Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын Ерөнхий сайдад захидал илгээв

Түгээх    
2018-05-17 18:52:50 - Улс төр

presidentМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын Холбооны Улсын Парламентын сонгуульд эвслээ тэргүүлэн ялалт байгуулж, дахин улсынхаа Ерөнхий сайдаар сонгогдсон Махатир Бин Мохамад баяр хүргэсэн захидал илгээжээ. Захидалд:

Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа,

Саяхан болсон Малайзын Холбооны Улсын Парламентын сонгуульд Таны тэргүүлсэн эвсэл ялалт байгуулж, Эрхэмсэг ноён Та Ерөнхий сайдаар дахин томилогдсонд чин сэтгэлээсээ баяр хүргэж мэндчилье.

Эрхэмсэг ноён Та өмнө нь Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайдаар 22 жил ажиллах хугацаандаа улс орноо эрчимтэй хөгжүүлэх үйл хэргийг манлайлан хошуучилж, Малайз Улсын нэр хүнд, байр суурийг бүс нутагтаа төдийгүй дэлхий даяар ихээхэн бэхжүүлсэн билээ.

Эрхэмсэг ноён Та 1997 онд Малайз Улсын Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байсныг дурсан санахад таатай байна. Монгол, Малайзын уламжлалт найрсаг харилцааг сэргээн идэвхжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх үйлсэд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Та санаачлагатай ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн ээж Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны 10 дугаар сарын 18-нд Малайз Улсад хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийн явцад онцгой анхаарал хандуулдаг юм. Энэхүү гэмт хэргийн улмаас манай хоёр орны харилцаанд, тэр тусмаа ард иргэдийн хооронд таагүй уур амьсгал бий болоод байгаа бөгөөд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Та гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж, хоёр улсын харилцаанд үүссэн таагүй уур амьсгалыг илааршуулна гэдэгт найдаж байна.

Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА” гэжээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 29

Монгол (202.179.*.*)
2018-05-22 02:37:53
Сайн байна Ийм л байна хэрэгтэй.

Сүрэн (202.21.*.*)
2018-05-18 12:46:29
Иргэн хүнээ гэсэн сэтгэлтэй байгаад талархая.Хүнлэг энэрэнгүй байна. Охиныг нь хөнөөсөн хэргийн үнэн мөний төлөө байдаг хүч чадлаараа хөөцөлдөж тэмцэж яваа аавд нь бага ч атугай сэтгэлийн дэм болж байгаа даа. Биеэ хамгаалах чадваргүй эмэгтэй хүний амь насыг зэрлэгээр хөнөөсөн алуурчдыг бурхан гэсгээнээ.Хэдэн үеэр нь хараагаад өгөөч. Хараал жатга хийгчдээ.

Зочин (103.229.*.*)
2018-05-18 09:40:08
Ezengui heden honi shig hen durtai ni alj boldog bish tusgaar ulsiin irged gedgiig tedend medruuleh heregtei

Зочин (27.123.*.*)
2018-05-18 08:51:43
хээллэг хуурай тааруу бн

Uugii (182.160.*.*)
2018-05-18 08:45:34
Irgeniihee tuluu duugarch sanuulj baigaad talarhii

zochin (180.149.*.*)
2018-05-18 07:12:48
дэмжиж бн

Zochin (202.9.*.*)
2018-05-18 00:24:13
Hoorhi do muu aab n uhtel ur haram gej 2 huuhed n oboo boloo biz anhnaasa ter zabaan maadaitai suuj salsnaas l bolj bga uom er huni judaggui uhsen hunii araas mash muuhai uom yrij bsn

Zochin (202.9.*.*)
2018-05-18 00:23:11
Hoorhi do muu aab n uhtel ur haram gej 2 huuhed n oboo boloo biz anhnaasa ter zabaan maadaitai suuj salsnaas l bolj bga uom er huni judaggui uhsen hunii araas mash muuhai uom yrij bsn

Зочин (64.119.*.*)
2018-05-18 00:02:54
Шудрага хэлжээ

dfj (112.72.*.*)
2018-05-17 23:30:09
2021 ОНД АЮУРСАЙХАН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО. Ж.МӨНХБАТ ШОРОНД ОРНО. ЗА БАЯРТАЙ

Зочин (103.229.*.*)
2018-05-17 23:18:55
Баттулга монголоо бат тулнаа газрын наймаачин MCS хужаа нартай тооцоо бодоорой

Зочин (64.119.*.*)
2018-05-17 22:40:08
Зев. Энэ энэ хэргийг боломж гарах уед байнга хэлж, сануулж байх естой

өаө (59.153.*.*)
2018-05-17 21:50:24
Юу ч болохгүй. Цагийн гарз. Малайзын ЕС манай ерөнхийлэгчээс хамаагүй илүү ухаантай.

Руугаа (64.119.*.*)
2018-05-17 21:12:22
Иргэдийнхээ төлөө гадаад улсын тэргүүнд захидал бичсэн анхны ерөнхийлөгч болсон таныг дэмжиж байна

Зочин (122.201.*.*)
2018-05-17 21:07:36
Маш зөв ажил болжээ. Ерөнхийлөгчдөө баярлалаа.

Зочин (211.206.*.*)
2018-05-17 21:00:35
Zuv mongol ulsiin jirin irged umguuluh hamgalah huntei boljee

Зочин (66.181.*.*)
2018-05-17 20:43:22
Ix goe ymaa. Mundag ymaa.

Зочин (66.181.*.*)
2018-05-17 20:43:21
Ix goe ymaa. Mundag ymaa.

Зочин (203.91.*.*)
2018-05-17 20:40:07
Сайн байна. Ерөнхийлөгчөө!

Зочин (182.160.*.*)
2018-05-17 20:05:48
sain bnshdeee

Зочин (202.179.*.*)
2018-05-17 20:02:38
Ер нь бол хүн явуулаад Багиндаг үхэхээс нь өмнө янзлуулчихаач. Зэвүүн новш хүн бус ,амьдаар нь бөмбөг зүүж алуулсан.

Tengeriun tashiur (103.57.*.*)
2018-05-17 19:48:14
Malaizuudad javtiu hurteej bhad iluudehgui shuu musliz kristin erliiz shashintai ih sonin deerengui yaduu setgehuitei humuus bdag yum, tengeriun tashuur hurteej bhad barag onchih bh. Huuhed adil uilaad sugduh bii dee

Зочин (202.179.*.*)
2018-05-17 19:39:07
Болж

Зочин (183.99.*.*)
2018-05-17 19:35:25
Sain bna. Tusgaar ulsiin irgen shvv bid.

Зочин (213.3.*.*)
2018-05-17 19:19:56
HUNLEG SETGELTEI eronhiilogchtei bolson shuu bid nar. Demjij eh orondoo oorchlolt hiimeer bna!!!

Зочин (213.3.*.*)
2018-05-17 19:19:56
HUNLEG SETGELTEI eronhiilogchtei bolson shuu bid nar. Demjij eh orondoo oorchlolt hiimeer bna!!!

Зочин (213.3.*.*)
2018-05-17 19:19:56
HUNLEG SETGELTEI eronhiilogchtei bolson shuu bid nar. Demjij eh orondoo oorchlolt hiimeer bna!!!

Зочин (66.181.*.*)
2018-05-17 19:13:48
ovoo doo.irgeniihee asuudaliig hunduj chadaj bna.ydaj etseg eh unchin hotsorson 2 huuhded n ohin n eej n namaig geh eh orontoi hun shuu gedgiig medruulj joohon ch gesen setgeliin dem hairallaa.odoo gadaad yvdaliin yamniihan irgeniihee tuluu ami nasiig n nehej yvah ajilaa hiih heregtei.amerik irgeniihee tuluu yaj temtsej yvj bna.

Зочин (66.181.*.*)
2018-05-17 19:12:50
ЗӨВ. САЙН БАЙНА.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-18 11:55:21 - Эрүүл мэнд
“Дархлаажуулалтын 10 хоног”-оор 0-15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулна
2018-10-18 11:53:00 - Улс төр
Чуулган: “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 болон 51 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлыг эрчимжүүлэхийг шаарджээ
2018-10-18 11:40:00 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжинэ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 11:03:09 - Улс төр
Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ
2018-10-18 10:56:40 - Улс төр
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу айлчилж байна
2018-10-18 10:54:22 - Нийслэл
Цэрэг татлага МАРГААШ эхэлнэ
2018-10-18 10:49:46 - Шар
Дэлхийн хошой аварга Шохей Оно Монголд иржээ
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-18 10:37:53 - Нийслэл
АТГ: Хурандаа Ч.Болдбаатар хураагдсан 1.3 сая ам.доллартай холбоогүй
2018-10-18 10:30:12 - Нийслэл
“Х Apartment” хотхоны лифтнээс хүн унаж гэмтжээ
2018-10-18 10:29:36 - Нийслэл
Сонгинохайрхан дүүргийн 300 орчим айл найдвартай эрчим хүчинд холбогдлоо
2018-10-18 09:46:31 - Нийслэл
Айлчлалтай холбогдуулан зарим замыг хэсэгчлэн хаагаад байна
2018-10-18 09:43:28 - Улс төр
Ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэнэ
2018-10-18 07:58:59 - Байгаль Орчин
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2018-10-18 07:50:14 - Улс төр
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өмгөөлдөг УИХ-ын гишүүд
2018-10-18 07:43:17 - Эдийн засаг
Хөгжлийн банк 500 сая ам долларын өр нэмж тавьжээ
2018-10-18 07:43:14 - Хууль
Германд сурдаг монгол оюутан цахимаар Монголд амьдардаг иргэний банкны дансанд халдаж, 8.7 сая төгрөг авчээ
2018-10-18 07:43:11 - Нийслэл
БНСУ-д харласан иргэдийг сайн дураараа нутаг буцвал ӨРШӨӨНӨ
2018-10-18 07:42:55 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-10-17 17:22:42 - Нийслэл
Түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулахыг зөвшөөрөхгүй гэв
2018-10-17 17:19:43 - Улс төр
Сурагчдыг хоёр сар амраах асуудлыг судлахаар болов
2018-10-17 17:09:00 - Байгаль Орчин
Энэ сарын 19-нөөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ
2018-10-17 16:48:47 - Боловсрол
Соёлын өвийн дархлааны асуудлаар зөвлөлдлөө
2018-10-17 16:39:06 - Гадаад
Ким Чен Ун удахгүй ОХУ-д айлчилна
2018-10-17 16:30:27 - Улс төр
БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүдийн явцыг эрчимжүүлнэ
2018-10-17 16:28:17 - Боловсрол
Хэл засалч Светлана Юрьевна манай улсад ажиллаж байна
2018-10-17 16:24:45 - Эдийн засаг
Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ
2018-10-17 15:53:22 - Улс төр
Вакцин хийлгээгүй бол торгох нь зөв эсэхийг хэлэлцлээ
2018-10-17 15:47:09 - Шар
Нийслэлд 104 сая төгрөгийн алим устгалд оруулжээ
2018-10-17 15:37:06 - Нийслэл
“Centеrra Gold” компани хувьцаагаа зарсан нь хууль бус үйлдэл, Дээд шүүхэд гомдол гаргана гэв
2018-10-17 15:18:41 - Энтертайнмент
Гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно
2018-10-17 15:14:59 - Боловсрол
“НОМИН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”- ийн шилдгүүд тодорлоо
2018-10-17 15:06:48 - Нийслэл
Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ ирэх долоо хоногоос завсарлана
2018-10-17 14:51:38 - Нийслэл
Явган хүний зам талбайг 3-5 дахин нэмэгдүүлнэ гэв
2018-10-17 14:01:38 - Улс төр
Т.Аюурсайхан: Н.Баяртсайхан ажлаа өгөх ёстой
2018-10-17 13:48:42 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга төсвөө хэмнэж, гурван “Аж үйлдвэрийн комбинат” байгуулах талаар албан бичиг хүргүүлэв
2018-10-17 13:34:43 - Эдийн засаг
Төв банкны үнэт цаас бол бонд биш
2018-10-17 13:20:05 - Шар
Хэнтий аймгаас машин хулгайлаад зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ