Д.Эрдэнэбат: Иргэд, ЖДҮ эрхлэгчдийн борлуулалтын орлогоос татвар авахаас татгалзах хэрэгтэй

Түгээх    
2018-05-17 18:33:11 - Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор Ардчилсан намын бүлгээс өгөх дүгнэлтийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцууллаа. Бүлгийн санал дүгнэлтийг бүрэн эрхээр нь хүргэж байна.                     

-Монгол Улсын Засгийн газар 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019- 2020  оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын чуулганд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлжээ.Дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ сэргэхийн зэрэгцээ ОУВС хөтөлбөрт хамрагдаж олон улсын санхүүгийн байгууллага, донор орнуудын тусламж нэмэгдэж, Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт орж эхэлсэн нь Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлтэд эерэгээр нөлөөлж байна. Гэвч 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн алдагдлын бууралт, орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, тэвчиж болох урсгал зардлын хэмнэх зэрэг чухал үзүүлэлтүүд тусгалаа  олсонгүй.

ТӨСВИЙН ОРЛОГЫН ТАЛААР:

-Монгол улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн нийт орлого өмнөх оноос 35.8 хувиар буюу 2.087.4 тэрбум төгрөгөөр өсөж 7.922.5 тэрбум төгрөгт хүрсэн юм. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2018 оны эхний улирлын байдлаар 1,810.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 306.7 тэрбум төгрөг буюу 20.4 хувиар өсчээ.  Энэ бүхэн дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ 2016 оны 8 сараас өсөж эхэлсэнтэй шууд холбоотой. 2019 онд нийт орлого 2018 оны батлагдсан төсвийн нийт орлогоос 1.884.1 тэрбум  төгрөгөөр нэмэгдэхээр тооцоолсон байна. Энэ нь зэс, төмрийн хүдэр, алтны дэлхийн зах зээлийн үнэ дахин өснө гэж таамаглаад татварын орлогоо огцом буюу нэг их наяд 621 тэрбум төгрөгөөр нэмсэн байна. Гэтэл эрх баригчдын татварын бодлого сүүлийн нэг жилийн хугацаанд хэд хэдэн удаа хувирсан. 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “татварын дарамтаас ангижруулна” гэж амласан боловч, 2017 онд 9 төрлийн татвар нэмсэн. Олон нийтийн санал, хүсэлт, Ардчилсан намын шахалтаар зарим нэгийг нь цуцлаад байгаа. Эрх баригчид улсын төсөв, мөнгөний бодлогод чухал байр суурь эзлэх татварын асуудлаар нэгэн зэрэг шахуу тэс ондоо 3 байр суурь илэрхийлсэн нь энэхүү чухал асуудалд ямарваа нэгэн тогтсон байр суурь, тооцоо судалгаагүй байгаагийн илрэл юм. 2019 онд татварын орлого огцом өсөх дүр зураг харагдаж байна. Уул уурхай давамгайлсан төсөвтэй улс орон дэлхийн зах зээл дээрх үнийн таатай үед хуримтлал хийхийг эрмэлздэг.

Хэдийгээр төсвийн тогтворжуулалтын болон ирээдүйн өв сан байгуулж хуримтлал хийхээр хуульчилсан боловч өнөөдөр тус сангууд төсвийн алдагдлыг нөхөгч болон хувираад байгаа билээ. Монгол Улсын бүх орлого зөвхөн нэг нэгдсэн төсөвт шингэж байгаа нь  эдийн засгийн хөгжил, бизнесийн орчныг чөдөрлөж байна Орлого нэмэгдэх боломжинд Оюутолгойн зээлийн хүүг бууруулах санхүүгийн гүйлгээнээс  алдаж буй орлогыг нэмж тооцох зайлшгүй шаардлага байна. ОУВС-гийн зөвлөмж шаардлага нь хүн амынх нь дийлэнх нь бага орлоготой манай орны хувьд хүнд тусч байна.  Өнгөрсөн хоёр жилийн хугацаан дахь татварын  тогтворгүй орчин, цалин царцаалт,НДШ-ийн нэмэгдэл, хүүхдийн мөнгөний хасалт нь иргэдийн нуруун дээр хүндээр тусч, орлогын өсөлт иргэдэд тусахгүй байна. 2020-2021 оны төсвийн өөдрөг төсөөлөл нь  орлогын өсөлт ОУВС-гийн зөвлөмж, нэмж өр тавих зэрэг асуудлыг эргэж харах нь  зүйтэй гэсэн дохиог өгч байгаа юм.

ТӨСВИЙН ЗАРЛАГАТАЙ ХОЛБООТОЙГООР:

-2019 онд нийт зарлага 2017 оныхоос 2 их наяд төгрөг, урсгал зардал 1 их наяд төгрөг, хөрөнгийн зардал 1.2 их наяд төгрөгөөр өсөхөөр төсөвлөсөн байна. Ийнхүү төсвийн зарлага данхайтал тэлж эхэллээ. Энэ нь уул уурхайн эрдэс баялгийн үнэ өсөж эхэлмэгц төсвийн зардлыг 50-60 хувиар огцом өсгөдөг өвчин дахин сэдэрснийг илтгэнэ. Эргээд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж, эдийн засаг хумигдах үед тэлсэн төсөв асар их хүндрэл авчирдгийг 2012-2016 оны төсвийн жилүүдэд туулж өнгөрүүлсэн туршлагаас харж болно. Иймд эдийн засгийн үзүүлэлтүүдээс нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ, зарлагын өсөлт, хөрөнгийн зардлын хэмжээг бодитойгоор тооцож, холбогдох өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй юм. Эрдэс баялгийн дэлхийн зах зээлийн үнийн савалгаа сөрсөн төсвийн бодлого нь “Зарлагыг орлогоос тусгаарлаж их хэмжээний орлого орж ирсэн ч зарлагыг дагуулж огцом өсгөхгүй байх” алтан дүрэмтэй гэдгийг дахин сануулж байна.

ӨР, ЗЭЭЛИЙН АСУУДАЛТАЙ ХОЛБООТОЙГООР:

-Монгол Банкны  гаргадаг статистик үзүүлэлтээр Монгол Улсын нийт гадаад өр 2017 оны IV улирлын байдлаар 27 тэрбум 413 сая ам.доллар буюу 65.6 их наяд төгрөгт хүрсэн. ОУВС хамтарсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн задаргааг авч үзвэл нийт санхүүжилт 5.5 тэрбум гаруй ам.долларын өр нэмэгдэхээр байна. 2018 он гарсаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Солонгос улсаас 700 сая, Хятад улсаас 500 сая, Монголын 24 аж ахуйн нэгж 30 орчим хамтын ажиллагааг Хятадын компаниудтай эхлүүлж энэ нь мөнгөн дүнгээр 4.6 тэрбум ам.доллар, УИХ дарга М.Энхболд Турк улсад айлчилж 300 сая ам.доллар... гэх зэргээр өр зээлийн хэмжээ цаг минут тутам өсөн нэмэгдэж байгаа. 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэлд засгийн газрын өрийн нийт хэмжээ 2019 онд 24.428.8 тэрбум гэж тооцсон, гэтэл 2019 оны мэдэгдэлд 19.210.2 тэрбум буюу 6.218 тэрбумаар огцом буурсан учир шалтгаан нь тодорхой бус байна. Төсвийн 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд “...дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд “Засгийн газрын өрийн нийт хэмжээ”-г тусгана гэж заасан байдаг. Тиймээс хуулийн хүрээнд авч үзвэл өрийн үзүүлэлтийг өнөөгийн үнэ цэнээр тооцох учиргүй юм. Хэдийгээр Засгийн газар дотоодын өндөр  хүүтэй зээлийг  барагдуулж байгаа гэх боловч энэхүү өрийг гадаад зээлээр  дарж, гадаад өр огцом  нэмэгдэж байгаа нь бодит эрсдэл болж байна. Аливаа улсын гадаад өрийн хэмжээ нэмэгдэхэд инфляци, ажилгүйдлийн түвшин өсөх, хадгаламж буурч, төсөв, мөнгөний бодлогод сөргөөр нөлөөлөх төдийгүй улс орны эдийн засаг болон тусгаар тогтнолд аюул учрах эрсдэл агуулдаг билээ.      Зээлийн төлбөрийг дахин зээл авч санхүүжүүлэх нь ирээдүйн орлогоосоо хумсалж байгаа нэг хэлбэр.Өөрөөр хэлбэл, ирээдүй хойч үеэ эдийн засгийн өсөлтөөс хүртэх боломжийг хязгаарлаж байгаа явдал юм. Орлогын өсөлтийн энэ үед өрийн менежментийг зөв хийх, эдийн засгийн хөгжилд оруулах дотоод хөрөнгө оруулалтыг дэмжих, ирээдүйн хуримтлалыг буй болгох алхамыг зоригтой хийхгүй бол ганц тулгуурт эдийн засагтай манай улсын хувьд  баялгийн үнийн уналтын цикл давтагдвал эдийн засагт бодит аюул дахин учрах  болно гэдгийг эрх баригчид  санах хэрэгтэй.Татварын  орчныг  тогтвортойгоор  хадгалж орлогыг нэмэгдүүлэх, төсвийг алдагдалгүй  төлөвлөх, төсвийн зарлагыг хязгаарлах, Засгийн газрын өрийн хэмжээг хазаарлах замаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах дунд  хугацааны төсвийн стратегид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Ардчилсан намын бүлгээс зөвлөж байна.

ТӨСВИЙГ АЛДАГДЛЫН ТАЛААР:

-Төсвийг өндөр алдагдалтай баталж, санхүүжилтыг дотоод зах зээлээс өндөр хүүтэй Засгийн газрын бонд гаргах, эсвэл гадаадаас зээл авах хэлбэрээр шийдэж ирсэн. Манай экспортын голлох бүтээгдхүүнүүдийн дэлхийн зах зээлийн үнэ ханш өссөн, олон улсын санхүүгийн байгууллагын хямд үүсвэр урсан орж ирж буй энэхүү таатай нөхцөл байдлыг алдалгүй  2019 оны төсвийн жилээс эхлэн төсвийн алдагдлыг эрс бууруулж, улмаар 2020-2021 онд нэгдсэн төсвийг алдагдалгүй байхаар тооцоолох шаардлагатай байна.  

ТӨСВИЙН ОРЛОГО НЭМЭГДҮҮЛЭХ, ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

-Макро түвшиний төслүүдийг эхлүүлэх замаар орлогоо нэмэгдүүлэх, уул уурхайн баялгаас авах татвар хураамжийн зөв тогтолцоонд анхаарах, гадаадын зээл тусламжийг зөв зүйтэй төсөлд зориулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, орон нутгийн бие даасан эрх мэдлийг нэмэгдүүлэх зэргээр боломжит хувилбаруудыг бүрэн дүүрэн ашиглах шаардлагатай байна. Ийм эрхзүйн орчинг бүрдүүлж төсвийн орлогоо нэмэгдүүлэн ажиллах бүрэн эрх МАН бүлгийн 65 гишүүнд байна. Төсвийн тогтвортой байдлыг хангах нь цаад утгаараа иргэн, хуулийн этгээдэд хуримтлалтай болох, ажлын байр нэмэгдэх, баялаг бүтээх боломжийг төр нээж өгч байгаа явдал юм.

 ТӨСВИЙН ЗАРЛАГЫН АСУУДЛААР:

-Үүнтэй уялдуулан урсгал болон хөрөнгийн зардлаар хэрэгжиж буй чиг үүрэг, төсөл арга хэмжээг тэргүүлэх чиглэл, ач холбогдлоор нь эрэмбэлж төсвийн дахин хуваарилалт хийх, хөрөнгийн зардлыг бууруулах, бүх шатны төсөвт зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх замаар төсөвт ирэх ачааллыг богино, дунд хугацаанд бууруулах шаардлагатай тулгарч байна. Төсвийн тэнцвэртэй байдлыг хангах, зарлагын өсөлтийг хязгаарлахтай холбогдуулан төсвийн урсгал зарлагад шаардлагатай шинэчлэл, зохицуулалтыг хийх шаардлагатай байна. Үүнд:

-Төрийн албан хаагчдын цалин хөлсийг төсвийн орлогын бодит өсөлттэй уялдуулан тодорхой хэмжээнд  нэмэгдүүлэх;

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цомхон, чадварлаг, үр ашигтай ажиллуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэгжүүлэх;

-Төсөвт байгууллагуудын чиг үүргийг давхардалгүй, оновчтой, үр ашигтай хуваарилах, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн сайжруулах, зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх;

-Татварын шинэчлэлд иргэд, ЖДҮ эрхлэгчдээс борлуулалтын орлогоос татвар авахаас татгалзаж, хуримтлал буй болгоход нь дэмжлэг үзүүлэх

 -Нийгмийн салбарын хувьчлалыг эхлүүлэх, улсын үйлдвэрийн газар, компаниудын үр ашгийг дээшлүүлэх, зөв менежмент нэвтрүүлэх, хяналтыг сайжруулах, хувьчлах зэргээр төрийн нуруун дээрхи татаас, өр зээлийн дарамтыг эрс бууруулах шаардлагатай байна гэж Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна.

Дунд хугацаанд баримтлах төсвийн бодлогын стратеги нь улс орны хөгжлийн бодлогын уялдаа холбоосыг харж, тодорхой зорилт бүхий байнгын судалгаа, тооцоотой хийгдэх ёстой. Монгол Улс хөрш зэргэлдээ улс орнуудын эдийн засаг, нийгэмд гарч буй өөрчлөлт шинэчлэл, төлөвлөлт болон бусад хүчин зүйлсийг анхааралтай судалж, дунд хугацааны бодлоготой уялдуулах хэрэгтэй гэдгийг дахин сануулъя” гэж дурджээ.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 19

иргэн (112.72.*.*)
2018-05-18 12:10:54
Эрдэнэбатаа Эрдэнэт үйлдвэр,Монросцветме ийн 49 хувь,Дарханы төмөрлөгийн үйлдвэр,Хөтөлийн цемент шохойн үйлдвэрүүдийг хууль бус луйвраар авч цөөхүүлээ улс орон ард түмний баялгыг идэж ууж байгаагаа ер нь юу гэж бодох юм бэ дээ.Энэ үйлдвэрүүдийг өөрийн чинь хамтрагч луйварчид байгуулсан юм шиг юм ярихаа болиоч.Нэг их улс орон ард түмэнд хэрэгтэй зүйл хийж байгаа дүр гаргахаа больчихооч худлаа шударга царайлаад байх юм.

Зочин (45.117.*.*)
2018-05-18 10:16:52
hutsdag haltar ve? Tegeed irgedeesee tatvar avahgui bol henees avah yum. Erguu ats chin.

Зочин (103.57.*.*)
2018-05-18 08:50:47
Та нар засаг барьж байхдаа татваргүй болгох нь яасын.Дандаа бүтэхгүй зүйл ярьж ядуу ард түмний тархийж угааж шоудах юм.Үнэн хэрэгтээ улс орноо дампууруулах юм шаардаад л, улс орныхоо эрх ашгийг намынхаа эрх ашгаас дээгүүр тавиачээ, эсвэл гадныхны захиалгаар зориуд ингээд байдаг юм уу,малаа?!

Зочин (103.57.*.*)
2018-05-18 08:50:38
Та нар засаг барьж байхдаа татваргүй болгох нь яасын.Дандаа бүтэхгүй зүйл ярьж ядуу ард түмний тархийж угааж шоудах юм.Үнэн хэрэгтээ улс орноо дампууруулах юм шаардаад л, улс орныхоо эрх ашгийг намынхаа эрх ашгаас дээгүүр тавиачээ, эсвэл гадныхны захиалгаар зориуд ингээд байдаг юм уу,малаа?!

Зочин (103.57.*.*)
2018-05-18 08:50:14
Та нар засаг барьж байхдаа татваргүй болгох нь яасын.Дандаа бүтэхгүй зүйл ярьж ядуу ард түмний тархийж угааж шоудах юм.Үнэн хэрэгтээ улс орноо дампууруулах юм шаардаад л, улс орныхоо эрх ашгийг намынхаа эрх ашгаас дээгүүр тавиачээ, эсвэл гадныхны захиалгаар зориуд ингээд байдаг юм уу,малаа?!

Зочин (203.91.*.*)
2018-05-18 08:25:25
Xalzan hulgaich hudalch tarvaga-dorji hurtsiin saltaani alchuur hoshnognii us baastai bugsnii oo ni tsaas eniig uter turgen mongoliin turuus zailuulakh heregtei novshdoo

tsetseg (103.212.*.*)
2018-05-18 06:23:37
энэ ч бас ганцаараа биш хувааж иддэг хүүхэд байгаа юм гэж Төв аймгийн малчид, өвгөчүүл өхөөрддөг, харамсалтай нь сонгуулиар тараасан хуурамч цаг эд зүйлс нь бараа нь тасраагүй байхад нь эвдрээд хог сав руу ордог. Малчдыгаа нэг аргалаадахтайгаа байгаа гэж бодон хэлсэн үгнүүд байхдаа...

Зочин (103.57.*.*)
2018-05-17 23:16:36
Албаар ингээд байдаг юм уу. Орлого бууруулж зардал нэмэгдуулэх юм л ярих юм. Монгол улсаа устгах гээд байдаг юм уу даа

Т1 Эрдэнэбат (23.242.*.*)
2018-05-17 21:00:38
Жинхэнэ популист гар шүү. Татвар авахгүй бол төр засаг, улмаар улс орон яаж оршин тогтнох вэ

Зочин (64.119.*.*)
2018-05-17 20:50:23
Тэргэнд оруучихмаар сайхан Хайнагийн шар.

Зочин (66.181.*.*)
2018-05-17 20:40:58
Turiin alban xaagchidin tsalind nembel niigmiin daatgal, tatwart afilxan ilvv xeden ch xuwi nemj baigaarai. Shunaltai ulsuud.

Зочин (66.181.*.*)
2018-05-17 20:40:58
Turiin alban xaagchidin tsalind nembel niigmiin daatgal, tatwart afilxan ilvv xeden ch xuwi nemj baigaarai. Shunaltai ulsuud.

Зочин (66.181.*.*)
2018-05-17 20:40:58
Turiin alban xaagchidin tsalind nembel niigmiin daatgal, tatwart afilxan ilvv xeden ch xuwi nemj baigaarai. Shunaltai ulsuud.

Зочин (66.181.*.*)
2018-05-17 20:40:58
Turiin alban xaagchidin tsalind nembel niigmiin daatgal, tatwart afilxan ilvv xeden ch xuwi nemj baigaarai. Shunaltai ulsuud.

Zochin (202.70.*.*)
2018-05-17 20:38:02
Ene bur Mongol ulsiig suiruuleh nee

ajiglagch (202.9.*.*)
2018-05-17 20:08:32
ene hunii yarisan zuild shine yum algadaa. zasgiin gazar buriin amni unshlaga. Uursduu zasagt baihdaa yugaa hiij baisan yum boldoo huurhii.

Зочин (203.91.*.*)
2018-05-17 19:31:16
ЯЛАГДААД ХОГ ЦАРАЙЛААД ИРЭХЭЭРЭЭ НЭГ Л ИХ АРД ТҮМЭНД ХАЙРТАЙ ХҮНИЙ ХАЙЛАНГУУД.

Зочин (108.59.*.*)
2018-05-17 19:10:33
ТА НАР ЗАСАГ БАРИХААРАА ХИЙ. ОДОО ХУЦААД ХЭРЭГГҮЙ.

Ene novsh elbegdorjiin suns uu (91.231.*.*)
2018-05-17 18:51:18
Ene gej neg hudalch hulgaich muu eriin buh yum ni shingesen gahai bainaa.Hen ch myanguujingiin ugiig tooj sonsohgui

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-18 17:43:43 - Нийслэл
“TSETSERLEG UB” аппликэйшний сургалт боллоо
2018-10-18 17:42:28 - Нийслэл
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 17:10:49 - Гадаад
“Су-27” сөнөөгч онгоцны сүйрлийн улмаас амиа алдсан америк нисгэгчийн нэр ил болжээ
2018-10-18 16:46:00 - Боловсрол
ШУТИС-ийн профессорууд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв
2018-10-18 16:36:54 - Нийслэл
Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг засаж дууслаа
2018-10-18 16:34:21 - Орон нутаг
"Эрдэнэт үйлдвэр" ХХК 40 жил
2018-10-18 16:00:46 - Улс төр
Шадар сайдыг Куба Улсад урив
2018-10-18 16:00:20 - Улс төр
ФОТО: ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу манай улсад айлчиллаа
2018-10-18 15:23:18 - Хууль
“Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүлүүд ажиллаж эхэлнэ
2018-10-18 15:14:29 - Эрүүл мэнд
“Дархлаажуулалтын 10 хоног“ эхэллээ
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 14:58:50 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзав
2018-10-18 14:54:28 - Улс төр
Ерөнхийлөгчийн тэтгэлэг зарлагдлаа
2018-10-18 14:50:04 - Байгаль Орчин
“Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ
2018-10-18 14:36:47 - Боловсрол
“Спорт ба хөгжил” улсын дөрөвдүгээр зөвлөгөөн болж байна
2018-10-18 14:33:44 - Энтертайнмент
Сергей Шойгуг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнав
2018-10-18 14:19:12 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: Ирэх онд гурван ээлжээр хичээллэдгийг болиулах зорилт тавьсан
2018-10-18 14:18:36 - Нийслэл
Гурван цэцэрлэг, нэг сургууль барихаар газар чөлөөлөв
2018-10-18 14:12:24 - Улс төр
Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлав
2018-10-18 14:04:41 - Улс төр
Д.Сумъяабазар: "Сентарра Гоулд" хувьцаагаа зарсан талаар мэдээлэлгүй байна
2018-10-18 13:59:30 - Нийслэл
Чехийн виз мэдүүлгийн төвтэй боллоо
2018-10-18 12:57:44 - Гадаад
Сэтгүүлч Хашоггийн асуудлаар Саудын Арабын Консулын газарт нэгжлэг шалгалт хийж дуусчээ
2018-10-18 12:38:06 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалтын ажил 73 хувьтай байна
2018-10-18 12:33:47 - Нийслэл
Баянзүрхийн гүүрний ажил 63.5 хувьтай байна
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ
2018-10-18 12:12:51 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томилно
2018-10-18 12:02:53 - Спорт
Олимпын анхны алдартнуудын хөрөг бүхий мөнгөн зоосыг гардууллаа
2018-10-18 11:59:58 - Шар
Г.Ариунбаатар АСЕМ-ын зочдод тоглолтоо толилуулахаар болжээ
2018-10-18 11:55:21 - Эрүүл мэнд
“Дархлаажуулалтын 10 хоног”-оор 0-15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулна
2018-10-18 11:53:00 - Улс төр
Чуулган: “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 болон 51 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлыг эрчимжүүлэхийг шаарджээ
2018-10-18 11:40:00 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжинэ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 11:03:09 - Улс төр
Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ
2018-10-18 10:56:40 - Улс төр
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу айлчилж байна
2018-10-18 10:54:22 - Нийслэл
Цэрэг татлага МАРГААШ эхэлнэ
2018-10-18 10:49:46 - Шар
Дэлхийн хошой аварга Шохей Оно Монголд иржээ
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-18 10:37:53 - Нийслэл
АТГ: Хурандаа Ч.Болдбаатар хураагдсан 1.3 сая ам.доллартай холбоогүй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ