СУРВАЛЖЛАГА: Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн худалдаа болж байна

Түгээх    
2018-05-18 08:37:05 - Эдийн засаг

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд болж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд эдийн засаг бизнес, хууль эрх зүйн орчныг сайжруулах, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах, дэмжин урамшуулах зорилгын хүрээнд зохион байгуулдаг аж.

Зохион байгуулагчаар ХХААХҮЯ, МХЕГ, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Үйлдвэрлэл инновацийн газар, Стандарт хэмжил зүйн газар, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран ажиллаж байна. Тус үзэсгэлэнд арьсан эдлэл, ясан эдлэл, савхин хувцас, арьсан гутал, модон эдлэл, цүнх, гар урлалын гоёл чимэглэл, арьс арчилгаа, хүнс нийтийн хоолны зориулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрхэлж буй компаниуд оролцож буй юм.

-ЯНГИР БОЛОН ҮХРИЙН ЭВРЭН СИЙЛБЭРҮҮД ОЛНЫ АНХААРЛЫГ
ХАМГИЙН ИХ ТАТАЖ БАЙЛАА-

Тухайлбал хүнс, нийтийн хоолны зориулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээ эрхэлдэг “Чиглэл” ХХК нь дотооддоо 20 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг байна. 2005 онд БНХАУ-аас тоног төхөөрөмж үйлдвэрлэх машин техник, багаж хэрэгсэл оруулж ирснээр байгууллагуудын захиалгаар нэгдүгээр хоол хийх зориулалтын “НМЗ-Я” маркийн олон үйлдэлт цахилгаан тогоо, хоёрдугаар хоол хийх зориулалтын “УНЗ-Я” маркийн ширмэн тогоо, хэвийн боов чанах тогоо, гурил хайрагч зэргийг үйлдвэрлэн түгээжээ. Түүнчлэн 23 төрлийн хоолны тоног төхөөрөмж импортолдог.

“Сод монгол гэгээ” ХХК-ийн зөгийн лаван, шар буурцагны тосоор хийсэн химийн найрлагагүй эко лаанууд хоёр мянга 500 төгрөгнөөс 55 мянган төгрөгний хооронд худалдаалагдаж байна. “Гүүд фраме” ХХК, “Ти Жи” ХХК кэрэг компаниуд модоор хийсэн сийлбэр эдлэлүүдээ дэлгэжээ. Хүүхдийн байшин, саравч сүүдрэвчээс гадна гэрийн тавилгуудыг олон янзаар сийлбэрлэн урласан бүтээгдэхүүнүүд 500 мянгаас, хоёр сая төгрөгний хооронд зарагдаж байгаа аж.

Тус үзэсгэлэнгийн хамгийн сонирхол татсан бараа бүтээгдэхүүнийг  “Хөх цаа урлан” ХХК дэлгэсэн байлаа. Тодруулбал, арьсан эдлэлээр хийсэн ээмэг, зүүлт, толгойн гоёл, үхрийн эврэр хийсэн аяга, хундага, ваар, яс болон модоор урласан түлхүүрийн оосор зэрэг нь өвөрмөц аж. Мянган төгрөгнөөс 50 мянган төгрөгний хооронд бараа бүтээгдэхүүнээ үнэлсэн байв. Үхэр янгирын эврээр хийсэн аяга, хундага, ваар бүхий эдлэлүүд дээр янз бүрийн зураг, уран зурж өнгөлсөн нь олны анхаарлыг ихээхэн татаж харагдав.

-СҮҮЛНИЙ ТОСОНД ОЛИВЫН ТОС, НАРГИЛ МОДНЫ САМРЫН ТОС
ХОЛЬЖ ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАДАГ-

Мөн энэ үеэр “Сүүлхэн” брэндийн ажилтан дараах тодруулгыг өглөө. Тэрээр “Бид хонины сүүлнээс гаргаж авсан тосоор гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг. Сүүлний тосонд оливын тос, наргил модны самрын тос, хүнсний сод зэргийг хольж найрлагаа бүрдүүлдэг. Тухайлбал хүүхдийн биеийн тос, саван, хөлийн дүрлэг, ванны бөмбөлөг, скраб, уруул өнгөлөгч зэргийг хийж байна.

Эдгээр бүтээгдэхүүнд химийн бодис огт ороогүй. Нярай хүүхэд болон харшилтай хүмүүс хэрэглэхэд илүү тохиромжтой. Таван мянгаас 15 мянган төгрөгийн үнэтэй байна.

Нэмж хэлэхэд “Үнэгхэн” брэндийн гол бүтээгдэхүүн Монголын үндэсний дээлэн загвартай хүүхдийн углаа бариувч юм. Дээлийг доогуураа цахилгаантай болгож өгснөөр нярай хүүхдийн хөлийг дааруулахгүйгээс гадна хөлийн хөдөлгөөнд саад учруулахгүй давуу талтай. Том болсон ч цахилгааныг нь авч дээл маягаар өмсөх боломжтой. Үнийн хувьд 50 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна” гэв.

Дөрвөн өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнгийн төгсгөлийн шатанд онцлох шинэ хүнсний бүтээгдэхүүн, онцлох шинэ бүтээгдэхүүн, шилдэг экспортын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэгч, шилдэг сав баглаа боодол, үлгэр жишээ оролцогч зэрэг 14 төрлийн шагналын номинацийг шалгаруулах юм байна.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 6

Зочин (66.181.*.*)
2018-05-19 19:30:34
Ул боов, улавч углааш брэнд бvтээгдэхvvн дээр янгирын эврээр хийсэн юм нэмэгдэж байгаа юм бн!! Маш том дэвшил хегжил болжээ!! Одоо дэлхий булаацалдаад беен юм болно биз?! Янгираа хоригыг нь цуцалчихвал эвэр нь их олдох найдвартай юм бн!!

Зочин (66.181.*.*)
2018-05-18 11:38:33
Жижиг дунд үйлдвэрлэл гэхээр бэлэг дурсгалын зүйлс л байдаг болж дээ.

Зочин (202.9.*.*)
2018-05-18 11:32:53
сайхан мэдээ байна.гоё хийжээ.

зочин (124.158.*.*)
2018-05-18 11:29:12
ямар үнэтэЙ ЮМ БОЛ ДОО.

Зочин (202.131.*.*)
2018-05-18 09:23:53
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: 88671597

Зочин (14.146.*.*)
2018-05-18 09:20:20
Saihan

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-16 18:35:46 - Гадаад
Трамп АНУ-аас Монголд суух Элчин сайдын албан тушаалд Майкл С.Клеческийн нэрийг дэвшүүлжээ
2018-08-16 18:23:17 - Нийслэл
Дарь-Эхийн замыг засахын тулд арав хоног зам хаахаар боллоо
2018-08-16 18:17:12 - Нийслэл
Энэ сарын 25-нд тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна
2018-08-16 17:53:01 - Орон нутаг
Хэрлэн голд живсэн 13 настай хүүг эрэн хайж байна
2018-08-16 17:35:30 - Энтертайнмент
МЗЭ Бага чуулганаа хуралдуулж, Удирдах зөвлөлийн даргаа томилно
2018-08-16 17:27:21 - Шар
Хүн амины хэрэгт холбогдсон, ЗТХЯ-ны албан тушаалтнууд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2018-08-16 17:12:40 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга "Конрад Аденауэр сан"-гийн Герхард Валерсийг хүлээн авч уулзав
2018-08-16 16:50:45 - Нийслэл
“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг боллоо
2018-08-16 16:43:04 - Гадаад
Хойд Солонгосын төлөөлөгчид Бээжинд хүрэлцэн очжээ
2018-08-16 16:08:37 - Технологи
Компьютер вишн технологи ашиглан Нийслэлийн авто замын сүлжээний зураглал хийх аян эхлүүлж байна
2018-08-16 16:06:46 - Шар
С.Мишгээ: Зөрчлийн хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлана
2018-08-16 16:01:32 - Нийслэл
Зуслангийн 40 гаруй байршилд орц, гарц гаргаж, зөрчил арилгажээ
2018-08-16 15:57:27 - Орон нутаг
Өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангахыг анхаарууллаа
2018-08-16 15:35:13 - Нийслэл
Ирэх сард БНСУ-ын соёлын өдрүүд болно
2018-08-16 15:32:52 - Шар
Иргэн Х-гийн нүднээс нүүрээ угаасных нь дараа зэвтэй төмрийн үртэс гарчээ
2018-08-16 15:30:36 - Нийслэл
Нийслэл хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-08-16 14:39:03 - Шар
Туул голоос таван метр хүрэхгүй зайд газар ухаж байна гэв
2018-08-16 13:43:14 - Эдийн засаг
ХААН Галерейд “CODE 1” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-16 13:16:00 - Нийслэл
“Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” олимпиадад тэргүүлсэн сурагчид Сингапурыг зорилоо
2018-08-16 13:10:34 - Эрүүл мэнд
Есөн сартай охиныг үжил өвчний улмаас нас барсан гэж ЭМЯ-наас мэдээллээ
2018-08-16 12:58:27 - Эдийн засаг
“Дисковер Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно
2018-08-16 12:58:13 - Хууль
Олон нийтийн сүлжээгээр дамжуулан баталгаагүй эм худалдаж авахгүй байхыг анхаарууллаа
2018-08-16 12:57:26 - Орон нутаг
Өгий нууранд живж, амиа алджээ
2018-08-16 12:55:10 - Улс төр
Польш Улсын элчин сайдыг хүлээн авч уулзав
2018-08-16 12:42:10 - Улс төр
Нөхөн сонгуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэц хуралдана
2018-08-16 12:35:02 - Орон нутаг
Архангай аймаг 1400 тонн өвс бэлдэнэ
2018-08-16 12:25:15 - Орон нутаг
Улсын Онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
2018-08-16 12:20:35 - Технологи
Сансрын инженерчлэл ба хэрэглээний чиглэлийн олон улсын хурал болж байна
2018-08-16 12:17:44 - Нийслэл
Дорнод Сибирийн төмөр замын сэргээн босголтын галт тэрэгний баг өнөөдөр нутаг буцлаа
2018-08-16 11:47:33 - Хууль
“Нүүдэлчин Монгол-2018”-д 160 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэлээ
2018-08-16 11:00:22 - Улс төр
Монгол Беларусь улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж байна
2018-08-16 10:53:16 - Орон нутаг
Ховд аймгийн Жаргалант суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо
2018-08-16 08:22:39 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-08-16 08:20:22 - Энтертайнмент
С.Нацагдорж: Монгол орныхоо явж болох бүх газраар явж, зураглалыг нь “Google street view”-д оруулаад байна
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй
2018-08-16 08:20:17 - Нийслэл
ИНФОГРАФИК: Та замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэмтэй танилцсан уу
2018-08-16 08:20:14 - Эрүүл мэнд
СУРВАЛЖЛАГА: Эмнэлгүүдийн сахиурын өрөөнүүд бохир, бүгчим байна
2018-08-16 08:20:11 - Хууль
Бага насны охидыг хуурч, нүцгэн зургийг нь авдаг байсан этгээдийг саатууллаа
2018-08-16 08:19:59 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу
2018-08-14 16:44:16 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-15 14:06:30 - Орон нутаг
Сангийн далайд "луу унжжээ"
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй