-25 18:54:05 - Хууль
БСШУСЯ-ны Санхүүгийн газрын дарга асан Д.Батмагнайд 90.7 сая төгрөг хувьдаа завшсан хэргээр 9.5 сая төгрөгийн торгуулийн ял оноожээ
2018-05-25 18:30:28 - Улс төр
2019 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 6.1 хувьтай тэнцэхээр баталлаа
2018-05-25 18:18:17 - Гадаад
Санкт-Петербург хотноо Олон улсын эдийн засгийн чуулган үргэлжилж байна
2018-05-25 18:02:02 - Эрүүл мэнд
Эмч, эмнэлгийн ажилчдын шалгалтыг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авдаг боллоо
2018-05-25 17:41:40 - Нийслэл
Төрийн тусгай хамгаалалтын газрыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа
2018-05-25 17:34:51 - Орон нутаг
Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоов
2018-05-25 17:33:16 - Нийслэл
Автомашины ил задгай худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ
2018-05-25 17:17:52 - Байгаль Орчин
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна
2018-05-25 16:30:13 - Спорт
Асашёрюү аваргын дүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд түрүүлжээ
2018-05-25 16:22:44 - Хууль
З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
2018-05-25 15:55:21 - Боловсрол
ФОТО: Номын баяр болж байна
2018-05-25 15:05:42 - Байгаль Орчин
Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлж байна гэв
2018-05-25 15:02:33 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа хүүхдийн мөнгийг 60 хувь болгож бууруулсан
2018-05-25 14:58:00 - Улс төр
З.Энхболд: 50 ширхэг жип машин худалдаж авахаа л больчих. Хүүхдүүддээ мөнгө өг
2018-05-25 14:55:19 - Улс төр
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд зөвлөмж хүргүүлжээ
2018-05-25 14:49:12 - Гадаад
Хойд Солонгос АНУ-тай хэлэлцээ хийхэд хэзээд бэлэн гэж мэдэгдэв
2018-05-25 14:45:54 - Нийслэл
Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх замыг нээлээ
2018-05-25 14:25:19 - Улс төр
ЧУУЛГАН: Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоно
2018-05-25 14:14:46 - Нийслэл
Нийслэлд ХОЁР толгой хэрэгтэй юү
2018-05-25 14:11:51 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 50 сая төгрөг хожжээ
2018-05-25 13:32:06 - Шар
Х.Бат-Ялалт: Цагдаа нар ТҮЦ эрхлэгчдээс хувийн шугамаар мөнгө авдаг
2018-05-25 13:26:52 - Нийслэл
2013 онд хугацаа нь дууссан чихэр, үнэр орсон гурилан бүтээгдэхүүн зарж байна гэв
2018-05-25 13:21:54 - Хууль
Э.Идэрцог: Д.Сугарыг дуудаж, Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан мэдүүлэг авна
2018-05-25 13:20:26 - Энтертайнмент
"Номин Холдинг" ХХК нь чанарын удирдлагын тогтолцооны гурван стандартыг амжилттай баталгаажууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-23 08:51:17 - Улс төр
С.Баярын биеийн байдал эрс муудаж, явж чадахгүй байгаа юу
2018-05-24 12:52:48 - Нийслэл
Г.Баасан: АТГ-ын дарга Х.Энхжаргал С.Баярыг өрөөндөө авчраад дарамталсан
2018-05-23 08:43:14 - Эрүүл мэнд
Ц.Ариунбаяр: Түрүү булчирхайн үрэвсэл хүйтэн, эрс тэс уур амьсгалтай орны хүмүүст элбэг тохиолддог
2018-05-25 21:04:02 - Нийслэл
Цагдаагийн хурандаа н.Наранчимэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргаад зогсохгүй хохирогчийг баривчлуулах гэжээ
2018-05-23 14:27:32 - Гадаад
Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ
2018-05-26 11:08:36 - Эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ
2018-05-23 12:52:45 - Хууль
Тэтгэврийн насны хоёр хөгшнийг зодож гэмтээсэн хэрэг гарчээ
2018-05-24 14:38:57 - Улс төр
С.Баяр МАХН-ын дарга Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан тусгай өрөөнд хэвтэж байна
2018-05-25 12:42:07 - Нийслэл
Ирэх долоо хоногт ГУРВАН өдөр дараалан амарна