УИХ-ын дарга М.Энхболд малчдын улсын зөвлөгөөнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ

Түгээх    
2018-05-17 18:46:29 - Улс төр

enhboldУИХ-ын дарга М.Энхболд “Мал аж ахуйн тогтвортой хөгжил-2018” Малчдын улсын зөвлөлгөөнд оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр мэндчилгээндээ,

Дэлгэр Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдран суугаа нийт малчин түмнээ төлөөлөн, Төрийн ордондоо хуран чуулж байгаа Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, буянт мал сүрэг чинь өсөн үржиж, ашиг шим нь арвижин, амьдрал ахуй тань ямагт дэвжин дээшилж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

“Мал дагавал ам тосдоно” гэсэн ардын сайхан үг бий. Энэ бол жилийн дөрвөн улиралд буянт малынхаа төлөө бие, сэтгэлээ чилээн, цаг наргүй хөдөлмөрлөснөөр үр шимийг нь хүртэж амьдрахын учрыг таниулсан мэргэн ардын минь ухаан билээ.

Ашигт малтмалын нөөц ашиглах явцад үргэлж дундарч байдаг бол монгол түмний мянга мянган жил маллан адгуулсаар ирсэн малын буян байнга үржин арвиждаг, тэжээн тэтгэдэг шавхагдашгүй нөөц юм. 

Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хүнс, хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйн үйлдвэрлэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тийм учраас малчин түмнийхээ амьдрал ахуйг сайжруулах, эрдэнэт мал сүргийнхээ чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх бодлого Улсын Их Хурлын анхаарлын төвд ямагт байсаар ирсэн, цаашид ч байх болно.

2008-2012 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд малчид, мал аж ахуйд чиглэсэн бодлогын томоохон баримт бичиг болох “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг баталж, хөдөөд орхигдоод байсан мэргэжлийн ажил үйлчилгээг эзэнжүүлж, малчны хөдөлмөрийг мэргэжлийн түвшинд үнэлж, малчин өрхийг үндэсний жижиг, дунд үйлдвэрлэгчийн хэмжээнд баталгаажуулан, үнэгүйдэж хаягдахад хүрээд байсан ноос, арьс ширэнд урамшуулал өгдөг болсноор үнэ цэнэ нь нэмэгдээд зогсоогүй үндэсний үйлдвэрлэл сэргэж, малчдын амьжиргааг дээшлүүлэхэд мэдэгдэхүйц үр дүн гарсныг Та бид мэдэж байгаа.

Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд мал аж ахуйн салбарын хууль, эрх зүйн орчныг дэлхий нийтээр баримталж буй нийтлэг шаардлагад уялдуулан, нийгмийн хийгээд зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөн сайжруулах зорилттой ажиллаж байна.

УИХ-аас Монголын мал эмнэлгийн тогтолцоо, үйлчилгээний цар хүрээг хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, мал сүргээ эрүүлжүүлж малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Мал, амьтны эрүүл мэндийн тухай”, малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлж, монгол малын үнэ цэнийг дэлхий дахинд баталгаажуулахад чиглэсэн “Малын генетик нөөцийн тухай” хуулиудыг тус тус баталлаа.

Хөдөөд тулгамдаж байгаа, шийдвэрлэвэл зохих нэг асуудал нь маш хурдацтай явагдаж байгаа бэлчээрийн доройтол, цөлжилт юм. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, доройтолд өртсөн нь нүүдлийн мал аж ахуйн хөгжилд томоохон сорилт болж байна.

Нөгөө талаас хот сууриныг дагасан шилжилт хөдөлгөөнийг багасгах буюу зогсоох, малчдын залгамж халааг бэлтгэх талаар бодлогын томоохон арга хэмжээ авах шаардлагатай болжээ. Даяаршил, соёлын эрчимтэй хувьсал дунд нүүдлийн мал аж ахуйгаа шинэ арга зүй, шилдэг технологиор тэтгэн хөгжүүлэх замаар авч үлдэх нь зайлшгүй чухал зорилт мөн.

Залуу малчдад мал маллах уламжлалт арга ухаан, шилдэг малчдын туршлагыг өвлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг бизнесийн зарчмаар хөгжүүлэх, малаа эрүүл, өндөр ашиг шимтэй байхуйцаар өсгөн үржүүлэхэд нь туслан дэмжих явдал зайлшгүй шаардлага болоод байна.

Бэрхшээл хүндрэлийг арилгаж, залуу малчдыг бэлтгэх, нүүдлийн мал аж ахуйн соёлыг хадгалан хөгжүүлэх зорилгоор миний бие “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх бодолтой байгаа болно.

Эрхэм хүндэт малчид аа,

Монгол Улсын Засгийн газраас санаачлан зохион байгуулж байгаа энэхүү зөвлөлгөөн мал аж ахуйн салбарын хөгжлийн өнөөгийн түвшинд үнэлэлт өгөх, хүндрэл бэрхшээлийн учир шалтгааныг тодорхойлох, салбарын хөгжлийг хурдасгахад төр засаг, орон нутгийн засаг захиргаа, мэргэжлийн байгууллага, мал аж ахуйн болон малын гаралтай бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчид болон малчин Та бүхний оролцоог идэвхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Та бүхний үнэтэй үг, санал, зөвлөмжийг УИХ онцгой анхааран үзэж, батлан гаргах хууль тогтоомж, цаашдын бодлогодоо тусган ажиллах болно. Зөвлөлгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье" гэжээ.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

mi (112.72.*.*)
2018-05-18 11:56:14
Melger

Зочин (202.9.*.*)
2018-05-18 11:51:22
сайхан хэлсэн байна.

Зочин (112.72.*.*)
2018-05-18 09:48:57
ЭНХ60ЛД

Зочин (112.72.*.*)
2018-05-18 09:48:23
ДЭЭЛТЭЙ ХУЖАА ККК ЯНЗЫН ХЭЛЖ ДЭЭ

Zairan tuwa (66.181.*.*)
2018-05-18 09:44:10
Enhboldoo hujaadaa ochij hvn tergee chireh tsag chini duhj bgaa shvv beltgelee bazaaj baigaarai.Mongoliin mal bolood malchid chamd ogt hamaagui za

zochin (59.153.*.*)
2018-05-18 08:20:25
J.Erdenebat, Hovsgoliin Enhamaglan,Yngugiin Sodbaatar nar Me Enhbold nar neg udamiin hujaa nar gesen shvv.

Зочин (86.187.*.*)
2018-05-18 02:45:47
Тэр гэртээ хоол цуслаж байгаа бичлэгнээс нь яаж савхдаж байгааг нь хараа биздээ.

Зочин (86.187.*.*)
2018-05-18 02:44:10
Улс төрөөс хөөчихвөл аяндаа цаанаасаа дээлээс тайлж, морь, малнаас хөндийрөөд хятад шаахайгаа өмсөж, сармисаа савхдаад жинхэнэ дүр нь тодроод ирэх байх.

Зочин (86.187.*.*)
2018-05-18 02:39:42
"Дээлтэй хужаа" гэж яг оносон тодорхойлолт бна. Комплексоо нуух гэж нэг л их дээл өмсөж, хөөрөг зөрүүлж морь уяаж, мал ярьсан хүн. Цаагуураа бол газар дамлаж, хятадад зээл, өрийн баглаанд манийгаа шааж яваа амьтан. Олиггүй хүн гэдгийг бид бүгд л мэднэ, одоо энэ хужааг УИХ-н даргын сэнтийнээс буулгаж, хөрөнгийг нь хурааж, дээлийг нь ч гэсэн тайлуулбал таарна.

Зочин (86.187.*.*)
2018-05-18 02:38:03
"Дээлтэй хужаа" гэж яг оносон тодорхойлолт бна. Комплексоо нуух гэж нэг л их дээл өмсөж, хөөрөг зөрүүлж морь уяаж, мал ярьсан хүн. Цаагуураа бол газар дамлаж, хятадад зээл, өрийн баглаанд манийгаа шааж яваа амьтан. Олиггүй хүн гэдгийг бид бүгд л мэднэ, одоо энэ хужааг УИХ-н даргын сэнтийнээс буулгаж, хөрөнгийг нь хурааж, дээлийг нь ч гэсэн тайлуулбал таарна.

Зочин (86.187.*.*)
2018-05-18 02:38:02
"Дээлтэй хужаа" гэж яг оносон тодорхойлолт бна. Комплексоо нуух гэж нэг л их дээл өмсөж, хөөрөг зөрүүлж морь уяаж, мал ярьсан хүн. Цаагуураа бол газар дамлаж, хятадад зээл, өрийн баглаанд манийгаа шааж яваа амьтан. Олиггүй хүн гэдгийг бид бүгд л мэднэ, одоо энэ хужааг УИХ-н даргын сэнтийнээс буулгаж, хөрөнгийг нь хурааж, дээлийг нь ч гэсэн тайлуулбал таарна.

Зочин (64.119.*.*)
2018-05-17 23:00:17
Миеэд одоо шуналын тулам болсон тэнэг малчид дээр ажиллах л ганц шаанс байгаа, еереер ямар ч боломж байхгуй

Зочин (150.129.*.*)
2018-05-17 22:35:39
Энэ нөхөр монгочуудаас айж байна уулзах нэр нүүр алга

Зочин (122.201.*.*)
2018-05-17 22:31:35
дээлтэй хужаа

Я не буду (139.5.*.*)
2018-05-17 21:59:01
зайлаарай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-16 18:35:46 - Гадаад
Трамп АНУ-аас Монголд суух Элчин сайдын албан тушаалд Майкл С.Клеческийн нэрийг дэвшүүлжээ
2018-08-16 18:23:17 - Нийслэл
Дарь-Эхийн замыг засахын тулд арав хоног зам хаахаар боллоо
2018-08-16 18:17:12 - Нийслэл
Энэ сарын 25-нд тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна
2018-08-16 17:53:01 - Орон нутаг
Хэрлэн голд живсэн 13 настай хүүг эрэн хайж байна
2018-08-16 17:35:30 - Энтертайнмент
МЗЭ Бага чуулганаа хуралдуулж, Удирдах зөвлөлийн даргаа томилно
2018-08-16 17:27:21 - Шар
Хүн амины хэрэгт холбогдсон, ЗТХЯ-ны албан тушаалтнууд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2018-08-16 17:12:40 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга "Конрад Аденауэр сан"-гийн Герхард Валерсийг хүлээн авч уулзав
2018-08-16 16:50:45 - Нийслэл
“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг боллоо
2018-08-16 16:43:04 - Гадаад
Хойд Солонгосын төлөөлөгчид Бээжинд хүрэлцэн очжээ
2018-08-16 16:08:37 - Технологи
Компьютер вишн технологи ашиглан Нийслэлийн авто замын сүлжээний зураглал хийх аян эхлүүлж байна
2018-08-16 16:06:46 - Шар
С.Мишгээ: Зөрчлийн хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлана
2018-08-16 16:01:32 - Нийслэл
Зуслангийн 40 гаруй байршилд орц, гарц гаргаж, зөрчил арилгажээ
2018-08-16 15:57:27 - Орон нутаг
Өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангахыг анхаарууллаа
2018-08-16 15:35:13 - Нийслэл
Ирэх сард БНСУ-ын соёлын өдрүүд болно
2018-08-16 15:32:52 - Шар
Иргэн Х-гийн нүднээс нүүрээ угаасных нь дараа зэвтэй төмрийн үртэс гарчээ
2018-08-16 15:30:36 - Нийслэл
Нийслэл хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-08-16 14:39:03 - Шар
Туул голоос таван метр хүрэхгүй зайд газар ухаж байна гэв
2018-08-16 13:43:14 - Эдийн засаг
ХААН Галерейд “CODE 1” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-16 13:16:00 - Нийслэл
“Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” олимпиадад тэргүүлсэн сурагчид Сингапурыг зорилоо
2018-08-16 13:10:34 - Эрүүл мэнд
Есөн сартай охиныг үжил өвчний улмаас нас барсан гэж ЭМЯ-наас мэдээллээ
2018-08-16 12:58:27 - Эдийн засаг
“Дисковер Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно
2018-08-16 12:58:13 - Хууль
Олон нийтийн сүлжээгээр дамжуулан баталгаагүй эм худалдаж авахгүй байхыг анхаарууллаа
2018-08-16 12:57:26 - Орон нутаг
Өгий нууранд живж, амиа алджээ
2018-08-16 12:55:10 - Улс төр
Польш Улсын элчин сайдыг хүлээн авч уулзав
2018-08-16 12:42:10 - Улс төр
Нөхөн сонгуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэц хуралдана
2018-08-16 12:35:02 - Орон нутаг
Архангай аймаг 1400 тонн өвс бэлдэнэ
2018-08-16 12:25:15 - Орон нутаг
Улсын Онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
2018-08-16 12:20:35 - Технологи
Сансрын инженерчлэл ба хэрэглээний чиглэлийн олон улсын хурал болж байна
2018-08-16 12:17:44 - Нийслэл
Дорнод Сибирийн төмөр замын сэргээн босголтын галт тэрэгний баг өнөөдөр нутаг буцлаа
2018-08-16 11:47:33 - Хууль
“Нүүдэлчин Монгол-2018”-д 160 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэлээ
2018-08-16 11:00:22 - Улс төр
Монгол Беларусь улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж байна
2018-08-16 10:53:16 - Орон нутаг
Ховд аймгийн Жаргалант суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо
2018-08-16 08:22:39 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-08-16 08:20:22 - Энтертайнмент
С.Нацагдорж: Монгол орныхоо явж болох бүх газраар явж, зураглалыг нь “Google street view”-д оруулаад байна
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй
2018-08-16 08:20:17 - Нийслэл
ИНФОГРАФИК: Та замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэмтэй танилцсан уу
2018-08-16 08:20:14 - Эрүүл мэнд
СУРВАЛЖЛАГА: Эмнэлгүүдийн сахиурын өрөөнүүд бохир, бүгчим байна
2018-08-16 08:20:11 - Хууль
Бага насны охидыг хуурч, нүцгэн зургийг нь авдаг байсан этгээдийг саатууллаа
2018-08-16 08:19:59 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу
2018-08-14 16:44:16 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-15 14:06:30 - Орон нутаг
Сангийн далайд "луу унжжээ"
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй