Автомашин ачилтын үйлчилгээг шалгажээ

Түгээх    
2018-05-17 17:49:23 - Хууль

Тээврийн прокурорын газраас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Замын цагдаагийн алба,  дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэстэй хамтран  тусгай зориулалтын ачиж зөөвөрлөх автомашин, тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны үйл ажиллагааг   удирдамжийн дагуу шалгасан байна.

Нийслэл хотод автозамын түгжрэлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэд холбогдох хууль, тогтоомжийн заалтыг чанд сахих зориллгоор тээврийн хэрэгсэл түр зогсохыг хориглосон газраас тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэн, түр саатуулж байна.

Дээрх үйл ажиллагааны талаар иргэдээс санал, шүүмжлэл багагүй гаргаж байгааг үндэслэн  тухайн ажиллагаа  хүний өмчлөх эрхийг зөрчиж байгаа эсэх, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд  явагдаж байгаа эсэх, зөөж шилжүүлж байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг холбогдох хууль тогтоомжуудыг удирдлага болгон  шалгахдаа  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Авто замын хөгжлийн газартай гэрээ байгуулсан,  зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа эрхэлдэг  15 аж ахуйн нэгжийн  ачигч, чирэгч зориулалтын 49 тээврийн хэрэгслийг хамруулжээ.

Шалгалтаар дээрх аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгсэл бүрд үзлэг хийн,  техникийн бүрэн бүтэн байдал, гадна өнгө үзэмж, нэмэгдэл тоног төхөөрөмж, гэрэлтүүлэх хэрэгслийн хэвийн ажиллагаа, дагалдах хэрэгслийн иж бүрдэл, жолооч, техникийн ажилтнуудын  бичиг баримт, тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хөтлөгдөж байгаа бүртгэл судалгаа, зөөж шилжүүлсэн тээврийн хэрэгслийг тухай бүр нэгдсэн бүртгэлийн 1800-1200 утсанд мэдээлэл өгч байгаа эсэх зэргийг үзэхэд дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ. Тухайлбал:

Дээрх үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын тээврийн хэрэгслүүдээс  хамгаалалтын бүсгүй 9, утаатай 11, дугуйны хээ, боолт дутуу 3, эмийн сангийн иж бүрдэл дутуу 19, стандарт дуут дохиогүй 17, их гэрэл ажиллахгүй 5, оврын болон хажуугийн гэрэлгүй 5, хаалга гэмтэлтэй 4, өргүүрээс тос алдсан 6, урд болон хойд камер ажиллахгүй 4, замын болон шалгах механикийн тэмдэглэлгүй 2,  лого нь  стандарт бус 7, ажлын байрны галын дүгнэлтийн хугацаа дууссан 2, байгууллага  даатгалд хамрагдаагүй 3,  нөөц дугуй өргүүргүй 2, галын хоргүй 1,  шалгах механикийн шалгасан  замын хуудасгүй 5,  тээврийн хэрэгслийн даатгалын хугацаа  дууссан 2 зэрэг олон тооны  зөрчил илэрсэн байна.       

Түүнчлэн шалгалтын явцад аж ахуйн нэгжүүд зөөж шилжүүлсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтөлж, хяналт тавих зориулалттай www.its-aja.com бүртгэлийн программ, 1800-1200 дугаарын утсанд мэдээлэл өгөхгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчил тогтоогдсон ба энэ нь иргэдийг чирэгдүүлсэн үйл ажиллагаа болж байна.

Дүүргүүдийн Замын цагдаагийн тасгуудаас өөрсдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлагаар ханган ажиллаж, ажилтан алба хаагчдад хууль тогтоомжийн талаар сургалтуудыг зохих хэмжээгээр зохион байгуулсан боловч гэрээ байгуулсан тал болон тус аж ахуйн нэгжийн удирдлагаас өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих ажил хангалтгүй байна гэж дүгнэжээ.

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үйл ажиллагааг зөвхөн цагдаагийн алба хаагчийн шийдвэрээр явуулах ёстой байтал цагдаа ажилладаггүй газраас  цагдаагийн алба хаагчийн шийдвэргүйгээр ачиж явах, тэдгээрийн гарын үсгийг нөхөж зуруулах,  тээврийн хэрэгслийг үзэж шалгасан тэмдэглэлд гарын үсэг зурдаггүй, зарим тохиолдолд бичилт хийгдээгүй тэмдэглэл дээр алба хаагчид урьдчилан гарын үсгээ зурж өгөх зэргээр батлагдсан хууль, тогтоомжийг зөрчсөн  зөрчил цөөнгүй илэрсэн ба эдгээр нь  иргэд, байгууллага, олон нийтийг чирэгдүүлж, гомдол, санал  шүүмжлэл гарахад хүргэж  байна.

Мөн аж ахуйн нэгжүүдийн хувьд өөрийн талбай байхгүй бүгд түрээсийн талбайтай байх ба  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 33/35 тоот тогтоолоор батлагдсан ,“Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж, шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах болон эдгээр үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай” журамд 2000 м/кв-аас доошгүй байхаар заасан боловч хэрэгжээгүй, нэг талбайд аж ахуйн нэгж, газрууд хамтран үйл ажиллагаа явуулж байна.

Иймд шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, давтан гаргуулахгүй байх чиглэлээр удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авахуулахаар  Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, “Авто хүч” ХХК, “Бат зэв” ХХК, “Сидней Констракшн” ХХКомпаниудад Прокурорын мэдэгдэл хүргүүлж, хуульд заасан хугацаанд хариу ирүүлэхийг Тээврийн прокурорын газраас даалгажээ.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

ййй (43.228.*.*)
2018-05-18 12:35:47
Зөрчилийн хуультайгаа уялдах юм бол хүний эд хөрөнгөд зөвшөөрөлгүй хүрч хулгай хийж байгаа энэ нь бас хуулиндаа захирагдах ёстой. Цагдаа бас эд нартайгаа хамтарч хувь хүртэх байдлаар ч ачих тал дээр хамтарч байна. Хүний хөрөнгө хулгай хийчихээд төлбөр ав гэсэн шийдвэрээ харах хэрэгтэй. Иргэд тэнэг биш зогсоол хангалттай байхад байрлуулаад тавьчих ухамсар ард түмэнд байгаа. Эхлээд шийдэх асуудалаа анхааралдаа ав...

ййй (43.228.*.*)
2018-05-18 11:33:17
Зөрчилийн хуультайгаа уялдах юм бол хүний эд хөрөнгөд зөвшөөрөлгүй хүрч хулгай хийж байгаа энэ нь бас хуулиндаа захирагдах ёстой. Цагдаа бас эд нартайгаа хамтарч хувь хүртэх байдлаар ч ачих тал дээр хамтарч байна. Хүний хөрөнгө хулгай хийчихээд төлбөр ав гэсэн шийдвэрээ харах хэрэгтэй. Иргэд тэнэг биш зогсоол хангалттай байхад байрлуулаад тавьчих ухамсар ард түмэнд байгаа. Эхлээд шийдэх асуудалаа анхааралдаа ав...

Зочин (203.91.*.*)
2018-05-18 07:22:27
батүүлийн хүүхэд одоо машин хулгайлахаа болиочээ.

Irgen (64.119.*.*)
2018-05-17 21:46:31
Novshiin hulgaich zantai hunii musgui uhel n hurdan ireh novshnuud achinguutaa uavgan hunii nogoon gerel assan baihad hurtel huuhed dairah shaham hurdan buulgaad daraagiin mashinaa achih gej uardag mungnii tuluu nudee uhaad ugsun nogoon gerel harddgui haralgan bolovsrolgui boovnuud l ih baih um ene durakuudiin hoidhiig erthen unshaad ugsun deer shuu lam naraa ard tumnii zovlongoor togolson eh hunees garaagui lalruud ulaan chuluutiin hognoos uhaj gargasan humuus baidag um bilee hog tuuj bgaa humuusees doloon dor pddaaaaa gej eruue

зочин (66.181.*.*)
2018-05-17 21:45:36
хулгайч шиг харж байгаад машин ачаад явдаггаа болих хэрэгтэй угаасаа уб зогсоол алга

Хн (182.160.*.*)
2018-05-17 20:50:12
Тэргүүнд хэлэхэд машин явах зогсох боломжийг алдагдуулж эцэст нь иргэдээ хохироосон М.Энхболд ,Бадамжунай мэтийг ачих хэрэгтэй.Энэ машин ачдаг байгууллагуудыг чанартай соёлтой болгомоор.Үнэхээр ачих нөхцөл бүрдсэн бол заавал цагдаагаар түрээ барь олон ажил ундруулах хэрэг алга.Ачигчид бүх хариуцлагаа хүлээгээд явах нь зөв.

g NJ (59.153.*.*)
2018-05-17 19:56:01
Нетын баримтаа олгоочээ сдакуудаа ядаж

Зочин (150.129.*.*)
2018-05-17 19:25:20
Tsagdaagiinhnii mongo oloh biznes.ard n dandaa tsagdaagiinhan baigaa

Зочин (66.181.*.*)
2018-05-17 19:08:09
iim davuu erhiig tsagdaagiin huuli busaar bayjisan hurandaa nar alban tushaal erh medeleeree dalailgaj avdag gee biz dee?huuli bus iim companiudad mungu tulj bayjuulj bhaar ulsdaa tulj bval setgeld arai deer yum.turiin iim uilchilgee bii bolgoson n deer biz dee?zasagiin terguun niisleeliin zasag darga nar neg yum sedsen n deer shuu.

ард (202.21.*.*)
2018-05-17 19:04:36
машин ачдагийг болих хэрэгтэй.Хувийн өмч.Ачдаг компиануудынхан яаж хоол нь хоолойгоор нь ордог байнаа.Ходоодны рак тусмаар юм.

Зочин (202.21.*.*)
2018-05-17 18:57:37
Машины хулгайчуудыг одоо болиулах хэрэгтэй

Зочин (112.72.*.*)
2018-05-17 18:37:27
Лалар хулгайчын хамсаатнууд

ЗОЧИН (27.123.*.*)
2018-05-17 18:35:43
ҮР ДҮН БАЙХГҮЙ,ЯМАРЧ НЭМЭРГҮЙ, ЖОЛООЧ НАРААС МӨНГӨ СААХ ҮЙЛ АЖИЛЛАГАА,БҮГДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООЖ БОЛИУЛ.

hulgai haa saigui bna shuu (66.181.*.*)
2018-05-17 18:05:56
hulgaichuudiin armi torguuliin oron boljee mongol

hulgai haa saigui bna shuu (66.181.*.*)
2018-05-17 18:05:40
hulgaichuudiin armi torguuliin oron boljee mongol

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа